[EP6]
Ян: охин нь явчиж байгаам чинь ганцаараа л амьдрана шүү дээ
Таби: тэр л асуудал болоод байна
Ян: чи иймэрхүү жижиг асуудалд анхаарах хэрэггүй.
Тэгээд шийдвэр чинь тийм гэж ойлгож болох уу?
Таби: би жоохон охидуудтай сайхан харицаж чадахгүй. Гэхдээ Намигийн шийдвэрийг хүндлэх болно гэж хэлээд Ян захиралын өрөөнөөс гарах нь тэр.
Миний талаас
Би: ээж ? хэрвээ би гэрлэчихвэл та яах юм бэ? Ганцаараа амьдрах юм уу?
Ээж: мэдээж шүү дээ , 2 хүн амьдардаг байж байгаад нэг нь явчихвал нэг л үлдэнэ биз дээ
Би: тэгвэл би явхаа болилоо ...
Ээж: -_- Ян захирал надад байр авч өгнө гэсэн. Тийм учраас санаа зовох хэрэггүй. Энэ байшингаа түрээслээд мөнгө олох болхоор санаа зоволтгүй.
Хэрвээ чи явхаар шийдсэн бол ээж нь гэрт чинь 7 хоногийн 2 өдөр заавал очиж байх болно.
Тийм болохоор санаа зовох хэрэггүй за гэж хэлээд үсийг нь илээд
Ээж: охиныгоо ийм том болсонг ээж нь анзаардаггүй байжээ.
Би: ямар сонин ээж вэ?
Ээж: шийдвэрээ гаргасан бол ээж нь эртнээс хадамыханд чинь бэлэг бэлдэх хэрэгтэй бололтой
Би: заавал очих ёстой юм уу? Надад үнэхээр эвгүй санагдаад байна
Намайг яг л бяцхан тархи угаагч шиг харах байх даа
Ээж: за юу гэж балайраад байх юм.
Би: намайг зөвшөөрсөн гэдгийг та өөрөө хэлээрэй би хэлмээргүй байна
Ээж: ичээд байгаа юм уу?
Би: ЭЭЖ !!!!!!!!!!!!!!
Ээж: за за тоглож байхад чинь
Би: тэгээд 2лаа бизнесээ яах болж байна
Ээж: одоо тэрийг март , хэрвээ дахиж тэр асуудалтай орооцолдох юм бол чиний бодож байгаагаас илүү том асуудал үүсэх болно шүү
Би: за за , би тэгээд халаасны мөнгөө хэнээс авах болж байна
Ээж: мэдээж нөхрөөсөө
Би: ичмээр юмааааааааааа
Ээж: хэзээ чи ичдэг болчоов
Би: -.- аааш унтлаа
Өрөөндөө орж ирэн дүрэмт хувцасаа гаргаж ирэн толинд хартал нүүрэнд улаан хөх ногоон хөх гэх мэт өнгүүд харагдаж байв.
Яаж маргааш хичээлдээ явнаа , хүүхдүүд харвал юу гэж бодох болоо -.- буянтай ах нараасаа үнэхээр том бэлэг авлаа даа
***
Сэрүүлэгний чимээнээр сэрээд сэрүүлэгээ унтраагаан ариун цэврийн өрөөнд орж ирэн толинд нүүрээ хараад уйлмаар санагдчихлаа ... өчигдөр зөвхөн улаан хөх ногоон хөх туяа татсан байсан бол өнөөдөр тэр өнгөнүүд улам тодорч нүүр авах юм алга
Яг л шөнөжин нөхөртөө зодуулсан юм шиг л харагдаж байна. Ариун цэврийн өрөөнөөс гарахдаа ээжтэй таарч ээж хараад
Ээж: чи наад нүрээ яачихсан юм. Намайг унтсаны дараа гарч зодоон хийгээ юу ?
Би: -_- за арай ч дээ
Ээж: өнөөдөртөө хичээлдээ яваад хэрэггүй байх шүү
Би: угаасаа явахгүй ээ
Ашгүй , одоо унтлаа
Ээж: -.-
Ээжийг явхаас өмнө өрөөнд орж унтаж унтаж сэрхэд аль хэдийнээ үд өнгөрсөн байх ба бага зэрэг хоол хийж идчихээд өрөөндөө орж ирхэд гар утас минь дугарч байх нь тэр.
Танихгүй дугаар байсан тул тоолгүй орхих гэсэн ч байн байн олон удаа залгасан тул эцсийн сонголт энэ дугаарын эзэнтэй ярих байлаа. Дуртай дургүй ногоон товчлууран дээр даран
Би: байна уу?
: ингэж нэг утсаа авах гэж , Яа чи одоо өрөнд орчоод зугтаж байгаа хүн үү?
Би: -.- Нэрээ хэлээд загнаач !
: Чүэ Сынхён , утас хулгайлахдаа тэмдэглээд авчих ухаан байсангүй юу?
Би: надад үрчлээтэй ахтай хэрэлдэх зав байхгүй тул гол яриандаа ор
Таби: -_- золиг чинь ахтайгаа
Би: би хүлээгээд л байна
Таби: манай захирал чамайг оройн хоолонд урьж байна
Би: надад автобусны мөнгө байхгүй ээ
Таби: Машин 15 минутийн дараа очно өөрийгөө бэлдээрэй гэж хэлэн утсаа салгачих нь тэр ... Өөрийгөө толинд хартал үс сэгсийж , нүүр хавагначихсан байв. -.-
Хараал ид !!!!!!!!!!!!!!!
Үсээ эвтэйхэн шиг боогоод нүүрэндээ бага зэрэг өө дарагч түрхээд толинд хархад арай дээр харагдаж байна. Хамгийн гайгүй хувцасаа сонгож өмсөөд зогсож байтал машин сигналдах сонсогдож , хашааныхаа хаалгыг мөргөх нь холгүй гүйн гархад тас хар өнгийн бэнз зогсож байх нь тэр ... Урьд суудлынхаа цонхыг буулгахад үрчлээтэй ах сууж байв
Би: воов үрчлээтэй ах мөнгө их олдог бололтой , тэр их мөнгөөрөө арьсаа татуул л даа гэж хэлхэд тэр голын толиндоо өөрийгөө хараад
Таби: хөөё чи одоо ийм толигор арьснаас хаанаас нь үрчлээ олж хараад байдын ? нүд чинь хий юм нэмж хардаг юм биш биз
Би: харин ч нягтаршил сайтай болхоороо нарийн ширийн юм олж харахдаа мундаг байхгүй юу гэж хэлээд хэлээ гаргатал тэр миний хэлийг барьж авах гэж оролдоод
Таби: дахиж гаргавал тас татий шүү
Би: Аймар ах вэ?
Таби: чи харин аймар охин бэ?
Би: би угийн аймар айж яв
Таби: ХАХА хөх инээд хүрчихлээ
Бид явсаар 5 давхар шилэн барилганы өмнө ирээд дотор орход Ян захирал Жиди 2 сууж байв. Хамгийн түрүүнд анхаарлыг минь татсан зүй гэвэл ширээн дээрхи хоол дараа нь Жиди ах /хаха/
Хоолны ширээнд суугаад
Би: ямар хэргээр
Ян: зарим нэг зүйлийн тухай ярилцах гээд
Ээж чинь зарим зүйлийн тухай хэлсэн байх ёстой
Би: аан үрчлээтэй ахтай гэрлэх үү?
гэхдээ нэг л зүйлийг ойлгохгүй байна. Ер нь бол би шийдвэрээ гаргачихсан
Жиди: нууц биш бол шийдвэрээ хэлж болно биз дээ
Би: нуугаад байх юу байхав дээ
мэдээж миний шийдвэр бол ҮГҮЙ. гэж хэлхэд шалан дээр төмөр сэрээ унах сонсогдож чимээ гарсан зүг рүү хархад ноён Сынхён сэрээгээ газар алдчихсан байв. Тэр миний хариултаас болж гайхсан бололтой
Таби: жинхэнээсээ хэлж байна уу?
Би: мхн
надад хаяагдана гэж бодоогүй биз дээ үрчлээтэй ахаа , ХАХА
Бид хоолоо хүлээж бас идэж байхдаа олон зүйлийн тухай ярилцсан ч үрчлээтэй ах юу ч дугарсангүй. Бид ч тоолгүй хоололсоор л байв. Зоог дуусаж бид тал тал тийшээ явж Жиди ах намайг хүргэж өгхөөр болов. Сынхён ах ч яахав цочрол нь одоо хүртэл гараагүй л байлаа.
***
Таби: энэ олон эмэгтэйчүүд байхад яагаад заавал энэ охинг гээд байгааг чинь ойлгохгүй байна
Ян: Ээж болон Нами 2ын амыг таглах зүйл байгаа болхоор л тэр ... яадаж гэрлэсэн гэж цуу тарвал энгийн охин байсан нь дээр бас элдэвийн эрчүүлтэй холбогдож байгаагүй цэвэр хүн хэрэгтэй гэж бодсон юм.
Нэг охин олоод гэрлэдэг тэр нь элдэвийн эрчүүдтэй холбогдож байсан гэвэл муухай Намигийн ар нь ядаж л цэвэрхэн
Сынхён түүний яриаг сонсож дууссан бололтой машиндаа суун Дэсон Синри 2ын байгаа газар очоод бөөн бодолд дарагдан сууна.
Дэсон: Таби-сан юуг ингэтлээ бодоод байгаа юм болдоо
Синри: Харин тийн би бас бодоод л байна
Таби: үнэхээр цочирдмоор юм. -.-
Синри: юунд тэгтлээ цочирдоод байгаа юм
Таби: Синри чи эмэгтэй байсан бол надаас татгалзах уу?
Синри: үгүй яасан
Дэсон: эээе ийм юмнаас болоод бодолд дарагдаад байсан хэрэг үү?
Эрэгтэй хүн эвээр болохгүй бол хүчээр шийдэх хэрэгтэй байдаг юм шдээ
Эрт дээр үеээс л эрэгтэй хүн өөрөөс нь татгалзсан эмэгтэй хүнийг хулгайлдаг байсан гэж мэддэггүй хэрэг үү?
***
Оройн 22 цаг 30 минут
Миний талаас
Би: ээж би дэлгүүр явах гэж байна таньд захих юм байна уу?
Ээж: байхгүй ээ
өө байгаа юм байна
нэг хэрэглэл
Би: -.- та чинь одоо цэвэршээгүй юм уу
Ээж: юу яриад байгаа балай вэ?
Би: ямар ч байсан би тийм юм авч чадахгүй за ! Өөрөө ав
Нами гэрээсээ гаран дэлгүүр чиглэн алхана. Дэлгүүр орох зам харанхуй байсан ч Нами айсангүй учир нь тэр өдөр болгон энэ замаар явдаг тул бас энэ гудамны нохой хүртэл Намиг андахгүй гэтэл хэн нэгэн түүнийг араас нь дагаж байв. Энэ гудамжинд өмнө нь харагдаж байгаагүй нүрээ баглаж боосон хэн нэгэн ...
удалгүй тэр хүний алхаа улам хурдсаж Намигийн ард ирэн түүнийг амыг алчуураар дарсан даруйд Нами ухаан алдчих нь тэр ...
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)