:Romeo & Juliet:
ИРЭЭДҮЙН ХУУДАС БОЛГОНЫГ БИ ХАЙРААР БИЧЬЕ
Би: Эгчээ энэ номыг авье
Н.санч: Мира чи ядаж өмнөх номоо өгчих л дөө
Би: Би маргааш яг өгнөө амлье/чигчий хуруугаа гозойлгох/
Н.санч:/санаа алдах/ заза
Шинэ авсан номоо элгэндээ тэврэн баясгалантайна аргагүй номын сангаас гарлаа. Удахгүй зуны амралт эхлэх учраас авсан номнуудаа голруулах санаатай байгаа юм :>>
Өөрийнхөө төлөвлөгөөнд баярлан зун унших номынхоо жагсаалтыг бодон тэнэг юм шиг инээн явж байгаад нэг хатуу юм мөргөөд арагшаа саваад уначихав. Би яагаад ийм туниа муутай байдаг байна аа >.<
:Зүгээр үү?
Дуу гарсан зүгрүү хартал ...аллах есүс бурхан тэнгэр минь намайг хөөрхөн биш юмаа гэхэд дажгүй харагдаж байгаа гээд хэлээд өгөөчдээ/fingercross/
Крис: яанаа тэнэг болчихсон юм биш биздээ? намайг сонсож байна уу?
Би: а-аан нөгөө зүгээрдээ
сандарсандаа шууд босон маш хүчтэй бөхийтөл =.= тэрнийг мөргөөд унагачихлаа.
Крис: яаая/толгойгоо барих/
Би: н-нөгөө уучлаарай/бөхийх/
бантсандаа шууд нүүрээ таглан хар хурдаараа гүйн сургуулиас гарав. Яагаад ийм бүтэлгүй болчихдог байна аа! Сайн бандитайгаа анх удаа нүүр тулж байж ингэх ч гэждээ ._. Хүлээгээрэй..гэхдээ нэг юм мартсан юм шиг санагдаад байх юм..нэг л хоосон/элгээ тэврэх/—-Миний ном!!
Крисын талаас
Яаая миний толгой..ямар хатуу толгойтой охин бэ, Чанёолын толгой ч ийм хатуу бишдээ. Шал дайвалзаад байх юм жаахан сууж байгаад явахаас. Бөгсөн доор нэг зүйл нухаад байхаар нь аваад хартал "Another Romeo & Juliet story" гэсэн ном байлаа. Түрүүний охин унагаад явчихсан юм байхдаа. Дараа тааралдхаараа өгхөөс, ёооё толгой
Гэртээ ирэн толгой өвдөөд байсан учраас шууд усанд орон өвчин намдаах эм уучихаад орондоо орон хэвтсэн ч нойр хулжаад хөрвөөсөөр байгаад шөнийн 2 цаг хүргэв. Нэгэнт унтаж чадахгүйгээ мэдсэн болохоор хийх юм хайн ийш тийш харж байтал түрүүний охины унагаасан ном нүдэнд туслаа. Ромео Жульет 2ын тухай киног нь үзэж байсан ч сонирхол татаад байсан учраас эхнээс нь уншиж эхлэв. Сонирхолтой нь энэ номон дээр дундад зууны үеийн дурлалт хосууд биш харин орчин үеийн хувь заяагаараа холбогдсон ч биенээсээ хол байгаа хосын тухай гардаг юм байна. Жульет нь их бүтэлгүй харин Ромео нь их алдартай бүгдийг зөв хийдэг. Тэд яг л эсрэг 2 туйл шиг өөр хүмүүс байтал бие биедээ яаж дурлалцах юм бол?
Номоо уншин ухаангүй сууж байтал сэрүүлэгний чарлаан чих дөжрөм хангиналаа. Усанд орон хувцасаа өмсөж бэлдээд номоо цүнхрүүгээ хийгээд сургуульруу явлаа.
~Сургууль дээр бараг хэн ч байсангүй, аргагүйдээ утасны цаг 30 минут түрүүлж явж байгааг мэдэлгүй үхэн хатан гүйж ирсэн юм чинь-_-. Сургуулийн арын талбайд очин модны дор байх суудал дээр суунгаа номоо үргэлжлүүлэн уншиж эхлэв.
Ромео хэдий царайлаг, алдартай ч хажуудах бүсгүй болгондоо нүүр өгдөггүй шудрага сайн залуу байж, харин Жульет..хэдий бүрэг даруу, ноомой ч дотоод ертөнцдөө гэрэлтдэг охин байсан юм байна. Үнэндээ Жульетагын үнэн төрхийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй, өөрийн хөөрхөн төрхийг том шилээр дарж, урт намирсан үсээ хуучин муухай парикаар, бурханы бүтээл мэт үзэсгэлэнтэй биеэ өнгө муутай томдсон хувцасаар нуудаг байж л дээ. Ахх, ямар тэнэг охин бэ? Хөөрхөн төрхөөрөө байвал урьдны муу дурсамжууд сэргэнэ гэж айсан учраас одоо ингэж амьдарж байгаа ч энэ байдалдаа бүр дасаад ноомой болчихсон юм байна. Гэхдээ дотор нуугдсан мангас хэзээ ч сэрч болно шүү дээ. Өө одоо л сонирхолтой болж ирж байна, тэр Ромеод хайртай ч Ромео түүнийг хайрладаггүй. Ахх, нэг талын хайр..уул нь хөөрхөн болчихвол Ромео тоох байхдаа.
Сургуулийн хонх дугарахад л ухаан орон ном цүнхээ тэврээд ангируугаа гүйлээ. Хонх дугарчихсан учраас намайг хичээлд оруулсангүй -_- гэхдээ сайн л биз угаасаа энэ хичээлд дургүй. Номоо уншихаас байж ядан дэлгүүрээс нэг сүү аваад сургуулийн дээвэр дээр гаран нэг газар олж суугаад номоо үргэлжлүүлэн уншиж эхлэв....Жульет Ромеод үнэхээр гэнэн цайлган сэтгэлээр сайн боловч Ромео түүнийг танихчгүй..Нэг өдөр Жульет сургуулийнхаа номын сангаас нэгэн ном аваад гарч явах замдаа Ромеотой мөргөлдчихөв, тэгээд сандарсандаа болоод түүнээс уучлалт гуйн бөхийхдөө түүнийг...мөргөөд унагачихав!! Энэ чинь юу вэ??? Энэ–нөгөө–энэ номны эзэн охин бид 2т яг ийм зүйл тохиолдсон шүүдээ? Эсвэл энэ охин энэ номон дээр гардаг шигээ албаар намайг мөргөж номоо үлдээж явсан юм болвуу? тийм л байх..
Энэ явдлын дараа Жульет ичсэндээ болоод шууд гүйж явахдаа номоо орхисноо мэдсэнгүй. Харин Ромео номыг нь аван номын санчид эргүүлж өгчээ..тэгэхээр тэр охин албаар тэгсэн байхнээ хаха. Маргааш нь Ромео хичээлээсээ хоцроод сургуулийнхаа дээвэр дээр сууж байтал ард талд нь хэн нэгэн дугарах нь сонсогдов...
:Юу хийж байгаа юм?
Би: OMO!!
Би цочсондоо болоод нөгөө номоо шууд дээврийн нөгөө талруу шидчихэв. Ахх яг эгзэгтэй мөчид нь явж байхад бас юувдээ гэж бодон эргэж хартал нөгөө охин байв.
Би: чи намайг цочоочихлоо/зүрхээ дарах/
:а-аан нөгөө уучлаарай, н-нөгөө юу өчиг-дөр... санаж байна уу?/хөлөө газар зурах/
Би: аан нөгөө ичдэггүй охин байх шив, мөргөчихөөд зугтаачихдаг бас но–
:уучлаарай! уучлаарай! /бөхөлзөх/
Би: зү-зүгээрдээ би яагаачгүй!
:нөгөө, намайг явсаны дараа тэнд нэг ном байгаагүй биз?
Би:—
:уучлаарай
Би: үгүйээ байгаагүй!
:Аан за, одоо хичээл орох гэж байна..
Би: заза! чи түрүүлээд бууж бай!
:з-заа
Номоо уншиж дуусгахыг хүссэн учраас тэрэнд шууд л үгүй гээд хэлчихлээ, дараа нь эргүүлээд л өгөхөөс хойш яахавдээ.. нээрээ сая номоо шидчихсэн..гэхдээ яг л Ромеогийн ард хэн нэгэн ирсэн шиг миний ард энэ охин зогсож байдаг, сонин тохиолдол байна шүү~ номоо газраас аван арчаад уншиж эхэлтэл! номон дээр Ромеогийн ард зогсож байсан хүн бол Жульет байж мөн тэр Ромеогоос номоо асуухад Ромео номын санчид өгснөө хэлхэд Жульет түрүүлээд явж..бас Жульет өдөржингөө Ромеогийн талаар бодож ганц ч гэсэн удаа яриа өрнүүлсэндээ баярлан инээж явсан тухай гарж байлаа. Итгэмээргүй юм! яг л саяны бид 2ын яриа шиг..хурдхан дараагийн хэсгийг уншихийн түүс болж дараагийн хуудсыг нээтэл..!!!!
Миний талаас
Номоо алдсандаа гунигтай байгаач түүнтэй ганц минут ч гэсэн яриа өрнүүлж чадсандаа баярлан хөл газар хүрэхгүй баярлан явлаа. Ахх азгүй Мира өнөөдөр яасан азтай байх юм бэ/өөртэйгөө ярин тэнэг инээх/ Хичээлийн цагуудын турш айлгүйтэн инээж улаа бутрах намайг найзууд маань хараад бие биерүүгээ харан толгой руугаа заан долоовор хуруугаа эргүүлж байв. Бодвол миний тэнэгийг л гайхаж байгаа биз. Гэхдээ тэд надад юу тохиолдсоныг мэдэхгүйлдээ. Хихихи
Би: надаас юу хүсээв? гэтэл бүгд инээлдэж эхлэв.
: ёооё, чамайг хэлгүй юм байх л гэж бодлоо хаха залуусаа хардаа, уул нь шилээ авчихвал хөөрхөн л охин байнаштээ
Би: Кхмм, би хөөрхөнөө мэдэх болохоор одоо намайг явуулж болохуу?
: бие нь ямаршуу юм болдоо? хэхэ
: эмээ хувцаслачихсан болохоос дажгүй цэвэрхэн охин юм бишүү?
: ах нартайгаа зугаалахгүй биз/жуумалзах/ гэхэд нь миний зүрх салгалаад л хамаг амьдрал нүдний өмнүүр урсан өнгөрч байлаа. Мэддэг хамаг маань мэгзэмээ дотроо уншиж тэдэнлүү аль болох өрөвдөлтэй харцаар харан төлөвлөгөө боловсруулахыг хичээлээ. За байз долоон хүн байна гэдэг чинь..нэгийг нь ганц байгаа нударгаараа цохиж унагаагаад нөгөөдөхийг нь эмзэг газарлуу нь өшиглөөд үгүйээ дэвсээд тэгээд дараагынхына цүнхээрээ цохиж унагаахаар цаана нь дөрөв үлдэж байна. Дөрөв гэхээр—–
: хөөе, чи сонсож байна уу?/нүүрний урдуур гараа савчуулах/
Би:/гарыг нь цохиж холдуулах/ хүлээж бай ! хүн юм бодож байхад чинь—
: энэ чинь тэнэг юм бишүү?
: тэнэг байхаараа яадаг юм, харин ч тэнэг болохоор онгон биз хихи
: ер нь юу хүлээгээд зогсоод байгаа юм бэ? энийг чирээд явчихьелдаа.
: жаахан хүлээеээ
—-хэрвээ 34 дөх төлөвлөгөө бүтэлгүйтвэл би араб цагаан толгойруу шилжих хэрэгтэй болно..Тэгэхээр нэмээд 27 төлөвлөгөө хэрэгтэй..
—-хэрвээ грек цагаан толгой дуусвал надад төлөвлөгөө байгүй болноо гэсэн үг. тэгэхээр би яалтачгүй тэдний гарт орох болно.......хэрвээ тийм юм болвол хүүхэдтэй болж магадгүй, хүүхэддээ нэр өгөх хэрэгтэй....хүүхдээ сайн их сургуульд оруулах хэрэгтэй, аавгүй хүүхэд гэж шоолуулж болохгүй шүү дээ...
: /эвшээх/ юугаа ингэтлээ бодоод байдаг байна аа??
: заза гялс аваад явчихье
:за чи амыг нь дараарай
одоо болж болох зүйлийн үр дагаварыг бодсоор бүр орчиноосоо тасарчихсан байлаа. Гэхдээ хүүхэдийн нэрийг жаахан тэнэг өгчихвүү?———–
———–
————
—————-И Мира!!!!!! чи чинь тэнэг байсан юм байнаштээ? танихгүй залууст хүчиндүүлэх талаар бүр тэр битгий хэл тэднээс хүүхэдтэй болох талаар бодоод зогсож байдаг!!! нэг сэхээ орон тэдэнлүү хулгайн нүдээр хартал тэд намайг чирж явах талаар ярилцаж байлаа. /шүлсээ залгих/ заза түрүүн зохиосон 123-н төлөвлөгөөнийхөө А төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг болсон бололтой.
Нэг нэг сантиметрээр ухарсаар тэднээс 8 сантиметрийн зайнд очсоныхоо дараа дотроо гурав тоолоод нүдээ анин хар хурдаараа гүйлээ. Тэдний араас орилолдох нь сонсогдож би ч Усайн Болдоос дутхааргүй гүйж байв. Гэхдээ мэдээж юу гэж тэднээс хурдан байх билээ. Тэдний нэг нь намайг барьж авахад бусад нь биднийг гүйцэж ирэв. Одоо тэгэхээр Б төлөвлөгөө!! Би газар сөхрөөд
Би: ах нараа гуйж байнаштээ! намайг явуулчихалдаа! манай ар гэр хэцүү амьдралтай ээж минь хэвтэрийн өвчтөн/ээжээ уучлаарай/ аав маань нэг хөлгүй/аав миний хэлэхийг сонссон бол долоон уулын цаанаас гүйж ирээд намайг боомилох байсан байхдаа/тэгээд би хэлгүй дүлий хоёр дүүгээ ганцаараа тэжээж амьдардаг/гараа үрэх/ намайг явуулчихалдаа аа аа, би бас ДОХтой! аан бас сүрье, томуу, өөр чинь ямар өвчин байдаг билээдээ/бодох/
:ЯАА! золигнуудаа! охин хүүхэд тайван байлгаач
би эргэн хартал O.O тэр энд яаж??
Крис: жаахан юм байцгааж үхсэнээ хийгээд байдаг юм? зайлцгаа!!
:юу гэнээ чи му–
:хөөе явяаа наадах чинь нөгөө Дунён ахлахын Крис байнаштээ
тэд бие биелүүгээ эмээсэн харц шидэлцэж байгаад
: өө ахаа уучлаарай гэж хэлэн бөхийчихөөд яваад өгөв. Би гэж шоконд орсон хүн үс арзайж, шүлс минь гоожчихсон бас уйлчихсан байснаа гэнэт санан гялс босоод хувцас хунараа янзалж байтал тэр миний хоёр мөрнөөс бариад
Крис: ёстой нээрээ, эмэгтэй хүн байж орилж чарлана гэж мэддэггүй юмуу? тэнэг юм шиг уйлаад суугаад байх юм.
Би: наадах чинь миний 74 дэх төлөвлөгөө байсан юм аа ._.
Крис: айн?
Би: заза юу ч бишдээ баярлалаа баяртай. хэтэрхий их ичсэнээсээ болоод гялс эргэж харан улайсан нүүрээ хоёр гараараа дараад хурдан хурдан алхаж эхлэв. Энэ байдлаараа байнга ингэж алхаж, гүйх юм бол Усайн Болд цаашаа болохнээ. Маш хурдан алхаж байгаад мөрөн дээр хэн нэгний том гар хүрэхэд зог тусан зогстол тэр хүн явж байсан эрчиндээ намайг мөргөн бид хоёр давхралдаад уначихав. Гэхдээ..гэхдээ..
Би: АААА!!! гаж донтон!!!!/нүүрээ дарах/
Крис: Уучлаарай ! би хөхөнд чинь хүрье гэж бодоогүй шүү! ойчихдоо л!
Би:/цээжээ нуух/ чи яаж чадаж байнааа!
Крис: тэглээ ч юу ч байхгүй л байсан штээ! Түрүүний залуустай байхдаа ингэж хашигчихгүй л байсан хмм
Би: яах гэж дагаад байгаа юм?
Крис: хүргээд өгьеөө! Чи ер нь их бүтэлгүй бас бодлогогүй хүн байна. Над шиг сайн хүнтэй таарсандаа баярла мэдвүү!
Би: /тургих/
Би хэдий дургүй юм шиг аашлаж түүнийг үл тоомсорлож байгаа ч дотроо бол тэнгэрт хөөрчихсөн байлаа. Тэр миний хажууд явж бас надтай харьцаж байна гэхээс л догдлон цаг хугацааг зогсоож өгөхийг бурхнаас гуйж байлаа. Өнөөдөр ч сайн унтхандээ!
Крисийн талаас
Сонирхолтой юм! Энэ номон дээр гарж байгаа үйл явдал дүрүүд хэлж байгаа үгс гээд л бүгд энэ тэнэг охин бид хоёрын танилцсанаас хойшихтой яг адилхан байна! Тэр битгий хэл түүнийг танхай залуучуудтай тааралдах хэсгээс хойшоо хуудаснууд хоосон байсан! номон дээрх үйл явдлууд болох болгонд нэг хуудсан дээр шинэ зүйлс бичигдэж байлаа. Үнэхээр сонирхолтой юм! тэгэхээр би Ромео тэр Жульет гэсэн үгүү? Тэр надад сайн хэргүү?
Мира гэх тэр охин миний хажууд явахдаа аль болох цэх яван хямсгар царайлахыг хичээх ч улайсан хацар, намайг үг хэлэх тоолонд инээх гэж буй мэт татвалзах уруул нь түүнийг жүжиглэж байгааг баталж байлаа. Тэр бусдаас өөр юм, сайн ажвал хөөрхөн ч юм шиг..би түүнийг гэрт нь хүргэж өгөөд явах замдаа ном болон Мирагийн түнтийтлээ улайсан царайг бодож явлаа. Үнэхээр яагаад ийм юм болчихвоо? Энэ ном яг ямар учиртай юм бол? Энэ номны төгсгөл нь ямар байх бол? жаргалтай эсвэл гунигтай? Би гунигтай төгсгөлд дургүй...
Миний талаас
Түүнтэй таарах, ярилцах болгондоо хөөрч догдлон баярладаг байсан бол одоо нэг л сонин санагдаад байгаа. Учир нь тэр намайг дагаад ч байгаа юм шиг санагддаг болсон ._. Бүтэлгүйтэх тоолонд минь хажууд минь гарч ирж, гунигтай зүйл тохиолдоход ирж тайтгаруулан баяртай зүйл тохиолдоход мэдсэн юм шиг л хүрж ирэн миний өмнөөс хөөрч баярлах нь холгүй байдаг болов. Саяхан би шатнаас уначихсан..хөл эвгүй болоод явхад хэцүү байгаа ч тэрнийг хаанаас гараад ирэх бол гэж бодон хэдэн номоо элгэндээ тэврээд сургуулийн коридороор муур шиг гэтэн ийш тийш харж явав.
:хэнээс нуугдаад байгаа юм?
Би: ээж минь!!
Крис: би чиний ээж биш
Би: ._. энд юу хийж байгаа юм? хичээл орчихсон биздээ?
Крис: чамайг өвдчихөөд байхад би яаж хичээлдээ тайван суух юм? алив/хөл барьж үзэх/
Би шуудхан хөлөө татаад: Х-Хөөе! чи намайг хөлөө гэмтээснийг яаж мэдсэн юм? зөн билигч юмуу?
Крис: Ү-үгүйээ. сая харсан юм. Аливээ хөлөө өгөөтөх
Би: ү-үгүйээ би юбкатай байнаштээ!
Крис: тэгвэл сууж бай!
..нөгөө номоо олснуу?
Би: ямар ном?
Крис: Ромео Жульета хоёрын тухай
Би: аан олоогүйээ. номын дэлгүүрүүдээр хайсан ч байхгүй байналээ..
..ингэхэд чи яаж мэдэж байгаа юм?!
Крис ардаасаа нэг ном гаргаж ирэн: үнэндээ энд байна..
Крисийн өгсөн зүйлийг хартал миний ном! Аль дээр байхгүй, мэдэхгүй гээд байсан биздээ?
Би: чамд яагаад?
Крис: аль дээр мөргөлдөхдөө авчихсан юмаа. үнэхээр сонирхолтой ном байсан болохоор худлаа ярьчихсан юм. уучлаарай
Би: заза зүгээрдээ. Чи уншаад дуусгачихсан уу? тэгвэл би одоо уншинаа
Крис: хэрэггүйээ!
Би: айн?
Крис: битгий уншаа, номын санч эгч уурланаштээ. Хоёулаа буцаагаад өгчихье!
Би: гэхдээ би–
Крис: эгч уурланаа/татаж босгох/
Крисийн талаас
Миратай номын сан орон номыг нь буцаагаад өглөө. Энэ ном ямар ч төгсгөлтэй байсан би уншихийг хүсэхгүй байна! Энэ охинд хайртай гэдгээ мэдсэн болохоор гунигтай ч байсан жаргалтай ч байсан надад хамаагүй даваад гарах болно. Бидний хайрын түүхийг энэ ном эхлүүлж бичсэн бол ирээдүйгээ бид өөрсдөө бичих болно.
Жульет бол царай муутай дуугүй нэгэн–
Чи минь энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй
Ромео бол царайлаг, ухаантай төгс залуу–
Өдий болтол чамайгаа олж хараагүй би хамгийн мунхаг нэгэн
Жульет Ромеод хайртай ч Ромео түүнийг мэдэхгүй–
Би ч гэсэн чамдаа хайртай Мира..
Крис:/гарнаас нь хөтлөх/
Мира:О.О
