5 страница18 июня 2016, 14:17

❁ On☪ε U℘oη A Dℜεαℳ ❁

ЧАМТАЙ УЧИРСАН ТЭР НЭГЭН ӨГЛӨӨ..

ЧАМААС ХАГАЦСАН ТЭР НЭГЭН ШӨНӨ...

: Сун эмчээ, 221т шинэ өвчтөн ирсэн таныг үзээд өгөөч гэнээ

Би: 221 чинь Хан эмчийн өвчтөн биздээ?

сувилагч: тиймээ, Хан эмч чухал ажилтай гээд гарчихсан гэнэ. Тэгээд таныг үзээд өгөөч гээд..

Би: заза ойлголоо гар

Гараа зангидан ширээгээ тулаад аль болох уураа хянахыг хичээлээ. Ажил амьдарлаа салгаж чадахгүй дандаа хүнд ажил удаж байх юм..Угаалгын өрөө орон нүүрээ сайтар усаар булхаж угаачихаад өдөр болгон өөртөө хэлдэг үгээ хэлээд өрөөнөөсөө гарлаа.

"Бүгдийг нь хашраагаад өгье, чи чаднаа Ина!"

Өсгийтэй гутлын тог тог хийн дугарах чимээ харанхуй хонгилоор цуурайтна. Хаа нэгтэйгээс уйлах чимээ гарж харин өөр талаас тас тас хийн хөхрөх чимээ гарна. 221 гэсэн дугаартай өрөөний үүдэнд ирэн үнэмлэхээ уншуулахад хаалганы түгжээ мултран хаалга онгойлоо. Би дотогш шийдэмгий гэгчин явж ороход үргэлж л хардаг цав цагаан орчин угтах бөгөөд цааш харвал нэгэн эрэгтэй цонхоор харан зогсож байлаа. Тэр өмднийхөө хармаанд хоёр гараа хийсэн байх бөгөөд намайг ч орж ирсэнийг анзаараагүй бололтой цонхны цаадах ямар нэгэн зүйлрүү нухацтай ширтэж байлаа. Түүнийг ингээд харахад галзуу эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэж харахааргүй юм. Түүний саяхан засуулсан гэмээр дэгжин засалттай үс, хэдий эмнэлгийн хувцас ч гэсэн нямбайлан өмссөн байдал тэр битгий хэл өөгүй цэвэрхэн царай тунгалаг нүд нь түүнийг их тайван ухаалаг хүн шиг харагдуулж байв. Би явсаар түүний хажуудах ширээн дээр байх өвчтөний түүхийг аван уншиж эхэллээ.

Нэр: И Гикван

Нас: 25

Гэр Бүл: Аав, ээж эгчийн хамт амьдардаг

Боловсрол: Суннам ахлах сургуулийг алтан медалтай , Сөүлийн Ханлим их сургуулийг улаан депломтой тус тус төгссөн.

Хувийн амьдрал: цэвэр

Өвчин: Ataxophobia(Бүх зүйлийг төгс байлгахыг хүсэх) Haphophobia(Өөрт нь хүрэхээс айх айдас)

Хэзээнээс: 2 жилийн өмнөөс

Тэгэхээр тэр их хэцүүхэн хүн бололтой. Хэдий боловсрол сайтай ч өөрийн өвчнүүдээсээ болоод адаар ааштай байдаг гэсэн үг. Ataxophobia бол их ховор өвчин. Энэ нь ямар ч зүйлийг өөрийн хүсэлдээ нийцүүлж үргэлж төгс байлгахыг хүсэх өвчин юм. Ямар нэгэн зүйл байрнаасаа хөдөлж эсвэл түүний санаанд нийцэхгүй бол тэр үхтэлээ уурлах болно. Haphophobia бол өөрт нь хүрэхээс айх өвчин. Нэг ёсондоо өөрт хүрвэл ямар нэгэн байдлаар түүнийг гэмтээнэ гэхээс айдаг гэсэн үг.

Би: И Гикван

намайг түүнийг дуудахад тэр надруу эргэж харлаа. Тэр үнэхээр тайван харагдаж байна..

Би түүнрүү гараа сунган: намайг Сун Ина гэдэг. Чамайг хариуцаж авсан эмч. гэхэд тэр миний гарлуу сэжиглэнгүй харж байсанаа

Гикван: та миний өвчиний түүхийг уншсан байх, ийм зүйл хэрэггүй гэж хэлэн буцаад цонхруу харан

Гикван: та тэгээд намайг яаж эмчлэх юмбэдээ гэхэд нь би

Би: Би чамайг эмчилэхгүй, чи өөр өөрийгөө эмчлэх болно. Би чамайг зүгээр л чиглүүлж өгөх болно.

Гикван: та тэгээд намайг эдгэнэ гэж бодож байна уу?

Би: харин чи юу гэж бодож байна?

Гикван: үгүй гэж бодож байна. Бүх зүйлс хэзээ ч төгс болохгүй учраас

Би: чи өөрөөр харахыг хичээж болно шүү дээ. Мэдээж бүх зүйлс чиний хүссэнээр үргэлж болохгүй

Гикван: яаж өөрөөр харна гэж? одоо ч гэсэн чиний дутуу товчилсон цамц, нугалаа гарсан банзал чинь миний уурыг хүргэж байна. Та нар бидэн шиг хүмүүсийг энэ цагаан өрөөндөө түгжээд бүгдийг өөрөөр харж тайвширж чаддаг гэж бодож байна уу? Энэ чинь биднийг улам л галзууруулахаас цаашгүй! Өдөр болгон нэг зүйлийг харж мэдэрнэ гэдэг эрүүл хүнийг ч галзууруулах болно..

түүний хэлсэн үг намайг хэлэх үггүй болгочихлоо. Тэр дэндүү ухаантай юм. Бүхэл өдөржингөө яваад хэний ч анзаараагүй жижиг зүйлсийг тэр анзаарч байна..

Гикван: галзуурахаас минь өмнө гарч үз

Би: чи юуг ч өөрчилж чадахгүй, бусдын өөг харж байхаар өөрөө өөрчлөгдсөн нь чамд өлзийтэй. юу идмээр байгаагаа сувилагчид хэлчихээрэй, би маргааш ирье

Би түүний өрөөнөөс гаран хаалгыг нь налж хэсэг зогслоо. Өмнө нь ийм өвчинтэй хүмүүстэй таарж байгаагүй, үргэлж л орилж хашхичсан эсвэл юу ч дугарахгүй тийм хүмүүстэй ажиллаж байсан. Тэрэнтэй харьцхад цаанаа л нэг дарамттай бөгөөд би бараг л түүний өвчтөн шиг аашилчихлаа.

Тэр надад их сонирхолтой санагдаж байсан учраас би Хан эмчтэй өвчтөнөө сольчихлоо. Тэр ч дуртай зөвшөөрсөн нь магадгүй биеийн амрыг бодсон байх. Оройн нь гэртээ харихад дахиад л хүйтэн уур амьсгал угтлаа. Ганцаардал, шаналал, хүлээлт...нөхөрлүүгээ залган хаана байгааг нь асуухад

Жэежүүн: би Осакаруу томилолтоор явчихсан байна, хагас сарын дараа очих байх.

Би: мм, ажлаа сайн хийгээд болгоомжтой яваад ирээрэй

Жэежүүн: За

Дуудлага тасарсаныг илтгэн чих дөжрөм дугарах дуу яг л намайг хичнээн өрөвдөлтэй болохыг хором бүрт хэлэх шиг. Ханилаад 2 жил болж байгаа ч гэртээ цөөхөн тааралдах бид хоёр..Магадгүй миний зөрүүд зангаас л болсон байх..

Хүйтэн хөнжилд шигдэн унтана. Харанхуй дунд төөрч, хайртай бүхнээ алдах би дэндүү ганцаардмал харагдана. Би үхчихсэн бололтой ямар нэгэн намайг аврах гэрлийг хайж ухаан жолоогүй гүйсээр. Удалгүй нүдэнд минь хурц гэрэл харагдах бөгөөд магадгүй энэ диваажин бололтой гэвч би яаж тийшээ явахаа мэдсэнгүй. Хэтэрхий өндөрт нарнаас тод цацрах хаалга байх бөгөөд түүнрүү хүрэх ямар нэгэн зам, шат байсангүй. Би орилон уйлна..намайг гээд ирэх хэн ч байсангүй..улам харанхуйруу шигдэж, ганцаардалд эзэмдүүлнэ..

Өглөө сэрүүлэгний дуугаар айж цочсон юм сэрлээ. Шөнөжингөө хар дарж хоносон учраас хамаг хар хөлс цувж, нулимс асгарсан байлаа. Би энэ байдлаараа өвчтөнүүдээсээ ялгаагүй болох байх.. Хувцасаа нямбайлан өмсөн хөхөртсөн нүүрээ будгаар дараад өндөр өсгийтөө углан өөрийгөө толинд сайн харж аваад гэрээсээ гаран ажилдаа ирлээ. Амьдрал ч нэгэн хэвийн болж би энэ ажилдаа дасчээ. Өмнө галзуу хүмүүсийг харахад аймар санагдаж бүгдийг орхиод гараад гүймээр санагддаг байсан бол одоо тэднийг өрөвдөж тусалмаар санагддаг болсон.

Кофегоо барин том том алхсаар хонгилын үзүүр дэх өөрөөний үүдэнд ирэн үнэмлэхээ уншуулаад ороход тэр дахиад л цонх ширтээд зогсож байлаа. Би кофегоо ширээн дээр нь тавин сандал дээр суухад тэр надруу нэг харчихаад нааш ирэн миний кофег аваад ширээний нэг буланд тавьчихаад буцаад цааш харан зогслоо.

Би: миний хэлсэн зүйлийн талаар бодож үзсэнүү?

Гикван миний яриаг үл тоон: кофе уух биеэнд муу

Би: юу?

Гикван: хүмүүс та нар яагаад ингэж өөрсдийгөө хордуулах зүйлс байнга хэрэглэж байдаг юм бэ? Зарим нэг нь энд үхэл амьдралтайгаа тэмцэж өөрийн тархитайгаа тэрсэлдэж байхад та нар яагаад өөрт олгогдсон жаргалыг зүгээр л иймэрхүү жижиг юмаар сүйтгээд байдаг юм бэ?

Би: хэдий бидний биед муу ч зарим талаараа биднийг жаргалтай болгодог юм. Та нар өвчинтэйгөө тэмцэж дутуугаа нөхөхийг хичээдэг бол бид зовлонгоо мартаж бага ч гэсэн тайвширахыг хичээдэг.

Гикван: өөрийгөө зөвтгөх гэсний хэрэггүй. Хамаг юм чинь нүднээс чинь харагдаж байна.

Би: чи юу харж байгаа юмдээ?

Гикван: гуниг, ганцаардал, галзуурал

Би: юу гэсэн үг юм?

Гикван: чи ямар нэгэн зүйлээс болж гунигладаг, тэр зүйл чинь чамайг ганцаардуулдаг, хэтэрхий их ганцаардсанаас болж чи бидэн шиг болж байна. Зузаан будаг чинь чиний үнэн төрхийг нууна гэж бодсонуу? надаас юу ч нуух гээд хэрэггүйдээ

Би: тэгвэл чи намайг ийм арчаагүй байдалд оруулаад байгаа зүйлийг юу гэж бодож байна?

Гикван: мэдээж та нар шиг өрөвдөлтэй хүмүүс ганц л зүйлээс болж шаналдаг. ХАЙР

Магадгүй тэр миний хайгаад олохгүй байсан хариултыг хэлсэнээс ч болсонуу, энэ зүйлийг тийм ч их амсаж байгаагүйгээс болсонуу өөрийн эрхгүй хацарыг минь зүсэн гашуун нулимс урслаа. Гэнэт уйлсандаа өөрийгөө гайхан ханциугаараа нулимсаа шудартал тэр орныхоо хажуу талын шүүгээнээс нямбайлан эвхсэн цэвэрхэн алчуур гаргаж ирэн надад өгөөд

Гикван: битгий ханцуйгаараа арчаад бай, уур хүрээд байна гэхэд нь би түүний өгсөн алчуураар нүүрээ хөнгөхөн дарж арчаад алчуурыг нь хурдхан шиг хармаандаа хийлээ.

Би: үнэндээ, тиймээ.. хайраас болсон байх. багаасаа тэр зүйлийг чинь мэдрэлгүй өссөн болохоор бага ч гэсэн мэдэрж үзэхийн тулд юу ч өгөхөд бэлэн байна. Би өрөвдөлтэй байна уу?

Гикван: чи гаднаа хүчтэй харагддаг ч дотроо бол хэтэрхий зөөлхөн нэгэн. Сул дорой гэж хэлэхгүй ч хүлцэнгүй байдал чинь чамайг сул дорой харагдуулаад байна. Бусдаас шалтгаангүй хайр хүсэх чинь тэнэг зүйл.

Би: би тэднийг хайрласан. Хайрлуулахын тулд ч бүхнийг хийсэн. Гэхдээ тэдэнд миний тус л хэрэгтэй, миний сэтгэл биш

Гикван: нөхөр чинь ч гэсэн адилхануу?

Миний хоолой зангиран: би тэрэнд хайртайдаа гэрлээгүйээ, би мэргэжилдээ хайртай учраас түүнтэй гэрлэсэн юм.

Гикван: над шиг хүмүүстэй өдөр болгон зууралдах тийм гоё гэжүү?

Би: үгүйдээ, зүгээр л тэдний зовлонг харахаар өөрийнхөө зовлонг мартчихдаг юм.... з-заза одоо амардаа

Түүнийг орхин өрөөнөөс нь бушуухан гарлаа. Тэр яг л чөтгөр шиг миний доторхыг яаж ингэж уудалж мэдэж чадваа. Би өөрөө эмч, сэтгэл зүйч хүн байж өвчтөнөөсөө зөвлөгөө авж байгаад л гараад ирлээ шүү дээ. Тэр үнэхээр ойлгоход бэрх хүн юм. Дэндүү ухаантай, нямбай, царайлаг бүгдийн биширдэг төгс залуу ч бусадыг ч гэсэн төгс байлгахыг шаарддаг хэрцгий нэгэн. Хайртай нэгэндээ ч ойртохоос айдаг өрөвдөлтэй нэгэн ... гэхдээ тэр ядаж л над шиг арчаагүй нэгний ойлгоогүйг ойлгож, бусад хүмүүсийн хэлсэн хуурамч үгэнд толгойгоо өгдөггүй шудрага нэгэн. Үнэндээ би яагаад байгаагаа мэдэхгүй юм. Би түүнийг эдгэрхэд нь туслах ёстой байтал өөрөө ингээд зогсож байх ч гэждээ.

Энэ шөнө дахин хар дарж магадгүй гэж айсандаа унтаж чадсангүй. Шөнөжингөө сэтгэл судлалын ном уншиж, Гикваны өвчний талаар судалсаар үүр цайлгалаа. Хагас цагийн турш тольны өмнө эргэлдсэний эцэст гархад бэлэн болж ажилруугаа явав. Өглөөний цайгаа ууж гарсан учраас кофе авсангүй шууд түүний өрөөрүү зүглэлээ. Хаалгаруу нь ойртох тусам түүний аймшигтай орилох сонсогдож байв. Би яарсаар түүний өрөөрүү орвол тэр орон дээрээ тийчлэн орилж эмч сувилагч тэрнийг тайвшруулахыг хичээн энд тэндээс нь татаж чангаана. Ширээн дээрхи ваар хагарсан байх бөгөөд түүнийг буцаан эвлүүлэх гэж байсан бололтой ваарны хэлтэрхийнүүд дээр цусны толбонууд байлаа. Түүнд хүрэх тусам тэр улам галзуурч ийш тийш савчин орилж тайвшруулах тариа хийлгүүлэхгүй байв.

Би: тэрэнд битгий хүр! гэхэд бүх хүмүүс надруу харахад нь би: ямар фобиятой гэдгийг нь мартчихаа юу?! гарцгаа!!! намайг ингэж хэлэхэд бүгд толгой гудайлган гарцгаалаа. Тэр харин орилон тийчилсэн хэвээр ... би хагарсан ваарыг цэвэрлэн оронд нь шинэ ваартай цэцэг тавиад түүнрүү хархад тэр миний үйлдэлийг ажиглан овоо тайвширсан болтой хүнд хүнд амьсгалан хэвтэж байв.

Би түүнрүү харан: ядарч байна уу? гэхэд тэр надруу харсан хэвээр толгой дохьлоо. Би түүнрүү инээмсэглэн

Би: тэгвэл унтдаа гэж хэлээд гарах гэтэл тэр

Гикван: чи нөхөртөө итгэдэгүү?

Би санаа алдан:т-тиймээ

Гикван: худлаа

Би: юу?

Гикван: чи худлаа ярьж байна. Тэр чамайг хуурдаг гэдгийг чи мэднэ.

Би: надад хамаагүйээ

Гикван: чи дахиад л нөгөө хайраа бодож байна уу? Энэ бузар явдалыг нь нуувал чамайг хайрлана гэж бодсонуу?

Би: одоо болно.

Гикван: чи хэтэрхий гэнэн юм. Өөрийн шуналдаа автаад бусад хүмүүс чамайг яаж ашиглаж байгааг ч харахгүй сохорчихож

Би:одоо хангалттай!!! Би хэтэрхий гэнэн тэнэг амьтан гэдгээ мэднэ!! үргэлж горьдлого тээж бусдын мэдэрдэгийг мэдрэхийг хүссэн өрөвдөлтэй амьтан гэдгээ мэдэх болохоор надад дахин дахин сануулад байх шаадлага байхгүй!! Чи зүгээр л ухаантай царайлахыг хичээсэн галзуу амьтан!!

өөрийн эрхгүй түүнрүү ууралчихлаа. Хэдий эмч нь өвчтөнөө ингэж хэлэх нь зохимжгүй ч үргэлж миний сул талын тухай хамаагүй ярих нь миний уурыг хүргэж байна. Хичнээн ойлгохыг хичээх тусам улам нууцлагдмал болоод байгаа түүнд ууралсандаа би түүнрүү орилчихлоо..гэхдээ тэрний гаргасан үйлдэл хэтэрхий гэнэтийн байлаа ...

Тэрний нүднээс сувдан нулимсууд нэг нэгээрээ бөмбөрнө. Би зогссон газраа таг хөшин түүнийг гайхан ажиглахаас өөр зүйл хийж чадсангүй. Галзуу хүн..ялангуяа түүншиг өвчтэй хүн уйлж байна гэдэг итгэмээргүй хэрэг ..
Би сандарсандаа түүнийг орхин өөрийнхөө өрөөрүү ирлээ. Үнэндээ ийм байдалд орж байгаагүй учраас юу хийхээ мэдэхгүй юм. Түүнийг сувилагчид захиж үлдээчихээд гэртээ ирэн шууд л орлуугаа орон унтахыг хичээлээ. Нүдээ анихад л түүний царай нүдэнд харагдаад өөрийн хэлсэн үгэндээ харамсан хэвтэнэ. Үргэлж төгс явдаг тэр хүн..үнэхээр өрөвдөлтэй харагдсан..унтаж чадахгүй байсан учраас өөртөө бага зэрэг хоол хийж идэн кино үзэж суунгаа нөхөр гэх хүнрүүгээ залгалаа.

Жэежүүн: байна

Би: мм сайн уу? ажил чинь хэр байна?

Жэежүүн: сайн байгаа, яах гэж залгасан юм?

Би: зүгээр л..

Жэежүүн: тэгвэл тасаллаа завгүй байна, аан бас картруу чинь мөнгө хийчихсэн шүү ээжид бэлэг авж өгөөрэй

Би: з–

Миний нүүрэнд өөрийн эрхгүй бассан инээмсэглэл тодорлоо. Үнэхээр өрөвдөлтэй юмаа Ина хаха, хүмүүс чиний үгийг ч нохой хуцсан чинээ тоохгүй байна шүү дээ. Төрсөнөөсөө хойш л ингэж амьдарсан юм чинь тэвчсээр байхуу? эсвэл бүгдийг орхиод шинэ амьдрал эхлэхүү? ..ямар ч ялгаа байхгүй..чи анхнаасаа л төрсөнөөсөө хойш арчаагүй өрөвдөлтэй нэгэн байсан, байсаар ч байх болно..

Энэ мэтээр үл тоогдсон мөч болгондоо өөрийгөө буруутгасаар аль хэдийн 5 сар өнгөрчээ. Жэежүүн ирээгүй..магадгүй ирэхчгүй биз. Шөнө болгон хүйтэн хөнжилд хар дарж хононо, сүүлдээ миний тархи ч надад захирагдахаа больж байх шиг байна.. Ажилдаа очих болгонд хором хормоор муудах тэр хүн угтана.. юунаас болоод ингэж их галзуураад байгааг нь мэдэхгүй ч, гагцхүү улам л муудаад байгааг нь сайн мэдэж байна.

Өглөө босон ажилдаа явлаа. Яагаад ч юм явах гэж бүр яараад байдаг болчихож..
Намрын сэрүү татаад цаанаа л нэг жиндүүхэн болжээ. Хүмүүс хувцасаа зузаалж, алхаагаа түргэсгэх ч урьдын адил жаргалтай тайван хэвээрээ..гэхдээ нэг л газар улам л түгшүүртэй хэцүү болж байлаа. Моднууд навчсаа гөвөх нь яг л зунжингаа тээсэн гуниг, зовлонгоо авч хаях мэт харагдана. Шинэ зүйлсийг хүсэмжилсэндээ царай алдсан навчсаар удахгүй ирэх шинэхэн цасыг солих нь шудрага бус ч юм шиг. Зуны гурван сар халуун наранд хань болсон навчис гомдсондоо шаралхан улам гундаж царай алдана. Хэцүү үе өнгөрч урин дулаан ирэхэд цас модноос уйдан дахиад л явна..эцсийн эцэст модны хажууд эцсээ хүртэл байх зүйл бол навч л юм. Гэхдээ хүн гэдэг амьтанд навч шиг сайн найз байхгүй нь тоогүй хэрэг..

Ажилдаа ирэн хувцасаа ч солилгүй дахиад л тэр хүний өрөөрүү явлаа. Ойртох тусам айдас хүргэм орилох дуун харанхуй коридороор цуурайтах нь сонсогдоно. Өнөөдөр алийг нь хийхүү? морфин? камфор?? аль эсвэл бүр наркоз??? энэ удаад хэдэн дозоор хийхүү? 3? 5? эсвэл бүр 8? энэ их тайвшруулах тариа, мансууруулах бодисноос болж тэр удахгүй үхэх байх. Яагаад ингэж аашлаад, юу уурыг нь хүргээд байгааг огтхон ч ойлгохгүй байна. Бүх юм байдаг хэвэндээ гэтэл тэр улам л галзуурах юм. Шөнө болоход л нэг юм тайвширч урьдны хэвэндээ орно.

Өрөөрүү нь гүйхээрээ нэг ороход тэр дахиад л орилж тийчлэн эмч нар түүнийг зогсоохыг хичээнэ. Өдөрт тийм их хэмжээний тайвшруулагч хийж болохгүй учраас түүнийг заримдаа биеийн хүчээр хорихоос өөр аргагүй болдог юм..
Гэхдээ—тэрний нүднээс нулимс урсаж байлаа..Тэр орилон тийчлэх хэдий ч байнга цонхруу харах бөгөөд тийшээ ямар нэгэн зүйлийг харж уйлж байв. Би яаран цонхруу очиж ийш тийш ямар нэгэн зүйл болохгүй байгаа эсэхийг харахад..!!! тиймээ, би яагаад энийг бодсонгүй вэ?? Модны навчис унаад байгаа болохоор түүнд таалагдахгүй байгаа юм байна! Би яаран сувилагчид морфин 5 дозоор захин бусадыг түүнийг барьж байхыг тушаан сувилагч тариа авчирахад шууд л түүнд шахчихлаа. Гикван ч тэр дороо тайвшран удалгүй унтлаа.

Би өрөөнөөсөө скоч, уяа,хайч аван эмнэлгээс гараад Гикваны өрөөний цонхонд тод тусах ганц модны өмнө ирэн түүний цонхруу нэг харж санаа алдаад ажилдаа орлоо. Одоо үнэндээ үүнээс өөр арга байхгүй бололтой. Би навч нэг бүрийг модны мөчиртэй холбон уяж, наан явсаар орой нар жаргахад л нэг юм сэхээ орон дуусав. Гикваны өрөөрүү орон модыг харахад яг л зүв зүгээр энгийн мод шиг харагдаж байлаа. Өнөөдөртөө энд хоноод маргааш түүнийг сэрэхэд ямар байгааг нь харах хэрэгтэй.

Түүнийг харан сууна. Өндөр хамар, давхаартай нүд, өөгүй царай.. нэмээд түүний ухаантай байдал, бусдыг татах чадвар. Тэр яг л бурханы төгс бүтээл гэлтэй, гэхдээ энд ингээд хэвтэж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй хувь тавилан юм. Түүнийг харсаар өөрийн мэдэлгүй унтчихсан байлаа. Өглөө болсоныг илтгэн хурц нар нүүрэн дээр минь тусахад аажмаар нүдээ нээн хартал Гикван намайг ширтчихсэн сууж байв. Би бага зэрэг цочин

Би: чи намайг цочоочихлоо

Гикван:сонин юм..

Би: юу?

Гикван: миний уурыг хүргэдэг байсан зүйлс өнөөдөр нэг л өөр харагдаад байх юм.

Би гэнэт санан: нээрээ? чи зүгээр байна уу? ц-цонхоор харсануу?

Гикван: тиймээ, чи яаж тэгсэн юм? байгалийн жамаар унаж байгаа навчнуудыг яаж тогтоосон юм?

Би баярлан: тиймхэн юм юухан байхавдээ, жамаараа унаж байгааг мэдсэн юм бол яагаад уурласан юм?

Гикван: тэр навчнууд надтай их адилхан санагдсан болохоор л

Би санаа алдаад: бие чинь зүгээрүү? дахиад уурыг чинь хүргэсэн нэг л зүйл байх юм бол хэлж бай за юу

Гикван: үнэндээ толгой нэг л хоосон оргиод.."тэр зүрхэн тушаа гараа аваад"..энд нэг зүйл булгилаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна

Би: морфиноос болсон юм болвуу? заза одоо амардаа

Би түүнийг орхин өрөөнөөс нь гарлаа. Хэдэн хоног толгойны өвчин болоод байсан зүйлээ зохицуулчихсан чинь бие сайхан хөнгөрөөд явчихлаа..

——

Аль хэдийн нэг сар харвасан сум шиг өнгөрчээ..Энэ хугацаанд Жэежүүн гэртээ ирсэн ч бас л ажил гээд өглөө яваад орой ирдэг байв. Би ч сүүлдээ түүнийг тоохоо байж ажилдаа хамаг анхаарлаа төвлрүүлдэг болсон. Харин Гикван маш сайн байгаа. Би бараг л түүнтэй сайн найзууд болсон. Өнөөдөр түүнийг гэрлүү нь явуулахаар болсон, хэрвээ дахиад муудвал буцаагаад эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн. Түүнийг явуулахад баяртай байгаач..миний хаа нэгтэйгээс түүнийг битгий яваасай гэж хүсэх шиг..

Би инээн: за аль болох л буцаж ирэхгүй байхыг хичээнэ шдээ? гэхэд

Гикван сонин царайлан: намайг явуулахад тийм дуртай байгаа юмуу?

Би: тэгэлгүй яадаг юм, чи эдгээд явж байгаа юм чинь

Гикван: би яг ч эдгээгүй байхаа, жаахан байж байгаад явж болохгүй юмуу?

Биинээн толгой сэгсрээд: гэртээ очоод эдгэсэн эсэхээ мэдээрэй. одоо салах ёс хийх цаг болсон байх тиймүү?

Гикван: үгүйээ би чамтай салах ёс хиймээргүй байна.

Би жаахан гомдсон ч хүчээр инээмсэглэн толгой дохиод: мм, заза тэгвэл баяртай. одоо гэрийнхэн чинь ирчихсэн байх. гэж хэлэн эргэн яг хаалгаар гарах гэж байтал..Гикван миний араас тэвэрчихэв.

Би: ю-юу–

Гикван намайг улам чанга тэврэн: өмнө нь хүнд хүрж үзээгүй болохоор бас ийм мэдрэмж мэдэрч байгаагүй болохоор эвгүй байна, гэхдээ чамайг би шөнө болгон зүүдэлдэг– чи миний зүүдэнд намайг диваажинруу хөтлөх дагина болж хувирдаг. Хамгийн сонирхолтой нь бодит амьдрал дээр ч чи намайг харанхуйгаас аварсан сахиусан тэнгэр минь байсан. Надад тохиолдоод байгаа зүйл, мэдрэгдээд байгаа энэ хачин мэдрэмжийг би юу болохыг мэдэхгүй айж байгаа ч..чи л хажууд байвал болох юм шиг санагдаад байна..би чамтай зүүдэндээ уулзмааргүй байна б-бас би чамтай салах ёс хиймээргүй байна. Б-би чамтай үүрд хамт баймаар байна..

5 страница18 июня 2016, 14:17

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!