11-р хэсэг
Тэхён: чи хичээлдээ суухгүй хаачих гэж байгаан
Би: хичээлээс чухал ажил байгаа болхоор намайг өнөөдөр аргачихаарай гуйж байна шүү
Тэхён: за за болгоомжтой яваарай
Би: за
Сүпермаркетаас бэлэн идэж болхоор зүйлс аваад зуны байшин луу явдаг автобусанд суух зуураа өөрийгөө ямар хувиа хичээсэн үйлдэл хийж байгаагаа бодно.
Тиймээ би ч гэсэн өөрийгөө бодох цаг ирсэн шүү дээ ... Аавыг нас барсанаас хойш би зөвхөн та нарыг л гэдэг байсан одоо өөрийгөө бодож болно тийм үү?
Автобусны буудалаас зуны байшин нилээн зайтай ч юм бодож алхахад үнэхээр тохиромжтой байв. Яг одоо тархинд минь 2 Хэми зөрчилдөж байна ... хувиа хичээсэн Хэми болон ахыгаа бодож өөрийгөө үгүйсгэж байгаа Хэми ...
Дэхён ахын байгаа байшингийн өмнө очсон ч орох зориг байсангүй. Бараг 30 минут хаалганы гадна эргэлдэж эргэлдэж хаалга тогшход ах хүлээж байсан юм шиг шууд л хаалгаа нээж өгөх нь тэр ... би гайхан ах руу хараад
Би: та гарах гэж байсан юм уу
Дэхён: мангар ... би чамайг ирж байхыг хараад хүлээж байсын ганц хаалга тогшиход тэгж удах шаардлага байсан юм уу?
Би: надад харин бодох юм их байсан юм аа
Дэхён: Бэкхёны тухай юу миний тухай юу
Би: өөрийнхөө тухай
Дэхён: *бантах*
Байшин луу орход ах байшингийнхаа тогыг тавиулчихсан байшин халуун бас идэх юм их байхыг хараад өөрийнхөө авч ирсэн ууттай зүйлээ ардаа нуухад ах
Дэхён: наадах чинь юу ийн
Би: юу ч биш ээ гэж хэлтэл ах шүүрч аваад
Дэхён: надад авч ирсэн юм уу? Гэхэд нь би ичин доошоо хархад ах толгой дээр минь гараа тавин
Дэхён: Хэми ахдаа санаа зовсон юм уу? Хөөрхөн гэдэг нь гэж хэлээд хацарнаас минь чимхэх нь тэр ...
Ичиж хацар минь халуун дүүгэж юу гэж хэлхээ ч мэдсэнгүй тулгамдан зогсож байхад ах өнөөх ууттай зүйлийг аван гал тогоо руу орчихов.
Ах миний авч ирсэн бэлэн бүтээгдэхүүнийг халааж бид 2 идэж байтал ах над руу харан инээмсэглээд
Дэхён: чи надтай явхаар ирсэн юм уу? Гэхэд нь би толгойгоо сэгсрээд
Би: би зүгээр л таньд санаа зовоод бас хэлэх юм гараад ирсийн
Дэхён: юу хэлэх гэсэн юм бэ дээ , хэл хэл гэхэд нь би шүлсээ залгин ах руу хархад баруун мөрөн дээр минь улаан өнгийн эвэртэй хар хувцас өмссөн Хэми харин зүүн мөрөн дээр минь толгой дээрээ алтан шалгал өнгийн цагирагтай цагаан өнгийн даашинзтай Хэми гарч ирэх нь тэр ...
Тэр 2 2 талд минь намайг ятгаж минут алдалгүй чалчиж байв. Тиймээ энэ бол эргэлзээ ...
Дэхён: хэлэхгүй юм уу?
Би: та шүүдээ сайн угааж байгаа юу?
Дэхён: айн?????
Би: та шүдээ сайн угааж байгаа юу л гэж асуух гэж ирсийн , та заримдаа шүдээ угаахаа мартчихаад намайг сануулсангүй гэж загнадаг байсан шдээ гэж хэлээд худлаа инээхэд Дэхён ах гайхсан янзтай над руу харж байснаа намайг няслан
Би: ЯАААЯ
Дэхён: хэзээ ч засрахгүй хүүхэд юмаа. Ийм л юм хэлэх гэж ирсэн хэрэг үү? Тиймээ би шүдээ сайн угааж байгаа болсон уу?
Би орой болхоос өмнө харих ёстой болхоор ах намайг автобусны буудал хүртэл хүргэж өгөөд , автобусанд суулгаж өгөөд автобус хөдөлтөл гадаа хүлээн зослоо. Би яаж ч хичээсэн ахад хувиа хичээсэн зан гаргаж чадахгүй ... тэр ийм зүйл хүртэх юу ч хийгээгүй шүү дээ
~~~~~
Гэрт орж ирхэд ээж байхгүй харин 2 ах маань намайг хүлээж байв. Тэднийг над руу залгах тухай мартаж орхиж. Бэкхён над руу муухай харан
Бэкхён: амьд л байсан юм байна гэж хэлээд дээшээ ууртайгаар гараад явчихав түүнийг гарсаны дараа Тэхён санаа зовсон байртай ирээд
Тэхён: утсаа ядаж авахгүй ах ямар их уурласан гэж бодно ахххх
Би: мартчихсан байна. Гэхдээ ах маргааш гэхэд зүгээр болчихно санаа зоволгүй ээ. Маргааш шалгалттай мэдэж байгаа биз дээ
Тэхён: бурхан минь тэр тухай битгий дурс ... хэдэн цаг жаргалтай баймаар байхад
""'
Шалгалт дуусаж хүн цөөнтэй газар ирэн хойд ээж рүү залгалаа. Өчигдөр шөнө гэртээ ирээгүй болхоор түүнтэй Дэхён ахын тухай ярьж чадаагүй. Эртнээс түүнд чадахгүй гэдгээ хэлж байсан нь дээр гэж бодон залгатал ээж утсаа авсангүй.
Тэхён: хэнтэй ярьж байгаан
Би: ээж утсаа авахгүй юм. Чухал юм хэлэх гэсийн орой очоод л хэлхээс ...
Тэхён: тараад хамт явж чадхааргүй болсон шүү. Найз нартайгаа уулзхаар болсон
Би: за
Хичээл тараад Тэхён шууд л гараад явчихав. Ангийн хүүхдүүд гарсаны дараа ганцаараа сургуулиас гарч ирхэд Бэкхён ах хашааны гадна зогсож байхыг хараад золтой л ухаан алдцангүй.
Би: та энд ... ?
Бэкхён: чи намайг өчигдөр уурлуулсанаа санахгүй байна уу? Өнөөдөр намайг инээлгэ
Би: яаж ?
Бэкхён: би мэдэхгүй чи л мэдэж байх ёстой гэж хэлээд эргэж харан алхахад нь би түүний араас даган алхан. Ингээж ажигласан ах үнэхээр удаан алхдаг юм байна. Өмнө нь анзаарч байгаагүй юм байна.
Бид алхсаар автобусны буудалд дээр ирсэн байх бөгөөд ах автобусны чиглэл рүү анхааралтай харж байв. Би ч гэсэн түүнийг дуурайн автобусны чиглэл рүү харж байтал ах эргэж харан автобусны буудал дээр ирж байгаа автобусыг харснаа гарнаас барин
Бэкхён: 2лаагийн суух автобус байна гэж хэлээд автобусаны урд талын хаалга руу орход нь
Би: ахаа энэ манайх руу явдаггүй шдээ
Бэкхён: хэн гэр лүү явна гэсийн чи намайг инээлгэх ёстой биз дээ гэж хэлээд бид автобусанд суухад сул суудал байсангүй. Бид эвтэйхэн байрлал аван зогсон ухаан орон харвал ах миний гарнаас хөтлөсөн байхыг хараад гараа татаж авах гэсэн ч тэр тавьсангүй. Түүний энэ үйлдэл намайг тавгүйтүүлж байсан ч энэ нь ахад хамаагүй бололтой.
Бид 4 улиралын мөсөн гулгуурийн газар ирхэд ах над руу зэвүүн инээмсэглээд
Бэкхён: мөсөн дээр унаж инээлгэ гэж хэлээд тэшүүр авч өгөх нь тэр ... өөртөө итгэлгүйхэн өнөөх тэшүүрийг нь өмсөөд мөс рүү орхоосоо өмнө ах руу өрөвдөлтэй царай гарган хархад ах хөмсөгөө өргөн
Бэкхён: ингэхээ мэдсэн бол яах гэж намайг уурлуулсан юм. Чиний бүтэлгүйтлийг харж байж л би инээнэ гэдгийг чи мэднэ биз дээ
Би: энэнээс өөр арга байхгүй бол надад сонголт байхгүй бололтой гэж хэлээд шүлсээ год хийтэл залгин мөсөн гулгуурийн талбай руу орон биеээ чангалан урагшаа бөхийн гулгаж байтал ах араас
Бэкхён: тэгшхэн гулгаач гэх нь тэр ...
Би нуруугаа тэгшлэн гулгаж байтал тэнцвэрээ алдан унах гэтэл Бэкхён ах намайг барьж аваад
Бэкхён: би миний үгэнд ордог шиг одоо ч гэсэн үгэнд минь орно шүү гэж хэлхэд нь би толгойгоо дохиход тэр өнөөх өхөөрдөм инээмсэглэлээрээ инээмсэглэв.
""'
Дахиад л түүний араас харан алхана , дахиад л тэр надад нуруугаа харуулан алхаж байна ... түүний ойлгомжгүй зангаас болж толгой минь эргэж орхилоо ... түүний дотор хэдэн Бэкхён байгаа юм бэ? Заримдаа тэр намайг үхтэлээ үзэн яддаг юм шиг , заримдаа надад маш ихээр анхаарал тавьдаг ... альнд нь итгэх ёстойгоо мэдэх юм алга
Би: АХААА гэж дуудхад тэр эргэж харсангүй гэхдээ алхахаа больж бариндаа зогсох нь тэр ...
Түүнийг зогсход нь би 2 гараа атган нүдээ аниад
Би: та яагаад ийм олон зан гаргаад байгаа юм бэ? Би таныг ойлгохгүй байхад яаж би хариу хэлэх болж байна ... яаж би таныг дагаж хамтдаа их сургуульд сурах болж байна. Таны хариултыг өгхийн тулд надад таны үнэн төрх хэрэгтэй гэж та бодохгүй байна уу?
Бэкхён: миний үнэн төрх бол чамд шунасан залуу гэж хэлчихээд яваад өгөв. Тэрний гүйцсэнгүй. Тэр аль хэдийнээ гэр лүүгээ орчихсон харин би орох эсэхдээ эргэлзэн зогсож байтал ээжийн машин гадна ирж би түүнийг бууж ирхийг хүлээн зогсоно.
Ашгүй 2лаа байхдаа хэлж болох нь ... тэр машинаасаа бууж ирэн над руу харан
Ээж: одоо л ирж байгаа юм уу?
Би: мхн. Би тань руу залгасан та яагаад утсаа авахгүй байсын ? гэхдээ тэр хамаагүй хэлэх ёстой юмаа мартхаасаа өмнө хэлэх хэрэгтэй юм шиг байна гэж хэлхэд тэр над руу анхааралтай харж байв.
Би: Дэхён ахын тухай таньтай ярилцах гэсэн юм
Ээж: би сайхан мэдээ сонсоно гэж найдаж байгаа шүү гэхэд нь би өөрийн эрхгүй айж байсан ч үг дуграх гэтэл
: та 2 одоо л ирж байгаа хэрэг үү? Гэж хэн нэгэн хэлхэд бид 2 тэр зүг рүү хараад 2лаа гайхаж орхилоо. Тиймээ энэ бол Дэхён ах байв.
Би: ахаа та энд
Дэхён: дүү нараа үлдээгээд явж болохгүй биз дээ гэж хэлээд ээж рүү хараад
Дэхён: би хэнтэй ч гэрлэхгүй харин хэн нэгний тусламжгүй Хэмигийн аавын үлдээсэн компанийг хөл дээр нь зогсоох болно ...
Ээж: сайн байна ...
—MN4EVER—
![∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/035f/035f145f2ea440b886381f1c9e2d270e.avif)