22 страница30 апреля 2026, 08:29

[EP22]

~ Өмд задарсан нь ~

Сынхёны талаас

Авсанаасаа хойш өмсөөгүй өмдөө өмсөн гэрээс гархад зүгээр байсан ч Намигийн ээжийнд өдрийн хоол идсэний дараа өмд аймшигтай барьж , товч нь бүлт үсрэх шахаж байв. Юу ч болоогүй царайлан ариун цэврийн өрөөн орж ирэн товчоо тайлхад эрх чөлөөг мэдрэх шиг болж ванны эрмэг дээр хэсэг сууж байгаад босож амьсгаагаа түгжин гэдсээ татан товчоо товчлон гарах гэтэл тавиурны эрмэгийг өгзөгөөрөө цохисоноос болж тавиур дээрхи зүйлс уначих нь тэр. Унасан зүйлүүдийг авах гэж тонгойтол өгзөг хэсгийн оёдол тэр чигтээ задарчихав. Тонгойсон чигтээ саяны болсон явдалыг эрхцүүлэн зогсож байтал халаасан дахь утас дугарч , утсаа гаргаж ирэн хархад байнга хувцас авдаг дэлгүүрээс залгаж байлаа.

: үйлчлүүлэгч Чүэ Сынхён үү?
Таби: тийм байна
: Сайн байна уу? та манайхаас хослол авсан юм байна шдээ. Тэгсэн манай ажилтан таны өмдыг нэг размераар багыг өгчихсөн байна. Уучлаарай!
Таби: арай эртхэн хэлсэн бол би болгоомжтой л байх байсан юм
: Үнэхээр уучлаарай! та завтай өдрөө ирээд өмдөө солиулж аваарай
Таби: задалчихсан байсан ч хамаагүй юу?
: хамаагүй ээ! ирээд солиулж болно гэж хэлхийг нь сонсоод утсаа салган муухай царайлан зогсоно.

~~~~~

Намигийн талаас

Би ээж дээр очоод : таньд эрэгтэй хүний өмд байгаа юу?
Ээж: аавын чинь хувцас байгаа шдээ! хувцасны шүгээ ухаад ав , гэж хэлхэд нь хувцасны шүгээг ухаж , хамгийн том бэлтгэлийн өмд авч ахад өгчихөөд ахыг хүлээн зогсож байтал ах үнэхээр тэнэг хувцаслачихсан байв. Хүрэн өнгийн пиджак , бэлтгэлийн саарал өмд өмссөн байхыг хараад элгээ хөштөл инээж , ахыг дагуулан ээжийн хувцасны шүгээнээс тэр бэлтгэлийн хувцасных нь цамцыг гаргаж өгтөл

Таби: гараачээ
Би: эхнэрээсээ юу нуух гээд байгаан бэ?
Таби: -_- арай ч дээ , би ичимхий хүн
Би: за за гарлаа даа ичимхий ах минь гэж хэлээд ахыг үлдээн ээж дээр очиж: бид 2 оройн хоолоо идчихээд явна гэж хэлтэл ах өрөөнөөс гарч ирэн

Таби: бид хононо
Би: нээрэн үү?
Таби: аанхаа , чи очоод халуураад унавал яах болж байна! ядаж ээжийнхээ хажууд халуурсан нь дээр байх
Ээж: тэгвэл оройн хоолоо бэлдэх үү?
Би: хүргэнийхээ гарын хоолыг идэж үзэх үү? ах үнэхээр гоё хоол хийдэг.

Ах гэнэт хонохоор шийдсэн болохоор би солих хувцасгүй байсан тул ээжийн хувцаснаас өмсөхөөр ээжийн өрөө рүү орж , харин ах гал тогоо руу оров. Ээжийг өрөөнд нь үлдээчихээд гал тогоо орж ахад туслах гэтэл ахад хөөгдөж гарч ирээд зурагт асаан нэвтрүүлэг үзэж байгаад зүйрмэглэн сууж байтал ашгүй ах хоол болсон гэж хэлэх нь тэр. Год хийтэл босож хоолны ширээнд суухад ах тавагтай хоол тавиад өөрөө ширээнд суухад нь

Би: ахаа нэг юм гуйя
Таби: ус хийгээд өг гэж гуйх гэж байгаа бол чадахгүй шүү!
Би: үгүй ээ өөр юм
Таби: асуу л даа
Би: ахаа 2лаа хүүхэдтэй болох уу? гэж асуухад ах хоолондоо гахаж , нүүр нь улайж ээж рүү харчихаад

Таби: яа Им Нами чи ээжээсээ ичихгүй байна уу? гэж шивнэх төдийхөнөөр хэлхэд нь
Би: яасан гэж ичихийн , та зөвшөөрөхгүй бол би Жиди ахаас гуйчих юм чинь гэж хэнэггүй гэгч нь хэлчихлээ. Үрчлээтэй ах над руу үнэхээр аймшигтайгаар харж байгаа ч тоолгүй би хоолоо идэж харин ээж инээдээ барин сууж байв.

Ээж ахыг орон дээр унтуулхаар болж даавуугаа сольж харин ээж бид 2 зочны өрөөнд газраар унтхаар ор засаж , орондоо орцгоолоо.

Өглөө сэрхэд ээж аль хэдийнээ өглөөний цай бэлдчихсэн байв. Бид ээжийхээс явхад ээж хачирнууд болон амталсан мах бидэнд савлаж өгөөд орц хүртэл гаргаж өгхөд нь би ээжийг тэврээд удахгүй ирнээ гэж хэлээд бид машиндаа суун гэрийн зүг явж байхад би ах руу хамраа мушгин хараад

Би: тэгээд хүүхэд яах болж байна
Таби: 0•0 намайг тайван байлга. Өөрөө хүүхдээрээ байж хүүхэд яриад байгааарай!
Би: та арай жинхэнэ хүүхэд бодоод байгаа хэрэг үү?
Таби: мхн
Би: зөнөг толгой , би гөлөг ярьж байхад завхай ах -_-
Таби: хнн ,

Бид гэрт орж ирхэд ах миний нүдийг таглаад

Таби: томоотой байж бай! Харуулах юм байна. гэж хэлээд намайг шатаар дээшээ дагуулж гаран өөрийнхөө өрөөний хажуу талын хаалганы урд авч ирэн гараа аваад

Таби: нээгээд үз! гэж хэлхэд нь би хаалганы бариулаасс барин доошлуулан нээхэд цэнхэр болон цагаан өнгө хослуулсан хана болон усан цэнхэр өнгийн тавилгатай өрөө байхыг хараад гайхан ах руу хархад
Таби: чиний өрөө
Би: ВУА гэж хэлээд өрөө рүү орж орон дээр хэвтээд
Ахаа баярлалаа гэж хэлхэд ах хаалга хаан өөрийнхөө өрөө рүүгээ орчих нь тэр.

Ахын өрөөтэй залгаа хананд жижигхэн цонх гаргасан байх бөгөөд тэр цонхоор цаасан аяга цагаан өнгийн утаснаас уяатай байв. Удалгүй тэндээс ахын Нами гэж дуудах сонсогдож , цонхны наана байгаа буйдан дээр суун өнөөх цаасан аягыг аван

Би: яа убба энэ одоо юу вэ? жоохон хүүхэд шиг гэдэг нь
Таби: Энэ цонхоор харж халуурч байгааг чинь харах гэж хийлгэсэн юм. Миний зөвшөөрөлгүй миний санааг зовоохыг хориглож байна

бас 14 хоногт нэг удаа ээж рүүгээ явж бай! ойлгосон уу? гэж хэлхэд нь би толгой дохин инээмсэглэхэд ах утаснаас нь татан
Таби: Им Нами яг одоо хариулахгүй бол би энэ цонхоор өрөө рүү чинь орлоо шүү

Би: таны том өгзөг энэ жижиг цонхоор багтахгүй л дээ ХАХА
Таби: гаж донтон

~~~~~

Ах бид 2 хамтдаа амьдраад нэг жил өнгөрчиж , би ахыг хүлээж өдрийг өнгөрөөдөг байсан бол одоо эсэргээрээ ах намайг хүлээж өдрийг өнгөрөөдөг болсон. Хамтлагын хэдэн сар үргэжлэсэн үйл ажилгаа дуусаж , ах кино зохиол уншиж танилцахаас өөр хийх зүйлгүй байгаа нь надад үнэхээр дарамттай байлаа. Хичээл дундуур мэссэж бичиж , тарав уу гүй юу залгаж дуудаж аль эсвэл сургуулийн гадна машинтайгаа ирчихсэн хүлээж байдаг.

Би: хөөё ахааа би найзтай болмоор байхад та саад болж байгаагаа мэдэж байна уу?
Таби: би байхад чамд найз хэрэггүй.
Би: -_-
Таби: өнөөдөр хаашаа явах уу?
Би: гэр лүүгээ
Таби: -_- за болидоо энэ хүртэл ирчихээд зүгээр харина гэдэг онцгүй шдээ гэж хэлэн машинаа асаагаад ах бид 2 пикник хийхээр дэлгүүрээс хүнс бэлдээд , хүн багатай газар очиж дэвсгэрээ дэлгэж хүнсээ гаргаж тавиад

Таби: энэ удаагыхаар нь явчихдаг юм билүү.
Би: энэ зуныг өнгөөчихөөд 10жилээ тэмдэглэчихээд явсан нь дээр байх
Таби: нээрэн тийм юм байна.
Ах бид 2 орой болтол тэнд байж байгаад гэртээ орж ирэцгээн
Таби: энэ амралтаар майхантай аялал хийх үү?
Би: энэ амралт гэж маргааш өнгөрчүүл амралтын өдрүүд шдээ
Таби: тиймээ , завгүй гэсэн шалтаг сонсохгүй шүү!
Би: би ч яахав та л гэнэт ажилтай болчихдог биз дээ.
Таби: энэ удаа ямар ч асуудалгүй
Ах зурагт үзэж , би даалгавараа хийн өдрийг дуусгацгаалаа.

—–

Өдрийн лекцээ дуусгачихаад гэртээ ирхэд гэрийн гадна Жиди ахтай таарч , бид хамтдаа дотогш орход ах одоо хүртэл сэрээгүй байв. Жиди ахад жимсний шүүс хийж өгөөд ахыг сэрээгээд хамт бууж ирхэд

Жиди: утасаа салгалаа гээд чи зугтаж чадсан гэсэн үг биш шүү!
Таби: би албаар салгаагүй
Жиди: за тэр яахав. Маргааш хамтлагаараа хүлээн авалтанд явна шүү
Таби: -_-  би амжихгүй ээ
Жиди: гэртээ зүгээр сууж байгаа байж яахлээрээ амждаггүй юм. Маргааш 13 цаг гэхэд энтэртаймэнт дээр бэлэн байгаарай! гэж хэлчихээд гараад явчих нь тэр. Үрчлээтэй ах руу хархад тэр муухай царайлчихсан зогсож байснаа хоолны ширээнд суун

Таби: хамаг төлөвлөгөө нураачих юмаа. Яах гэж дагуулж ирсийн
Би: гадаа ирцэн байсан юм чинь тоохгүй орох байсан юм уу?
Таби: намайг маргааш тийшээ явж чадхааргүй болгоол өгөөч! гэж хэлхэд нь би хөргөгчнөөс гаргаж тавьсан жимснүүд рүүгээ харан
Би: та итгэлтэй байна уу? дараа нь харамсахгүй юу?
Таби: явахгүй л байвал яасан ч яахав гэж хэлхэд нь ширээн дээр гаргаж тавьсан жимснүүднээс нэгийг аван ах руу шидхэд яг хамар луу нь оночихлоо. Ах хамраа даран
Таби: үнэхээр сайхан санаа байлаа ХАХА гэж хэлэн гараа авхад хамраас нь цус гарж байв. Би салфетка аван ахын хажууд очин
Би: ахаа хамраас чинь цус гарч байна гэж хэлхэд ах гар луугаа хараад
Таби: АААА ЦУС!!!! НАДААС ЦУС ГАРЧ БАЙНА ...

---MN4EVER---

22 страница30 апреля 2026, 08:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!