3 страница10 июня 2016, 07:20

[EP3]

Ээж: Намияаа миний охин гялс хувцасаа солиод гараа угаагаад гараад ир

Ээж нь амттай хоол хийсэн

Би: -_- та хэрэг тарьсан байна тийм үү?

Ээж: за тэгүүл больчих больчих

Хүн сэтгэл гаргаж байхад

Би: шөлөө халаа би удахгүй гэж хэлээд өрөөндөө орж цүнхээ нэг булан луу шидчихээд дүрэмт хувцасаа тайлаж гэрийн хувцасаа өмсөөд гараа угаачихаад хоолны ширээнд ирж суухад ээж миний дуртай ихэнхи хоолыг хийчиж , гэхдээ надад идэх дургүй хоол байхгүй л дээ ^.^

Ээж өдөржин юу хийсэн талаараа ярьж би чимээгүй сонсонгоо хоолоо идэж байв.

Ээж: нээрэн Намияаа

Би: ммм?

Ээж: өнөөдөр би Ян захиралын өрөөнд зүрхээр явах шахсан

Би: тийм үү? Юунаас болж

Ээж: тэр миний бизнесийг мэдсэн байна лээ гэж хэлхэд нь хоолондоо гахаж ширээгээр дүүрэн бас ээжийн нүүрээр дүүрэн цацчих нь тэр

Ээж: ямар заваан амьтан бэ?

Би: тэгээд тэр юу гэж байна танийг ажлаасаа гар гэж байна уу?

Ээж: үгүй ээ харин ч сайхан санал тавьсан

Би: юу

Болсон явдалын эхлэл

YG entertainment-ийн байр

Ян захирал өрөөндөө хуучин ажилчидынхаа анкетийг эргүүлэн суух байх түүний хажууд өөр нэг цаас байх энэ нь цэргийн зарлан дуудах байсан юм.

Ян захиралын хэлдэгээр YG BigBang-ийг бүтээгээгүй харин BigBang YG-г бүтээсэн гэдэг. Харин одоо тэд солонгосын хуулиар цэргийн албанд татагдах өдрүүд ойртсоор л ...

Гэхдээ хамгийн гайхалтай бас аймшигтай мэдээ саяхан цацагдсан бөгөөд энэхүү мэдээний ачаар Ян захиралын толгойд чийдэн ассан юм. Ян захирал ажлын өрөөнийхөө утсаар

Ян: Хадагтай Им Хэжинийг дуудаад өгөөч

: мэдлээ захиралаа ...

Хэжин: та намайг дуудсан уу? Захиралаа

Ян: өөө ор ор

Таниас нэг зүйл лавлах гээд гэж хэлээд сандалаасаа босход нь Хэжин яг өрөөнд орж ирээд түүний заасан газар суув. Ян захирал Хэжин луу нухацтай харж байснаа зальтай инээмсэглэлээр инээгээд

Ян: тэгхээр хадагтай Им Хэжин та манай айдолуудын эд хэрэгсэлийг зардаг гэсэн билүү гэж зальтай инээмсэглэлээр инээн асуухад Хэжин болох Намигийн ээжийн нүүр нь улайж сандарч гараа атган суухыг харсан Ян захирал яг л хоолоо олсон бар шиг түүнийг ширтэн

Ян: та сандрах хэрэггүй бид таныг ажлаас халахгүй харин та үүнийхээ оронд нэг л зүйлийг надад хийж өгөх хэрэгтэй байна

Хэжин: юу?

Ян: та bigbang хамтлагийг мэдэх байх бас солонгосийн цэргийн хуулинд өөрчлөлт гарсанг мэдэж байгаа байх.

Хэрвээ айдол хүн цэрэгт явхаасаа өмнө нэг юм уу 2 жилийн өмнө гэрлэсэн бол цэрэгт зөвхөн 6 сар л алба хаана

Энэ бол үнэхээр алтан боломж ,

Хэжин: тэгээд би гэрлэх болж байна уу?

Ян захирал инээгээд

Ян: юу гэж дээ таньтай гэрлүүлбэл фенүүдийн дургүйг хүргэх байх

Яг юу хэлэх гээд байна вэ гэвэл таны охин Намиг bigbang-аас хамгийн түрүүнд цэрэгт явах ёстой хүнтэй гэрлүүлэх хэрэгтэй байна

Үүний төлөө би таны охины их сургуулийн төлбөр , бас таны гэрийг хамаагүй тохилог болгож солиж өгхөөс гадна таныг бид сайн ажилд оруулж өгөх болно гэхдээ манай entertainment-д

Хэжин: тэгэхэр би тушаал дэвшинэ гэсэн үг үү

Ян: тиймээ татгалзахын аргагүй санал байгаа биз

Хэжин: манай охин тэгээд хэн гэдэг гишүүнтэй гэрлэх юм бол

Гэхдээ энэ чинь үүрд хамт байна гэсэн үг биш биздээ

Ян: аанхан зүгээр л тэрнийг цэрэгт явхад түүнийг гэрлэсэн гэж гарч ирэх л чухал

Хэжин: за би охиндоо юу ч гэсэн хэлье

Гэхдээ ямар гишүүнтэй нь ?

Ян: тэр удахгүй ороод ирнэ та түр хүлээж байх уу?

Хэжин: тэгэе тэгэе

Болсон явдалын төгсгөл

Би: -_- би мэдрээд байсан юм

Яг юм гуйх гэж байгааг чинь гэж хэлээд савхаа ширээн дээр тавиад ээж рүү хартал

Би: тэгээд тэр хүн нь хэн байсан юм

Ээж: Ч-Ү-Э С-Ы-Н-Х-Ё-Н

БИ: -_- тэр ааш муут уу?

Ээж: миний охион гуйж байна шдээ , чи бид 2т 2ланд нь ашигтай гэдгийг чи мэдэж л байгаа шдээ

Би: ээж би дөнгөж ахлах сургуулиа төгсөх гэж байна шдээ

Ээж: харин энэ чинь бүр давуу тал гэж хэлээд алгаа хавсран хооронд нь үрээд

Гуйж байна шдээ

Энэ л удаа туслачих

Би: ядаж бодох хугацаа өгч болно биз дээ

Ээж: дураараа л бол гэж хэлхэд нь би хоолны ширээнээс босоод өрөөндөө орон утсаа гарагж ирээд тэрний нэрийг бичиж хайхад л хэдэн мянган түүний зураг гарч ирэх нь тэр ...

Би: хараал ид юу идэж уухаараа ийм царайлаг болоод төрчихдөг байнаа

Табигийн талаас

Гэртээ орж ирэн гадуур хувцасаа тайлан хөргөгчнөөсөө хүйтэн пиво гаргаж ирэн залгилаад , буйдан дээрээ суун зурагт асаан суусан ч түүний толгойд зөвхөн Ян захиралын хэлсэн зүйлс л бодогдож байв.

Болсон явдалын эхлэл

Таби: чи бид 2ын тооцоо дуусаагүй байхаа гэж хэлтэл цаанаас нь Ян захирал

Ян: Сынхёнаа дараа тооцоо хийх цаг зөндөө байгаа

Намиг өнөөдөр зүгээр гэр лүү нь явуулчих гэж хэлхэд өнөөх охин ээжтэйгээ гараад явчихлаа

Ян: за шинэ соргог мэдээ сонсоо юу?

Цэрэг татлагыг гайгүй давах арга олчихсон болхоор зүгээр л миний хэлсэн болгоныг хийх нь чиний үүрэг ойлгосон уу? Сынхёнаа

Таби: тэгээд тэр сайхан санаа чинь юу юм бэ дээ

Ян: чамайг гэрлүүлэх

Таби: та мэдэж байгаа би тийм юмнаас хол байдаг хүн

Ян: тэгсэн ч гэсэн хамаагүй ээ

Хамтлагийнхаа төлөө ч болов хийх хэрэгтэй

Жиди та 2ын гаргасан төлөвлөгөөг мартаа юу?

Таби: би ядаж бодож болно биз дээ

Ян: бодоо бод , хангалттай хугацаа байгаа

Болсон явдалын төгсгөл

Сынхён буйдан дээрээ хэвтэн нүдээ анин олон зүйлийн тухай бодно. Түүний тархинд дадлагажигч байсан үеүүд болон хамтлагийн оргил үеүүд нь бодогдож байв

***

Миний талаас

Хагассайн өдөр бол миний хайртай өдрүүдийн нэг. Хангалттай унтаж өглөө сэрүүлэгний дуунаар сэрэхгүй өөрөө сэрнэ гэдэг бүх хүмүүсийн хувьд аз жаргал байх.

Өглөө үгүй ээ өдөр сэрхэд ээж аль хэдийнээ ажилдаа явсан бололтой ширээн дээр хоол бэлдээд тавьчихсан байв. Өглөөний цайгаа уучихаад үсээ янзлан хувцасаа өмсөөд хичээлийнхээ цүнхийг нээж үзтэл түүний цамц миний цүнхэнд байх нь тэр.

Би өнөөх охин луу зурвас илгээж цаг болзон уулзахаар болж түүний цамцыг уутанд хийн түүнтэй уулзах газраа ирхэд тэр охин ч гэсэн ирчихсэн байв.

: сайн уу? Ийм хурдан олчиж байгаа юм уу?

Би: эхлээд би жимсний шүүс уумаар байна

: тэгэлгүй яахав гэж хэлэн захиалга өгөх хэсэгт очиж жимсний шүүс барин ирхэд нь

Би: миний олсон зүйл арай л үнэтэй санагдаад байх юм

: хэрвээ үнэхээр том зүйл бол үнээ нэмж болно

Би: Сынхёны цамц

: ЦАМЦааа

Би: тиймээ цамц гэж хэлэн уутнаасаа цамцыг гаргаж ирэн түүнд харуулхад тэр охин утасныхаа дэлгэцийг над руу харуулан

: энэ зурган дээрхи цамц байна тийм үү

Би: өөө тийм байна шдээ гэж хэлтэл

: болж байна би чамд банкнаас мөнгө аваад нэмж өгье 500 мянга болно биз дээ

Би: бололгүй яахав

Оригнал бренд бас дээрээс нь Сынхёны өмсөж байсан цамц

Тэр охин банкнаас мөнгө аван надад өгхөд нь би түүнд цамцыг өгөөд

Би: за энэ тухай ам нээвэл би ч чи ч дуусна хэн хэндээ халгаагүй амьдрах хэрэгтэй шдээ гэж хэлчихээд мөнгөө түрүүвчиндээ хийгээд цааш явж ээж бид 2ын хадгаламжинд 450 мянгыг нь хийгээд үлдсэн 50иар нь гэртээ хүнсний юм аван гэр лүүгээ алхаж байтал гэрийн гадна зөвхөн интернэтээр зургийг нь харж байсан үнэтэй цагаан өнгийн Lamborghini зогсож байх нь тэр.

Ойр хавьд амьдардаг хов хутгадаг эгч нар бүгд гарч ирчихсэн тэр машин луу нүдээ унагааж хажуу айлын Пак эгч

Пак: хөөё Нами танай гадна юун үнэтэй машин ирээд зогсочихсон юм бэ? Та 2 мөнгө зээлсэн юм уу?

Би: манайх зээл авдаггүй гэдгийг та мэдэх байж юугаа асуугаад байгаан бэ? Гэж хэлээд Пак эгч руу муухай харчихаад гэрийн үүдэнд ирхэд машинаас миний анхны хайр зогсож байв. Зүрх хүчтэй цохилож хацар улайж яг одоо ориломоор байна

Тэр үнэхээр царайлаг юм. бурхан минь

—MN4EVER—

3 страница10 июня 2016, 07:20

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!