[EP23]
Би: том хүн болчоод битгий маяглаад бай! гэж хэлээд салфеткаар цусыг нь арчин , салфетка чихэж өгөөд
Би: хүйтэн жин тавихгүй бол болохгүй байх гэж хэлэн уутанд мөс хийн алчууранд боон цохиулсан газар нь тавьж өгхөд
Таби: энэ удаа яг хамт явхаар болчлоо шүү тээ
Би: Яа цус алдаж , хамар чинь гэмтчихээд байхад хүртэл тэр майхантай аялал чухал байгаа хэрэг үү? мангар ах
Таби: аанхаа ,
Би: хүүхэд шиг мангар ах!!! гэж хэлээд ахыг хүзүүгээр нь тэврэхэд ах намайг зөрүүлэн тэврэх нь тэр ...
Жиди: *хоолойгоо засах* Утсаа авчих уу? гэж хэлхэд нь бид 2 Жиди ах руу харчихаад би ахаас холдох гэтэл ах намайг өөрөөсөө холдуулсангүй!
Таби: мэдрэмжгүй юм бэ? мартсан бол тэр чигтээ явхад ядын
Жиди: хамар чинь яацын , Намид цохиулсан юм уу?
Таби: санамсаргүй юм мөргөчихлөө гэж хэлхэд Жиди ах утсаа аван халаасандаа хиын хаалганы наана очин
Жиди: маргааш энтэртаймэнт дээр уулзацгаая гэж хэлхэд
Таби: Яа ноён Квон хамар ийм болцон байхад хүртэл маргааш очуулах гээд байгаанмуу?
Жиди: захиралтай ярилцаж шийдэх асуудал гэж хэлчихээд гараад явах нь тэр. Үрчлээтэй ах муухай царайлан сууж байснаа над руу харан
Таби: маргааш заавал явах болохоор санаа зоволтгүй! маргааш идэх юмаа бэлдэцгээе!!
Ах бид 2 кимбаб хийцгээн хөргөгчинд хийн , шархан дээр нь тос түрхэж өгчихөөд өрөө өрөө рүүгээ орцгоолоо.
Өглөө болж аа бид 2 зугаалгынхаа зүйдсээ багаажинд хийн , энтэртаймэнт рүү очиж Ян захиралын өрөөнд захиралыг хүлээн сууцгаан ярилцаж тохиролцсоноороо амны хөдөлгөөн бол дохиогоор харьцана. Удалгүй захирал орж ирэн ахыг харснаа зог тусан
Ян: чамд юу тохиолдоо вэ?
Таби: аан нөгөө юу Нами бид 2 алимаар харилцаж байгаад ийи юм болчихлоо
Ян: жимсээр харилцахаа???
Нами: аанхаа жимсээр харилцах гэж та мэддэггүй юм уу?
Ян: амьдралдаа анх удаа сонсож байна
Би: тэгвэл анхны бөгөөд сүүлийн удаа сонссон гэж бод. Ахыг эмчлэх хэрэгтэй байгаа болохоор би аваад явлаа шүү. Үлдсэнг нь та зохицуулчихна биз гэж хэлээд ах руу харж явах дохио өгчихөөд өрөөнөөс гархад захирал гайхсаар өрөөндөө үлдэж ах миний араас гарч ирэн бид hi5 хийн
Таби: одоо л эрх чөлөөтэй болсон юм шиг санагдаж байна шүү!
Би: өөрөө дүлэгнээд суугаад байсан юм байж , яаж том хүн болсын -_-
Таби: за үглээд байлгүй явцгаая !!!
Ах бид 2 явсаар Сөүлээс хэдэн цагийн зайтай далайн эрэг дээр ирж , далайгаас 10метрийн зайнд майхангаа барьж , авч ирсэн бүтээлэгээ газар дэвсэн идэж уух юмаа гаргаж тавих хооронд ах мах шархад бэлдчихсэн байх нь тэр. Ах бид 2 гэгээ тасартал олон зүйлийн талаар ярилцаж , орой болсон тул майхандаа шууд унтцгааж орхилоо агаарт цохигдсоноос болж тэр байх. Далайн үнэр болон давалгаан чимээ майханд орж ирхэд нойрноосоо сэргэхэд ах бид 2 тэврэлдчихсэн унтаж байв. Хамар хэсэг нь хөхөртөж хавдсан ч ах үнэхээр царайлаг харагдаж байлаа.
Ах зүйлмэглэн сэргэж эхлэхэд нь би энгэрт нь шигдэж , нүдээ анин унтсан дүр эсгэхэд ах сэрсэн бололтой надаас бага зэрэг холдож удалгүй духан дээр минь үнсчихээд майхангаас гараад явчих нь тэр ...
Ах майхангаас гарч суниачихаад цааш алхах нь сонсогдож байтал буун дуу тас хийж ахын орилох сонсогдож , би хөнжилөөсөө год хийн босож майхангаас гарч ах дээр очход ах бөгсөө баричихсан газар тийчигнэж байтал бидэн дээр нэг хөл нь муу өвгөн буугаа барисаар ирээд
: зугаалж явсан юм уу?
Би: мхн
: хулгайч байна гээд буудчихлаа. Хэд хоноод зүгээр болчихно
Таби: хэд хоноод гэнэ шүү. гэж уурлангуй хэлхэд нь өнөөх өвөө буугаа оролдож
: тархи руу чинь давстай буугаар буудаад хаячий л даа гэж хэлхэд нь би сандран бууг нь барин
Би: бид ингэс хийж байгаад явах гэж байгаа юмаа та одоо яв яв , би ахыгаа аваад явчихна гэж хэлхэд өвөө буугаа оролдохоо болин хөмхийгөө зуун ах руу муухай харчихаад яваад өгөв.
Тэндээс явах хүртэл ах хошуугаа унжуулж сууснаас болж майхангаа ганцаараа хурааж , ахыг машиндаа эвтэйхэн суухад нь туслаж дээрээс нь Сөүл рүү орж ирэх гэж нилээн удсан юм. Машин донслоход бөгс өвдлөө гэж байн байн зогсож бид 2хон цаг яваад хүрэх газрыг 3цаг 30минут явж Сөүлд орж ирэв.
Ах бид 2 машинаас авч явсан зүйлсээ барин дотогш орж ирхэд шуудангийн хайрцагт зарлан дахин ирсэн байлаа. Ах тоолгүй дотогшоо орж харин би тэр дугтуйтай зүйлийг харан нилээн зогсож байгаад ахын араас орход ах аль хэдийнээ өрөөнд орчиж. Ахад саад болхыг хүссэнгүй өрөөндөө орж зөөлөн орон дээрээ хэвтэн тааз ширтсээр нэг л мэдхэд унтаал өгсөн байв.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч би аль хэдийнэ 2-р курсэд орж , ах зарим үеэд тоглолт кино зураг авалтанд явсаар аль хэдийнээ тэр зунаас хойш дахин нэг зуны ард гарчиж ...
Анх эхлэхдээ ийм удаан хамт байна гэж бодоогүй ч ахын төлөө намба суусан ч ахыг хараад эрхлэдэг хэвээрээ
Хичээл тараад ахтай уулзхаар товлосон газар ирхэд ах байсангүй. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар ах дуудсан байхыг хараад бага зэрэг гайхаж орхилоо ...
Бид ихэвчлэн нам гүм чимээгүй газар уулздаг ч энэ удаа өөр байв.
Сөүлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Сөүлийн талбайн яг гол хэсэгт ахыг хүлээн зогсож байгаад ах руу залгатал ахын утас холбогдох боломжгүй байгааг мэдээд
Би: хөгийн үрчлээс надаар тоглож зүрхлэнэ гэнээ , хоолонд нь хор хийж нэг мөсөн гүйцээгээд өгье л дөө гэж шүдээ зуун хэлчихээд утсаа халаасандаа хийн явах гэтэл хүмүүсийн яриа болон суртачилгааны янз бүрийн зүйлийн дундаас танил хоолойн
НАМИ гэх сонсогдож эргэж хархад ах тас хар өнгийн хослол өмсөж улаан сарнайн баглаа баричихсан зогсож байх нь тэр ...
Ахад хослол гайхалтай зохидог болохоор хэлэх үг олдсонгүй. Хөдөлгөөнгүй зогсож байтал ах миний өөдөөс алхсаар ирээд барьж байсан цэцгээ надад өгхөд нь яг хөшчихсөн юм шиг зогсож бие минь миний үгэнд орсонгүй.
Тархи яг одоо тэр цэцгийг авах ёстой гэж хэлж байсан ч бие минь хөдөлсөнгүй. Ахыг урд ирж зогссоноос хойш бараг 10 гаран минутийн дараа цэцгийг аван арай ядан
Би: та галзуурчихаа юу? хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар уулзаад бас хийж байгаагүй үйлдэлээ хийгээд л
зөнөчихөө юу?
Таби: -_- өнөөдөр чимээгүй болзоцгооё
Ах бид 2 ямар үнэтэй зоогийн газар бас хэн нэгнээс зугтаасангүй , хүмүүс ахыг таниж биднийг дагаж зураг дарж байсан ч ах миний гарнаас хөтлөн зам дагуу байрлах худалдаанаас надад таалагдсан хямд үнэтэй ч чамин үсний хавчаар авч өгөөд үсэнд минь зүүж өгөөд
Таби: хөөрхөн байна . . .
~~~~~
Үрчлээтэй ах бид 2ын нийтийн өмнөх болзоо дуусаж гэрт ирхэд ахын дотны гэсэн найз нар нь бүгд ирцгээсэн байлаа. Тэднийг хараад л энэ бүхэн нэг бишдээд байгааг гадарлаж хөмсөгөө зангидан ах руу хараад
Би: яг одоо тайлбарла ...
Таби: Маргааш гэж хэлээд өөрийг нь хүлээж байсан найз нар луугаа орчхов ...
Түүний хэлсэн ганцхан үг бүгдийг өөрчлөх чадалтай юм. Мэдэж байсан ч тулаад ирсэн дотор бачуурч түүнийг тэнэглэл бас үрчлээнүүдийг дахин харахгүй гэдэг яг л дэлхий сүйрэхтэй адилхан санагдана . . .
Ахыг найз нартайгаа хөгжилдөж харсан ч инээж чадахгүй зүгээр сууж байтал ахын үсийг хусна гэдэг үгийг сонсоод шууд л дээшээ өрөө рүүгээ орж Хёнми болон Сынмиг тэврэн хэвтлээ
—–
Үдэлтийн үдэшлэг дуусаж Сынхён Намигийн өрөөнд орж ирхэд Нами бамбаруушаа тэврэчихсэн унтаж байхыг харсан Сынхён Намигийн нуруунд наалдаж бүсэлхийгээр нь тэврэн нүдээ анин хэвтэх нь тэр ...
Болзоо болхоос 3 цагийн өмнө Сынхёны фэн кафедаа бичсэн зүйл:
Буцаж ирэх хүртэл минь хүлээнэ гэж амлаач . . . Бяцханаа
---MN4EVER---
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)