12 страница30 апреля 2026, 12:42

/12-р хэсэг/Хүйтэн...

Өргөн цагаан коридороор Эмчийнхээ гарнаас хөтлөн хан даган алхана. Өрөө минь тийм ч хол биш юмсан алхаагаа дотроо тоолно. Надтай хүн уулзхаар ирсэн гэсэн арай арай..........

Хөл минь удаан алхаж байсан ч ухаан санаа минь аль хэдийн өрөөндөө оччихжээ....Эмээ яаран уусан болоод ч тэрүү ходоодоор минь удаан доошлоно.

Эмч-Би гадаа байж байх болхоор хэрэг гарвал дуудаарай, эсвэл тэр хүнтэй уулзмааргүй байвал за.........

Vivian

Өрөөнийхөө хаалгыг татахдаа анх удаагаа ингэж догдлож бас сандрана. Эмчийг гадаа үлдээгээд өөрөө хаалгыг таттал өрөөний минь үнэр үнэртэв, гэхдээ бас анхилуун сүрчигний үнэртэй хамт....

Удаан энэ үнрийг үнэртсэнгүй. Ухаан санаа минь хэсэгхэн зуур мансуурсан ч зүрхнээс минь соривноос минь өвдөлт бас гуниг төрөв. Дотор минь маш олон үг байсан ч нэг нь ч гарах хүсэлгүй байгаа бололтой бүгд нуугдчихаж нүд минь хорсоод эхэллээ.........юу юугүй уйлах нь

Марк-Сайн сууж байснуу.............удаж байж ирсэнд минь уучлаарай

Vivian-Дахиад л уучлаарай..........

Марк-Тиймээ уучлаарай чамаас хэдэн мянган удаа уучлал гуйсан ч багадхаар

Vivian-Би бүх зүйлийг зүүд байсан юм боловуу гэж бодож эхэлж байлаа, энд байгаа өвчтөнгүүд шиг өөрийгөө галзуурчихаж ч гэж бодсон гэтэл миний мэдэрсэн сонссон бүх зүйл үнэн байж...........

Марк-Vivian??????

Vivian-Дахиж битгий уучлал гуйгаач.......би таниас гуйя уучлал л битгий гуй.......

Марк-..........

Vivian-Тэр өдөр юу болсныг хэлээд өгөөч би яагаад амьд байгаа бас энэ сорив???Жулиан хадагтайн талаар ч бас

Марк– Хадагтайн бие маш муу, яаралтай хагалгаа хийх шаардлагатай байсан болхоор бүх зүйлийг урьдчилан төлөвлөсний дагуу хагалгаанд бэлдэн Унтуулах тариа хийхэд гэнэт реакц өгч эхэлсэн бүх бие нь салгалан чичэрч нүд нь цусаар хурхад Жонн эмч Бүх зүйл дэндүү оройтсон гэдгийг тэр үед л мэдсэн. Хадагтай маш удаан хэвтэрт байсан тэрнээс болж нурууны гол судсууд дарагдан бөглөрч эхлэн нууц байдалтай мэдэгдэхгүй явсаар......Хагалгаа хийлгээд ч нэмэргүй болсон гэдгийг нь тэр үед л мэдсэн юм.

Vivian-........................

Марк-Эзэнтэн Жулиан авхай найдваргүй болсон гэдгийг мэдсэн даруйдаа шууд л чамруу гүйж очиж хагалгааг зогсоосон..Тэгээд л энэ сорив чамд үлдсэн юм.

Vivian-.....................

Марк-Эзэнтэн чамд дахиж муу зүйл хийхгүйн тулд л энд авчирсан өөр ямар ч санаа байхгүй шүү...Жулиан авхайг өнгөрснөөс хойш эзэнтэн чамд хийсэн бүх зүйлдээ шаналан өөрийгөө буруутгаж байгаа....Үнэндээ тэр хагалгааг хийлгэхийг хүсээгүй надаас надаас болж л уучлаарай хэрвээ чи гомдож уурлаж зовж байгаа бол надад л уурла Бүгд миний буруу!!! Би тэрнийг ятгасаар байгаад зөвшөөрүүлчихсэн юм..Уурлаж байвал надад л уурла гомдож байвал надад л гомд ..............

Vivian-............ойлголоо........Та харамссандаа энэ бүх зүйлийг надад хэлэх гэж ирээ юу?? Эсвэл өөр юм байгаа юу.................

Марк шууд л Vivian-ы өмнө өвдөг сөхрөн суув. Хэдий Vivian харахгүй байгаа хэдий ч Марк тэрний нүдрүү эгцэлж харж чадсангүй газар ширтэнэ хүйтэн эмнэлгийн шалан дээр нулимс цийлэгнүүлэн сөхрөн суухдаа тэр

Марк-Буцаад буцаад эзэнтнийд очооч гуйж байна

Vivian-.......................................

Марк-Ийм юм гуйж байгаадаа ичиж бас өөртөө уур минь хүрж байна. Бүх зүйлийг чамд хэлсэн хүн бол би, хэдий чамайг өрөвдөж байсан ч эцэст нь хагалгаа хийлгэ гэж эзэнтэнг ятгасан хүн нь бол би Гэхдээ надад энэнээс өөр арга алга...Эзэнтэн!!! эзэнтэн өдөр ирэх тусам хэцүү болж байна. Одоо бүр өрөөнөөсөө ч гархаа болисон өдөр бүр архинд толгойгоогоо мэдүүлэн амьдрал нь яг л хар дарсан зүүд шиг болчихлоо надад үлдсэн эцсийн найдвар бол чи!.....................Би өөрийгөө хувиа бодсон хүн гэдгээ мэднэ. Чамд ямар хэцүү байгааг ч бодолгүй ийм юм гуйж байгаадаа ичиж байгаа ч би дахиад нэг хүнийг нүдэн дээрээ үхүүлмээргүй байна. Vivian......

Би чамайг ЭЗЭНТЭНД сайн гэдгийг чинь мэднэ чи тэрнийг тийм байдал үлдээмээргүй байгаа биздээ???Надад бишээ ЭЗЭНТЭНД туслаач гуйж байна....

Vivian-...............................

Дотор минь одоо л нэг уужрах шиг тэр их хүлээлт гомдол минь хэзээ ч байгаагүй мэт тайвширчихав. Яагаад ч юм зүрх минь хурдан эндээс гарч эзэнтний хажууд очихыг хүсээд байна галзуу юм үнхээр солиотой..надад энэ хүмүүс ямар зүйл хийсэн бас хийх гэж бодож байлаадаа гэхдээ би явмаар байна тэрний хажууд очмоор байна...Нүднээс минь урсаж байгаа нулимс болгоны тоогоор тэрнийг уучилна зүрх минь.....................

————————

—————-

Намайг орхиод гархад ард минь үлдсэн тэр анхиулаан үнэр хаалгаар орход минь л шууд л үнэртэв. Гараараа хананд хүрэн алхана. Хажуугаар минь олон хүн байгаа хэдий ч хэн ч надтай юм ярсангүй зүгээр л намайг ажиглаад зогсож байгаа бололтой.. Марк намайг сугадан алхана. Хөөрхий надад ирхэд явхад ч ачаа байгаагүй зүгээр л өмсөж байсан хувцастайгаа эмнэлгээсээ гарсан байв.

Марк намайг юм идхүү эхлээд хоололцгооё гэж байсан ч би өрөөндөө ч очихыг хүссэнгүй шууд л эзэнтэнтэй уулзмаар байна гэж хэлхэд тэр эхэндээ одоохондоо хэрэггүй байхаа гэж цааргалж байсан ч миний гуйлтыг удаан эсэргүүцэлгүй намайг дээд давхарлуу гаргаж өгөн удаан бүр удаанаар айсан аястай алхаж байгаад Эзэнтний өрөөний урд ирэн хаалга тогшив

Тог тог тог

Ямар ч чимээ алга би юу ч сонсохгүй байна...Өрөөнд тэр байгаа юм боловуу гэж бодтол........

Марк-Эзэнтээн......тантай уулзхаар хүн ирсэн байна

——————

Дахиад ямар ч чимээ алга Марк андуураад байгаа юм боловуу???

Би-Эзэнтэн байхгүй байгаа юм бишүү......

Марк-Өглөө өглөө уулзсан дээр юм шиг байна..би чамайг өрөөнд чинь оруулаад өгөе тэр буцаад л намайг сугадсаар алхлаа өрөө минь тийм ч хол зайтай биш болхоор бид хоёр удсангүй ирэв. Марк явснаас чинь хойш өрөөг чинь цэвэрлэж байсан болхоор зүгээр байгаа хэрэгтэй зүйл байвал хэлээрэй тэр надад урьд урьдынхаасаа илүү анхаарал тавина тэр нь надад нэг л тухгүй ямар ч байсан сайхан санагдахгүй байв.

Хаалга онгойлгох

Марк-0.0 Эзэнтээн!!!!!!!!!!!

Харж чадахгүй байгаа хэдий ч би үнрээр нь өрөөнд минь хэн байгааг Маркыг тэрнийг хархаас өмнө мэдсэн байлаа..Нөгөө спирт бишээ вискины үнэр..Тэр байна..Өрөөнд минь байна.

Марк шууд л гарыг минь тавин орны хажууд суух согтсон эзэнтэн дээр очтол тэр сая л нэг ухаан орж байгаа бололтой толгойгоо өндийлгөн

Жэксон-Дахиад дахиад уух юм аваад ир!!!

Марк-Та ууж болохгүйээ би танд хэлсэн шдээ одоо болилдоо!!!

Жэксон-Би уумаар байна!!!!!!!!Марк аваад ир чамд тушааж байна надад яг одоо ВИСКИ аваад ир/орилох/

Марк-Эзэнтээн????Vivian энд байна.........................

Жэксон-....................

Vivian

Харахгүй байгаа хэдий ч тэрнийг надруу харсныг мэдэж байна зүрх минь хэмнэлээ алдаж салгалан хурдтай цохилох биш харин айна чичрэнэ......Юу ч хэлэхгүй байгаа нь намайг бүр ч айлгаж орхилоо.......Тэр намайг дүүг нь аварч чадаагүй болхоор үзэн ядаж байгаа юм боловуу????

Жэксон-Яах гэж авчраав!!!!!!!!Марк тэрнийг яг одоо явуул надаас хол байлга!!!!!!!!БИ ТЭРНИЙГ ДАХИЖ ХАРМААРГҮЙ БАЙНА!!

Марк-Эзэнтээн!!!!

Жэксон-Тэрнийг авчирхаар яана гэж бодоов??? НАМАЙГ ӨВДӨГ СӨХӨРЧ УУЧЛАЛ ГУЙГААД тэр ч намайг уучлаад бүх зүйл сайхан болно гэж мөрөөдөө юу!!!Зайл чи ч гэсэн ЗАЙЛ амьдарлаас минь алга болоод өг БИ ГАНЦААРАА БАЙМААР БАЙНА!!!!!!!!!!

—MN4EVER—

admin Murun

12 страница30 апреля 2026, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!