/11-р хэсэг/Дулаан...
Танил үнэр үнэртэнэ. Там эсвэл диваажин миний мэдэх нэг газартай адилхан бололтой.......Чих хэзээ ч сонсож байгаагүй хачин чимээгээр дүнгэнэнэ яг л чихэнд минь нэг зүйл тулаад ирчихсэн юм шиг.......
Хүйтэн байна...гар минь хөл минь даарна.....цээж минь хорсоно байн байн жярс хийн дахиад нэг зүрхтэй болчихсон юм шиг аймшигтай чангаар хүчтэй лугшина...энэ мэдрэмж юу вэ???
Харж чадахгүй хэдий ч арай хийн зовхио нээв..Харанхуй дахиад л харанхуй...Хуруугаа хөдөлгөж үзлээ бага багаар удаан хэдий ч хөдлөнө..хөлийн хуруу ч гэсэн.
Би там эсвэл диваажинд байнуу???Хэн нэгэн байнуу???дугарах гэсэн боловч уруул минь хатаж бас арай хийн л хөдөлж байсан болхоор дуу битгий хэл авиа ч гарсангүй.
Vivian-би үхчихснүү???
Бүрээ даагарах
Vivian
Танил бүрээн дуу.......... өдөр бүр нар мандах үед Ноён Карл яг энэ бүрээн дууг тоголдогсон тэр ч бас үхчихсэн юм боловуу???
Нүдээ аних
—————————
—————————-
Будаг нь халцарсан цагаан цэнхэр хана, чяхран дуугарах модон сандал урагшаа хойшоо урагшаа хойшоо......чихэнд чийртэй хэдий ч сонсоод байхаар чи энэ дуунд дасах болно..Сандалны хөдлөх хэмнэл яг л чамайг бүүвэйлж байгаа мэт нэг л амгалан бас тайван...
Эмч– Vivian Эмээ уух цаг чинь болсон байна..................
Жижигхэн хуучирсан модон сандалны чяхрах дуу зогсчээ...Урьд урьдынхаасаа илүү цоньхынсон охины харц нь үл харагдана тэр нүдээ аниастай сууна. Бас үс нь ургаад нуруугаа аль хэдийн давж цагаан нимгэн даашинзандаа жижигдсэн юм шиг турчихжээ...Тэрний нүдийг харахгүй хэдий ч ямар их гунигтай байгааг нь мэдэрч болно.
Vivian эмнэлэгтээ бас........төрсөн гэртээ ирээд аль хэдийн хэдэн сарыг хойноо үдэж...эхний хэдэн долоо хоног тэр бүх зүйлд итгэхгүй байсан. Харин өдөр хоног өнгөрөх тусам тэр эвлэрсэн.......Тэр улам л дуугай болно...цаг үргэлж цонхруу харан сандал дээрээ сууна хааяа нэг ирэх эмчтэйгээ биеийн байдлынхаа талаар л ярилцана тэр яриа нь ихэвчлэн тийм үгүй гэсэн үгийн хязгаартай.
Бороо орох бүрт тэрний цээж өвдөнө. Эсвэл шаналдаг байх.............тэрний зүрх байсаар л харин хамт байхыг хүссэн хүн л явчихсан.. Зүрх нь биш тэр хүн явчихсан.
Карл-Охин минь ???чи байнуу.......
Нас дээр гарсан ноён Карлын нүд бас бараг л хархаа байжээ....Гадаах хүржигнэсэн тэнгэрийн дуунаар тэр нойрноосоо цочин сэрсэн байв...Дайнд авсан хугарсан гар нь тэнгэр муухайрахтай зэрэгцэн янгинаж эхэлжээ...
Карл-Охин минь байнуу????
Vivian-Тиймээ
Карл-Бороо орох гэж байнуу???өгөрсөн яснууд минь янгинаад эхэллээ
Vivian-Тиймээ
Карл-Явах цаг минь болж байх шиг байна..Шөнө над дээр хурандаа Дэкинсон ирсэн тэр намайг удахгүй ирж авна хүлээж бай бороо орох тэр өдөр чамайг авхаар ирнэ гэж байсан цаг нь болчихсон бололтой Охин минь!!
Vivian-......................
Карл-Намайг явхаар миний энэ бүрээг чи аваарай өдөр болгон нар мандхаар үлээж байгаарай!! Смит явахдаа надад үлдээсэн юм..би чамд одоо үлдээж байна...
Vivian-.................ойлголоо/сулхан хэлэх/
Карл-баярлалаа одоо надад энд хорогдох зүйл үлдсэнгүй........Тэгшхэн зураас шиг сайхан амьдраагүй ч явахдаа харамсах зүйл байхгүй байгаадаа баярлаж байна..
Vivian-Би ч гэсэн үхмээр байна...та намайг аваад явж болохуу???Надад ч гэсэн амьдралд хорогдох зүйл алга.............
Эмч-Ноён Карл таны эмээ уух цаг болсон байна..за явцгаая....
Карл-Надад байхгүй ч чамд бол байгаа.........зүрхнийхээ гүнээс хай!!!амьд явах шалтгаанаа...Охин минь............
Vivian
Тэр шалтгаан нь байгаад ч хүрч чадахгүй. Сэтэлээсээ тэр шалтгаанаа хайсан бас.........аль хэдийн олчихсон гэхдээ би хаягдчихсан бололтой. Өдөр өнгөрөх тусам би болсон бүх зүйлийг бодит байсан гэдэгт ч хааяа эргэлздэг........Галзуу хүмүүстэй хамт байсаар байгаад би ч бас галзуу болчихсон юм боловуу?? Гэж.......бодно. Гэхдээ эзэнтний тухай бодох бүрт хөөрхий зүрх минь чичэрдэг, өөрийн эрхгүй нүдийг минь нулимс бүрхдэг яагаад ч юм маш ихээр гомддог, би юу хүлээж байсан болоод ингэж их гомдоод байгаа юм бол. Зүрхийг минь аваагүйд эсвэл намайг хаячихсанд нь уу??? Би юунд нь илүү их гомдоод байгаа юм бол..........
Анх удаагаа л гэр минь эмнэлэг минь надад яг л шорон шиг санагдана. Хэтэрхий давчуу....бас урьд өмнө нь анзаарч байгаагүй энэ эмний үнэр яг л хорт утаа шиг намайг хордуулаад ч байгаа юм шиг санагдаад байна. Өдөр хоногийг тоолох гэж хичээсэн намайг ирээд авах боловуу?? Цээжлэх гэж хичээсэн бас тэмдэглэх гэж даан ч өдөр хоног миний толгойд багтхааргүй олон юм. Өнгөрөөд л өнгөрөөд л нар мандана жаргана эргэн тойронд минь хашгираан орилоон ганцаардал уйтгар гуниг, Төрсөн цагаасаа хойш хамт байсан харанхуй минь хүртэл надад хэцүү санагдана.....
Бараан үүлсийн цаанаас нар гарч ирэх боловуу???.....................
Цонхон дээр дусал дусал бороон дуслууд тогтоно..Гадаа аль хэдийн бороо хүчтэй ороод эхэлжээ..Эм уух цаг болсон бүгд явцгаасан харин Vivian цонхны дэргэд суусаар л гараа сунгах хэдий ч хаалттай цонхны цаанаас тэр бороон дуслуудыг мэдэрч чадахгүй байв...
Гадаа бороо орно харин тэрний нүднээс бороон дусал адил бяцхан хүйтэн нулимс урсана.................
Эмч-Vivian эмээ уух цаг болсон явцгаая?
Vivian-Эмчээ тэр эм миний зүрхний өвдөлтийг намдааж чадах боловуу?????
Эмч– Тиймээ эм бүх өвдөлтийг намдааж чаддаг юм......Гэхдээ түрхэн зуур л
Vivian-Зүрхний минь өдвөлт энэ соривноос болж байгаа байх тиймээ.......
Эмч-........................................
Vivian-Та бас тэдэн шиг надаас уучлал гуйх гэж байнуу???
Эмч-............................
Vivian– Надаас уучлал гуйх хэрэггүйдээ..................би дахиж уучлаарай гэдэг үгийг сонсхыг хүсэхгүй байна. Зүгээр л та нар надаас уучлал гуйх зүйл хийхээ л больчих............би тийм хүчтэй хүн биш шүүдээ.....би жирийн л нэг хүн
Эмч-Явцгаая........өрөөлүүгээ эмээ уучихаад, нэг хүнтэй уулзацгаая тэр чамайг хүлээж байгаа..............
Vivian
Тэр....................................
—MN4EVER—
admin Murun
![⊗⊗VIVIAN⊗⊗ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/9d8d/9d8d04838b7458d96213f6c4ce386f88.avif)