9 страница30 апреля 2026, 08:29

[EP9]

Таби: Жантай гоймон , доггбуги идэх газараа заагаарай

Би: манай гэр шдээ

Таби: -.-

Би: та бодоод үз 2лаа гайгүй газар орлоо гэхэд 15-20 мянган вон болно. Манай гэрийн хажуу талын дэлгүүрээс авах юм бол 10000 воноор л авчихна шдээ. Илүү мөнгөөр нь зөндөө зайрмаг авч идэж болно

тэгсэн ч манайд идэх юм бол таныг таних хүн байхгүй. Хоолны газар орвол тэнд ихэвчлэн ахлах сургуулийхан орж байгаа бүгд таныг танина

Хэцүү байгааздээ

Гэрийн ойролцоох дэлгүүрээс ууталсан догг , жантай гоймон аван Бүдүүлэг үрчлээсийг дагуулан гэртээ оруулж ирэн хоолны ширээнд суулгаад

Би: түр хүлээж байгаарай маш хурдан дуусгана гэж хэлээд плитка асаан гоймонгоо чанааж нөгөө талых дээр нь хайруулгын тавагаа тавин хөргөгчинд бэлэн байсан доггны соусаа хийн бага зэрэг буцлаж эхлэнгүүт доггоо хийгээд хутгаж холиод хажуугын плиткан дээр буцлаж байгаа гоймонг гарган хүйтэн усанд сойгоод тавганд хийн дээрээс нь жангаа хийгээд , бэлэн болсон доггоо таваглаад хоолны ширээнд сууж байгаа ширээн дээр тавиад хөргөгчинд бэлэн байсан хачирнуудыг таваглан ширээн дээр эгнүүлэн тавиад ширээнд суун

Би: идэхгүй юм уу?

Таби: чи өөрөө хийсэн юм уу

Би: аанхаа та арай намайг хоол хийж чаддаггүй гэж бодсон юм биш биз ? гэж хэлэн нэг хөмсгөө өргөхөд тэр савхаа аван жангаа гоймонтойгоо холиод , холисон гоймонгоосоо амсаад

Таби: хүн идэж болхоор л юм байна ...

Би доггбуггинаас савхдан амандаа хийгээд

Би: вуааа би амьдралдаа анх удаа ийм гоё амттай догг хийж байна

Таби: Энэ 7 хоногтоо багтаад манай гэрийхэнтэй уулзах байх. Бэлтгэлтэй байж байгаарай

Би: ВААААААТ!!!!!!!!! ийм хурдан уу? ядаж би анхны хайрдаа баяртай гэж хэлэх эрхтэй биз дээ

Таби: манай гэрийхэн дээр очход анхны хайр ямар хамаатай юм

Би: танай гэрийхэнтэй уулзчихвал тэр хүнтэй дахиж энгийн хүмүүс шиг уулзаж чадахгүй шдээ

Таби: Жидиг яриад байна уу?

Би: -.- үгүй

Таби: аан надад эхлээд харуулна биз

Би: хуурамч ч гэсэн тэр тухай маргалдах ч юм билүү

Таби: ХАХА чиний анхны хайраас болж бид 2 муудалцах болж байна уу ??

битгий инээд хүргээд бай ... Би тийм хүн биш

Би: тэгвэл амла гэж хэлээд гарнаас нь барин амлалт аваад

Би тэгээд танайд очвол юу өмсөж очих юм. зүгээр дүрэмт хувцасаа өмсөөд оччих юм уу

Таби: юу гэж дээ Ханбуг өмсөнө шдээ

Би: арай ч дээ надад ханбуг байхгүй шдээ

Таби: чи тоглоод байна уу?

Би: үгүй -.- урьдчилж хэлнэ шүү. Надад бэлдэх юм зөндөө байна

Таби: за за

Үрчлээтэй ахыг явуулчихаад бага зэрэг цэвэрлэгээ хийгээд сууж байтал гар утасанд ПаПагаас дуудлага ирж , түүнтэй ярьсанаас хойш 30 минутийн дараа түүний явуулсан машин ирж намайг YG-ийн барилга дээр авч ирэн хамгийн дээд давхарын өрөөнд оруулж ирхэд үрчлээтэй ах , манай ээж болон Папа намайг хүлээж байх нь тэр ...

Папа: Сынхёнаас чамайг зөвшөөрсөн гэж сонслоо.

бас өдөр хоног алдаж болохгүй байгаа болхоор эхлээд та 2 маргааш Сынхёны гэрийхэнтэй уулзана. энэ тухай зөвхөн 4лээ л мэдэж байгаа шүү

ам алдаж болохгүй.

Тэгхээр BigBang-ийн эргэн ирэлт давхцсан болхоор хамтлагийхан сэтгүүлчдийн анхаарлын төвд байгаа хуримыг гадаадад хийсэн нь дээр байх.

Та нар юу гэж бодож байна

Таби: угаасаа тэр нь зүгээр байх

Ээж: би ч бас дэмжиж байна

Би: байжий байжий надад гадаад пасспорт байхгүй шдээ гэж хэлхэд тэр чанга инээлдэж

Папа: тиймэрхүү зүйлд чи санаа зовох хэрэггүй. Зүгээр л Сынхёны ээж аав 2т таалагдахаа л хичээх хэрэгтэй

Би: за за би бас онгоцонд сууж үзээгүй шдээ

Таби: тийм зүйлд санаа зовох хэрэггүй гээд байхад

Маргааш хичээлээсээ чөлөө аваад манайх руу явна шүү 12 гээд очиж авна шүү

Папа: Сынхёны гэрийхэнтэй танилцаад энэ 7 хоногтоо багтаад Намиг ээжтэй нь хурим хийх газар луу явуулж хуримын бэлтгэл хийлгэсэн нь дээр байх.

Хүмүүсийн хэл аманд орохгүйгээр л хийх хэрэгтэй

Ээж: мхн , тэгвэл энэ тухай маргааш ярилцах уу? Цаг орой болчлоо

Таби: Би та 2ыг хүргээд өгье

Ээж бид 2 үрчлээтэй ахын машинд суун ээж үрчлээтэй ахтай их л яриа нийлж байгаа бололтой. Тэдний яриа хэтэрхий уйтгартай байсан болхоор машины сандалыг хойш налан бага зэрэг доошлон цонхоор гаднахыг харан явж байтал зовхи хүндрэн өөрийн эрхгүй нүд анилдаж эхлэх нь тэр ...

Ээж: Хөөё Нами битгий унтчихаарай , чамайг дийлэх хүн байхгүй шүү гэж хэлхэд нь үрчлээтэй ах машиныхаа цонхыг нээж өгөөд салхи ороод арай дээрдэж унтчихгүйхэн шиг гэртээ орж ирээд цүнхээ өрөөнийхөө булан руу шидээд хөнжилөө дээгүүрээ нөмрөн хэвтлээ.

—–

Би: ээж би яг хөдөөнөөс ирж байгаа охин шиг байна

Ээж: юу хөөрхөн л байна шдээ

над ханбуг чинь чамд үнэхээр зохиж байна

Миний охинд яагаан өнгө үнэхээр сайхан зохидог юм байна шдээ

Би: тллл би яг нисэх гэж байгаам шиг харагдаж байна

яг яг ... ЁОООООООО мэдэхгүй ээ надад энэ хувцас таалагдахгүй байна

Ээж: битгий маяглаад бай

Би: ядаж байхад яг байцаа шиг ямар олон давхар юм бэ?

Ээж: айлын гэрт очоод аятайхан байж үзээрэй дээ

Би: за за за за

ээжийн бэлдэж өгсөн будааны бялууг барин нөгөө гараараа ханбугныхаа хортойг өргөн гэрээс гарч ирхэд үрчлээтэй ах аль хэдийнээ ирчихсэн байв. Тэр цонхоо буулган нарны шилныхээ дээгүүр харан

Таби: ээж бурхан минь чи яг эртний хараал тээж явдаг хүүхэлдэй шиг харагдаж байна

ядаж наад толгой дээрхи чинь юу юм бэ?

Би: үсний гоёол гэсэн шдээ , угаасаа ханбуг өмсвөл заавал ийм юм толгой дээр зүүх ёстой байдын за

Таби: олон хүн хархаас өмнө сууж үз

Би: -.-

Өвдгөн дээрээ будааны бялуугаа тавиад явж байтал будааны бялууны үнэр үнэртсэнээс болж өлсөж эхлэх нь тэр ... сонин сонин чимээ гэдэснээс гарч үрчлээтэй ахад аль болох сонсуулахгүй гэж биеээ суулаа ...

Би: хөөё

Таби: ммм ?

Би: би өлсөөд байнаа

Таби: өглөөний цайгаа уугаагүй хэрэг үү ?

Би: уусан л даа гэхдээ л өлсөөд байна гэж хэлтэл тэр сүпермаркет руу машинаа эргүүлэн саравчтай малгай хар шилээ зүүн сүпермаркет руу орчихоод төд удалгүй цаасан ууттай юм барьсаар гарч ирэх нь тэр.

Бид явсаар тэдний гэрийх нь гадна ирээд машинаас буун үрчлээтэй ахыг даган төмрөн хаалгатай хашаагаар орход хашаан дотор өнгө өнгийн цэцэг ургасан бутнууд , хиймэл горхи гээд ан амьтнаас бусад нь харагдана

удалгүй дотроос үнэхээр царайлаг эмэгтэй гарч ирэн үрчлээтэй ахыг тэврээд дараа нь над руу хархад нь би 90 градус бөхийтөл түрүүхэн идсэн бургер гарч ирэх гэж байгаам шиг болход нь бөхийхөө болин тэр 2ыг даган дотор орход

Би: Вуааа ээж аав нь ийм царайлаг юм чинь үрчлээтэй ах ингэж харагдах нь аргагүй шүү дээ

Будааны бялуугаа түүний ээжид өгөөд 3 удаа мөргөхөөр үрчлээтэй ах бид 2 зэрэгцэн зогсоод доошоо суун гараа духандаа хүргэн бөхийтөл өнөөх идсэн бургер гарч ирэх гэж байгаам шиг болход нь биеээ барин хамгийн сүүлийн мөргөлт хүртэл тэвчсэн ч бодсоноор болсонгүй. Ёслолоо дуусгаад буцаж суухад дотор муухайрч хамаг хүйтэн хөлс духан дээр бурзан толгой эргэн бие минь аль хэдийнээ миний мэдлээс гарсан байв.

—MN4EVER—

9 страница30 апреля 2026, 08:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!