[EP21]
Жиди тэр 2ын дундуур орж 2 тал руу хараад
Жиди: одоо болно 2оо гэрт чинь ирсэн хүмүүст эвгүй байна. гэж хэлхэд
Дэсон: өөрөө өөртөө үйлчилж жүүс хийж уухгүй бол хатаж үхэх нь гэж хэлээд буйдангаас босож гал тогоо руу ороод удалгүй гарч ирэхдээ шар өнгийн цаасан барьчихсан гарч ирэн Сынхёны хацарт наагаад
Дэсон: яг байна шүү ХАХА гэж хэлхэд Сынхён цаасыг хуулан хархад
[ ~•'_'•~ ] <- this is TOP ийм зүйл байв.
Таби: энэ намирсан зураас нь юу юм
Нами: үрчлээс ...
Жиди: адилхан ч юм уу?
Таби: хнн та нар ер нь одоо яв
Тэян: бид нар хонох гэж ирсэн шдээ.
Таби: -_-
Нами: үнэн үү? Жиди ахаа
Таби: Жидигээс бусад нь хонож болно. гэж уурлангуй хэлсэн ч хэн ч Сынхёныг тоосонгүй!
Нами бага зэрэг халуунтай байсан ч тоолгүй тэдэнтэй хөгжилдөж Жиди Синри болон Дэсон нар бяцхан бэрдээ гарын хоолоо амтлуулна гэсээр гал тогоо руу орцгоолоо.
Орой болтол тэд Сынхён Нами 2ын гэрт тэдэнтэй хамт байж байгаад явах болцгоон
Жиди: хурдхан шиг явцгаахгүй бол үрчлээтэй Топ хөмсөгөө зангидсаар байгаад үрчлээс нь нэмэгдэх нь байна
Таби: яваагүй л байна уу та нар ...
Дэсон: шинэхэн хосуудад баахан шавар хаачихлаа Баяртай бяцхан бэрээ
Би: уул нь хонох байх гэж бодсон шдээ
Синри: бид нар хоновол маргааш амьд харихгүй шинжтэй байна.
Таби: яваагүй л байна уу та нар
Жиди: за явлаа даа явлаа. Сайхан амраарай гэж хэлээд толгой дээр минь гараа тавиад инээмсэглэчихээд хамгийн түрүүнд гархад Жиди ахын араас Тэян ах дараа нь Дэсон ах хамгийн сүүлд Синри ах гарч явах нь тэр. Сынхён ах руу хархад цонхоор тэнгэр лүү харж байснаа над руу ширүүн харчихаад намайг чиглэн том том алхлан ирхэд нь би сандран
Би: Яах гээд байгаа юм гэж хэлхэд ах бугуйнаас минь барин дээшээ шатаар чирч эхлэхэд нь
Би: Яа гар өвдөөд байна. Би их эмзэг шүү!!!
халуунтай байхад чинь гэж үглэсээр явж байтал ах бид 2 дээд давхарын тагтан дээр ирсэн байлаа. Тагтан дээрхийг засаж янзалсан байв. Гэрлэн чимэглэлүүд асааж , коктэйл болон наран шарлаганы 2 ширхэг сандал тавьсан байв. Ах намайг тэрэн дээр хэвт гэж хэлээд ширээн дээрээс коктэйл авч өгөөд
Таби: гоё юм харахдаа бэлдээрэй Им Нами гэж хэлээд Нами руу хархад Нами уух юм руугаа анхааралаа хандуулчихсан сууж байв.
Таби: ИМ НАМИ уухаа болиод тэнгэр лүү хардаа гэж хэлхэд Нами соруулаа тавин тэнгэр лүү харахтай зэрэгцэн Сынхён гэрлэн чимэглэлээ унтраахад хар даавуун дээр сувд асгачихсан юм шиг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв. Тэр сувднуудад хүрхэд үнэхээр ойрхон харагдавч хүрч болохгүй нь харамсалтай.
Би: хөөөх ямар гоё юм бэ?
Таби: үнэхээр ховор бас үнэтэй зүйл харууллаа шүү!!!
Би: хармаар санагдвал тагтан дээр л гарч ирхэд болоо юм биш үү ,,, худалч
Таби: надтай харсан болохоор илүү гоё харагдаж байгаа юм шдээ
гол нь хамт харж байгаа хүн дээ байдгын за *хэлээ гаргах*
ах бид 2 оддыг ширтэн юу ч дугаралгүй хэсэг сууцгааж байгаад гэр лүү орж аймшигийн кино үзхээр болж эхэндээ гоё байсан ч аймшигийн хэсэг гарч эхлэхэд ах босж яваад буцаж ирсэнгүй! Өөдгүй аймхай үрчлээс
Киногоо үзэж дуусгачихаад өрөөндөө орж унтлагны даашинзаа өмсөн орондоо орж зүйрмэглэж байхад түрүүхэн л зүв зүгээр од харж байсан тэнгэр бүрхэж хаа нэг цахилгаан цахиж тэнгэр дугарч байлаа. Тоолгүйгээр нүдээ анин зүүдний ертөнц рүүгээ яаравчлана.
Сынхёны талаас
Өрөөнийхөө гэрлийг асаачихаад хэвтэж байтал Нами ч гэсэн айж байгаа байх гэж бодоод доошоо буух санаатай болгоомжлон алхаж байтал цахилгаан цахиж байшин тэр чигтээ гэрэлтэй болж удалгүй дахин харанхуйлахад шатны доор цагаан хувцастай хүн зогсож байх нь тэр. Айсандаа буцаж өрөөрүүгээ алхах гэснээ болин энэ гэрт Нами бид 2оос өөр хүн байхгүй гэж бодоод шат руу хархад Нами зогсож байлаа , шатаар доош бууж байтал Нами ч гэсэн шатаар дээш гарч байлаа.
Таби: Яа Им Нами чиний наад унтлагны даашинз үнэхээр муухай байна. Хүн айлгаад гэж хэлхэд тэр над руу харан
Би: ахаа бие өвдөөд байна гэж хэлхэд нь духанд нь хүрч үзхэд дахиад л халуурч байв. Намиг дагуулан гал тогоо орж , халуун буулгах эм уулгаж духан дээр нь наалт нааж өгөөд буйдан дээр суулган
Таби: сонин юмдаа. Маргааш эмнэлэг явах уу?
Би: маргааш ээж дээр очье! ээжийг санаад байгаа байх
Таби: гэрлэлтээс хойш очоогүй юм байна шдээ. Гомдож байгаа байхдаа
Би: манай ээж тиймэрхүү юман дээр гомдохгүй ээ!
Миний халуун бууж , Сынхён ах намайг оронд оруулж өгчихөөд өөрөө дээшээ гарчихлаа. Маш удаан халуунтай байсан болохоор нилээн ядарсан байв.
Өглөө эртлэн босож өглөөний цай бэлдчихээд ахыг сэрээх гэж нилээн удаан дуудсан ч тэр сэрэх шинж байсангүй! Би түүн лүү нүүрээ ойртуулан нэг бүрчлэн сайтар харлаа. Өтгөн хөмсөг , давхраа , бүдүүн ширхэгтэй шигүү сормуус , өндөр хамар , гоё хэлбэртэй уруул , өө сэвгүй толигор арьс ... Царайлаг ах юмаа
Энэ сайхан бодлыг минь сарниулан ах нүдээ нээхэд нь түүнээс холдон , хоолойгоо засаад
Би: өглөөний цайгаа уугаарай! гэж хэлчихээд доошоо буун шинэхэн халуун цай аягалан ширээн дээр тавиад ширээнд суун будаанаас халбагдаж байтал ах ширээнд ирж суугаад миний духанд гараа хүргээд
Таби: ашгүй халуун чинь буучиж , дэлгүүр хэсэж болох нь
Би: Дэлгүүр хэсэж яах гэж байгаан
Таби: Ээжид чинь бэлэг авье
Би: яах гэсийнбэээ , 2лаа гадуур явж хүмүүсийн нүдэнд тусах дэмий
Таби: чи намайг муу хүргэн болгох гээ юу?
Би: тлл
Бид их дэлгүүр дээр ирээд би машинаас буух гэтэл ах
Таби: Нами
Би: ммм ?
Таби: дэлгүүрт их олон хүн байгаа. Миний гараас тавилгүй сайн бариарай за гэж хэлхэд нь би толгой дохиж ах машинаасаа бууж бид В1 давхарын цахилгаан шатанд суун их дэлгүүр лүү орж ирхэд ах миний гараас хөтлөхөд нь би зөрүүлэн гараас нь бариад бид лангуунуудаар явж хэрэгтэй зүйлсээ үзэж байв. Эхэндээ зүгээр байсан сүүлдээ хүмүүс таниж энд тэндээс зураг дарж , бөөгнөрч байлаа. Ах намайг өөртөө ойртуулан зүүн гараа зүүн мөрөн дээр минь тавин бид цааш явав. Мэдээж энэ явдал мэдээллийн сайтуудаар хурдан тархсан ч сөрөг зүйл болсонгүй! Бид Ян захиралын авч өгсөн ээжийн шинэ гэрт нь ирхэд ганц хүн амьдрахад тохиромжтой жижигхэн тохилог байр байв. Ээж биднийг ирнэ гээд хоол бэлдчихсэн сууж байлаа. Ах авсан бэлгээ ээжид өгчихөөд бид ээжид ёслоод хамтдаа өдрийн хоолоо идэцгээн , гадаа халуун байсан болохоор ээж тарвас задлан бидэнд зүсэж ширээнд тавих нь тэр.
Таби: Нами ээжийгээ санаад бие нь өвдсөн
Ээж: ээ бурхан минь чи зүгээр биздээ гэж хэлээд Нами руу хархад Нами нүдээрээ инээмсэглэн толгойгоо дохиж , тарвасаас сэрээдэж Сынхёнд өгөв.
Удалгүй ах жорлон орход ээж над руу хараад
Ээж: тэр хэр байна даа , хэцүү зүйл тохиолдоогүй биз
Би: үгүй дээ , ах ямар сайн байгааг та хардагч болоосой! Намайг маш сайн халамжлаж байгаа
Энэ бүхний төгсгөлд ахаас сална гэдэгтээ итгэлгүй байна!
Ээж: салах тухай Ян захирал дурьдаагүй!
Би: ах яагаад удаад байнааа , хүндэрч байгаам байхдаа
Ээж: удахгүй гараад ирнэ шдээ , юунд нь санаа зовоод байгаа юм
Би: Ээж би нөхөртөө санаа зовж байна тэгсэн ч ах айлын жорлонд ингэж уддаггүй юм.
Ээж бид 2 удтал ярилцсан ч ах гарч ирсэнгүй! Би санаа зовж жорлонгын гадна очиж хаалгыг нь тогшоод
Би: ахаа та зүгээр үү? гэж хэлхэд хаалга бага зэрэг нээгээд
Таби: өмд урагдчихлаа
Би: та өмдөө задартал унгаа юу?
Таби: -_- надад ямар нэгэн өмд олоод ир гэж хэлээд хаалгаа хаачих нь тэр ...
---MN4EVER---
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)