8 страница30 апреля 2026, 08:29

[EP8]

Намигийн талаас:

Гэртээ орж ирхэд гэрт цагдаа нар байхыг хараад золтой л ухаан алдаад унацангүй. Ээж намайг харснаа гал тогооны ширээн дээрээ ухас хийн босож ирээд намайг тэвэрч аваад

Би: яасан бэ бас энэ цагдаа нар энд юу хийж байгаа юм

Ээж: өөдгүй охин ээжийнхээ санааг зовоогоод , алга болчихлоо л гэж бодлоо шдээ

ядаж байхад ойр хавьд камер ч байхгүй ямар их санаа зовсон гэж бодно. Утсаа хүртэл орхиод гарчихсан гэж нэг амьсгаагаар уйлагнан хэлхэд нь ээжийг тэврээд

Би: бүх юм зүгээр болхоор одоо тайвширдаа гэж хэлхэд ээж гэрт байсан цагдаа нарыг явуулаад би ч мөн тэднээс уучлалт гуйлаа.

Ээжийг өрөөнд оруулчихаад өрөөнд орж ирэн гар утсаараа хуримын даашинзны зураг харан хэвтэнэ. Мэдээж үрчлээтэйй ахаар хамгийн үнэтэй даашинзийг авхуулна. Хамгийн үнэтэй материалаар урлаж чимэглэлийг нь алтаар хийсэн гоёмсог даашинз ...😛

Гэхдээ хамгийн том асуудал бол тэдний гэрийхэнтэй уулзах -.- мэдээж тэд мэдэхгүй аль эсвэл үрчлээтэй ах хэлсэн ч байж болох юм хэлээгүй бол үнэхээр аймшигтай ...

Гэрийхэн нь намайг яг л настай хүний толгой эргүүлэгч мэт харна байхдаа ... Аймшигтай юм

Хөнжил дотроо насандаа ахадсан олон зүйлийг тунгааж бодно аргагүй дээ настай хүнтэй хулхи гэрлэлт хийх гэж байгаа хүн ийм л байна байх даа

Шөнөжин халдаг шалан дээр хөрвөөж үүрээр нэг дуг хийсний эцэст нүдэн доогууруу хөх туяатай сэрж ээжийн кремнээс авч хөх туяагаа дарчихаад сургуулийнхаа зүг алхалаа ...

Магадгүй өнөөдөр маш том өдөр байна байх гэж бодсоор сургууль дээр ирхэд ангид хэдхэн хүүхэд сууж байв мэдээж нийлдэг хэсэг бүлгээрээ , өөрийнхөө ширээн дээрээ цүнхээ тавин цүнхэн дээрээ толгойгоо тавиад нүдээ анилаа , ширээ яагаад ийм тухтай байгааг бурхан л мэдэх байх.

Удсан ч гүй Им Нами гэх эрэгтэй хүн баргил хоолойг сонсоод ширээнээсээ огцом толгой аван

Би: За багшаа

Багш: хичээл дээр унтаж болно гэж хэн хэлээв ...

Манай сургууль их дэг журамтай , дүрэм хувцас , хоцролт хичээл дээр унтах гэх мэт асуудалуудыг маш хүндээр хүлээж авдаг -.-

Багш: Эцэг эхийнхээ дугаарыг өг

Энэ асуудлын чинь тухай эцэг эхтэй чинь ярилцах болно

Би: Гэхдээ багшаа

Багш: Ямар ч гэхдээ байхгүй

Би: ЗАА

Багшид холбогдох утасны дугаарыг өгөөд , гар утсаа гаргаж ирэн " Хэрвээ ирэхгүй бол амиа хорлоно шүү " гэж бичээд нүүрэндээ инээмсэглэл тодруулчихаад самбар луу харан хичээлээ бичиж эхэллээ ...

Өдөржин самбар ширтсээр байгаад ядарч байсан ч багш намайг явуулсангүй. Багш нарын өрөөны буйдан дээр цонх руу ширтэн суухад ангийхан болон нөгөө ангийхан бүгд гэрлүүгээ харьцгааж байв харин би багш нарын өрөөнд -__-

* Яг одоо ирэхгүй бол би хэлээ хазаж үхлээ шүү
* .....
* Хариу
* Би яг одоо цонхоор үсэрлээ
* Хэн нэгэн ирж аврахгүй бол энэ багш намайг алах нь байна
* Хүчилтөрөгч дутагдаж байна
* Үрчлээтэй ахааа
гэх мэт залхаан цээрлүүлсэн зурвасуудыг түүн лүү илгээсний эцэст тэр
* Түгжрэлтэй байна Миний машин танк биш
* Хурдан ир , дургүй хүмүүсээ ийм удаан харна гэдэг аймшигтай юм.
Бас нэг өрөөнд нэг агаар амьсгалаж байгаа гэж бодхоор бөөлжих нь
* Үнэхээр өмхий юм
* Чи миний утсыг шатаахаар шийдээ юу
* Шинийг авчихна биз дээ
Удалгүй үгүй ээ зөндөө удсаны дараа тэр саравчтай малгай хар шил масктай багш нарын өрөөнд орж ирэх нь тэр. Яг л халдлага хийх гэж байгаа гэмт хэрэгтэн шиг ... Гэнэт гарч ирсэн тул багш нар цочиж бүгд айсан харагдаж багш чичигнэсэн хоолойгоор

Багш: өөрөө хэн бэ

Таби: Намигийн ах нь байна

Багш: аан , гэхдээ Намигийн гэр бүлийн тодорхойлолтонд ийм хүн байгаагүй дээ

Би: манай ах Солонгос улсад бүртгэлгүй л дээ бас тэр хурууны хээгүй гэж гээд амны хайрцгаараа Тэр бол улс төрийн алуурчин гэж хэлхэд

Багш: Им Нами дуугай суу ,

Би: Үнэн л юм чинь хмммм

Багш: тэгхээр та ийшээ сууна уу?

Таби: ямар асуудалаар дуудсан хэрэг үү? Би маш завгүй хүн хэрэв таны дуудсан асуудал миний хийж байгаад орхисон ажлаас жижигхэн хэрэг байх юм бол би таньтай өөрөөр харьцана шүү гэж хэлхэд багш сандарч энгэрийнхээ халаасанд байсан алчуурыг гаргаж ирэн духан дээрхи хөлсөө алчин

Багш: тэгхээр Нами өглөөний хичээл дээр унтсан

Таби: тэгээд ?

Багш: тэгээд л болоо

Таби: энэ тэгээд намайг дуудсан хэрэг юм уу гэж хэлхэд Багш толгойгоо дохиход үрчлээтэй ах байж суух газраа олж ядан бухимдан

энэ асуудал тийм том асуудал хэрэг үү ? магадгүй тэр гэрийн даалгавараа хийгээд шөнө сайн унтаагүй ч юм билүү

Багш: уучлаарай Им Нами хэзээ ч даалгавараа хийж байгаагүй гэж хэлхэд тэр над руу хархад нь би мөрөө хавчин

Таби: тэгвэл шалгалт ч юм билүү

Багш: гэрийн даалгавараа хийдэггүй хүн шалгалтанд бэлдэнэ гэж үү?

Таби: магадгүй шдээ

Багш: -.-

Тэгхээр би өөрөө хүүхдийн сэтгэл зүйч

Би: тллл

Багш: Им Нами

Би: За За би чимээгүй байя

Багш: түүнд гэр бүлийн ямар нэгэн стресс байдагаас болж тэр хичээлдээ сонирхолгүй бас гэрийн ажил хэт их хийснээс болж хичээл дээр унтсан байх.

одоо түүний хувьд маш чухал цаг үе учраас янз бүрийн гэрийн ажлаас чөлөөлөх хэрэгтэй гэж хэлхэд

Таби: за ойлголоо , би явж болно биз дээ

Багш: энэ тухай түүний ээжтэй нь ярилцаарай гэж хэлсэн даруйд багш нарын өрөөнөөс гарч би ч түүнийг дагаж өрөөнөөс гарлаа ... Тэр хэтэрхий хурдан алхаж байсан тул би түүнтэй зэрэг алхах гэж бараг л гүйж байв Бид сургуулиас гаран түүний машины наана ирхэд тэр огцом зогстол би түүний цээжинд очоод наалдчих нь тэр ... Түүний гадуур хувцасны цахилгаанд үс орооцолдож

Би: ЯАААЯ

Таби: битгий тэгээд татаад байгаач. Би салгаадхье гэж хэлэн нилээн оролдож байгаад

болчихлоо , гэж хэлхэд нь би толгойгоо түүний энгэрээс аваад машиных нь толинд харж үсээ янзлаад

Би: өнөөдөр тусласан болхоор Жантай гоймонгоор дайлье

Таби: ердөө л Жантай гоймон уу?

Би: яахав доггбугги нэмж авч өгье

Таби: Чи ер нь сургуульд юуны тулд явдаг юм

Би: мэдээж сурах гэж -.-

Та арай багш шиг эмзэглээд байгаам биш биздээ. Өчигдөр танай гэрийхэний тухай бодоод унтаж чадаагүй юм Танай гэрийхэн ер нь мэдэж байгаа юм уу?

ийм хөгшин хүн гэнэт ийм жоохон охин дагуулаад очхоор намайг настай хүн эргүүлдэг охин гэж харах л байхдаа

хөөрхий миний амьдрал гэж уйлагнан хэлхэд тэр намайг түлхэн машиндаа суугаад машинаа асаахад нь орхиод явах гэж байгаам байх гэж бодоод эргэж харан алхаж эхлэлээ мэдээж гэрийнхээ зүг гэтэл удалгүй тэр миний дүрэмт хувцаснаас татан мишин луугаа чирээд

Таби: Жантай гоймон , доггбуги яах болж байна

Би: заавал чирэх шаардлага байгаанмуу зүгээр хэлчих

Таби: ингэж явах хөгжилтэй байна гэж хэлэн машиныхаа урд талын хаалгыг нээгээд намайг суулгаад хаалгыг нь хаачих нь тэр ...

Бүдүүлэг үрчлээс гэдэг шинэ хоч өгөх хэрэгтэй бололтой ... >_<

---MN4EVER---

8 страница30 апреля 2026, 08:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!