❧Artificial Intelligence❧
❧ХИЙМЭЛ ОЮУН УХААН❧
..Энэ хиймэл биеэнд минь яагаад ийм сонин мэдрэмж төрөөд байгаа юм бол? Яагаад чамайг харахаар тогтмол цохилдог зүрх минь хяналтаа алдаад байгаа юм бол? Ийм зүйл байх ёсгүй, би хайр гэдгийг мэдэхгүй..
Зохиогчын талаас
: Туршилт А318-ыг идэвхижүүл.
Танхим доторхи тагтан дээр хоёр гараараа тулан зогсох цагаан халадтай бүсгүй ингэж хэлэхэд бүх хүмүүс тус тусдаа урдаа байрлах START товчыг нэгэн зэрэг дарлаа. Танхимын голд шилэн хоргон дотор нэгэн залуу хэвтэх бөгөөд түүний биеийн бүх хэсэгт нь урт урт цахилгаан дамжуулагч утас залгасан байв. Цахилгаан дамжуулагч нэгэн том оператортой холбогдсон байх бөгөөд бүх хүмүүсийн өөрсдийн компьютер дээрхи эхлүүлэх товчыг дархад оператор дээр байх улаан гэрэл түгшүүртэйгээр анивчиж эхлэх нь тэр.
Опраторыг ажиллаж эхлэхэд залууд залгасан цахилгаан дамжуулагч утаснууд жирэлзэж, харин залуугын бие хүчдэл хүлээн авснаасаа болон татганаж байв. Тагтан дээр зогсох эмэгтэй болж буй үйл ядвлыг тайван харах бөгөөд хааяа хааяа хүмүүсд зааварчилгаа өгөн зогсоно. Гэхдээ тэр дотроо хичнээн сандарж байгааг нь хэн ч мэдэхгүй..
Энэ эмэгтэйг Жисү гэх бөгөөд олон жилийн турш генетик инженерчилэлийн мэргэжлээр ажиллаж амжилтанд хүрснээр өөрийн хүссэн төслөө улсын хөрөнгөөр хэрэгжүүлж болох эрхтэй болсон юм. Тэрээр хэдий залуухан ч хэн хүнээс илүү ажилсаг нэгэн билээ.
Түүний санаачилсан төсөл бол "РобоГинетикЛив ХС" буюу амьд хүн бүтээх төсөл юм. Мэдээж хүний бүх эд эс, цус, тархи, судас бүрийг бүтээж чадахгүй ч Жисү хиймэл оюун ухаан бүтээхийн тулд өдөр шөнөгүй шаргуу ажилласны эцэст одоо мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртоод байгаа нь энэ юм. Тэрээр робот хүн бүтээсэн бөгөөд үхсэн хүний арьсыг өвчин роботондоо суулган, нүд хамар гээд бүх эд эрхтэнийг нь өөрийн гараар хийсэн билээ. Арьсыг нь хэзээч үрчлээ сууж, хөгширөхгүй болгон шинэчилж нүднийх нь сормуус бүрийг өөрийн гараар өдөр шөнөгүй нойр хоолоо хасан байж хийсэн бүтээлээ одоо амьлуулах л үлдсэн юм.
Эхний удаа хүчдэл өгөхөд түүний бие дийлсэнгүй. Жисү гараа атган амандаа гуйя гэж байн байн шивнэнэ. Дахин хүчдэлийнхээ хэмжээг ихэсгэн өгөхөд зүрх нь цохьлохын алдад буцан унтарав. Одоо ганцхан боломж..Түүнийг сэрээхийн тулд маш их хэмжээний тог инерги зарцуулах хэрэгтэй бөгөөд тэд одоо хотын төв цахилгаан станцаас хүчдэлээ авж байгаа учраас гурваас дээш удаа тийм их цахилгаан дамжуулах юм бол хотын бүх тог тасрах аюултай юм.
Жисү: хүчдэлээ нэм!!
:гэхдээ–
Жисү: нэм гэсэн шүү!
Ажилтан яах ч аргагүй болон хүчдэлээ хоёр дахин нэмээд операторыг ажиллуулахад Жисү ууртай гэгчин өндөр өсгийтөө товшин бууж ирээд ажилтныг түлхэн холдуулаад дамжуулж буй хүчдэлийн хэмжээг дахин ихэсгэлээ. Бүх хүмүүс сандралдан ийш тийшээ харж ам амандаа үгэлцгээж байхад Жисү шийдэмгийгээр өөрийн туршилтруугаа харан хүчдэлийн хэмжээг ихэсгэж байлаа. Хэмжээ ихсэх тусам операторын түгшүүртэй дуу улам ихсэж туршилтын бие тогонд цохиулан татганан яг зүрх нь цохилохын алдад бүх гэрэл унтарж, хот тэр аяараа тоггүй болов. Бүх хүмүүс сандралдан яахаа мэдэхгүй байхад Жисү санаа алдан босоод мэдэх бүх хараалаа урсган төв цахилгаан станцын гол оператор дээр ирэн үгэлсээр өөрийн нөөцөлсөн байсан инергээ идэвхижүүлэн асаахад бүх зүйл эргээд хэвэндээ орон гэрэлтэй болов. Цахилгаан станцын хүч эргэн нөхөгдтөл энэ нөөц энерги хангалттай учраас тэр санаа алдаад газар өвдгөө тэврэн суулаа.
Одоо түүнд дахиж боломж олдохгүй..хэдэн жилийн хүч хөдөлмөр, мөрөөдөл нь талаар болж байгаа учраас тэр уурлан газар хэд хэд дэвслэн хойшоо хүйтэн шалан дээр хэвтээд тийчлэж эхэллээ. Нүднээс нь нулимс урсан амнаас нь инээгээд байгаа ч юмуу уйлаад байгаа ч юмуу гэмээр сонин авиа гарна. Нэлээн уйлж хэвтсээр даарч байсан болохоор босон арай хийж хөлөө зөөж ядсаар танхимд орж ирэхэд өөрийнх нь бүтэлгүй туршилтаас өөр хэн ч байсангүй. Цагаа хартал үүрийн 4 цаг болж байх бөгөөд тэр дахин хошуугаа унжуулж явсаар өрөөндөө орж ирэн бариу банзалаа тайлж нэг буланруу шидэн, цагаан халадаа дотуурх сорочкитойгоо хамт тайлан нөгөө буланруу шидээд, дотуур хувцаснаас өөр зүйлгүй үлдэн ээмэг бугуйвч гээд бас бус зүйлсээ тайлангаа гоймон чанаж эхэллээ. Шөнөжингөө нүдээ ширгэтэл уйлсан учраас нүд нь хавдаж бүлцийгээд аймар болчихсон байлаа..
Миний талаас
Угаасаа бүтэхгүй юмнаас болж хэтэрхий их цаг зав, нойр хоол, хайран нулимсаа барждээ. Ядаж байхад зөндөө их уйлчихсан чинь нүд хавдаад бүрэн нээгдэхгүй байх юм.
Хөргөгчнөөс өндөг, мөс хоёр аван мөсөө нүдэн дээрээ тавиад өндгөө гоймондоо хийх гэж байтал–
:уучлаарай?
би гайхан дуу гарсан зүгрүү хартал нэг эрэгтэй хүн зогсож байлаа. Би тэрхэн зуур юм бодолгүй түүнрүү харж байгаад өөрийгөө хагас нүцгэн байгааг гэнэт санан барьж байсан өндөгөө түүнрүү шидэн орилсоор
Би: АААА!!! гаж донтон!!!!!! гар!! гараач!! га–
Би ухаан жолоогүй орьлон түүнрүү гарт тааралдсан бүх юмаа шидэж байгаад нүдээ дарж байсан мөсөө шидтэл түүний эмзэг цэгийг оночихов. Тэрний нүүр улайн том нүд аяган дотроо эргэлдсээр газар сөхрөн унаад
:ө-өвдөөд байна
гэхэд нь би ухаа орон гялс шүүгээрүүгээ гүйн өмд, малгайтай цамц өмсөөд түүнрүү очтол нөгөөдөхөө барин ёолсоор сууж байлаа. Би хажууд нь сэмээрхэн очоод нэг хуруугаараа түүнийг хатгаад надруу хархад нь гартаа байгаа утсаа харуулаад
Би: яг одоо явахгүй бол цагдаа дуудлаа шүү! харж байна уу? надад утас байна. би ганц л товч дархад чи торны цаана орно гэж мэдээрэй!
: наадах чинь тийм аймар эд юмуу?
Би: айн?
: би үзье!
Тэр миний утсыг булааж аван хэзээ ч ийм зүйл харж байгаагүй мэт эргүүлж тойруулж харан газар товшиж бас.. -_-.. эмзэг цэг дээрээ барьж үзэж байлаа.
Би: хөөе, чи тэнэг юмуу? энд яаж орж ирсэн юм?
тэр утасруу гөлрөөстэй чигээрээ: би яаж орж ирснээ мэдэхгүйээ, тэр доор байсан цагаан орон дээр сэрсэн. Тэгээд л чамайг орж ирж байхыг хараад.
Би: юу?
Би яаран гүйж тагтруу гаран туршилтын хэвтэж байсан орлуу хартал..тэр алга байна!! Би буцаж орон өөрийн туршилтынхаа мэдээлэл, гар зургыг ухаан жолоогүй барьж аван хартал..тэр тэнэг мөн байна!! Эцэст нь сэрчихлээ гэжүү?? миний төсөл амжилттай болчихсон гэсэн үгүү??
Би хэт их баярласандаа болон түүнийг татаж босгон тэврээд үсэрч эхлэв. Тэр ч хэсэг гайхаж байсанаа тэнэг инээн надтай хамт үсрэн дэвхцэнэ. Би түүнийг зогсоон бүх зүйлийг нь шалгалаа. Нүд нь яг миний хийсэн нүд мөн байна, бас зүрхэн хэлбэртэй уруул нь! шүд, тагнай, чихний доторхи, үсний ширхэгүүд гээд миний бүтээл мөн байна! яг л жинхэнэ хүн шиг болчихож!
Би түүний биеийн нүх сүв бүрийг үзэн баярлан инээд алдаж байхад тэр надруу зүгээр л ширтэж байлаа. Гэтэл гэнэт түүний гэдэг улаан өнгөөр түгшүүрийн дохио шиг гэрэлтэж эхлэв. Би гайхан өөрийн тэмдэглэлээ үзтэл би түүнийг өлсөхөөрөө гэдэс нь гэрэлтдэг болгон хийсэн байлаа.
Би: тэгхээр А318-аа!
:...
Би: А318-р туршилтаа!
:...
Би: хөөе тэнэг бүлтгэрээ!
: айн? яасан?
Би: -_- чамд яг одоо ямар мэдрэмж төрж байна?
: мм нэг тийм миний бүсэлхий шатаад байгаа ч юм шиг сонин мэдрэмж
Би түүний хэлсэнийг тэмдэглэн: за тэгвэл юу хиймээр санагдаж байна?
: утас үзмээр байна!
Би: -_- чи тэрүүгээр яах гээд байгаа юм?
: түрүүн чи миний салтааг цохьход аймар өвдөөд байсан чинь дээр нь утас барьчихсан чинь зүгээр болчихсон!
Би санаа алдан түүнд утас бариулаад түрүүхэн чанасан гоймонгоо хоёр аяганд хийн нэгийг нь түүний өмнө тавиад түүнийг анхааралтай гэгчин ажиглалаа. Тэр миний өгсөн гоймонруу хэсэг харж сууж байгаад
: энэ юу юм?
Би: хоол, чи энийг идэх ёстой
: яагаад идэх ёстой гэж? надад утас байхад зүгээрээ
Би: -_- олон юм яриад байлгүй зүгээр идээд үзэлдээ.
Тэр савхаа барьж чадахгүй нэлээн мунгинав. Ийш тийш нь сарвайлган, хоёр гартаа нэг нэгээр нь барин идэх гэж оролдсон боловч болсонгүй. Би номхон суун нүдээ бүлтийлгэн гартаа үзэг тэмдэглэл хоёроо бариад түүнийг анхааралтай ажиглан болсон бүх процессийг нэгд нэгэнгүй бичиж байв. Тэр хэсэг оролдосны эцэст болохгүй болохоор нь уур нь хүрсэн бололтой савхаа шидэн надруу хэсэг харж байсанаа миний утсыг гоймонруу дүрчихнэ тэр!
Би гялс түүнээс булааж аван: Яа! чи тэнэг юмуу? яаж байгаа юм??
: тэр хоёр урт юм чинь болохгүй байнаштээ! Миний утас л гоё за юу
Би: хэзээ чиний утас болчихсон юм? тэглээ ч энийг хоолруу дүрж болохгүй, эвдэрчихдэг юм за юу!
тэр хошуугаа унжуулан: энэ хоол гээд байгаа юмыг чинь харсан чинь миний бүсэлхий улам өвдөөд байнаштээ!
Би түүнд сэрээ авчирж өгөн яаж идэхийг зааж өглөө. Тэр ч сурсан даруйдаа гоймонг маш хурдан идчихээд
:хөөх миний бүсэлхий зүгээр болчихлоо! Жисүяа! би чинийхийг идчихүү?
Би хэдий өлсөж байсан ч түүнийг нүдээ бүлтэгнүүлээд гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд өөрийнхөөгөө өглөө. Тэр ч ум хумгүй идэж дуусгачихаад арагшаа тэрийж хэвтэн
: миний бүсэлхий задрах гээд байх шиг байна !
DAY-1 Ажиглалт №1
Тэр маш их иддэг бөгөөд тэнэг гэдэг нь батлагдсан. Тэр юу ч мэддэггүй юм байналээ.
DAY-2 Ажиглалт №2
Тэрнийг А318 гэж дуудахад хэцүү учраас би түүнд нэр санал болгосон ч тэр өөрийгөө бохьны нэрээр нэрлэхийг хүссэн. ДиӨү гэдэг бохь байдаг юмлдаа. Тэр хэлэхдээ тэр бохь яг өөр шиг нь хөөрхөн юм гэсэн ._. Үүнээс үүдэн тэр маш зөрүүд болох нь тодорхойлогдлоо.
DAY-3 Ажиглалт №3
Тэр юм сурахдаа үнэхээр хурдан бөгөөд цагын дотор уншиж бичээд сурчихсан. Энэ явдлаас харахад миний бүтээсэн супер тархи сайн ажиллаж байгаа нь мэдэгдлээ–
Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч аль хэдийн түүнтэй хамт байгаад 6 сарыг үджээ. Энэ хугацаанд тэр маш их шинэ зүйлс сурч мэдсэн ба жирийн хүн шиг байж чаддаг болсон. Би ерөнхийлөгчид түүний тухай хэлэх ёстой боловч хэлж чадахгүй байсаар л байгаа учир нь миний робот ажиллаж эхэлбэл ерөнхийлөгчийн мэдэлд орох ёстой юм. Би түүнийг явуулмааргүй байна..өдөр ирэх тусам түүний тухай миний тэмдэглэл миний мэдрэмжүүдээр дүүрч яг л миний өдрийн тэмдэглэл шиг болчихсон..
DAY-183 Ажиглалт №267
–Тэр хэдий ухаантай ч миний хувьд яг л жаахан хүүхэд шиг. Надад уурлаад хошуугаа унжуулах нь ямар эгдүүтэй гээч.. Нүд нь яг л гүн хар ёроолгүй далай шиг, юу ч харах боломжгүй..хэдий би түүнийг бүтээсэн ч түүний юу бодож санадагийг мэдэхгүй. Миний талаар юу гэж боддог бол? би ямар харагдаж байгаа бол? гээд л түүний тархин дотор юу болдгыг таашгүй. Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол–би түүнд 5 мэдрэхүйг суулгахдаа хайрлах гэдгийг суулгаагүй..
Тэрний надруу харж инээх, надад дуу дуулж өгөх, баярлахдаа намайг тэврээд эргүүлдэг төрх гээд л..амьдралдаа анх удаа би өөрөөрөө бахархасан явдал гэвэл би түүнийг хэтэрхий төгс хийж чадсан юм. Гэхдээ энэ бүхэн боломжтой гэжүү? Би өөрийн бүтээлдээ дурлах нь болох зүйл гэжүү? ..энэ гол асуудал биш..тэр надад дурлах болвуу? намайг хараад ямар нэгэн зүйлийг мэдэрдэг болвуу? түүний зүрхийг өөрийн гараар хийсэн байж би яагаад мэдэхгүй байгаа юм бэ??
Өөрт минь мэдрэгдэж байгаа хэдэн мянган мэдрэмж намайг дотроос минь хэмлэж түүнийг харахгүй л бол амьсгалж чадахгүй байгаа юм шиг дотор давчиддаг болчихож. Хичнээн болохгүй гэдгээ мэдэж байгаа ч аль хэдийн заагыг давсан сэтгэлээ зөнд нь орхихоор шийдлээ. Үхэн үхтэл минь хажууд минь бай гэж хэлэхгүй ч чи миний хажуунаас холдох үед би үхнэ гэдгээ мэдэж байна.. Амьдрал чамд хичнээн өгөөмөр хандсан ч ханаж цадахгүй нь хүний ёс юмдаа–
ДиӨү: Жисүяа, хоёулаа зайрмаг авж идье тэгхүү?
Би: юу вэ? би чамд сая хөөсөн чихэр авж өгөө биздээ?
ДиӨү: Би зайрмаг идмээр байхад чи өөрөө хөөсөн чихэр аваад өгчихөө биздээ?
Би: ._. Чи хэлээгүй биздээ?
ДиӨү ярзайн: тэгээд одоо л хэлж байна шт.
Би: -__-
Амаа олохгүй амттан идэх түүнийг харан хайр хүрнэ. Хэзээ нэгэн цагт чи намайг хайрлах болвуу? Тэр үед би хөгшин болсон байх болвуу? Олон асуултан дунд төөрөх би. Гэхдээ энэ олон учир нь үл ойлгогдох асуултанд ганцхан л хариулт бий. Чиний хамгийн сайн мэдэх хариулт..
DAY-235 Ажиглалт-345
Ядарч байна..болдог бол цаг хугацааг зогсоогоод түүнтэйгээ үүрд хамт баймаар байна..өдөр хоног ирэх тусам тэр улам биеэ даасан болж яг л намайг хаяаад явчих гээд байгаа юм шиг санагдах юм. Ерөнхийлөгч өдөр шөнөгүй утасдаж дахин хүн бүтээхийг шаардана, гэхдээ түүний цэнэгийг арай ядан дүүргэж байхад дахин нэгийг хийнэ гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ хийхгүй гэвэл намайг алах биз. Магадгүй түүнийг дайны цөм болгож байсанаас би үхчихсэн нь илүү дээр байх.
Хоног өдрүүд надаас улам алслагдаж байгаа ч үнэхээр яах учраа одоо хүртэл олоогүй л байна. Түүнийг тавьж явуулж чадахгүйтэй адил бас л орхиод явж чадахгүй.
Тэр өчигдөр хангалттай цэнэг аваагүйгээс болоод бараг л унтрахаа шахсан. Тэр нэг л унтрах юм бол дахиж сэхэхгүй. Хэдий хэцүү ч түүнийг өөрийнхөө төлөө бариад байж чадахгүй нь..
ДиӨүг дагуулан засгийн газарын өмнө ирэхэд түрүүхэн л инээж байсан түүний царай бараан
ДиӨү: яагаад энд ирсэн юм?
Би: би энд нэг хүнтэй уулзах ёстой. Яасан?
ДиӨү: энэ газар надад таалагдахгүй байна
Би: зүгээрдээ би удахгүй–
Түүнийг дагуулж орон ерөнхийлөгчийн өрөөрүү явлаа. Түүнийг үүдэнд нь үлдээгээд өөрөө асуух ч үгүй хаалгыг нь онгойлгон ороход ерөнхийлөгч ажлаа хийж байсан бололтой надруу гайхан нэг хараад удалгүй хөмсгөө зангидан
Ерөнхийлөгч: юу болоов хадагтай Жисү?
Би: Би танд Ди–туршилт А318-ийг авчирлаа.
Е: юу? Тэр туршилт чинь амжилтгүй болсон гээ биздээ?
Би: би түүнийг судлахын тулд хугацаа хэрэгтэй байсан юм. Тэгээд л худлаа хэлчихсэн. Намайг ингэж хэлэхэд тэр уурлаж байгаа бололтой гараа зангидан надруу хараад
Е: за яахав, одоо ч гэсэн авчирж өгж байгаад чинь талархаад дуугүй өнгөрөөе. Аваад ир
Би: гэхдээ эхлээд нэг юм тохирох хэрэгтэй байна. Тэрнийг битгий хамаагүй зовоогоорой бас нь сар болгон цэнэглэж байгаарай. Бас тэр их ухаантай болохоор хэлж байгаа үгсээ цэгнэж, хүссэн зүйлийг нь өгж байгаарай. Унтрааж болохгүй шүү
Е: чи яагаад ганц муу хиймэл амьтанд санаа зовоод байгаа юм бэ? Миний тавих сорилтуудыг тэр давж чадахгүй бол угаасаа л унтрана шдээ.
Би: таны хувьд хиймэл амьтан ч миний хувьд амьнаасаа илүү хайрладаг зүйл минь юмшүү. Тэр давж чадах болохоор зүгээр л дураар нь байлгаарай.
Е: яагаад амьнаасаа илүү хайрладаг гэж?
Би: миний–миний бү-үтээл болохоор...заза би ингээд явьедаа
Би тэндээс гаран уртаар амьсгаа авлаа. Би бараг амьсгалж байсанаа ч мэдрэхгүй байсан. Түүнээс холдоно гэж хэлэхэд л хэцүү байхад яаж явууланадаа.
Миний хэлсэн буланд томоотой нь аргагүй доошоо харан зогсож байгаа түүн дээр очин нэг гараараа хацрыг нь илбэтэл тэр надруу харав. Түүний нүд яг л ховсдогч шиг. энэ нүдийг би хийсэн ч тэр өөрөө бий болгосон учраас ийм байдаг байх. Хараад л баймаар...
ДиӨү: Кхм, Жисү?
Би түүний хацарнаас гараа аван: нөгөө одоо чиний орох ээлж. Намайг хүрж иртэл тэр хүмүүсийн үгэнд сайн ороорой.
Түүнийг орхиод яг нэг сар өнгөрч байна..Би яг л өмнө нь тэрэнгүй амьдарж үзээгүй юм шиг л авирлаж байлаа. Тэр байхгүй болохоор хоол идэх хүсэл төрөхгүй-тэр байхгүй болохоор ажил хийх ч хүсэл төрөхгүй-тэр байхгүй болохоор..амьдрах ч хүсэл төрхгүйнэ.. харин тэр яаж байгаа бол? намайг санаж байгаа боловуу? тэд тэрнээр юу хийлгэж байгаа бол?
Сүүлийн удаа, хамгийн сүүлийн удаа л ганцхан удаа түүнийгээ харахаар засгийн газарлуу явлаа. Үнэхээр тэрэнгүй бол тэсэхгүй бололтой..туйлдаж ядарсан биеэ арай хийн зөөж ядсаар түүний байгаа туршилтын лабораторилуу явлаа. Замдаа түүнийг хариуцаж авсан эмчтэй нь тааран
Би: сайн байна уу? гэж хэлэн бөхийтэл
Жүнмён: сайн сайн уу? энд юу хийж яваа юм? бие чинь зүгээрүү?
Би: би зүгээрээ, Ди–А318 яаж байна?
Жүнмён санаа алдан: чиний хувьд үнэтэй бүтээл гэдгийг мэдэж байна аа..гэхдээ ерөнхийлөгч тэрнийг зүгээр байлгахгүй бололтой. Долоо хоногт хамгийн багадаа л таван хүнд төрлийн туршилтанд орж хэт их хиймэл энерги шахуулж байгаа. Чи яг л хүн шиг хийчихсэн болохоор дотор бие нь ачааллаа дийлэхгүй үхжээд байгаа ч ерөнхийлөгч миний үгийг ерөөсөө сонсохгүй юм. Энэ байдлаараа тэсэхгүй байх..
Би: ийм юм болно гэдгийг мэдэж байсан ч арай ч ингэтлээ хүндрүүлтэл нь шахна гэж бодсонгүй..тэр хаана байгаа вэ?
Жүнмён: дагаад яв
Түүнийг даган явсаар лабораторын хамгийн хатуу туршилт хийгддэг хэсэгт ирэв. Энд хүн дээр туршилт хийдэггүй учраас их хүйтэн, харин тэр мэдэрдэг учраас даарж байгаа гэсэн үг.. Би үүднээс хоёр гудас аван түүний байгаа өрөөрүү ортол яг л шорон шиг газар байв. Тэр минь ганц төмөр орон дээр цонхийж цайсан хүн атиралдан хэвтэж байлаа. Би түүний хажууд очин хоёр гудсаа дээр нь тавьтал тэр бага зэрэг нүдээ нээн намайг хараад гэнэт ухасхын босож ирээд миний хоёр мөрнөөс барин том алаг нүдэнд нь нулимс цийлэгнэсээр
ДиӨү: намайг авах гээд ирсэнүү? би энэ хүмүүсийн үгэнд сайн орж өвдөж байсан ч тэвчсэн болохоор чи намайг авах гээд ирчихсэнүү? чамайг ямар их санасан гээч? чи байхгүй болохоор миний зүрх өвдөөд байсан.. гэж хэлэн намайг тэврэх гэхэд нь би түүнээс холдон
Би: дахиад жаахан л хүлээчих, би удахгүй ирж авна ойлгоснуу? Битгий тэнэг юм шиг чимээгүй байгаад бай! өвдөж байвал өвдөж байна гэж даарж байвал даарж байна гээд намайг–санаж байвал санаж байна гээд хэлж бай мэдвүү? би удахгүй..ирж авнаа
Би ингэж хэлээд шийдэмгий гэгчин эргэж харан алхтал тэр гарнаас минь татан намайг араас минь тэврээд
ДиӨү: санасан зөндөө их санасан. Чи байхгүй болохоор үхмээр санагдаж байсан ч..чамайг буцаж ирнэ гэсэн болохоор л чамд итгээд дуугүй байсан. Одоо чи ирчихлээ, бас..би чамд хайртай..намайг битгий орхиоч..
Түүнийг ингэж хэлэхэд л бараг ажиллагаагүй болсон байсан зүрх минь хяналтгүй цохилж нүүрэнд минь инээмсэглэл тодрон, түрүүхэн л хийж чадах эсэхтэй эргэлзэж байсан зүйл минь мартагдаж зориг орон халадныхаа дотуур гараа явуулан бүсэндээ хийсэн байсан буугаа гартаа атгаад
Би: орхихгүйээ, би ч гэсэн чамд хайртай..
