[LastEP]
Тэр бөгж ирсэнээс хойш 7 хоног өнгөрчээ , 7 хоногийн дотор бөгжтэй хайрцаг тоосонд дарагдсан байлаа. Цагийн ажлаа дуусгаад гэртээ орж ирэн тоосонд дарагдсан тэр хайрцагтай бөгжийг гаргаж ирэн ядам хуруундаа зүүн холоос хархад тэр бөгжний шигтгээ яг л өмнөх шигээ гялалзаж байв.
Ширээнийхээ гэрлийг асаан бусад өрөөгөө харанхуйлан хичээлээ хийж эхэллээ. Урьдын Им Нами энд ирсэнээс хойш зүрх сэтгэлийн минь хаа нэгтэй нуугдчихсан
Өмнөх байсан тэр Намиг хайхыг хүссэнгүй.
Дахин нэг өглөө яг л өмнөх өдрүүд шиг өглөөний цайгаа уучихаад гэрээсээ гаран дасал болсон замаараа алхана ... Хажуугаар өнгөрөх өндөр хамар , цэнхэр нүдтэй хүмүүс бүгд надтай мэндэлж би ч зөрүүлэн мэндэлэнэ
Өдөржин завгүй ажиллаж ажлаас гэр лүү явах замдаа ээжтэй ярьсаар гэрийн гадна ирж хоосон харанхуй гэрийнхээ орц руу орход орцоор дүүрэн хоол үнэртэж , хоол үнэртсэн даруйдаа ходоод хонохолзон гэр лүүгээ яаран түлхүүрээрээ хаалгаа нээн орход гэрэл асаалттай байхыг хараад гайхаж орхилоо. Хэн ирсэн нь сонин санагдан дотогш орох гэтэл ариун цэврийн өрөөний ус татагдан дотроос нь үрчлээтэй ах гараад ирэх нь тэр ...
Ах намайг харснаа тэнэг инээн
Таби: чи ирцэн үү? яг хоол болж байхад ирлээ шүү гэж хэлээд гал тогоо руу орчив.
Дөнгөж сая харсан зүйлдээ итгэж ядан өөрийгөө чимхэж үзчихээд гутлаа тайлан дотогш орход үрчлээтэй ах Солонгос маягийн хоолны ширээ засчихсан намайг ширээнд суулган өөрөө урдаас минь харан инээмсэглэчихээд хоолоо идэж эхлэхэд нь би гайхсан хэвээр савхаа аван хоолноос идэж эхлэлээ ...
Бид хоолны ширээнд юу ч дугарсангүй , ах миний гар луу харснаа
Таби: бөгж чинь хаачсан юм
Би: ямар бөгж ?
Таби: бидний хуримын бөгж , чи солонгост үлдээчихсэн байсан гэж хэлхэд нь уур хүрч савхаа шидэн
Би: та яах гэж ирсэн юм. Яагаад бөгж явуулж бас иймэрхүү зүйл хийгээд байгаа юм -_-
Миний хийх ёстой гэрээнд тусгагдсан бүх зүйл дуусчихсан гэтэл одоо юу хэрэгтэй гэж над дээр ирж намайг зовоод байгаа юм гэж нэг амьсгаагаар хэлчхэв. Ах гайхсан янзтай над руу хархад нь би баярласан бас гомдсон нулимсаа гарган
Би: Ер нь би та нарын тоглоом юм уу? Муу сайн юмнууд ... Би таниас зайрмагны үйлдвэр бас зөндөө их мөнгө авна мэд үү?
Тэгээд таны тухай муухай мэдээлэл сэтгүүл рүү явуулна гэж ихэр татан уйлсаар хоолны ширээнээс босон хувцастайгаа орондоо орж хөнжилдөө зөндөө уйлсаар толгой өвдөн нэг мэдхэд унтаад өгсөн байлаа.
~~~~~
Зохиогчийн талаас
Сынхён цэвэрлэгээгээ хийж дуусаад уйлж , уйлж унтсан Намигийн хөнжлийг сөхөж түүнийг хархад тэр мэнчийтэлээ улайчихсан байхыг хараад инээмсэглэн духан дээр нь үнсчихээд өөрөө буйдан дээр хэвтэн хэдэн цагийн өмнө болсон зүйлийг бодно
—–
Ян: чи тэгээд яах гээд байгаа юм , Намиг үүрд дэргэдээ байлгаж хамгаалж чадна гэвэл хамаагүй
гэхдээ энэ шийдвэр ганц чиний гаргах шийдвэр биш , Нами ч гэсэн шийдвэрт оролцох эрхтэй.
Тэр дургүйцэхгүй бол би ч бас дургүйцэхгүй. Түүний араас очиж бүх зүйлийг эмх замбраатай болгочихоод ирээрэй
—–
Хэрвээ Нами Хуримын бөгжөө зүүсэн бол энэ бүхэн хялбар байх байсан. Түүнийг тэвэрч аван маш их санасан тухайгаа хэлэх байсан ч Нами бөгж зүүгээгүй дээрээс нь хүйтэн хөндий байгаа нь түүний санааг маш их зовоож байлаа.
~~~~~
Миний талаас
Сэрдэг цагаасаа эрт сэрж сэрүүлэг хүлээн хэвтэхдээ өчигдөр шөнө ах ирсэнг санан орноосоо үсэрч босон ахыг энд тэнд хайж үзсэн ч ах байсангүй.
Толгойгоо цохин
Би: МАНГАР НАМИ , МАНГАР НАМИ , МАНГАР НАМИ
тийм тэнэг үйлдэл хийх шаардлага байгаагүй юмдаа. Им Нами гэж өөрөө өөртэйгөө ярьсаар уйдалгүй дахин нулимс 2 хацраар минь урсаж эхлэх нь тэр ...
Ахаа битгий яваач , би дахиж таниас зайрмаг нэхэхгүй бас илүү ухаантай болж тань шиг хөгшин сэтгэж тэр ч бүү хэл хос үрчлээстэй болсон ч чадна
харин Та битгий яваач ... T^T гэж хэлэн нулимс дуслуулан зогсож байтал хүзүүгээр гар орж ирэн тэврээд
Таби: Зайрмаг биш би нэгт байна гэж амла хэрвээ тэгэх юм бол би энд үлдэх болно
Би: тавилга биш би нэгт байна гэж амла адилхан сонсогдож байгаа биз дээ
Таби: яг одоо шийдэх асуудал биш байна
Би: минийх ч гэсэн яг одоо шийдхэд үнэхээр хүнд асуудал байна. Дээрээс нь та 2 сар юу хийснээ тайлбарла
Таби: Унтсан , идсэн , яавал чамайг уурлуулахгүйгээ өөртөө авч үлдэх тухай бодсон
Надад 2 боломж байсан
1т Италид зайрмаг үйлдвэр байгуулж өгөх
2т маш их хэмжээний мөнгө дансанд байрлуулж дансны дэвтэр чамруу явуулах
Би: миний зайрмагны үйлдвэр болон маш их мөнгөтэй дансны дэвтэр хаана байна
Таби: Гэрээ байгуулсаны дараа л энэ бүхэн чамд очно
Би: яг одоо гэрээг байгуулцгаая
ГЭРЭЭ
Захиалагч Чүэ Сынхён түүний төлөөлөгч Kwon Jiyong , нөгөө талаас ажил гүйцэтгэгч Им Нами нар Солонгос улсын иргэний хуулийн дагуу дараах гэрээг байгуулав. Энэхүү гэрээ нь хязгааргүй хугацаатай бөгөөд Чүэ Сынхён үхэх хүртэл энэ гэрээ хүчинтэй , Захиалагч Чүэ Сынхён ажлын хөлс болохХАЙРаар дутаах үед энэ гэрээ автоматаар хүчингүйд тооцох болно.
Захиалагчийн үүрэг: Гүйцэтгэсэн ажлыг авч хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй , ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлэхэд шаардагдах зайрмаг болон бусад мөнгөн туслалцааг заавал үзүүлэх ёстой.
Ажил гүйцэтгэгчийн үүрэг: Захиалагчийн ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх , Ажлыг биечлэн биелүүлэх
Хэрэв захиалагч талаас гэрээг хүчингүй болгох аваас төлөөлөгч Kwon Jiyong Им Намигийн мэдэлд шилжих болно!!!!!!
Хэн нэгэнд тааруулж өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Яг байгаагаар чинь хайрлах хэн нэгэн чамайг хүлээгээд л сууж байгаа
~~~~~
Ах намайг сургууль төгстөл энд байна гэж зөрүүдэлсэн ч би түүнийг хөөж солонгос руу явуулсан юм. Тэр олон фэн нь хамтлагийг нь хүлээж байхад ганц хүнээс болж тэр олон хүмүүсийг зовоохыг хүссэнгүй.
Би яг л таны фэнүүд шиг чинь таныг тайзан дээрээс харах дуртай. Би зүгээр нэг азтай фэн таныг ойроос харж чадхаар тийм л азтай хүн ...
—–
3-р дамжааны оюутан Им Нами болон настан үрчлээтэй Чүэ Сынхён нарын бяцхан хурим дээр
Нами Жидид хөтлүүлэн цагаан өнгийн даавуун дээр хөнгөн гишгэлэсээр Сынхёныг чиглэн алхсаар Сынхёны гарнаас барин номлочийн урд очход түүний гэдэс хоржигнон дугархад
Таби: Яа Нами чамайг өглөөний цайгаа уу гэж хэлсэн биз дээ
Нами: уусан шдээ
Таби: яагаад гэдэс чинь хоржигноод байгаа юм
Нами: би яаж мэдэх юм. Энэ гэдэснээс өөрөө асуухгүй юу гэж хэлээд хошуугаа унжуулхад номлогч тэр 2луу ойртон
номлогч: эхлэцгээх үү? гэж хэлхэд Нами толгойгоо сэгсрэн эргэж хараад BigBang хамтлагийн гишүүдийн суудал руу дөхөж очход Сынхёны нүд орой дээрээ гарах шахаж байтал
Нами: Ахаа гэж хэлээд Жиди рүү хархад Жиди толгойгоо дохин сандалаасаа босон Нами руу дөххөд Нами бээлийгээ тайлан Жидигийн халаас руу гараа хийн дотроос нь уутанд боосон 3 ширхэг будааны бялуу гаргаж ирэн нэгийг нь амандаа хийн
Нами: өлсөж үхэх шахлаа гэж хэлхэд тэд байсан бүх хүн инээлдэцгээх нь тэр ...
~~~~~
Миний талаас
Таби: Хос үрчлээс яах болж байна ?
Би: олоооооон жилийн дараа хүссэн хүсээгүй 2лаа маш их хос үрчлээстэй болох болно
Ах бид 2 хамтдаа байхад яг адал явдалтай кинон дотор орчихсон мэт уйддаггүй дээрээс нь цаг яг л харвасан сум шиг өнгөрдөг харин ахаас түр зуур холдход цаг хугацаа зогсох шиг л болдог. Ах бид 2т хамтдаа хийх маш их зүйл байгаа ч бидний зорилго бол олооон жилийг хамтдаа өнгөрөөж хос үрчлээстэй болох зорилготой ...
< аан мартсанаас та нарт маш том нууц задлье би зайрмагнаас илүү [ ~•'_'•~ ]энэ хүний тухай бодох болсон энэ тухай ахад хэлээгүй байгаа. Түүний төрсөн өдрөөр энэ тухай хэлхээр шийдсэн харин та нар нууц задлаваа ЧШШШ >
to: T.O.P
from: Nami
ТАНЫ ТУХАЙ БОДЛУУД НАМАЙГ СОЛИОРУУЛАХ НЬ ... ЖИНХЭНЭЭСЭЭ ЭЭЖ ААВ БОЛЦГООЁ
---MN4EVER---
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)