13 страница30 апреля 2026, 12:42

/Төгсгөлийн хэсэг/Гэрэл...

Тэр харанхуйд төрсөн..........

Харанхуй тэрний ээж бас аав нь бусад хүмүүс харанхуйгаас айдаг ч тэр тийм биш......Гэхдээ харанхуй гэрэлтэй зэрэгцэн оршдог буй........

——————

Vivian

Буцаад байшиндаа ирээд хэд хонолоо. Эзэнтэнтэй дахиж уулзаагүй...Тэр ч өрөөнөөсөө гараагүй...Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ байшин эмнэлэгтээ минь адилхан санагдана. Би ганцаараа цонхны дэргэд суусаар....Чимээ чагнана. Эзэнтэн архи нь дуусхаар АРХИ аваад ир !!!гэж чанга дуугаар орилхыг нь л би хааяадаа нэг сонсож байлаа..

Энд буцаад ирхэд баярлаж байсан ч эзэнтэнтэй уулзхад зүрх минь айн чичэрч байсан...Бодохнээ хөөрхий зүрх минь дахиад л өөрийг нь гэмтээчих боловуу гэсэндээ айсан биз....

Vivian

Би хайрыг мэдрэмжүүдийг сайн мэдэхгүй гэсэн хэдий ч эзэнтний байгаа байдал шалтгаантай. Тэр бусад шиг л надаас уучлал гуйхыг хүсэж байгаа ч хэлж чадахгүй шаналж байгаа байх. Харин би эзэнтний надад хийсэн хийх гэж байсан зүйлд биш зөвхөн намайг орхисонд л гомдож байсан юм....Өөрт минь юу ч хийсэн хамаагүй зүгээр л хаягдхыг хүсээгүй...

——————–

Гадаа дахиад л бороо орох гэж байна. Намайг энд буцаж ирснээс хойш цаг агаар сайхан байхыг үзсэнгүй...Цонх онгорхой гараа гаргаад суулаа.. Хүйтэн байна агаар маш чийгтэй уул нь борооны үнэр гоё байдагсан......бие минь хариу үйлдэл үзүүлж байгаа бололтой арьс минь бэржийн нуруугаар хүйт даагаад л явчихлаа..Тэнгэр ч гэсэн надад дургүй эсвэл энд байгаад минь дургүй нь хүрсэн шиг чанга гэгч нь АЯНГА буулгаж эхэлэв...Хэд хэдэн удаа хүчтэй аянга цахисны дараа би цонхоор гараа гаргахаа болин эцэст нь бүр хаахаар шийдэж байтал

Чимээ сонсов.. Борооны шаагин орох тэр дууны ард бас нэгэн чимээ нуугдаж байна.........Эзэнтэн. Тэр уйлж байгаа бололтой.. Багахан онгойлгосон байсан цонхоо томоо гэгч нь нээв...Зүрх минь сэтгэл минь гунигаар дүүрч эхлэв..Эзэнтэн миний цонхны хажууд сууж байсан бололтой.......Харж чадахгүй байгаа хэдий ч тэрнийг ойрхон байгааг нь би мэдрэв.

Vivian-Эзэнтээн????

Жэксон-.............

Тэрний чимээгүй байдал урсаж байгаа нулимс.....дугай байхыг хүсэж байсан ч сэтгэлээ даган тэрэнтэй ярихыг хүсэв. Одоо л би дугарахгүй бол тэр үүрд энэ байдалдаа үлдэх байх.

Vivian-Та юуг харж байна......???Бараан үүлс бүрхэг тэнгэрийг бас.........хоосон сэтгэлээ харж байнуу??

Жэксон-........

Vivian-Та намайг мэдэж байгаа байх миний хардаг зүйл бол харанхуй гэж...Гэхдээ би тэр харанхуйдаа бас нэгэн зүйлийг харж эхэлсэн........Тэр бо та.

Жэксон-..........Харин би харанхуйг л харж байна хаашаа ч харсан харанхуй намайг тэр чигт нь залгиж байна..Үнхээр аймшигтай хэцүү үхмээр байна.........

Vivian

Өөрийн мэдэлгүй гараа сунгалаа тэрэнд хүрэх үгүйгээ мэдэхгүй ч би зүгээр л гараа сунгав. Яагаад ч юм тэрний айдас гуниглалыг хуваалцахыг хүснэ. Айж ганцаардаж гунигласан тэр үед нь хэн нэгэн хажууд нь байж тэвэрч энэ дэлхий дээр ганцаараа биш гэдгийг нь сануулж өгөх хэрэгтэй. ЯГ энэ үед л би тэрэнд хэрэгтэй...Хүрэх үгйүгээ мэдэхгүй ч Гараа хамаг чадлаараа сунгатал арай хийн тэрэнд хүрэв.

Гар минь эзэнтний хацарт хүржээ.Хүйтэн байна байдгаараа даарчихаж нүднээс минь нулимс өөрийн эрхгүй урсана.Дахиад илүү ойртхыг хүснэ бүр чангаас чанга тэвэрмээр байна. Даарсан биеийг нь дулаацуулж дахиж ганцаардаж өвдөж шаналахгүй болтол хамт байхыг хүснэ

Жэксон-Намайг үзэн ядахгүй байнуу?? Чамд ямар зүйлийг хийх гэж байлаадаа зүрхийг чинь хулгайлах гэж байсан дүүгийнхээ төлөө чамайг золих гэж байсан. Хэрвээ Жулиан тэр үед найдваргүй болоогүй байсан бол чиний зүрхийг авах байсан ойлгож байнуу чи үхэх байсан би БОЛ АЛУУРЧИН. Энэ дэлхийн хамгийн адгын новш.Намайг үзэн ядаж хараан зүх. !!!!!!!!!!..........................................

Vivian-Зүгээрдээ би өөрийнхөө хүслээр тэр бүх зүйлийг хийх гэж байсан .ТАНЫ ТӨЛӨӨ ГЭВЭЛ БИ ЗҮРХЭЭ ч өгч чадна..................Яагаад гэвэл ГЭРЭЛийг надад харуулсан хүн бол та болхоор.....................................

Бүх юм зүгээр надаас уучлал битгий гуй харин би танд Бүх л амьдарлынхаа туршид баярлаж явна.Нэгэн хэвийн ямар ч хүсэл мөрөөдөл тэмүүлэлгүй харанхуй амьдралд минь та гэрэл нэмж өгсөн.

Жэксон-чи намайг улам л гуниглуулхад хүргэж улам л буруутай юм шиг санагдуулаад байна шдээ..Яагаад намайг харааж зүхэж үзэн ядаж болдоггүй юм бэ!!!!!!!

Vivian-Учир нь Би танд ХАЙРТАЙ болсон болхоор...

Хайр гэдэг зүйлийн талаар ихийг мэдэхгүй ч яг одоо миний мэдэж байгаа энэ мэдрэмж бол хайр гэдэгтээ итгэлтэй байв...Хаягдсандаа гомдож байсан, хамт байхыг хүссэн сэтгэл бас тэрний төлөө юуг ч зориулж чадах энэ зориг.............

Эзэнтэн гэнэт хацарт нь хүрж байсан гарыг минь чанга атгав. Гарыг минь холдуулахнуу?? Миний хэлсэн үгэнд уур нь хүрсэн юм боловуу?Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хэл минь хальтарсандаа биш гэв гэнэт л энэ үг амнаас гарсан. Эзэнтэн гарыг минь удаан атгах тусам хамаг бие минь чичрэн сандрав. Тэр яах бол.......намайг дахиад л эмнэлэгрүү минь явуулах боловуу гэж айж байтал Эзэнтэн сууж байснаа босон урд минь ирж зогсож байгаа бололтой...

Vivian-.......................

Жэксон-Чамайг жаргааж чадахгүй байсан ч чи миний хажууд байсаар байхуу???. Хичнээн муу зүйл хийж үзэн ядуулхад хүрсэн ч чи хажууд минь байсаар байж чадахуу....................

Vivian-юу ч мэдэлгүй бодолгүй зүгээр л цээжин дотор минь тайвширж чадахгүй байгаа тэр нэгэн өрөвдмөөр зүрхээ даган толгой дохитол

Жэксон– Үүрд би чиний харанхуйд гэрэл болж амьдрая......Харин чи намайг хэзээ ч битгий орхиорой....

Vivian

Эцэст нь хараагүй хэдий ч гэрлийг би өөрийн болгож чадлаа...........Зөвхөн надад харагдах тэр гэрэл. Гүн харанхуйг минь үүрд гэрэлтүүлнэ.

********** * ** **

********* * ** *

******* * * * * *

Амьдрал бол бэлэг.............бурхан биш бидний бие биендээ өгсөн бэлэг. Хайр бол амьдрах хүсэл..............хайртай хүнийхээ төлөө амьдрах хүсэл...

Ногоон цэцэрлэгийнхээ дунд том өндөр модныхоо хажууд байх сандал дээрээ сууна...Урьд урьдын адил анхилуун үнэр, салхины аясаар найгах навчсын чимээ сэтгэлд нэг л дулаахан.......Дахин нэг зун....аз жаргал баяр баяслаар дүүрэн зун....

Жэксон-Удаан суувал даарна шүү.......

Vivian-ммм....даарахгүй байнаа........та хажууд минь ирчихсэн болхоор...

Жэксон-Тиймдээ над шиг дулаахан хүн байхад чи хэзээ ч даарахгүйшүүдээ......

Эзэнтэн үгүйээ одоо амьдрах утга учир шалтгаан болсон тэр хүн хажууд минь гарыг минь чанга атган сууна..Хэзээ ч айж ганцаардаж шаналахгүй дулаахан гар, Харанхуй байсан ч бүх зүйлийг гэрэлтүүлэх тэрний хайр, бас

Эээжээээ???????????.........

Жижигхэн хөлөөрөө бүдэрч уначихгүйхэн шиг наашлан ирж байгаа баяр баяслынхаа хоолойг сонсмогц өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодров..Чангаас чангаар ээжээ гэж дуудан ирж байгаа нь энэ дэлхийн хамгийн сайхан үг шиг сонсогдоно.

Жэксон-Миний охин...унаваа алив гэж хэлэн бид хоёрын амьдарлын бас нэгэн утга учир болсон бяцхан үрээ тосон авав. Тэр минь жижигхэн хамар жижигхэн гартай амьдралдаа мэдэрч байсан хамгийн хөөрхөн хамгийн эгдүүтэй зүйл..Харж чадахгүй хэдий ч тэр миний энэ дэлхийн хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ нь...

Би-Миний охион ээждээ хүрээд ир!!

Жэксон-Жулиан???? ээждээрээ очие !!!!..............

Жулиан-Ээжээ миний хөөрхөн ээжээ......

Хэцүү эсвэл зовж шаналсан үед нулимс усрдаггүй юм.....Баяр баясал аз жаргал ч гэсэн нулимс дуслуулдаг гэхдээ тэр нулимс хүйтэн биш дулаахан бүлээхэн...

Гэрэлийг бид заавал нүдээрээ харах албагүй тэрнийг бид мэдэрч сэтгэлээрээ ч бас харж чадна шүүдээ ...

—MN4EVER—

admin Murun

13 страница30 апреля 2026, 12:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!