10 страница30 апреля 2026, 12:42

/10-р хэсэг/Шийдвэр...

 Чиний нүд аниатай нээхийг хүссэн ч үл нээгдэнэ. Бүх бие чинь хөшиж ямар ч хөдөлгөөн хийж чадалгүй зүгээр л бүх цус чинь эргэхээ болин бүлэгнэн зөөлөн эд эс чинь хатуурна. Хөдөлгөөнгүй харж чадахгүй, ярьж чадахгүй гэсэн хэдий ч тархи чинь ажилсаар............. эргэн тойронд болж байгаа бүх зүйлсийг мэдэж байх ба хүсээгүй байхад өршөөлгүй ичгүүргүйгээр урсдаг тэр бэлэн нулимс чинь ч урсан гарч чадахгүй чамайг шаналган зовооно...Энэ бол үхлийн эхний шат...............

————————

Чимээгүй өрөө........... түгшсэн зүрхний цохилт, айдас..............

Vivian орон дээрээ суусаар Жэксон тэрний хариултанд хариулж эс чадна... Зүгээр л салгалан чичрэн тэрэнлүү харан зогссоор. Хэрвээ Vivian харж чаддаг байсан бол Жэксон тэрэнлүү ингэж ширтэж чадахгүй байсан байх

Vivian-Эзэнтээн????

Жэксон-.....................

Vivian-Хариултыг минь мэдэхгүй бол санаа зовох хэрэггүйдээ....бүх хүнд л мэдэхгүй юм гэж байдаг юм гэж хэлэн гуниг дүүрэн хэдий ч зөөлөн инээмсэглэхэд Жэксон тэсгэлгүй тэрний хажууд ирэн зүгээр л юу ч хэлэлгүй чангаас чанга гэгч нь тэвэрч орхив. Хариултыг нь мэдэж байсан ч хэлэх шаардлагагүй асуулт гэж байдаг юм. Хөөрхий охины айдас бага ч гэсэн намжина салгалан чичэрч байсан бие нь тэрний том хүчтэй дулаахан гаранд нь бүүвэйлэгдэн зүрх зүрхнийхээ цохилтыг сонсон буцаад хэвийн хэмнэлдээ оржээ.

Жэксоны тэр зөөлхөн үнэр Vivianы уушгыг биш сэтгэлийг дүүргэж,

Асуусан асуултын хариулт нь тэр дулаан тэврэлт болж байлаа.

Vivian-Та бол анхынх.............

Жэксон-......................

Vivian-Эмч нараас өөр уулзсан анхны хүн............ надад анх удаа хүрсэн эрэгтэй хүн. Анх удаа анх удаа.................зүрхний минь хэмнэлийг алдагдуулсан хүн....анх удаа тэвэрсэн......анх удаа гарнаас минь атгасан..........анх удаа амьдрах хүслийг минь асаасан хүн...................

Жэксоны нүдэнд нулимс цийлэгнэсэн харагдана. Сэтгэл нь догдолж баярлаж байсан ч зүрх нь чичрэнэ. Ирээдүйд хийх зүйл нь тэрнийг айлгаж байлаа.

Жэксон– Уучлаарай. Би чамд хэзээ ч төлж бархааргүй өртэй хүн. Би чиний бодож байгаа шиг сайн хүн биш би бол/үг таслах/

Марк-Эзэнтээн!!!!Эзэнтээн!!!!!!!!!!
Чимээгүй байдлыг эвдэн Марк хаалгаар яаран гүйж орж ирлээ тэрний нүд маш аймшигтай харагдаж байна, духыг нь даган хүйтэн хөлс цувжээ яаран гүйснээсээ болоод хөл нь салгалчихаж нүд нь байдгаараа том болон Жэксонруу сандран харан

Марк-Жулиан авхай!!!!гэж хэлж чадахгүй ч нүдээрээ тэрний байгаа зүгрүү зааж байлаа. Жэксон байдал буруугаар эргэснийг мэдсэн бололтой Vivianыг тавин хар хурдаараа өрөөнөөс гүйн гарлаа...

Vivian

Эцэст нь дассан ганцаардалдаа дахиад очих нь............

———————————

————————

Жэксон-Юу болсон юм???? Тэр яачихсан юм эмч эмч дуудсануу???

Мариа-Тиймээ дуудсан гэнэт л авхай цусаар бөөлжөөд эхэлсэн....Таны нэрийг байн байн дуудаад тэгээд тэгээд ухаан алдчихлаа

Цагаан торгон орны нимгэн даавуу улаан өнгөөр хучигдаж энд тэндгүй цусны толбо болжээ, анхилуун үнэр нь цусны хүйтэн үнрээр солигдож нөгөө гэрэлтсэн цагаан өрөө гэнэт л бараан харанхуйгаар хучигдаж орон дээр цусандаа хутгалдан хэвтэх охины харц нь буун хөөрхөн цагаан царай нь хөхөртөн харагдана. Том байшингын бүх гэрэл асан хөл хөдөлгөөнтэй болжээ..бүгд яаран сандралдан гүйнэ гадаа машины хүнгэнэх чимээ сонсогдоно. Жэксон дүүгийнхээ гарнаас атган бүх мэдэх залбирлаа уншиж байгаа бололтой толгойгоо гудайлгаж..

Марк-Жонн эмчийг дуудчихсан байгаа удахгүй ирнэ гэж байна. Эзэнтээн

Жэксон-Гар! Би дүүтэйгээ ганцаараа баймаар байна............

Марк-............за би гадаа байж байя

Vivian

Саяхан л нам гүм байсан байшин толгойг минь өвдхөөр их чимээтэй болчихсон байлаа...Бүгд хадагтай үхэх гэж байна..удахгүй хагалгаанд орох байх гэж шивнэлдэн хаашаа ч юм яаран гүйцгээнэ. Байшин хэт их чимээтэй байсан ч хөл минь хаашаа явхаа мэдэж байлаа хана налан алхсаар хажуугаар минь зөрж байгаа хүмүүс намайг анзаарах сөхөөчгүй явцгаана Эмч эмч яаваа хаана явнаа??? Би яг л үл үзэгдэгч болчихсон юм шиг.......

Хана налан явсаар бараг л тэр хоолой гардаг өрөөнд тулж ирж байтал

Марк– Vivian????энд юу хийж байгаа юм. чи энд байж болохгүй өрөөлүүгээ явцгаая гэж хэлэн гарнаас минь атгав

Vivian-Цаг болчихсон тийм биздээ???

Марк-0.0 Vivian????

Vivian-Энэ байшинд байх хугацаа минь дуусаж байна...

Марк– Vivian.............

Vivian -Эзэнтий дүүд миний зүрх хэрэгтэй болсон...Удахгүй би үхнэ тийм биздээ????

Марк-нөгөө нөгөө......./сандрах/

Vivian-Таны надад ойлгуулахыг хүссэн зүйл чинь энэ байсан шүүдээ...Одоо яагаад ингэж будилаад байгаа юм..Тантай адилгүй байна...........

Марк-Намайг уучлаарай....

Vivian-Бүх хүн л надаас уучлал гуйх юм...Харин би та нарт маш их баярладаг. Эмнэлгийн хаалгаар гарсан цагаас эхлээд бүх цаг хором мөч бүхэн надад ямар гайхалтай, жаргалтай, үнэ цэнэтэй байсан гэж бодож байна. Баярлалаа энэ хугацаанд намайг асарч харж хандаж байсанд..би хэзээ ч мартахгүй...Харин одоо би эзэнтэнтэй уулзмаар байна...энэ эцсийнх биздээ гэж нулимс цийлэгнүүлсэн нүдээр хэлхэд нь Маркын дотор нэг зүйл зоогдох шиг болон зүгээр л нулимсаа барьж дийлэлгүй тэрний гарыг тавин юм хэлэхийг хүссэн ч хэрвээ дугарах л юм бол тэрнийг уйлж байгааг мэдчих байсан болхоор зүгээр л чигээрээ алхлаа

Vivian-Баярлалаа..............

Байшин бүхэлдээ чимээтэй байсан хэдий ч тэр өрөө нам гүм байлаа. Vivian өрөөний хаалгыг аяархан таттал ямар ч чимээ байсангүй....Тэр ямар нэгэн чимээ сонсхыг хичээсэн хэдий ч зөвхөн тэрний хүчтэй цохилох зүрхний цохилт л сонсогдож байв.

Vivian-Эзэнтээн.............намуухан хоолойгоор тэрнийг дуудлаа...

Хариу байсангүй тэр ямар нэгэн зүйл унагаачихгүйг хичээн алхсаар нэг зүйлд тулж ирэв. Гараа явуулан барьтал зөөлхөн даавуу бас нойтон зүйл.................. тэр тэмтэрсээр нэг зүйд хүрэв.

Vivian-тэр Жулианы орны хажууд иржээ...бас сая л чих нь юм сонсож байгаа аятай хажууханд нь хүн байгааг мэдэв. Эзэнтэн бололтой.... Vivian чимээгүй орны хажууд зогслоо тэр ирэх ёстой газраа иржээ....Жэксон амандаа залбиран Жулианы гарнаас атган суусаар Vivian бодлогоширно

Хаалга онгойх

Жонн эмч хаалгаар яаран хар арьсан цүнхээ барьж орж ирсээр шууд л Жулианы дэргэд ирхэд сая л ухаан орсон Жэксон толгойгоо өндийлгөтөл Vivian зогсож байв. Тэр хэсэг зог туссанаа Жонн эмчийн цамцыг нь сөхөөдөх гэж захиргаадан хэлхэд гэнэт ухаан оров. Жонн эмч нарийн үзлэг яаралтай хийн зүрхний цохилт даралт гээд л бүх зүйлийг үзснийхээ дараа

Жонн-Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй тэр удаан тэсэхгүй гэж хэлэв.....

Жэксон шууд л сөхөрч суув. Амьдарлынх нь хамгийн хэцүү шийдвэр.....Харж ч чадахгүй нь амнаасаа үг гаргая гэсэн ч чадахгүй нь Тэрний дотор зүрх тархи хоёр дайн хийнэ..Ялагч тодорхойгүй цаг явсаар..Марк болон туслахууд орж ирэн Жонн эмчийн заавраар Жулианыг аван гарцгаав.

Жонн-Жэксон.........??????цаг??? цаг яваад байна.........гэж чичэрсэн хоолойгоор хэлэхдээ орны хажууд хана налан зогсох Vivianруу харан хэлэв.

Жэксон...................

Жонн– ЧИ шийдвэрээ яг одоо гаргах хэрэгтэй....Гадаа хүлээж байя

————————————-

Дахиад л чимээгүй болчихлоо..

Жэксон энэ удаа дахиж босхооргүй болсон бололтой толгойгоо гараараа даран газар өвдөглөн сууна...Хэцүү бас хэцүү хэтэрхий хэцүү............Нүдэнд нь цусандаа хутгалдсан дүү нь бас саяхан энгэрт нь тэврүүлж байсан хөөрхий охины нулимс цийлэгнүүлсэн дүрх төрх харагдана...Гэтэл гэнэт маш тайван хоолойгоор Жэксоныг аргадах мэт Эзэнтээн гэж намуухан хоолойгоор Vivian тэрнийг дуудав

Жэксон толгойгоо өндийлгөн тэрэнлүү хартал Vivian хэзээ ч харж байгаагүй гайхалтай маш үзэсгэлэнтэй бас жаргалтай инээмсэглэлээр инээн

Vivian-Үхэл бол харанхуй тийм биздээ????...Би төрөхдөө л харанхуйд байсан надад айх зүйл байхгүй болхоор зүгээрээ гэж юу ч болоогүй юм шиг хэлэхийг нь харсан Жэксоны зүрх улам ч ихээр өвдөв.

Жэксон-Чи юу хэлж байгаагаа мэдэж байнуу???энэ чинь энэ чинь..........

Vivian-Зүгээр болхоор...явцгаая тэр...............тэр.........Жулиан их өвдөж байгаа байх.Явцгаая эзэнтээн...............

Жэксон-ЧИ хэлж байгаа зүйлээ ойлгохгүй байна...ҮХЭЛ ГЭДЭГ ЧИНЬ чиний бодож байгаа шиг зүйл биш!!!!!!!!!!!!!

Жэксоны нүд улайн нулимс нь зогсоо зайгүй урсана гар хөл гээд бүх зүйл нь чадлаа алджээ...Тэр Vivianруу харсаар хэлэхийг хүссэн үгээ хэлж чадахгүй уруулаа цус гартал нь хазсан байв. Харин Vivian маш тайван нөгөөх инээмсэглэлээрээ инээсээр хэсэг чимээгүй болж байснаа анисан байсан нүдээ нээн.........

Vivian-Зүгээрдээ...........надад амьдрах, үхэх хоёр ямар ч ялгаагүй болхоор зүгээр...................

———————————

—————————

Харуусан бүх зүйлийн талаар бодно....Оройтсон гэдгийг мэдэх ч харуусан шаналан, шорвог гашуун нулимс нүдийг бүрхэн хайр найргүй урсана. Хацар яг л нулимсандаа түлэгдэж байгаа мэт халуу дүүгэн улаажээ...Дахиж харахгүй уулзахгүй...сонсохгүй мэдрэхгүй........

Vivian-Хайр бол хайртай хүнээ аз жаргалтай болгох юм байна..........

...............................

————————

Эдисон хотын төв эмнэлэг

Оройн 22:30 минут

Эмч-Зүрхний цохилт, цусны даралт??

Сувилагч-Хэвийн байна

Эмч-Хагалгааг эхлүүлэе..............

—MN4EVER—

admin Murun

10 страница30 апреля 2026, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!