[EP1]
∴ ∴ ∴
YG entertainment-ийн байр
Ян захирал өрөөндөө хуучин ажилчидынхаа анкетийг эргүүлэн суух байх түүний хажууд өөр нэг цаас байх энэ нь цэргийн зарлан дуудах байсан юм.
Ян захиралын хэлдэгээр YG BigBang-ийг бүтээгээгүй харин BigBang YG-г бүтээсэн гэдэг. Харин одоо тэд солонгосын хуулиар цэргийн албанд татагдах өдрүүд ойртсоор л ...
Гэхдээ хамгийн гайхалтай бас аймшигтай мэдээ саяхан цацагдсан бөгөөд энэхүү мэдээний ачаар Ян захиралын толгойд чийдэн ассан юм. Ян захирал ажлын өрөөнийхөө утсаар
Ян: Хадагтай Им Хэжинийг дуудаад өгөөч
: мэдлээ захиралаа ...
Сөүлийн захийн хороололын нэгэн ахлах сургуулийн хоосон анги руу охидууд бөөн бөөнөөрөө орцгоож байлаа.
: Яа та нар ядаж зай гаргаадах л даа би бөгчимдөөд амьсгалж ч чадахгүй байна шдээ гэж орилоход бужигналдаж байсан охидууд хойшоо зогсож өнөөх охин ширээн дээр гарч суугаад цүнхээ урдаа барин дараа цүнхээ уудласаар усны сав гаргаж ирэн
: за та нар одоо од болоод байгаа Боббиг мэднэ биз дээ гэж хэлхэд охидууд мэдэлгүй яадаг юм гэж хэлхэд
: за тэгвэл энэ тэр залуугийн чинь хэрэглэдэг усны сав
За эхний дуудах үнэ 15000 вон шүү
Намайг Им Нами гэдэг. Ээж маань алдарт YG entertainment-д ажилдаг. Бид 2 өөрсдийн гэсэн бизнес эрхлэдэг юм л даа. Тэр бол бид YG entertainment-ийн айдолуудын хэрэглэдэг зүйлсийг хулгайлж зардаг юм. Долоо хоногийн баасан гариг болгонд хичээл тарсаны дараа бараагаа ингэж зардаг мэдээж баталгаатай байлгахын тулд сургуулийн жижүүрт мөнгө өгдөг.
Энэ бизнесийг эрхлээд нэгхэн жил болж байгаач үйлчлүүлэгч маш их. Дээрээс нь маш их ашигтай
Фен охидууд маш их мөнгөтэй , айдолуудын төлөө юугаа ч өгхөд бэлэн байдаг зан нь маш их таалагдаг. Аан би бас мөрөөдөлтэй тэр нь SM entertainment-д ажиллах. Хэрвээ би тэнд ажиллах юм бол ээж бид 2ын бизнес илүү өргөжин тэлнэ хэрвээ би нөхөртэй болвол нөхрөө Cube entertainment-д ажилуулах төлөвлөгөөтэй байгаа гэр бүлийн бизнесээ гэж ...
7 хоног цуглуулсан зүйлээ зарчихаад явж байтал 2 охин над дээр ирээд
: Нами нэг зүйл гуйх гэсэн юм
Би: за
: одоо YG entertainment-д BigBang байнга ирж байгаа гэсэн хэрвээ чи чадвал надад тэдний хэрэглэж байгаа томхон зүйл өгвөл би чамд 300 мянган вон өгье
Гэхдээ маш том зүйл шүү
300 мянга ганцхан юм зараад 300 мянга тиймээ энэ бол ашигтай наймаа
Би: тохирч байна , дараа 7 хоногт ирж аваарай
: баярлалаа
Би: баярлах арай эрт байнааа гэж хэлээд ээж рүү яг одоо ажил дээр чинь очлоо гэж зурвас илгээгээд YG entertainment-г зорин алхана. Өнөөдөр маш их мөнгө олсон болхоор өөрийгөө баярлуулхаар дэлгүүр орж өөрийнхөө дуртай зайрмагаа аваад чихэвчээр хөгжимөө сонсон YG entertainment-ийг зорин алхалаа.
Ээжээс зурвас ирэхгүй удаад байхаар нь ажилчидын хаалгаар нь орж ажилчидын хувцас солих өрөөгөөр нь дамжин бүдэг гэрэлтэй кордиороор алхаж байтал хэн нэгэнтэй мөргөлдчихлөө , яг зайрмагаа аваачаад хувцасанд нь наачих нь тэр ...
Бурхан минь хайран зайрмаг минь
: Яа чи замаа харж явхад ядын гэж тэр над руу чангаар орилов.
Би: харанхуй газраар хар шилтэй явхаар ингэдэг юм за гэж хэлчихээд хэлээ гаргаад ажилчидын хувцас солих өрөө рүү гүйтэл тэр муу араас хөөж эхлэх нь тэр ...
Ямар новш нь тохиолдоод байнаа -_-
Айдол бол энэ өрөөг мэдэхгүй л байх ёстой , муу усан толгойт бүдэг гэрэлтэй бараг харанхуй кордиороор хар нүдний шилтэй явж байдаг мулгуу ...
Хувцас солих өрөөнд орж ирэн хаалгыг нь хаагаад шкафнуудын цаана ороод суутал удалгүй хаалга нээгдэх нь тэр.
Арай тэр муу ороод ирж байгаам биш биз гэж бодон сууж байтал гутлын таг таг хийх чимээ сонсогдсоор удалгүй чимээгүй болчихлоо
Гайхсандаа шкафны хажуугаар толгойгоо хазайлган хартал хэдхэн алхамын цаана өнөөх чинь зогсож байгаад намайг харчихлаа новш новш зүгээр ч үгүй тэр чинь алдартай айдол хүн байна шдээ
Чөтгөр алгад
Өнөөдөр миний час өдөр юм байх даа
Би түүнд харагдсан даруйдаа босож хаалга руу гүйтэл тэрний хөдөлгөөнийг гүйцсэнгүй тэр аль хэдийнээ хаалганы хажууд зогсож байлаа
Би хөлнийхөө тормосыг барьж чадалгүй гартаа барьж байсан өнөөх хайлсан зайрмагаа дахин түүний хувцасанд нялчихлаа
Би: OOPS
: -_-
***
Ян захиралын өрөөнд Жиди аль хэдийнээ орж ирээд суучиж бас тэдний ажилтан Хэжин. Жиди байн байн Таби руу залгаж байсан ч тэр утсаа авсангүй
Ян: за тэгхээр Comeback-ний ажил хэр ахицтай явж байна даа
Жиди: боломжийн байгаа , бид 5 5лаа цуглараагүй удсан байна лээ шүү
Ян: тийм шүү , нээрэн манай ажилтан Хэжин
Тэр их залуухан гэдгийг би өнөөдөр л олж мэдлээ
Жиди: сайн байна уу? Та намайг мэдэх байх
Хэжин: мэдэлгүй яахав дээ таныг болон танай хамтлагыханг гудамжны нохой ч мэднэ гэж сандрангуй хэлхэд Жиди болон Ян захирал өрөөгөөр нэг чанга инээх нь тэр ...
Миний талаас
Чүэ Сынхён чамайг ийм бүдүүлэг амьтан гэж мэдсэнгүй.
Би: Яа бүдүүлэг новшоо дүрэмт хувцас урлаа
Ямар үнэтэйг нь чи мэдхийнмуу? Гэж хэлтэл тэр эргэж харан
Таби: чи тэгвэл миний хүрэм хэр үнэтэйг мэдэх юм уу?
Би: за яахав тэгвэл миний хүрмийг урчих тэгээд адил нэг нэг болхым байна тийм үү
Таби: чи харваас ахлах сургуулийх байж яагаад надтай хүндэтгэлийн үг хэрэглэж харьцахгүй байгаа юм
Би: -_-
Надад хэлэх үг олдсонгүй. За байж тэр чинь хэдэн оных байлаа би чинь Жиди ахад л дуртай гэж бодоод зогсож байтал тэр намайг үргэжлүүлэн чирсээр хаашаа ч юм алхана. Бид нарийн кордиороор явж байтал өөдөөс ikon хамтлагаар удахгүй дэбүт хийх Бобби болон Ханбин нар гараад ирэх нь тэр ...
Хөөх Бобби нар сар од минь гэхдээ би ичиж үхэхнээ
Тэд нар намайг юу гэж бодох бол ашшш энэ муу ахыг алагдаад авах юмсан. Яг Боббигийн урдуур өнгөрөхдөө золтой л хамраас цус гарцангүй.
Хацар халуун дүүгэж өөрийн эрхгүй сандарч шалгалт өгөх гэж байгаам шиг мэдрэмж төрөх шиг болж ашгүй тэр нэг хаалга татаж ортол тэр өрөөнд ээж болон Жиди
Жиди ? бурхан тэнгэр минь энэ хүнийг ийм ойроос харна гэж бодолдоо тэр ч байтугай зүүдэндээ ч бодож байсангүй. Би яг одоо уйлмаар байна үгүй ээ тэрнийг хулгайгаалаад гараад гүймээр ч юм уу?
Тархин дотор минь тэнэг тэнэг бодлууд бас олон төрлийн мэдрэмжүүд зэрэг зэрэг мэдрэгдэж хэлгүй хүн шиг Жиди ахыг ширтэн зогсоно
Ээж: чи энд юугаа хийж байгаа юм
Ян: тэгхээр энэ Нами байх нь тийм үү?
Ээж: тиймээ миний охин Нами гэж хэлээд намайг нудрахад би бөхийгөөд
Би: Им Нами. Танилцахад таатай байна гэж хэлхэд Ян захирал инээгээд
Ян: за Хэжинаа миний хэлсэн зүйлийг сайн ойлгосон гэж найдаж байна
Ээж: сайн ойлгосоон гэж хэлээд намайг аваад гарах гэтэл Чүэ Сынхён гэх хүн намайг барьж аван
Таби: чи бид 2ын тооцоо дуусаагүй байхаа гэж хэлтэл цаанаас нь Ян захирал
Ян: Сынхёнаа дараа тооцоо хийх цаг зөндөө байгаа
Намиг өнөөдөр зүгээр гэр лүү нь явуулчих
Дахид зөндөө цаг байгаа ??? арай ч дээ , би дахиж хэзээ энэ хүнтэй уулзмааргүй байна хэзээ ч уулзахгүй
Уулзье гэж гуйсан ч уулзахгүй
Тамаас ирсэн аймшигтай хүн ,
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)