[EP2]
∴ ∴ ∴
Ээж намайг чирсээр хувцас солих өрөөнд орж ирэн
Ээж: яах гэж ирсийн
Би: үгүй ээ яахавдээ ээжийгээ санаад ирж болдогүй юм уу?
Ээж: за ямар ч гэртээ очоод байж бай
Очоод маш чухал зүйл ярилцана гэж хэлээд өрөөнөөс гараад явчих нь тэр. Би ээжийг явсаны дараа машины зогсоол руу очиж алдарт од T.O.P-ийн машины хажууд очиж зогсоод
Би: за тэгхээр би түүнээс юу авсаныг харцгаая гэж хэлээд халааснаасаа түүнийг гар утсыг гаргаж ирэн
За тэгхээр ахад маань утас хэр их хэрэгтэйг шалгаж үзэх хэрэгтэй бололтой гэж бодоод цүнхээ уудлан штрик гаргаж ирэн машиных нь шилэн дээр УТАС ЧИНЬ НАДАД БАЙГАА гэж биччихээд гражнаас гарах гэтэд гялалзсан хар Ван ирж зогсоод дотроос нь ikon хамтлагын Дунхёг бууж ирхэд нь золтой л эрүү ам салцангүй түүний араас машин дотор байсан жолооч нь хүртэл гараад явчихаар нь машин дээр очиж урд талын хаалгыг нь татаж үзхэд түгжээтэй байх нь тэр. Ард талын гулсдаг хаалгыг таттал хаалга нь нээгчихлээ ...
Ван доторхи нь үнэхээр замбраагүй байх ба үнэхээр муухай үнэр үнэртэж би хамраа чихэн машин дотор ортол залуусийн бэлтгэлийн өмд цамц пүүз золтой л үхсэн хүн гарч ирсэнгүй.
Удалгүй залуусийн инээлдэх сонсогдож машины цонхоор хартал тэд машинийг чиглэн ирж байв хэрвээ би машинаас буух юм бол баригдана гэж бодоод хамгийн арын суудалын ар луу хархад ард талд нь би элбэгхэн багтахаар зай байх нь тэр. Тэднийг орж ирхээс өмнө би завсараар нь ороод нуугдаж амжиж , тэд ч орж ирхэд тэд үнэхээр чимээтэй ялангуяа Бобби
Энэ их чимээнд ямар ч дуу гаргасан тэд бараг л анзаархаагүй байсан болхоор би ард талд байхдаа чөлөөтэй хөдөлж суудалны түшлэгний араас толгойгоо бага зэрэг цухуйлган тэднийг хархад хэн нэг нь яг миний өмнө суучихсан болхоор тэднийг харах боломжгүй байв. Биеээ хажуу тийшээ болгон хүн суугаагүй хэсгээр толгойгоо цухуйлгаж байтал Юнхён над руу эргээд хархад нь хурдхан шиг түшлэгний араар нуугдчихлаа
Юнхёны талаас
Гар утсаараа зургаа дараад хартад Жүнхэгийн хажууд эмэгтэй хүний толгой зухуйсан байв. Би эргэж хартал тэр охин гялс нуугдчих нь тэр.
Бобби Ханбин 2т амаа хөдөлгөн хэлтэл тэр 2 ойлгож бид чимээ гаргалгүй арын суудал дээр очиж Жүнхэ Дунхёг Чану бид 6 суудалны ар луу шагайтал яг миний харснаас дүрэмт хувцастай охин Ваны маань ард хэвтэж байв.
Миний талаас
Түшлэгний араар нуугдаж байтал өнөөх алдартай одын утас халаасанд минь чичирч халааснаасаа авж дуудлагыг таслачихаад байж байтал хэн нэгний хоолойгоо засах сонсогдож дээш хархад интернетээр хүлээн байж үздэг байсан залуус намайг хараад байж байв. Үнэндээ л аймшигтай мэдрэмж
Сандарсанаасаа болоод орилтол тэд надаас цочсон бололтой бүгд орилолдож жолооч тормосоо огцом гишгэж залуус бүгдээрээ урд талийн сандал дээр бие биеэн дээрээ давхарлалдан зарим нь шалан дээр дөрвөн хөлөлцөн байх нь тэр
Би өндийн хархад унтаж байсан jinhwan юу болоод байгааг сайтал ойлгоогүй ч намайг харан гайхаж байгаа бололтой над руу хархад нь
Би: Сайн уу? Гэж хэлэн инээмсэглэтэл jinhwan ахын нүүр барайгаад дараа нь залуус руу хараад
jinhwan: та нар ямар хэрэг таричихваа
Одоо бүр охин уу? Бүр ахлах сургууль
Юнхён: анияааа jinhwanaa би тайлбарлье
Энэ охинг бид нарын хэн ч танихгүй
Тэр өөрөө л ороод ирсэн юм шиг байна.
Жүнхэ: хөөё чи ямар нэгэн юм тайлбарлахгүй бол бид нар чамайг цагдаад өгнө шүү гэж хэлхэд дахин халаасан дах гар утас чичирсээр л ...
Залуус бүгд над руу харан ам амандаа ямар нэгэн зүйл хэлж машин үнэхээр чимээтэй шуугиантай байтал
Ханбин: БҮГД ЧИМЭЭГҮЙ
Жиди ах залгаж байна
Бобби: хөөх яах гэж байгаам бол ? гэж хэлхэд Ханбин мөрөө хавчин утсаа аваад түүний яриаг анхааралтай сонсож байгаад
Ханбин: за гэж хэлээд утсаа салган
Бүгд машинаас буугаарай гэхдээ чамаас бусад нь гэж над руу харж хэлчихээд бүгд гараад явчих нь тэр.
Удалгүй Жиди хаалгаар шагайхад золтой зүрх минь амаар гарцангүй. Нэг дор дуртай хүмүүсээ олноор нь харах үнэхээр аймшигтай юм
Жиди: Намияа буугаад ир
Би: надаар яах гэж байгаан би эндээ байж байя гэж хэлтэл Сынхён шагайгаад
Таби: хөөё утас аваад ир , муу толгой муут GPS гэж мэдэх үү? Бас тэр машины цонх угааж өгөөрэй
Би: би ямар зарц юм уу ноён хар шилтээ гэж хэлээд гараа элгэндээ автал тэр машинд орж ирэн бугуйнаас барин чирсээр намайг гаргаж ирэн
Таби: утас аваад ир
Би: үгүй , надаас уучлалт гуйвал өгнө
Таби: хэн нь уучлалт гуйх ёстой билээ
Би: тэгүүр хэн нь харанхуйд хар шил зүүж явсан билээ гэж хэлээд хэлээ гаргатал тэр дахин чирээд машиныхаа хажууд авч ирээд
Таби: ядаж энэ цагаан юмаа арилга
Би: болж байна гэж хэлэн цүнхнээсээ төмөр шугам гаргаж ирэн түүний машины цонхыг хусаж эхлэхэд аймшигтай чимээ гарч тэнд байсан Жиди Таби болон ikon-ний залуус чихээ даран нүүрээ үрчийлгэн зогсох нь тэр.
Би: за болчихлоо
Таби: за утас өгөөчих тэгвэл би чамайг гэрт чинь хүргээд өгчихнө
Би: өөрөө алхаад явчихна за
Хөөё ганц утсан дээр гороогоод үхлээ юу?
Таби: үхлээ хөөё
Би: тэгвэл эхлээд намайг хүргээд өгчих гэрийн гадна очоод утсыг чинь өгье болж байна уу?
Бас миний зайрмагыг төлж өгнө шүү
Жиди: тэгвэл хүргээд өгье гэж хэлээд ikon-ний залуус руу харан
Баярласан шүү залуусаа явж амарцгаа гэж хэлхэд залуус бүгд бөхийгөөд Сынхёны машины арын суудалд суугаад
Би: Паааа аргагүй л баян хүний машин юмдаа гэж хэлтэл Жиди инээхэд
Өнөөх Сынхён чинь хөмсөгөө зангидан эргэж хараад
Таби: чимээгүй яв за
Би: ааш муутай хөгшин хүн
Та ч анзаараагүй л байхдаа нүдний чинь хажууд үрчлээс тогтчихсон байна лээ
Таби: дуугай бай гэж хэлсэн шүү
Зөөлхөн тухтай сандалыг нь налан түүний утсыг гаргаж ирэн galleryруу нь орон түүний selfie болон хамтлагийхантайгаа авхуулсан зургийг нь өөрийнхөө утас руу явуулаад ойр хавыг харж байтал арын цонхны наана нэг цамц байх нь тэр ...
Сэмээрхэн тэрийг нь аваад цүнхэндээ хийгээд урд суудал руу ойртон
Би: май
Таби: -.- ингээд л өгчих юман дээр
Би: гэхдээ би зайрмагаа авна шүү
Жиди: авч өгөлгүй яахав гэж хэлээд тэд машинаа зогсоон Сынхён саравчтай малгай ороолт зүүн дэлгүүр лүү орчихлоо.
Удалгүй тэр нэг ууттай зүйл барин гарч ирээд шууд арын хаалга нээгээд тэр ууттай зүйлээ надад өгөөд
Таби: ямар зайрмаг иддэг болхыг чинь мэдэхгүй болхоор бүх төрлөөс нь нэг нэгийг авчихлаа
Би: тэнэг ах вэ? хаха зайрмаг л бол зайрмаг шдээ
Бид 3 явсаар манай гэрийн үүдэнд ирхэд Сынхён хөмсөгөө зангидан
Таби: буу
Би: за баяртай царайлаг Жиди ах болон үрчлээстэй ахаа гэж хэлээд машиных нь хаалгыг хаагаад хашаа руугаа ороод хашааныхаа цоорсон хэсгээр тэднийг харан зогсоно
Сынхёны машинд
Таби: тэр одоо орохгүй юугаа хараад зогсоод байдаг мангар охин бэ?
Жиди: орчихсон юм биш үү?
Таби: үгүй ээ тэр хашааны нүхээр хараад байгаа биз дээ
Жиди: ооё анхаарал тавиад эхлэсэн үү?
Таби: за больж үз
Надаас 11 дүү , тэрнийг төрж байхад би од болох гээд явж байлаа
Жиди: гэхдээ л ямар ч арга байхгүй шдээ
Таби: сайн бодож байж хэлэх хариулт
Жиди: чи ч өнөө шөнө унтахгүй шинжтэй
Гэхдээ тэр охин чиний үрчлээсийг яаж олж харсан юм болоо
Таби: -.-
Миний талаас
Тэднийг явсаны дараа гэртээ орж ирхэд ээж ширээ дүүрэн амттай хоол хийчихсэн байв. Гэхдээ энэ бол сайны дохио биш
Тэр надаас ямар нэгэн юм гуйх гэж байгаа бололтой
Хоолны үнэр нь л Намияа ээждээ туслаарай гэсэн маягтай үнэртэж байна
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)