10 страница30 апреля 2026, 08:29

[EP10]

Будааны бялуугаа түүний ээжид өгөөд 3 удаа мөргөхөөр үрчлээтэй ах бид 2 зэрэгцэн зогсоод доошоо суун гараа духандаа хүргэн бөхийтөл өнөөх идсэн бургэр гарч ирэх гэж байгаам шиг болход нь биеээ барин хамгийн сүүлийн мөргөлт хүртэл тэвчсэн ч бодсоноор болсонгүй. Ёслолоо дуусгаад буцаж суухад дотор муухайрч хамаг хүйтэн хөлс духан дээр бурзан толгой эргэн бие минь аль хэдийнээ миний мэдлээс гарсан байв.

Зохиолчийн талаас

Нами ёслож дуусгаад л шууд ухаан алдчихлаа ... Сынхён хажуу тийшээ харснаа

Таби: хөөх тэр үхчихсэн үү? гэж хэлхэд Сынхёны ээж босож ирэн

С.Э: тэрэнд ямар нэгэн архаг хууч өвчин байсан уу ? гэж асуухад Сынхён мөрөө хавчаад

Таби: бүгд хөдлөлгүй зогсож байгаарай гэж хэлэн халааснаасаа гар утсаа гаргаж ирэн

ХАХА энэ зургийг нь ашиглан догг жантай гоймон хийлгүүлнэ гээд боддоо

С.Э: хүн үхэх гэж байхад хоол бодоод ямар гэж хэлээд Нами дээр очход

Таби: ээ та нар дийлкү байхөө , аймар хүнд шдээ гэж хэлхэд Сынхёны эгч будаатай дэр авч ирэн Намид дэрлүүлээд бүгд Намиг тойрж суугаад түүнийг сэрхийг хүлээлээ ...

Цаг нилээн явсан ч тэр сэргэсэнгүй. Сынхёны ээжийн санаа маш их зовсон харагдаж тэвчилгүй түргэн дуудчих нь тэр ...

Түргэн дуудаад удаагүй байж байтал Нами сэргээд л шууд амаа даран ариун цэврийн өрөө хайн бүх өрөөний хаалгыг нээж үзэж байв.

Таби: тэр угаасаа ийм гэж хэлхэд Сынхёны ээж түүнийг цохиж аваад

С.Э: Харваас жоохон л охин байх юм. Ийм жоохон охинг оролдож л байдаг

Харваас жирэмсэн болчихсон байна шдээ. Ийм жоохон хүүхэд юу мэдхэвдээ манай энэ л түрүүлж сээтэн хаяж жоохон хүүхдийн толгой эргүүлсэн байх

С.Э: аягүй бол өөрийнхөө нэр хүндийг ашиглаж тархийг нь угаасан ч байж магадгүй

Таби: ЭЭЖ!!!

С.Э: яааав яаав

Таби: та арай ч дээ

Миний талаас

Ариун цэврийн өрөөнд орж ирэн дотор муухайруулаад байсан зүйлээ гаргачихаад үрчлээтэй ахын аав ээж 2ын урд суугаад

Би: уучлаарай машинд удаан явсанаас болоод ёс алдчихлаа гэж хэлхэд

С.А: Тэгэлгүй яахав дээ. Удахгүй ээж чинь болох гэж байхад , энэ хүнд 2 удаа иймэрхүү зүйл тохиолдсон болхоор аав нь бас ээж нь маш сайн ойлгож байгаа

за тэгээд өөрийгөө танилцуулна даа

Би: Им Нами гэдэг. Удахгүй төгсөнө

С.Э: аль их сургуулийг төгсөх гэж байгаа билээ

Би: Их сургууль биш шдээ ахлах сургуулиа төгсөх гэж байгаа гэж хэлхэд үрчлээтэй ахын аав ээж 2 зэрэг ЮУ ??? гэж уулга алдах нь тэр ...

Ээ бурхан минь тэд одоо жинхнээсээ намайг настай хүний толгой эргүүлэгч бяцхан үнэг шиг харж байгаа байхдаа

Ядаж 1-р курс гэж хэлдэг байж T^T

ЭЭЖЭЭЭ тт.тт

Жиди ахаа намайг эндээс аваад яваач ...

Тэдний анхаарлыг өөр зүйлд хандуулах гэж худлаа инээгээд худлаа хэлхээс өөр сонголт байсангүй

Би: миний хийсэн будааны бялуунаас амсаж үзээч ... Би өчигдөр хийсэн юм

С.А: дөнгөж ахлах анги байж будааны бялуу хийж чаддаг юм уу?

Би: аанхаа ээж ажил хийгээд завгүй байдаг байсан болхоор эмээ бид 2 2лахнаа үлддэг байсан юм. Манай эмээ надад олон төрлийн хоол хийхийг зааж өгсөн эмээгийнээ ачаар маш олон хоол хийж сурсан даа гэж хэлээд царайгаа чухал болгон

Таны хүүг өлгөж бас даруулахгүй чадах чинээгээрээ хичээх болхоор надад итгэнэ үү? гэж хэлээд толгойгоо бөхийлгөхөд Сынхёны аав ээж гайхаж харин үрчлээтэй ах элгээ тэврэн шалан дээр эвхрэлдэн инээж байлаа

Үрчлээтэй ахын аав сандран 2 гараа савчуулан толгойгоо сэгсрэн

С.А: Юу гэж дээ ... Сынхён чамтай гэрлэнэ гээд авч ирсэн болхоор бид юу гэж чамаас татгалзах билээ дээ

Хүү маань гэртээ эмэгтэй хүн авч ирж байсан удаа байхгүй ... Хэдийгээр насны зөрүү их ч гэсэн нас бол тоо гэдэг үг байдаг байхаа

Санаа зовох хэрэггүй дээ охин минь гэж хэлхэд нь тайвширч

Би: баярлалаа гэж хэлэн дахин толгойгоо бөхийлгөхөд Сынхён ахын ээж будааны бялууг задлахад зарим нь байхгүй байхыг хараад бага зэрэг гайхаж

С.А: 3 ширхэг алга байна

Би: би идчихсэн юм гэж хэлээд мөрөө хавчхад өрөө анир чимээгүй болж хэсэг хугацааны дараа

С.Э: ямар ч байсан одоо хоол хөрхөөс өмнө идэцгээе!

Бид хоолны ширээн сууцгаахад үрчлээтэй ахын ээж буцлаж байгаа халуун шөл авчирч ширээн дээр тавихад Сынхён ахын аав шөлөнд халбагаа дүрэн будаанаас халбагадсаны дараа бүгд хоолон хүрч эхлэх нь тэр ...

Тавгатай хоолнууд болон хачирнууд руу савхаараа заагаад үрчлээтэй ах руу ойртон

Би: бүгдийн би хийж чадна ...😀

Биднийг хоолоо идэж байтал удалгүй эмнэлэгийн машины дуут дохио хангинан гэрийн гадна ирж удалгүй эмч нар орж ирээд

: өвчтөн хаана байна ? гэж асуухад бүгд над руу заахад тэд сандалтай минь татан чагнуураар зүрхний цохилт мөн гэдсэн дээр минь дарах гэх мэт олон төрлийн зүйл хийсний эцэст үзлэг хийсэн эмч босож ирээд

: гэдэсний түгжрэл байна ... өнөөдөртөө оройн хоолноос татгалзсан нь дээр байх

Тэгэхгүй бол дахиад түгжирч магадгүй

Өөрийнхөө төлөө хоол идэхгүй байхаар шийдэж зочны өрөөнд суун зургийн цомгыг үзэж байхад үрчлээтэй ахын бүр бага байхаас одоог хүртэл зураг бас түүний эгчийх нь байв ...

Үрчлээтэй ахын эгч үнэхээр царайлаг ... Дурламаар😀

Орой болтол Бүдүүлэг үрчлээсийн гэрт тэдний гэрийхэнтэй хөгжилдөж бас аав ээж 2той нь хөзөрдөж мөнгийг нь шулсан болхоор үнэхээр аз жаргалтай байлаа

Сынхён ахын машинд суун хөдлөх гэж байтал Сынхён ахын ээж миний талд ирээд цонхыг зөөлөн цохиход үрчлээтэй ах цонхыг доошлуулахад Сынхён ахын ээж цонхоор том хайрцагтай зүйл өгөөд

С.Э: их биш ч гэсэн бэлэг шүү ... ирж байгаарай гэж хэлхэд нь би бэлгийг аван Баярлалаа гэж хэлхэд үрчлээтэй ах машинаа хөдөлгөн түгжрэлгүй байсан болхоор би 10хан минутын дотор замынхаа талд орход үрчлээтэй ах над руу байн байн харсаар манай гэрийн гадна ирхэд

Таби: яагаад ийм чимээгүй байгаад байгаан ?

Би: мэдэхгүй , сансныг бодвол бага бүтэлгүйтсэн болхоор гайхаад л бас ...

Таби: Бас юу гэж

Би: өлсөөд байна даанч үрчлээтэй ах хортой бургэр өгснөөс болж түгжрэл болчихсон

гэхдээ би сайхан сэтгэлтэй болхоор уучилсан

Таби: -.- Чи өөрөө аятайхан идсэн бол түгжрэл болохгүй байсан юм гэж хэлээд хэлээ гаргахад нь өдрөөс хойш тэвчиж байсан зүйлээ нулимс болгон гаргаад нус нулимсаа арчин

Би: ТА НАДАД ХОРТОЙ ХООЛ ӨГСНӨӨС БОЛЖ БИ ЭЭЖ ААВ 2ЫН ЧИНЬ ДЭРГЭД ЭВГҮЙ БАЙДАЛД ОРСОН ... гэж ихэр татан уйлж эхлэхэд үрчлээтэй ах сандран

Таби: Битгий уйлаад бай л даа ингээд байвал зайрмаг авч өгөхгүй шүү!

Би: би яг одоо зайрмаг идхээр харагдаж байна уу? гэж хэлээд үргэжлүүлэн уйлж эхлэхэд

Таби: маргааш би чамд бүтэн хөргөгч зайрмаг авч өгье гэж хэлхэд нь би уйлхаа болиод нулимсаа арчин

Би: амла гэж хэлээд чигчий хуруугаа өгхөд тэр буруу харан миний чигчий хуруунд өөрийнхөө чигчий хурууг гогцоолоод эрхий хуруунд минь эрхий хуруугаа хүргэхэд нь би инээмсэглээд машинаас буун 90градус бөхийхөд тэр толгой дохиод машинаа хөдлөгөн яваад өглөө ...

Гэртээ орж ирэн Сынхён ахын ээжийн өгсөн бэлгийг нээж үзхэд үнэтэй торгоор урласан хуримын ханбуг байх нь тэр ... Сайн харвал эрт дээр үеээс Чүэ овогтныхонд өвлөж ирсэн торгон ханбуг бололтой ... Нарийн аргаар хийсэн байв ...

Түүний ээж надад итгэж хамгийн үнэтэй зүйлээ өгч байхад миний байж байгааг хар л даа ... Зүгээр л нэг хуурамч амьтан ... T^T ичмээр юм ...

—MN4EVER—

10 страница30 апреля 2026, 08:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!