[EP5]
Би: тэнэг юм уу? Зүгээр үрчлээтэй ах нь байна гэж хэлхэд хангалттай шдээ
Ер нь ямар ч эмэгтэй хүн иймэрхүү юмнаас айна гэж мэддэггүй юм уу?
Таби: чи бас эмэгтэй байсан юм уу?
За за энийг март би утсыг чинь өгөх гэж ирсэн юм. Надад байх хугацаанд нэг ч дуудлага ирээгүйг хархад чи үнэхээр эрэлт муутай хүн бололтой
Чи найзгүй байх тийм үү эсвэл ангийхан чинь чамаас үргэдэг байх гэж хэнэггүй хэлчихээд Нами руу хартал тэр нүд дүүрэн нулимстай Сынхён луу харж байх нь тэр.
Таби: чи – чи – чи арай уйлах гээд байгаам биш биз
Чи жоохон охин биш гэж сандрангуй хэлхэд Нами өмзөөд
Би: би жоохон охин мэд үү? 17 гэдэг тоо том юм шиг сонсогдож байна уу мангар
Үрчлээтэй ах мангар мэд үү гэж орилох шахам хэлээд чангаар уйлж эхлэв удалгүй Нами газар явган суун улам чангаар уйлж байв. Яг юунаас болж уйлсан нь тодорхойгүй бяцхан охин шиг
Хажуугар нь өнгөрөх хүмүүс тэднийг харан нүүрээ нуусан Таби руу яг л алуурчин эсүүл хүүхэд хулгайлагч харсан мэт харж байв. Үүнийг анзаарсан Сынхён сандран Намигийн урд явган суугаад
Таби: мөхөөлдөс идэх үү? Гэж хэлхэд Нами хацар даган урссан нулимсаа арчаад
Би: гүзээлзгэнэтэйг гэж хэлхэд Сынхён толгойгоо дохиод Нами босон тэд хамгийн ойрын дэлгүүр лүү хамтдаа алхана.
Тэд дэлгүүрт орж ирэн Нами мөхөөлдөсний хөргөгчинд очиж 2 ширхэг мөхөөлдөс аваад Сынхён дээр очход Сынхён чипс барьчихсан
Таби: чи алинд нь дуртай вэ? би алийг нь авхаа мэддэггүй гэж хэлхэд
Нами: улаан гэж хэлхэд Сынхён ногоон ууттайг нь тавиад тэд кассан дээр очиж бичүүлээд Сынхён нэг хайрцаг тамхи аваад тэд дэлгүүрээс гаран Намигийн гэрийн зүг алхана.
Сынхён үе үе Нами руу харах ба түүний харц нэг л өөртөө итгэлгүй харагдана. Аргагүй биз хамтлагийнхаа ирээдүйн төлөө энэ бяцхан охины амьдралаар тоглох гэж байгаа гэж бодход л тархиа нь түм буман асуудлаар булагдана.
Түүнд дүү охидуудтай харьцах тухай ойлголт байхгүй. Дүү охидууд гэдэг үг түүнд өөрийн фэнүүдийг нь бодогдуулдаг гэхдээ фэн охидууд болон Нами 2 хоорондоо маш их ялгаатай гэдгийг тэр маш сайн мэдэж байв.
Хэрэв тэд гэрлэсний дараа саяых шиг зүйл дахин тохиолдвол яах ёстой бол ? гэдэг асуулт Сынхёны толгойд эргэлдсээр л ...
Тэр урьд өмнө ийм асуудалаас болж хэзээ ч толгойгоо өвтгөж байгаагүй гэтэл гэнэт л түүний энгэрт мөхөөлдөс наадаг охин түүний толгойны өвчин болно гэж бодоогүй байх хэрэв тэр тийм гэнэн цайлган байгаагүй бол Сынхён ийм зүйлийн тухай бодож толгойгоо өвтгөхгүй байх
Би: үрчлээтэй ахаа
үрчлээтэй ахаа
~
үрчлээтэй ахаа
~
үрчлээтэй ахаа
гэж Нами хичнээн дуудсан ч Сынхён бодол болон алхана. Нами толгойгоо гилжийлгэн Сынхёныг сайтар ажиглаад
Би: үрчлээтэй ах үнэхээр гоё нүдтэй юм аа гэж хэлээд түүнд хуруугаа хүргэхэд Сынхён одоо л ухаан орж Нами руу хараад
Таби: яасан
Би: бид ирчихлээ ,
Таныг намайг хүргэж өгнө гэж бодсонгүй шүү
Таби: тэгвэл би явлаа , дахиж утсаа хаяваа гэж хэлхэд Нами баруун гараа духандаа хүргэн чухал царай гарган номхон зогсоод
Би: мэдлээ даргаа гэж хэлхэд нь Сынхён инээгээд
Таби: за орж даалгавараа хий. Гэж хэлчихээд ирсэн замаараа буцчихлаа
Нами гэртээ орж ирэн цүнхээ тайлж өрөөнийхөө булан руу шидчихээд дүрэмт хувцасаа солиод гал тогоонд орж оройн хоолоо бэлдэн зогсоно.
Нами гэрийн даалгавар хийдэггүй , учир нь тэр хичээл хийх дургүй. Үнэхээр дургүй
Уул нь Нами бага ангид бас дунд ангидаа хичээлээ уйлуулдаг байсан ч ахлах ангид ороод залхуу бас бизнесс эхлүүлсэн болхоор хичээлдээ анхаархаа больсон үнээс гадна тэр ээжийгээ зовоож үнэтэй их сургуульд орно гэж бодоогүй учраас элсэлтийн шалгалтанд ч санаа зовхоо больсон
Намиг хоолоо хийж дуусхад гадаа бүрэнхий болчихсон байх ба өрөөндөө орж ирэн гар утсаа шалгахад Сынхёны утаснаас татсан хамаг зураг нь устчихсан байхыг хараад Нами дэлбэртлээ уурласан ч уурласныхаа дараа дэмий уурлаж гэж баахан бодож хэвтэв.
Учир нь Намид уурлах эрхгүй байхгүй шүү дээ , тэр өөрийнхөө зургийг л устгасан байна.
Нами ээжийг хүлээсээр утсаа барьсан чигтээ унтчихсан байхад нь ээж нь хаалгаар нь шагайгаад инээмсэглэн хаалгыг нь хаан гал тогоондоо суун будаа савхдахдаа бодолд дарагдан сууж байлаа. Бяцхан охиноо өөрөөс нь 11 ах хүнд өгөх гэж байгаа гэж бодхоор л зүрх рүү нь хутга зоох шиг мэдрэмж төрж байв.
Гэхдээ энэ бүхэн Намид илүү ашигтай , Нами ээжийнхээ төлөө их сургуульд орохгүй гэж зөрүүдэлсэн. Ямар ч эх хүн хүүхдээ сургуульгүй хоцроохыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Нами шөнө дунд сэргэн ороо засаж өмнөхөөсөө илүү тав тухтай унтаж эхлэлээ. Тэр юу зүүдэлж байгаа бол ? магадгүй тэр мөрөөдлийнхөө хуримыг зүүдэлж байгаа байх
—
Өглөөний нар гэрлээ түгээхээс өмнө Нами боссон байх ба өдрийн цайгаа бэлдэж цүнхэндээ хийчихээд дүрэмт хувцасаа өмсөн сургуулийнхаа зүг алхана. Тэр өнөөдөр маш олон зүйлийг төлөвлөсөн байлаа. Түүнийг төлөвлөгөө алдарт big bang хамтлагийн эргэн ирэлтийн зураг авалтын талбай дээр очих юм.
Хичээл орж эхлэсэн ч Нами хичээлдээ анхаарсангүй , цонхоор харагдах цэлмэг тэнгэрийг ширтэн өөрийгөө энд хүлэгдэж суугааг гайхах ба Намиг багш нь ч тоосонгүй.
Математикийн хичээл 2 цаг хүүхдүүдийг зовоосны эцэст өндөрлөж дараагийн цаг биологи байв. Ургамал шавжны тухай сонсох нь математикаас хамаагүй дээр учир Нами салбар луу харж дэвтэрээ дэлгэн сар өдрөө тавиад биологийн багш орж ирэн хичээлээ тайлбарлаж эхлэхэд Нами ч тэр бүх зүйлийг алдалгүй тэмдэглэж авав.
Өдрийн 12 цаг 30 минутанд дугардаг хонх бол бүх сурагчидыг аз жаргалтай болгодог. Энэ бол хичээл тарж байгааг зарлаж буй хонх бөгөөд сурагчид бөөн бөөнөөрөө сургуулийн хаалга гарч ирэн гэр гэрийн зүг алхана
Нами сургуулиасаа гаран YG энтэртаймэнтийн зүг зайрмаг идэнгээ алхана. Намигийн хувьд зайрмаг бол тэр чигтээ хорвоо ертөнц , түүний хувьд ээж нэгт , зайрмаг хоёрт байдаг бол хичээл 100 хавьцаа л байдаг байх.
Энтэртаймэнт дээр иртэл хамгаалагч нь Намиг фэн гэж бодох тул Нами муу санаалж дахин ажилчидын хаалгаар орж хувцас солих өрөөгөөр дамжин нэг давхарт байрлах өрөөнүүдээр шагайн тэднийг хайж байгаад хөгжим сонсогдож хөгжимний чимээгээр өрөөний гадна очиж хаалгыг нь нээтэл усны дусал мэт адилхан залуус бүжиглэж байх нь тэр. Мэдээж энэ 2 бол YG энтэртаймэнтийн нэгэн хэсэг халуухан залуус Квоны ах дүүс.
Тэд намайг харсан даруйдаа гайхан хөгжимөө унтраагаад
Дони: Фэн үү дээ
Би: үгүй үгүй би үрчлээтэй ах болон түүний найз нарыг хайж байна гэхэд тэр 2 гайхаар нь
Би: өө нээрэн та 2 чинь мэдэхгүй шдээ
Яагаад Сынхён Жиди энэ тэр гэлл байдаг шдээ
Тэд нар хаана байгаан
Дони: бэлтгэлийн өрөөндөө
Би: -_- бэлтгэлийн өрөө нь хаана юм
Дони: 2 давхарт
Би: за баярлалаа гэж хэлэн 2 давхар луу гархад хаалган дээрээ big bang гэж бичсэн хаалга байхаар нь хаалгыг нь бага зэрэг нээж булангаар харж байтал хэн ч над руу ойртож алхаагүй байтал хаалга хүчтэй нээгдэж би хаалганд хусуулчих нь тэр...
OMG хаалга нээгдсэнээс хойш тааз дараа нь нүд харанхуйлж ухаан минь балартана...
1 2 3 Нами сэрээрэй
1 2 3 4 Нами сэрээрэй !!!
1 2 3 4 5 Нами сэрээрэй !!!
1 2 3 4 5 6 Нами сэрээрэй !!!
Big Bang –ийн бэлтгэлийн өрөөнд
Залуус хэт их бэлтгэл хийснээс болж халууцаж Синри цонхоо нээтэл хаалга салхинд савсан юм хамгийн аймшигтай нь хаалганы гадна хэн нэгэн газар унах сонсогдож Дэсон гарч шалгатал
Дэсон: БЯЦХАН БЭРЭЭЭЭЭЭ гэж орилох сонсогдож бүгд бэлтгэлийн өрөөнөөс гарч Дэсон дээр очход дүрэмт хувцастай Нами шалан дээр хэвтэж байх нь тэр.
Мэдээж тэр хаалганд савуулсан тул нүүрэнд нь хаалганы хэв орсон нь мэдээжийн асуудал Синри толгой хэсгээс нь барьж Ёнбэ хөл хэсгээс нь барин тэр 2 дамжилан бэлгэлийн өрөө рүү оруулж байтал Сынхён ирж Ёнбэгийн нүдийг таглаад
Сынхён: зүгээр мэдрэмжиндээ итгээд алх за
Ёнбэ: яачиваа яагаад нүд дараад байгаан би юу ч харахгүй байна
Жиди: Ёнбэ зүгээр л мэдрэмжиндээ итгээд алх
Тэд Намиг сандал дээр хэвтүүлэн
Дэсон: тэр үхцэн болов уу?
Синри: би хотоос хол галзуу нохойнуудтай газар мэднэ шүү гэж хэлхэд Ёнбэ Жиди Сынхён 3 Синри руу муухай хархад
Синри: за за би ариун цэврийн өрөө явлаа
Жиди: ямар ч байсан нүүр нь хавдахаас өмнө жин тавих хэрэгтэй байх гэж хэлээд бэлтгэлийн өрөөнд байрлах хөргөгчнөөс хүйтэн ус гаргаж ирэн алчууранд боож нүүрэн дээр нь тавитал
Таби: би тавих уу?
Жиди: зүгээр зүгээр
Таби: үгүй ээ би тавьсан нь дээр байх гэж хэлхэд
Жиди: за тийм дээ , эхнэрээ халамжлахгүй бол болохгүй шүү дээ гэж хэлээд босох гэтэл Сынхён гарнаас нь барин доош суулгаад
Таби: чи барь тэгсэн ч тэр миний эхнэр биш гэж хэлтэл Нами нүдээ нээгээд
Би: сая юу болсон бэ?
Таби: яахав чи азгүй болхоороо хаалганд хусуулахгүй юу? өөр юу л болов гэж дээ
Би: -.-
Тэдний бэлгэлийн өрөөнд нүүрэндээ жин тавин тэдний бэтгэлийг харж суусаар орой болгож хамгийн түрүүнд явхаар болсон Ёнбэ ахаар гэр лүүгээ хүргүүлэхээр болов.
Ёнбэ ах ээж бид 2ыг гэрт хүргэж өгчихөөд явчихлаа.
Ээж бид 2 гэрт орж ирээд хөнгөн хоол хийж идчихээд ээж суваг солин сууж байхад нь хажууд нь очиж суугаад
Би: ээж би хэрвээ гэрлэчихвэл та яах юм бэ? Ганцаараа амьдрах юм уу?
***
Ян: за тэгээд шийдвэрээ гаргасан уу?
Таби: та нэг асуултанд хариулчих юм бол би шийдвэрээ гаргалаа
Ян: юу юм бэ дээ
Таби: Намигийн ээж ганцаараа амьдрaх юм уу?
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)