24 страница30 апреля 2026, 08:29

[EP24]

Хэсэг унтаж байгаад сэрхэд гэрт хэн ч байхгүй бололтой чимээ аниргүй байлаа. Нүдээ бага багаар нээхэд өрөө тас харанхуй байх бөгөөд ар нуруунаас халуун төөнөж , ахыг миний ард унтаж байгааг мэдээд гаран дээр нь гараа тавин нүдээ анив ...

Унтах гэж хичээсэн ч нойр минь хүрсэнгүй , араас минь төөнөх энэ дулааныг мэдрэн цаг хугацааг энэ чигт нь зогсоохыг хүсэж байсан ч чадахгүй нь ...

Өмнө нь мэдэрч байгаагүй энэ мэдрэмжийг өвдөлт гэдгийг мэдэж бас ганцаараа үлдэхийг хүсэхгүй байгаагаа л мэдэж байлаа.

Ян захирал үнэхээр хатуу сэтгэлтэй хүн юм , гэхдээ энэ бүхэн ахын төлөө байсан гэж бодхоор сэтгэл тайвширч , гэгээ орохтой зэрэгцэн унтсан ч ах сэрхэд түүнийг дагаад сэрчхэв.

Ах өрөөнөөс гарч өөрийнхөө өрөөнд орж хувцасаа өмсөж байгаа нь сонсогдож , түүнийг явхаас өмнө өөрийнхөө гарын хоолыг идүүлэх хэрэгтэй гэж бодоод гялс гал тогоо орж бэлэн хачирнуудаа гаргаж бага зэргийн будаа агшаан гал дээр шөл буцалгаж эхэллээ. Хамгийн сүүлийн удаа гэж бодхоор л зүрх хөндүүрлэж , хэзээ ч шаналахгүй мэт инээмсэглэдэг байсансан. Гэтэл одоо бол шаналах ямар байдгыг мэдэрч байна

Ах бууж ирэн ширээнд суун хоол идэж байхдаа нэг ч удаа над руу харсангүй , тэр ч гэсэн над шиг тэвчиж байгаа байх ...

Тэр ч гэсэн над шиг шаналаж байгаа байх ...

Үүргэвчтэй цүнхээ үүрэн хаалга руу алхаж байхыг нь хараад өөрийн эрхгзй өмөлзөн , аран ядан нулимсаа барин зогсож байтал ах гутлаа өмсчихөөд гарах гэхэд нь

Би: АХАА гэж хэлээд түүн дээр гүйж очин араас нь тэврээд

Би: 3хан сэкунд гэж хэлээд чангаар

Би: 1 . . . 2 . . . 3 . . . тоолж дуусаад худлаа инээгээд

Би: мангар ах , над руу хараад зүгээр уйлахгүй ... Би таныг уйлсан гэж хэнд ч хэлэхгүй тэгэж байхад над руу нуруугаа харуулсаар байгаад явах гэж байгаа өөдгүй ах ,

Би: хурдан ирээрэй , хүлээж байя гэж хэлхэд ах юу ч хэлэлгүй гараад явчих нь тэр ...

Тэр эргэж харалгүй гарсан тэр өдрөөс хойш 7 хоног өнгөрч , юу хийх ёстойгоо ч мэдэхгүй тэр том гэрт байснаас ээж дээрээ очсон нь дээр гэж бодоод ээж дээрээ очиж удалгүй Сынхён ахын гэрийн түлхүүрийг өгхөөр энтэртаймэнт дээр ирж Ян захиралыг хүлээн сууна ...

Энтэртаймэнт дээр ирхэд ахын зурагнууд энд тэндгүй өлгөөтэй , тэр зурагнууд яг хамгийн их шархдсан газраас минь атгах шиг болж хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй ч өвдөлт мэдрэгдэнэ ...

Захирал ирхэд нь би Сынхён ахын гэрийн түлхүүрийг өгчихөөд гарах гэтэл

Ян: Хийсэн болгонд чинь баярлалаа ... Амласанаараа ээжтэй чинь америк руу явуулах болно

Энтэртаймэнтын үүдэнд Жиди ах болон хамтлагыхантай тааралдаж

Дэсон: Бяцхан бэрээ!!!!!!!

Синри: Нами турчихаа юу даа

Би: Харин ч таргалчихсан байхад

Жиди: Бид нар Сынхён дээр очих гэж байна чи очих уу?

Тэян: асуугаад яахав дээ

Бид ахын байгаа цэргийн ангид ирхэд эргэлт маш их байлаа. 1 цаг 2 цаг өнгөрсөн ч бидний ор гэж хэлсэнгүй , тэвчээр минь алдагдаж байсан ч бид хүлээсээр л ... Гэвч удалгүй эргэлтийн цаг дуусан маргааш ир гэх нь тэр ...

Ах нар бүгд муухай царайлан над руу хархад нь уйлах шахаж нүрээ даран

Би: ҮРЧЛЭЭТЭЙ АХ ӨӨДГҮЙ , гарч ирхээр чинь зайрмагны үйлдвэр авхуулж , зөндөө их хоол хийлгүүлнэ бас бас бас . . .

Массаж хийлгэж , гэр цэвэрлүүлнэ ... Өөдгүй үрчгэр ах гэж хэлхэд хэн нэгэн намайг тэврэх нь мэдрэгдэж тэвчиж байсан нулимсаа урсгалаа ...

Жиди Намигийн нуруун дээр минь зөөлөн цохиж өгөөд инээмсэглэн зогсоход тэднийг хараад зогсож байсан Синри Тэян болон Дэсон нар ч гэсэн Намиг харан өхөөрдөн инээмсэглэцгээнэ ...

~~~~~

Тэр өдрөөс хойш яг 2 жил 2 сар өнгөрчээ , ах чөлөөгөөр гарсан тухай мэдээ интэрнэтээр тарсан ч бид уулзалдаагүй харин одоо бол тэр цэргийн албаа амжилттай хаагаад , халагдаад 2 сар болсон ч бид одоо хүртэл уулзалдаагүй ...

Магадгүй дахиж хэзээ ч уулзахгүй байх гэсэн бодол төрөх болсон ...

Өглөөний 7 цаг 30 минут өглөөний цайгаа уучихаад гэрээсээ гаран дасал болсон замаараа алхана ... Хажуугаар өнгөрөх өндөр хамар , цэнхэр нүдтэй хүмүүс бүгд надтай мэндэлж би ч зөрүүлэн мэндэлэнэ

Зуны амралт эхлэсэн болохоор цагын ажил хийж байгаа ... Хааяа нэг Жиди ах энд ирж бид уулзхад л би солонгос хүн гэдгээ мэдрэх шиг болдог ...

: Өөө Нами өнөөдөр зочид их байдаг өдөр чамайг ирэхгүй нь л гэж бодлоо /англиар/

Би: юу гэж дээ. ядаж гарын мөнгө авах хэрэгтэй биз дээ гэж хэлээд инээмсэглэн хормогчоо зүүн ажилдаа орж бага зэргийн цэвэрлэгээ хийчихээд түргэн хоолны газрын хаалгыг нээхэд л хүмүүс орж ирцгээж миний завгүй өдөр эхлэх нь тэр ...

Өдөржин завгүй үйлчилгээ үзүүлж хаалгаа барин гэрийнхээ зүг алхаж байгаад солонгос хүнсний дэлгүүр орж зайрмаг аван гэрийнхээ зүг рүү алхлаа ...

Өдөржин халуун нар төөнөсөөр одоо л халуун нь бууж байгаа бололтой тогтуун салхитай алхахад яг таарчихсан.

Гэрийнхээ гадна ирхэд хэзээ ч шуудан ирж байгаагүй манай гэрийн дугаартай шуудангийн хайрцаганд хайрцагтай зүйл байхыг хараад гайхан хайрцагтай зүйлийг аван гэртээ орж ирэн хайрцагтай илгээмжийг задлаж үзхэд цэнхэр өнгөтэй хайрцаг байх ба хайрцагыг задлаж үзхэд үрчгэр ахын өгч байсан хуримын бөгж байх нь тэр ...

Ахын гэрээс явхаасаа өмнө гал тогооны ширээн дээр хуримын бөгжөө үлдээчихээд гарсан тэр үе бодогдож , бөгж рүү харан нилээн удаан зогсож байгаад бөгжийг буцаан хайрцаганд хийгээд гэрлээ унтраан орондоо орсон ч ширээн дээрхи хайрцагтай бөгж харагдсаар л ...

ТЭР НАМАЙГ МАРТААГҮЙ БОЛОЛТОЙ БИ Ч ГЭСЭН ТАНЫГ МАРТААГҮЙ АХАА . . .

[ ~•'_'•~ ] <- this is TOP

---MN4EVER---

24 страница30 апреля 2026, 08:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!