9 страница30 апреля 2026, 12:42

/9-р хэсэг/Харанхуй...

Үнэн гэж юу юм.................................................

Бусдын хувьд сэтгэл өвтөгсөн шаналал.........

Байж болох ч миний хувьд юу ч байсангүй............ юу ч мэдэрж юу ч бодохгүй байна....

Хүсэн хүлээсэн орой болж өдөржингөө бодсон хүн минь ч ирсэн байлаа..Хоолны ширээний ард бид хоёр нам гүм сууна....Тэр дахиад л хоолыг минь аманд минь хийж өгнө. Халуун шөлөнд амаа түлчихвий гэж бодсондоо хөргөх гэж үлээнэ, хоолоо асгачихвий гэсэндээ маш хянуур удаанаар хөдлөнө. Надад хоолны үнрээс илүү тэрнүү сүрчигний үнэр үнэртэж байлаа....Марк яагаад намайг тэр эмчтэй уулзуулсныг мэдэхгүй юм эсвэл мэдэхийг хүсэхгүй байгаа байх. Яг одоо би энд ингээд сууж байгаа минь л надад чухал.

——————————————-

Vivian

Гэрэл харанхуй байхгүй бол оршиж чадахгүй гэдэг би гэрлийг хэзээ ч харж байгаагүй болхоор ямар ч төсөөлөл байдгүй билээ......Ганц мэдэх зүйл минь бүх хүн харанхуйгаас илүү гэрлийг илүүд үздэг бас Гэрэл бол дулаахан......

Оройн хоол дууссаны дараа буцаад өрөөндөө ирлээ...Эзэнтэн өнөөдөр их ажилтай байсан бололтой хоолоо идсний дараа өрөөрүү явсан байв. Би байдгаасаа бүр дуугай болчихжээ......барагтаа л юм ярдаггүй хүн дуугаа хураасан гэхээр яг л хэлгүй хүн шиг байсан байх бусад нь ч тэгэж бодоо биз

Амнаас минь гарж буй үг, харж чадахгүй байгаа амьдарлыг мэдэрж байгаа мэдрэмж минь бүгд миний зүрхнээс гардаг.....Харин ийм үнэ цэнэтэй зүйлээ алдчихаар би яах бол????

Vivian

Үхэл тийм аймар зүйл юмуу ??????............

————————

Жэксон

Өнөөдөр Vivian их дуугай байлаа ямар нэгэн зүйл болсын боловуу....Бага зэрэг санаа минь зовно....Товлосон өдөр ойртсоор тэрэнд хэлэх үгүйгээ сайн мэдэхгүй юм..Юу ч хэлэлгүйгээр тэрний харанхуйруу явуулбал тэр гомдож шаналах байхдаа....хэрвээ хэлэх юмбол намайг үзэн ядаж!!!!!!!!хмммммммммм бодхыг ч хүсэхгүй байна..

Толгой өвдөнө зүрх минь ч гэсэн.............. өвдөлт намдаах хүчтэй тайвшруулах эм болох ВИСКИГээ мөстэй хамт аягалан томоо гэгч нь балгахад хоолойг минь зуран ходоодруу орсноо хэсэг хугацааны дараа хамаг бие минь тавиран толгой дотор байсан тэр бодлууд минь нэг нэгээрээ замхран зөвхөн гарт минь байх виски л үлдэв.

Виски бид хоёр эцэст нь үлдэж толгой өвтгөсөн бодлууд сарнисан ч хөл минь өөрийн эрхгүй алхсаар тэрний өрөөний урд ирчихжээ...

Дахиад л архи үнэртүүлээд тэрэнтэй уулзхыг хүсээгүй ч магадгүй ганцаардсандаа ч юмуу зүгээр л хаалгыг татав.

Тэр дахиад л орныхоо урд сууж байна....намайг орж ирхийг мэдсэн бололтой яг өөдөөс минь хараад сууж байв..Гадаа бага зэрэг харанхуй болсон байсан хэдий ч тэрний өрөө тэр чигтээ харанхуй цонхоор тусах гэрлэнд л Vivian Харагдаж байлаа...

Жэксон-Харанхуй байна гэрэл асаагаадхая............./Хананд байх гэрлийн унтраалгыг хайн зөөлхөн дартал харанхуй байсан өрөөний гэрэл асан тэрний царай улам ч тод харагдав./

Vivian чимээгүй суусаар харц нь буужээ......газар ширтэнэ яг л нэг зүйлийн талаар бодлогоширч байгаа мэт....ямар нэгэн зүйл болсон гэж мэдээд байсан юмаа.........

Жэксон-Гэрэл асаачихсан чинь арай дээр боллоо/суух/

Vivian-ммм..тиймүү

Жэксон-Чиний царай тод харагдаж байна...

Vivian-Гэрэлтэй гэрэлгүй ч царайгаа харж чадахгүй болхоор...........ямар ч ялгаагүй юмдаа

Жэксон-........................

Vivian-Та харанхуйд байх дургүй юмуу...????эзэнтээн

Жэксон-аймшигтай шүүдээ.........тас харанхуйд байна гэдэг.

Vivian.....................

Жэксон-Чи харанхуйгаас айж байснуу???

Vivian-...................Магадгүй би гэрлээс айх байх.......................

Миний харанхуйг үгүй хийчих болхоор гэрэл л аймшигтай байх...

Жэксон-Хараагүй болхоор хэцүү байдаг байхдаа орчлон ертөнцийг өөрийгөө ч харж чадахгүй харанхуй дунд байна гэхээр..........

Vivian-Би хардаг..... надад харж чаддаг зүйл байдаг.....БИ ХҮМҮҮСИЙН АЙДАГ ХАРАХЫГ ХҮСДЭГГҮЙ ХАРАНХУЙГ ХАРЖ ЧАДДАГ.....................Бусад хүнд аймшигтай байж болох ч надад хэзээ ч тийм байгаагүй би хэзээ ч харанхуйгаас айж байгаагүй.........

Жэксон-....................................ийм зүйл асуусанд уучлаарай

Vivian.........................

Жэксоны талаас

Тэр дуугаа хураачихлаа харц нь ч гэсэн нэг л биш яг л гуниглаж байгаа мэт эсвэл шаналж.........Яагаад энэ төрхийг сайн мэдэж байна вэ гэвэл амьдарлынхаа туршид ийм царайг харж ирсэн болхоор тэр байх..Тэр яг Жулиан шиг хааяа хархад дүүтэй минь адилхан санагддаг. Хэдий ах дүү ч бид тэрний өвчнөөс болж хамтдаа тийм ч ихийг цагыг өнгөрөөж чадаагүй гэсэн хэдий ч өдөр бүр цонхны цаанаас гадаахыг харж суудаг дүүгээ маш ихээр өрөвддөг байсан. Хэрвээ би ээждээ Жулианыг эдгээнэ гэж амлаагүй байсан бол ийм бохир зүйл хийтлээ хол явахгүй байсан байх....Гэм зэмгүй нэгний амьдарлыг хүчээр булайж байна...Буруу ч гэсэн эцсийн амьсгаагаа хураахдаа ч Жулианы нэрийг дуудан нулимс дуслуулан гаран дээр минь өнгөрсөн ээжийгээ бодхоор зүрх минь хуваагдах юм.

Жэксон-Намайг уучлаарай......./Шивнэх/

Vivian-....................................

Жэксон Vivian-ы хажуунаас босон хаалганы зүг гунигласан шаналсан, өөрийгөө үзэн ядан доторх хүнтэйгээ тэрсэлдэн алхтал

Vivian-Эзэнтээн???????........БИ нэг зүйлийн талаар мэдмээр байна...та надад ойлгогдохоор тайлбарлаад өгөөч гэж намуухан хоолойгоор асуухад.......

Жэксон-/эргэж харах/юу юум???? Мэдэх зүйл байвал хэлээд өгөе

Vivian-ҮХЭЛ гэж юу юм ??????????...........................надад тайбарлаад өгөөч.

—MN4EVER—

admin Murun

9 страница30 апреля 2026, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!