[EP4]
Би: та
Жиди: сайн уу? Нами. Гэж хэлээд ууттай зүйл рүү минь хараад
Ээждээ тусладаг сайн охин бололтой
Би: та ямар хэргээр ?
Жиди: аан зүгээр л чамтай хамт очих газар байгаа болхоор авах гэж ирлээ гэж хэлээд сэтгэл татам инээмсэглэлээрээ инээхэд нь хацар халуун дүүгэж тархинд исжөхашэужиаөрцыужхац яг ийм юм болж байв /хаха/
Би: би гялс энийг оруулж тавьчихаад гараад ирье
Жиди: би хүлээж байя
Гэрлүүгээ орж ууттай хүнсээ ширээн дээр тавьчихаад гарч ирхэд Жиди ах аль хэдийнээ машиндаа суучихсан намайг хүлээж байх нь тэр
Би урд талых нь суудалд суун машиныг нь тойруулан хархад бараг л гэр гэсэн үг. Хэрвээ би ийм машинтай бол машиндаа хонох байсан байх :3
Бид явсаар бараг 60 давхар зочид буудалын гадна ирхэд тэр над руу харан
Жиди: үнэндээ би энд хоол идэх гэж ирсэн юм
Би: надтай юу?
Жиди: тиймээ чамтай хооллох гэж ирсэн юм
Жиди ах бид 2лахнаа хооллоно гэдэг хүн болгонд заяахгүй аз , би бараг урд төрөлдөө дэлхийн дайнд нүцгэн гараараа тулалдсан байх хэсэг хугацаанд бурхан намайг мартчихсан байж байгаад санасан байх л даа ^.^
Жиди ахыг дагаж рестораны VIP өрөөнүүд дундуур явсаар хамгийн захын өрөөний хаалгийг татхад тэдний хамтлагийнхан бүгд байж байв үрчлээтэй ах ч гэсэн
Таби: чи энд юугаа хийж байгаа юм
Би: хооо үрчлээтэй ах
Таби: -_- энийг яах гэж дагуулж ирсэн юм
Жиди: яавах дээ цаашдаа дандаа л хамт байхаас хойш
Ёнбэ: тэгхээр чи манай бяцхан бэр байхнээ
Дэсон: 11 нас гэдэг бас л их тоо шүү
Таби: тийм байгааздээ та нар захиралд хэл л дээ
Манай хамаатны дүүтэй чацуу байх гэж
Жиди: за Нами суучих , ах нь дуртай хоолыг чинь авч өгнө
Таби: манай ахлагч их долигнуур юмаа
Сынри: энэ чинь халамж байхгүй юу тээ ноён Квон
Жиди: чи зүгээр Намигийн буянд хоол идэх гэж байгаадаа баярлаад чимээгүй суу за
Сынри: -_-
Дугуй ширээнд тойрч суухад удалгүй Жиди ахын захиалсан хоолнууд ирж тэд ярилцан инээлдэж байтал өнөөх Сынхён чинь над руу муухай харснаа хэлээ гаргачих нь тэр. Яг өөдөөс харж байсан болхоор хөл рүү өшиглөтөл гартаа барьж байсан халбагаа ширээн дээрээ алдаад надруу муухай хархад нь би түүн лүү харан чөтгөрийн инээдээр инээмсэглэхэд Ёнбэ Дэсон 2 инээд алдан бие биенийгээ нудран
Жиди: та 2 яагаад маяглаад байгаа юм бэ?
Ёнбэ: манай бяцхан бэр аль хэдийнээ Табиг базаад эхлэчиж гэж хэлхэд Дэсон амаа дарж инээгээд
Дэсон: ийм чимээгүй хүнд дарамтлуулж байгааг нь харах ямар эвгүй юм бэ ахаха
Таби: амаа татацгаа , гэж чанга хэлээд
Сайхан хоол байлаа гэж дахин хэлээд сандалаасаа босон миний хажууд ирээд
Таби: бид 2 одоо явж болно биздээ гэж хэлхэд Жиди толгойгоо дохиход тэр миний бугуйнаас барин чирч эхлэх нь тэр.
Би: хөөё үрчлээтэй ахаа больчих би хоолоо идэж дуусаагүй байна
Таби: зүгээр дагаад гараадах за
Би: хөөё трико урлаа
Энэ чинь 5000 воны үнэтэй трико
Би амьдралдаа анх удаа ийм үнэтэй трико авсан , чи муу урах юм бол наад үрчгэр арьсыг чинь хуулчихна шүү
Намайг ингэж хэлхэд бүгд пир хийтэл инээж
Сынри: бантсан хүн хүн ална гэгчээр бид нар одоо шоолохгүй ээ та зүгээр суугаад хоолоо идэж болно
Жиди: тиймээ Сынхёнаа триконыг нь урах нь байна шдээ гэж хэлхэд тэр намайг чирхээ больж суудалдаа очиж суухад нь би хувцасаа янзлаад байрандаа сууж сэрээгээ аван хоолоо идэж эхлэхэд тэр над руу хамгийн муухайгаараа харсан хэвээрээ
Таби: чамайг гарч ирхээс өмнө миний амьдрал үнэхээр гэрэл гэгээтэй байсан
Би: минийх ч гэсэн
Өөрийнхөө хар бараан амьдрал руу намайг битгий чирээд бай
Би угийн гэгээлэг хүн
Миний гишгэсэн газраас цэцэг ургадаг
Таби: өө тийм үү мэдээгүй юм байна
Шүүр унуулчихвал шулам болхоор байж
Жиди: за залуусаа одоо болно
Хоол идэх хүсэл унагаагаад хаячихлаа гэж хэлхэд нь бид 2 чимээгүй болж урдах хоолоо идэцгээлээ. Бид хоолны газраас гархад бүгд өөрсдийн машиндаа сууж
Жиди: би ажилтай болохоор Сынхёны машинд суучихаарай гэж над руу харж хэлчихээд Сынхёныг үг дугарахын завдалгүй машиндаа суугаад хөдлөөд явчих нь тэр.
Би: тлл санаа зовох хэрэггүй би өөрөө явчих нь гэхдээ нэг асуудал байна
Таби: ЮУ ?
Би: автобусны мөнгө өг!
Таби: Чи ичихгүй байна уу?
Би: юунаас ичих ёстой юм АЙН
Таби: зүгээр машинд суу
Би: муу горгор үрчлээтэй ах
Би түүний машины урд талын суудал дээр сууж машиных нь бүх хэсэгт хүрч үзэж байв.
Би: намайг анхаарах хэрэггүй би угын сониуч хүн
Таби: би угын адаар ааштай хүн
Би: мэдэж байгаа
Таби: тэгвэл битгий миний юманд хүрээд бай ! хүлээд багаажиндаа хийчихнэ шүү
Би: засс зүгээр л автобусны мөнгө өгчих юман дээр
Хүн их мөнгө олох тусмаа горгор болдог гэж үнэн юмаа
Тэр нүдээ эргэлдүүлэн машинаа асаан бид зам даган хурданы замаар явж байтал түүний утас дугарч хөмсөгөө зангидан
Таби: би яг одоо очлоо гэж хэлэн машинаа эргүүлэн
Бодвол чи завтай л байгаа байх би зураг авалттай байснаа мартчиж
Би: дураараа л бол
Бид Vogue гэсэн бичигтэй барилгын гадна ирхэд тэр над руу хараад
Таби: чи ороод томоотой байна гэж амла
Би: ок гэж хэлээд чигчий хуруугаараа түүний чигчий хуруунаас барин
Би: би сайн охин
Таби: -,-
барилга руу орж цахилгаан шатанд суун 25 давхарт байрлах зургийн студид ирхэд хүмүүс түүнийг угтаж аван сандал дээр суулгаж үс , нүүрийг нь будаж эхлэх нь тэр. Удалгүй өөр нэг хүүхэн түүнд хувцаснууд авчирч өгөөд дугаар наасан хувцаснуулыг тайлбарлаж байв.
Тэр газар хэр их удсанг бурхан л мэдэх байх би сууж байсан сандал дээрээ зүйрмэглэн суухад түүний хөлдүү царай сүүмийж бүлгэрч эхлэх нь тэр.
Табигийн талаас
Зураг авалтаа дуусгаад хувцас солих өрөөнөөс гарч ирхэд стилист ирээд
: Танай дүү чинь сандал дээрээ унтчихсан байна лээ
Таби: юу дүү
: таньтай хамт ирсэн охин
Таби: аан тэр үү ? манай дүү бишээ
: Их царайлаг болхоор нь дүү чинь юм байх гэж бодсон юм
Таби: биш биш
Унтаж байгаа түүн дээр очход хажууд нь хүн алсан ч мэдхээргүй унтаж байв. Сандалыг нь өшиглөж
Таби: хөөё
ХӨӨЁ
ХӨӨЁ
Нами: ммм
Таби: явцгаая
Сэрэхгүй бол энд үлдээгээд явчихна шүү
Нами: за гэж хэлэн нүд нь аниастай босож ирээд намайг даган алхаж эхлэв. Яг согтуу хүн шиг найган алхаж мэдэхгүй хүн бол Табиг бага насны хүүхэд мансууруулан зардаг хүн шиг харагдаж байв.
Миний талаас
Түүний машинд ирж суугаад нүдээ нээх гэж үзсэн ч нүдээ том нээх гэхээр л нүд хорсож байлаа.
Машин аль хэдийнээ хөдлөсөн бололтой! дахин нүдээ нээхэд Сөүлийн гэрэл цонхоор харагдана.
Одоо л нойр сэргэж түүн лүү хархад тэр урдах замаа харан хурдлана. Гэрийн гадна ирээд түүний машинаас буун бөхийхөд тэр над руу үл тоосон харцаар харчихаад яваад өгөв муу өөдгүй гахай аятайхан харьцах гэхээр өөрөө болдоггүй байж гэж бодоод гэрлүүгээ орлоо.
Табигийн талаас
Машинаа зогсоолд тавиад буух гэтэл яагаан өнгийн туулайн зүүлттэй цагаан өнгийн гар утас урд талын суудал дээр байж байх нь тэр.
Гар утсыг нь халаасандаа хийн чөтгөрийн бодол өвөртлөн алхана
Миний талаас
Хагассайн бүтэнсайн хурдан дуусдаг нь бараг л энэ хорвоогийн хамгийн гунигтай зүйл байх. Гунигтай нь аргагүй уснаас гарч ирэн
Би: хайрт бямба ням гариг минь баяртай ! Дараа уулзах өдөр хүртэлээ их санах байх даа
Ээж: уйлахнээ уйлах нь
Би: та намайг хэзээ ч ойлгохгүй!
ээж: нээрэн шийдвэрээ гаргасан уу?
Би: битгий амралтын өдрүүдийг минь баллах гээд бай!
***
Өглөөний нар дараа нь сэрүүлэг энэ бол даваа гариг болсонг сануулах аймшигтай дохио Дургүйхэн дүрэмт хувцасаа өмсөж , нүүр гараа угаагаад цүнхээ үүрэн сургууль руугаа гүйнэ. Шит шит хэрвээ хоцрох юм бол сургуулийн гадна гараа өргөж сууна гэхээр үффф дотор арзагнаж байна.
Амьсгаадатлаа гүйсний эцэст хичээлээсээ хоцролгүй ангид орж иртэл амьсгал давхцан халуун зүйл урсаж , халуун оригсон газараа хүртэл гар минь улаан болход
Би: ЦУС !!!! ААААА гэж орилон Нами сандалтайгаа газар унахад ангийн дарга нь түүнийг өргөн эмнэлэг рүү хүргэх нь тэр.
Нами нүдээ нээхэд тэр эмнэлэгийн өрөөнд байв. Тэр нүдээрээ өрөөг гүйлгэн хархад сургуулийн эмч
Эмч: сэрчихсэн үү?
Би: Би үххээр болсон
Цусны өвчин , хорт хавдар аль вэ гэж асуухад эмч чанга инээгээд
Эмч: хэт халууцаснаас болж хамраас чинь цус гарсан байна
Баашлаад байлгүй хичээлдээ очиж суу
Би: за •,•
Хичээлээ тарчихаад гэрлүүгээ алхаж байтал хар юүдэнтэй цамц өмсөж , хар маск зүүсэн хүн дагаж байгааг хараад гүйж эхлэхэд тэр ч бас гүйж удалгүй түүний гар аман дээр минь ирэх нь тэр
Түүний гарыг хазаад эргэж харан хөл рүү нь өшиглөж , нүүрэн дундуур таван салаа тавиатал
: Утсыг чинь өгөх гэж байхад гэж хэлээд маскаа авхад нь
Би: 0,0 үрчлээтэй ах !!!
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)