3 страница1 мая 2026, 01:19

Into your world

Тэнгэр газар хоёрын заагт нэгэн шидэт ертөнц бүрдэнэ. Дэлхий дээр хүмүүн, адгуус амьтад, шулам, цус сорогч, хүн чоно, энерги сорогч, сахиусан тэнгэр мөн одой хүмүүс нэгэн зэрэг орших хэдий ч байгалийн тэнцвэртэй байдлын үүднээс бурхан тэднийг бие биенээс нь тусгаарласан юм. Тус тусд нь хийх үүрэг оноосон ч, хамгийн сул дорой болох хүмүүсийг л дураар нь тавьжээ.
•Амьтад байгаль эхтэй харьцаж, түүнийг хамгаалж нүд чих нь болж өгнө.
•Сахиусан тэнгэрүүд хүмүүсийн хувь заяаг шийдэн, үхэл амьдарлаар нь наадна.
•Одой хүмүүс хамгийн сайхан сэтгэлтэй нь байх бөгөөд бүхнийг хянаж, ид шидийн хүчээр сайн сайхныг бүтээнэ.
• Хүн чононууд амьтадтай харилцаж байгаль эхийн захиасыг хүн дүрээрээ биелүүлнэ. Хэдий хүн чононууд авхаалж самбаа хүч чадал, сайхан сэтгэлтэй ч уураа барьж чаддагүйн улмаас асуудалд орох нь элбэг. Цус сорогчидтой нэгэн цагт нөхөрлөж бусдыг хамгаалахад бүхнээ зориулдаг байсан ч одоо бие биенээ үздэггүй.
• Юманд сайн муу гэж байдаг шиг чөтгөрүүд дэлхийн цөмд оршино. Муу үйл хийсэн хэн ч тэдний гараас гарахгүй.
•Энерги сорогчид өвчин зовлонд нэрвэгдсэн нэгний муу энергийг өөрт шингээж дахин боловсруулна.

Ингээд бодоход бүгд л гайхалтай. Цус сорогчид ч мөн гайхалтай байсан...
Хэдий бурхан тэдэнд итгэж хэмжээлшгүй хурд, хүч, билиг авьяас гоо үзэсгэлэнг заяасан ч тэд бурхнаас урваж, шуламнуудтай эвцэж хүмүүсийг алж ноёрхохыг хүссэн юм. Шулам бол чөтгөрүүдийн бүтээл. Цус сорогчид шуламнуудад ховсдуулахаасаа өмнө энх тайванг тогтоож явдаг жирийн хүмүүс шиг байсан. Тэд нийлж хүмүүсийг алж бурханы эсрэг хүний цусаар өргөл барьц өргөж, зан үйл хийдэг байлаа. Харин бурхан дахин эгзама(цус сорогчдын сайхан сэтгэлтэй байх үеийн дүр) бүтээж шуламнуудруу явуулав. Бурхан тэднийг өмнө бүтээснээсээ илүү хүчтэй бүтээсэн учраас эгзама нар өмнөх төрлүүдээ ядах юмгүй устгаж, шуламнуудыг бүслэв. Гэвч шуламнууд бууж өгөлгүй гар гараасаа барилцан ямар нэгэн зүйлийг амандаа үгэлцгээж байлаа. Эгзама нар шуламнуудын толгойг тасдаад шатаав. Ажил үүргээ гүйцэтгээд бурханруу явсан хэдий ч эгзама нар хүний үнэрийг авмагцаа л алах хүсэл төрж, өөрсдийн ухаанаа алддаг болсон байв.Хоол идэхээ больж цусанд шунах болов. Шуламнууд тэднийг хараасан байжээ. Тэд догшин ширүүн болмогцоо бурханаас урваж, хүний цусаар хооллох болсон бөгөөд хэмжээлшгүй хүчтэй, үзэсгэлэн гоо төгс мөн бусдад вирус тараах хүчтэй болжээ. Вирус хүний биед халдснаараа хүнийг хувирган шинэ цус сорогч болгон хувиргадаг ба тэднийг шинэ төрөлтөн гэнэ. Харин эгзама нарыг цус сорогчид гэж нэрлэх болсон бөгөөд бурхан тэдний хараалыг тайлж чадсангүй. Цус сорогчид өөрчлөгдөөгүй бөгөөд улам олширч бүр хоорондоо гэр бүл болцгоож байв. Гэхдээ тэд өөрсдийгөө захирч чаддаг болсон юм.

×××××××××××××××××××××××

"Яа!! Жихэ !! юу хийгээд байгаа юм бэ? хоцорлооштээ"

"Заза очлоо"

"Аливээ хурдал, хурдал"

Тэнгэрийн заадас ухамсарын орон зайд сахиусан тэнгрүүдийн хаант улс байрлана. Жихэ болон түүний найз Раен залуухан сахиусан тэнгэрүүд бөгөөд өнөөдөр тэдний хувьд үндсэн сахиусан тэнгэр болох чухал өдөр байлаа. Тэд одооноос хүн төрөлхтний үхэл амьдрал, хувь заяаг шийдэж байх болно.

"Гадаах ертөнц рүү явж үзнэ гэхээр үнэхээр сайхан байна, тиймүү Раен?"

"надад лав аймшигтай байна. Тэд бидний төсөөлж байсан шиг биш бол яах вэ?"

"магадгүй бид бусдын л адил дасах байх. Төсөөлөлдөө итгээд үзэцгээе !"

"Найдаж л байя"

"Гэхдээ бид алзахгүй, одооноос хоёулаа мөнх амьдрана шүү дээ. Алдаагаа засах, ухаарах хангалттай хугацаа."

"Тиймээ чиний зөв."

Тэд сүмд очиж мөнхийн усаар угаалгачихаад аян замдаа гархад бэлэн болов.

"Бэлэнүү Жихэ?"

"тиймээ Раен"

Хоёр залуухан охид үүлэн дунд хөвөн, яг л загас усандаа шумбаж буй мэт эрх чөлөөг мэдрэн дүүлэн ниснэ. Гайхамшигтай, аварга далавчаараа ганц л дэвхэд тэнгэрийн хаяанд хүрж байлаа.

Гэвч Жихэ өндрөө алдан доош унаж эхлэв. Төрөлхийн хүн шиг багтраа өвчинтэй учраас хэт хурдалснаас болж өвчин нь сэдрэн ухаан алдаж унасан нь тэр юмсанжээ.

×××××××××××××××××××××××

******-Ийн талаас

2 хоног хооллоогүй өлссөндөө болоод юуг ч идхэд бэлэн байв. Ийш тийш яарж уучихмаар зүйл хайна. Дээр модны мөчир хугарах чимээнээр дээш хартал нэг юм дээрээс дараад уначихав. Үнэр нь нэг л өвөрмөц бөгөөд доороос нь босоод хартал маш үзэсгэлэнтэй 'сахиусан тэнгэр' байв.

Үнэхээр үзэсгэлэнтэй юм. Цас шиг цагаан царайтай ч хацарнаас нь улаа бутрана. Уруул нь цусан улаан бөгөөд ялдам юм. Турьхан биетэй ч нуруунд нь байх сүрлэг том далавч түүнийг онцгой харагдуулна...
Тэр сэрэх гэж байгаа бололтой хөдөллөө. Гэхдээ гар хөл нь шалбарсан байх бөгөөд цусны үнэр хамар сэтлэх мэт сэнхийлээ. Үнэхээр амтай үнэртэж байна. Би цангасан байснаа бараг мартчихсан байж. Тэрнийг сэрэхээс өмнө амжуулахын тулд хамгийн хурднаараа гүйж ойг самнав. 2 минутын дотор амьд амьтан олохгүй бол би хяналтаа алдаж магадгүй.
...нэг буга харагдахаар нь аль болох хурднаараа алж цусыг нь уучихаад түүний байгаа зүгрүү хурдаллаа. Намайг ирэхэд тэр аль хэдийнээ сэрчихсэн сууж байлаа......

×××××××××××××××××××××××

Зохиогчын талаас
Жонгүк бол цус сорогчдын ханхүү. Цус сорогчдын вант улсын хааны ганц хүү, итгэл найдвар бас нэр төр нь билээ. Мэдээж тэрээр хэзээч аавынхаа урмыг хугалж байгаагүй. Гэхдээ тэр яг одоо буруу зүйлийг мэдэрч байна. Гэхдээ энэ мэдрэмжийг зогсоох аргагүй."Сахиусан тэнгэрт" татагдах тэр мэдрэмж... Цус сорогчид зөвхөн бие биетэйгээ нөгчих учиртай, өөрсдийн язгууртан удмын цусаа дорд амьтадтай холбох ёсгүй гэж үздэг. Энэ дүрэм нь Жонгүкд аль ч вампираас илүү үйлчилнэ. Учир тэр ханхүү шүү дээ. (Тайлбар: цус сорогчид хүний цус уудаг болсноос хойш цустай болсон бөгөөд хүүхэд гаргаж мөн өсөж чадна. 16 нас хүрээд хөгширхөө больдог.) Гэхдээ бурхан бүгдэд нь ижил сэтгэл заяасан. .. нэгэнт орсон бороог буцааж болно гэжүү?

"Хэн бэ?" Жихэ үнэхээр айж сандарсан нь илт байлаа.

"Надаас битгий ай. Намайг Жонгүк гэдэг."

"Намайг Жихэ гэдэг. Надад туслаач, миний далавч гэмтчихсэн бололтой."

"Танайх хаана байдаг юм? манай гэрт очвол зүгээрүү?"

"Чамд итгэж болно гэж бодож байна."

"Гэхдээ чи үүнийг мэдэх хэрэгтэй. Би бол цус сорогч"

"Тиймээ, би мэдсэн"

"За тэгвэл явье"

Жонгүк Жихэг тэврээд ойн дунд байрлах өөрийн жижиг байшинруугаа явлаа. Тэр мэдээж хааны ордонд амьдардаг гэхдээ түүнд хувийн орон зай хэрэгтэй учраас өөртөө байшин барьсан юм.

Магадгүй Жонгүк-д тэврүүлээд явж байхад Жихэд ч бас ямар нэгэн догдлолын мэдрэмж төрж байсан байх.
Энэ явдлаас хойш 5 сар өнгөрөв.
Энэ хугацаанд Жонгүк Жихэ 2ын хайр үхэл ч салгаж чадхааргүй бат бөх болсон билээ. Жихэ Раенд болсон явдлаа тайлбарлаад ааваас нь бүхнийг нуухыг гуйсан, харин Раен аргагүйн эрхэнд зөвшөөрч Жихэгийн аавд түүнийг сайн байгаа гэж дамжуулж хэлдэг байв.

"Жонгүк? аав ээж чинь намайг хүлээж авахгүй байхдаа?"

"Магадгүй тэгэх байх, гэхдээ 2уулаа хамт байхад бүх зүйл зүгээрээ"

Жонгүкийн Жихэг тэврээд үнсэхийг хэн ч харах төдий л бие биедээ бүхнээ зориулж чадах агуу хайрыг бүтээж чадсаныг ойлгоно бизээ.

..Агуу хайрыг цаг хугацаагаар хэмждэггүй, харин сэтгэлийн тэнхээгээр хэмждэг. Хэн илүү хайртай нь зовж үлддэг нь жам шүү дээ.

×××××××××××××××××××××××
/Энэ үеэр/ *ЦУС СОРОГЧДЫН ВАНТ УЛС*

"Жонгүк ханхүү тэнгэрийн заадасын гүнж Жихэд дурласан нь үнэн байна хаантаан."

"Юу?? сахиусан тэнгэртүү??? тэр яаж !!??......" цус сорогчдын хаан их л ундууцсан мөн урам хугарсан байдалтай байх бөгөөд санаа алдан "тэр сахиусан тэнгэрийг устга. Мөн Жонгүкд сүйт бүсгүй олж өг" гэв.

"Та итгэлтэй байна уу?"

"Бидэнд өөр сонголт байхгүй."

"ойлголоо."

×××××××××××××××××××××××

Жонгүкийн талаас

Аав ээжид хэлэх цаг нь болсон бололтой.. Би алтаар бүрж хийсэн аварга том сүрлэг хаалгыг тогшоод

"Ааваа, ээжээ би байна" гэхэд

"ороод ир" гэв.

Намайг ороход аав сандал дээрээ сууж цонхоор ямар нэгэн зүйлийг ширтэн, харин ээж урьдын л адил номоо тэврэн хэвтэнэ.

"Та 2т хэлэх зүйл байна"

"сал"

"Юу?" аавын хэлсэн үгийг ойлгосонгүй. Зүрхэнд айдас хурж 'энэ л бишшүү' гэж өөртөө дахин дахин хэлнэ.

"Жихэгээс сал. Тэр бол сахиусан тэнгэр. Бид тэдэнтэй орооцолдож болохгүй. Мэдээж чи зөвшөөрөхгүй байх. Гэхдээ чи зөвшөөрөхгүй бол бид сахиусан тэнгэрийн улстай дайн зарлах болно. Зөвшөөрвөл энд үлдэж гүнгийн охин Хюнатай гэрлэ. Жихэ үхэж ч магадгүй гэдгийг санаарай. " гэж хэлээд аав шилжээд яваад өгөв.

Яах ёстойгоо мэдэхгүй аавын шилжсэн зүгрүү нулимстай нүдээр ширтэн зогсоно. Би яах вэ Жихэ?

×××××××××××××××××××××××

Жихэ дээр очтол байшингийхаа гадна намайг хүлээн зогсоно. Ийм булбрай сахиусан тэнгэрийг яаж орхих болж байна аа? Надад өөр сонголт үлдээгүй бололтой..

-Жихэ би ирлээ

-Гүүкие! яасан юу болсон? аав чинь юу гэж байна? намайг зөвшөөрснүү? уулзана гэнүү?

Би зүгээр л түүнрүү нулимстай нүдээр харан толгой дохилоо. Тэр минь баярлан дэвхцэж, аавтай уулзах бэлтгэлээ хийн энэ тэрүүгээр холхино. Үнэхээр надад өөр сонголт үлдээгүй бололтой.. би гэрлүүгээ яаран орж хэрэгтэй гэсэн бүхнээ цуглуулан, Жихэ болон өөрийнхөө хувцаснуудыг баглан бэлдэв. Тэнд очвол хоол олоход хэцүү байх учраас анд гархаар болон Жихэд хэлээд ой руу явав..7 хоногтоо хангалттай цус цуглуулан гэртээ иртэл гэрийн хамаг эд зүйлс эвдэрч хэмхэрэн хайш яайш болсон байлаа. Айснаасаа болон зүрхний цохилт хурдсаж яаран ортол тэр минь....

Жихэ газар тийчлэн хэвтэх бөгөөд ар нуруунаас нь цус олгойдон гарна. Түүний минь бэлэг тэмдэг, бахархал нь болсон далавч нуруунд нь байхгүй байх ба нүүр ам гээд бие нь нэлэнхүйдээ хөхөрч хавдан цус шүүрсэн байлаа..Ханан дээр Жихэгийн цусаар 'Анхааруулсан шүү!' гэж бичсэн байв. Урссан нулимсаа шудраад цамцаа тайлж уран, Жихэгийн нурууг боон орон дээр хэвтүүлээд эм тариа хайх гээд бостол Жихэ гарнаас зууран

"Битгий яваач, сахиусан тэнгэрүүд далавчгүй бол удаан амьдарж чаддаггүй юм. Үхтэл минь хажууд минь байгаач"

"Чи үхэхгүй, би чамайгаа аврана. н.намайг уучлаарай"

түүнийг тэврээд хамгийн ойр байсан богцоо аван шилжлээ..

×××××××××××××××××××××××

Бид Хүний ерөнцөд ирээд 2 жил болж байна..Жихэгийн биеийн байдал маш муу байсанч эндхийн орчин үеийн техникийн ачаар тэр минь одоо эрүүл саруул байгаа. Миний хувьд эхэндээ хүмүүсийн цусыг тэвчихэд хэцүү байсан ч одоо бол дасчихсан. Бид удахгүй бидний хайрын илрэл болсон бяцхан хүүхэдтэй болно. Эндхийн амьдрал өмнөх амьдарлыг минь бодвол илүү тайван амгалан байлаа. Жихэ ч бас энд ирсэндээ баярладаг.

Биднийг явхад сахиусан тэнгэрийн болон цус сорогдын вант улс хоорондоо дайн зарлан тэмцэлдэж байсан ч бурхан тэднийг салгаснаар их дайн дуусгавар болсон юм. Тэд биднийг одоо хүртэл үхчихсэн гэж бодож байгаа. Тэр нь ч дээр байх.

-Хайраа, юу бодоод байгаа юм?

-Юу ч бишдээ. Чи минь жаахан унтаад авахгүй яасан юм?

-Манай бяцхан Жонгхэ ээжийгээ унтуулдаггүйээ.

-Тэгвэл аавтайгаа унтацгаая

..Агуу хайрыг цаг хугацаагаар хэмждэггүй, харин сэтгэлийн тэнхээгээр хэмждэг. Бидний бие хол байсан ч сэтгэл үргэлж хамтдаа байх болно. Чи минь хэн ч болсон бай би чамайгаа хайрласаар л байна гэдэгт итгээрэй..

3 страница1 мая 2026, 01:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!