1 страница18 июня 2016, 13:46

Anotherman

Итгэхийг хүссэн зүйлдээ л итгэ. Гэхдээ үнэнийг олж харах хэрэгтэй шүү

2018 он, Өвөл

Үнэхээр итгэж чадахгүйнэ..Бүхэл бүтэн 3 жилийн турш хайрлаж итгэж, тэр битгий хэл хамгийн нандин зүйлээ өгсөн хүн минь одоо миний өөдөөс харж суугаад намайг ямар мулгуу арчаагүй хүн болохыг надад тайлбарлан хэлнэ..Ийм тэнэг өөрийгөө зүхээд ч барахгүйнэ. Энэ бүхэн худлаа гээд хэлээд өгөөчдээ Крис..

2015 он, Өвөл

Бүх зүйлс цав цагаан цасанд хучигдаж, мөстсөн зам дээр хүмүүс дэгэн догон алхана. Бүгд л удахгүй болох зул сарын баяртаа бэлдэн инээд хөөр дагуулсаар явна. Инээлдэн гүйлдэх хүүхдүүдийг хараад би санаа алдан

-Крис, хоёулаа хэзээ хүүхэдтэй болох юм бэ?

-Нари минь дээ, эхлээд сургуулиа төгсөөд тогтсон ажил төрөлтэй болчихье л доо. тэгээд зөндөө олон хүүхэдтэй болно за юу

-Ахлах сургуулиа ч төгсөөгүй хүүхдүүд хүүхэдтэй болоод байхад хоёулаа болноштээ. Тэглээч хоёулаа ямар дөнгөж танилцсан улсууд биш, бүхэл бүтэн 2 жил үерхчихээд

-хөөх манай Нари том эмэгтэй болжээ? Чи бид хоёр хэдий удаан үерхэж байгаа ч дөнгөж өчигдөрхөн оюутан болсноо санаж байнуу?

-Гэхдээ л!

-Нари, би ажил хийж их мөнгөтэй олоод, тэгснийхээ дараа хүүхэдтэй болоод, чамд хамгийн үнэтэй хувцас өмсүүлээд, том машин унаад бахдалтайгаар хадам аав дээр очих болно, арассо? намайг одоо хүртэл зөвшөөрөөгүй байгаа шүү дээ.

-заза, гэхдээ л/бувтнах/

-донтой охин/инээх/

Крис намайг гэрт минь хүргэж өгөөд духан дээр минь үнсээд явлаа. Бид хоёр ахлах сургуулиасаа хойш үерхэж байгаа ба өчигдөр шинэхэн 1р курсын оюутнууд болцгоосон юм. Харамсалтай нь бид 2 өөр сургууль, би соёл урлагийн их сургуульд дизайнер, загвар өмсөгчийн анги бол тэр сөүлийн их сургуульд гадаад харилцаагаар сурдаг. Үнэндээ бол бид хоёрын амьдрал тэс өөр байсан. Бид хоёр ахлах сургуульдаа 2уулаа алдартай байсан юм. Би баян айлын эрх танхил, хөөрхөн, спорт урлаг гээд бүх зүйлдээ сайн охин байсан бол тэр хэдий хичээл, спортдоо сайн царайлаг залуу ч дээрэнгүй буруу замаар орсон нөхөр байсан юм. Бид хоёр үерхэж эхэлснээс хойш тэр бага багаар засарч жэнтлэмэн залуу болсон. Гэхдээ л жирийн айлын хүүхэд болохоор баян аавд минь таалагдах гэж их зүдэрсэндээ.

-Кристэй байж байгаад ирвүү?

-тиймээ, ааваа

-та 2 ганц өдөр уулзахгүй байж чаддаггүй юмуу?

-тэгхийн бол би үхчихнэштээ ааваа

-энэ золигийг дээ, хувцасаа солиод буугаад ир

-зааа

Аав минь хэдий гаднаа хатуу ч дотроо бол миний төлөө юу ч хийхээс буцахгүй хүн. Крисийг ч гэсэн анхандаа сорьхын тулд муухай аашлаж байсан юм байналээ.

Ийнхүү өдөр хоног өнгөрч, Крис бид 2ын хайр ч улам л гүн гүнзгий болж байлаа..гэхдээ тэр өдрийг хүртэл...Кристэй уулзах гээд сургууль дээр нь очтол өнөөдөр өвчтэй гээд ирээгүй гэлээ, би залган юу болсныг нь асуутал сүртэй зүйл биш, ирэх хэрэггүй гэсэн хэдхэн үгээр намайг дуугай болгож чадсан юм. Хэдий эмзэглэх зүйл биш ч хоолой нь чичирч, цөхөрсөн маягаар хэлсэн нь намайг айлгаж байлаа.....маргааш нь ч.. нөгөөдөр нь ч гэсээр 7 хоног хичээлдээ очилгүй, утасаа авахгүй, гэрийнхээ хаалгыг ч тайлж өгөхгүй усанд хаясан чулуу шиг л алга болчихлоо..найзууд ангийхан багш нь ч хүртэл хайчсаныг нь мэдэхгүй гэсээр би ч хичээлдээ явалгүй тэрэнд санаа зовсоор бараг гэрийнх нь үүдэнд хонодог боллоо..гэхдээ тэр одоог хүртэл ирсэнгүй..

– дахиад л гэрт нь оччихоод ирэвүү?

Би:—

– аль хэдийн хагас сар болчихлоо, аав нь хүн явуулж хайлгая

– баярлалаа ааваа

Өрөөндөө орон, шууд л шалан дээрээ тэрийж хэвтлээ.. Санаа зовсон, гомдсон, уурласан, санасан..хамаг мэдрэмжүүдийг минь шингээсэн бүлээн нулимс шанааг минь даган хорсолтойгоор урсана..

Юу болсон юм бол? яасан юм бол? хаана байгаа бол? намайг яагаад орхиод явчихаж байгаа юм бэ? яагаад? Үй түмэн бодол толгойг минь дүүргэж аль хэдийнэ цөхөрсөн сэтгэлээ ядарсан биетэйгээ чирэн орон дээрээ атиралдан хэвтлээ.

Уйлсаар байгаад унтчихсан бололтой утасны хангинах чимээнээр сэрлээ, арай хийн гараа явуулан утсаа автал

-: байна уу?

Би:—

-:нөгөө Нари мөнүү? бишээ Нари сайн уу? гүйээ бишээ нөгөө юу..

Хэн болохыг нь ч харалгүйгээр утсаа авсандаа харамсан шууд таслачихав. Уйлсаар байгаад нулимс ширгэчихсэн бололтой, зүрх өмөрч гар салгалаж байсан ч нулимс гарсангүй. Нүд хорсон өвдөж уруул хатна..гайтай утас дахиад л дугарлаа, уурлан дугаарыг нь хартал...Крис!! яаран утсаа автал

– нөгөө юу Нари гэрийнхээ гадаа гараад ирээч, би Крис байна аа..

– А–аан за одоохо–н

– хүлээгээрэй! нөгөө уучлаарай танайх хэддүгээр орц билээ?/дуу нь сулрах/

– Юу??

-зза юу ч бишдээ нөгөө гэрийнхээ хажуудах цэцэрлэгт хүрээд ир..

-за

Би хурдхан шиг хариулчихаад дээгүүрээ цамц углан шууд л гутлаа өмсөөд аавын дуудахыг ч үл тоон гүйн гарлаа. Цэцэрлэгт ирэн ийш тийшээ харан түүнийг хайтал нэг сандал дээр толгойгоо салаавчлан сууж байлаа. Би хар хурдаараа гүйн тэрнийг очин тэвэрч автал тэр намайг өөрөөсөө бага зэрэг түлхээд

-: нөгөө Нари, юу—

-яагаад алга болчихсон юм?? хаана байсан юм? ямар их санаа зовсныг мэдэж байна уу? ядаж ганц мэссэж үлдээж болоогүй юмуу? надад хэлж болох л байсанштээ–

-уучлаарай! одоо дахиж орхихгүй болохоор..битгий санаа зов

би түүнийг тэврээд-иргээд ирсэнд чинь л баярлалаа.

Энэ өдрөөс хойш тэр дахиж хэл сураггүй алга болоогүй ч нэг л сонин болчихсон. Бид хоёртой холбоотой зарим дурсамжуудыг мартчихсан, бүр манай аавын нэрийг хүртэл санахгүй байсан..надтай яг л танихгүй эмэгтэйтэй ярьж байгаа юм шиг харьцаж заримдаа бүр өөртөө хүргэх ч дургүй болчихдог байлаа. Эхэндээ санаа зовж байсан ч тэр зүгээр гэсэн болохоор би тоолгүй орхисон юм. Удалгүй тэр хэвийн байдалдаа орсон ч яг л өөр хүн шиг байв. Гэхдээ миний хувьд миний л дэргэд байж байвал тэрний ямар байх нь надад хамаагүй байлаа.

Бид 3 жилийн дараа сургуулиа төгсөн гэрлэцгээсэн юм. Бид хоёул ажил хийн үнэхээр жаргалтай амьдарж байсан ч..

2018 оны Өвөл

Өнөөдөр бол бидний ойн баяр. Бид гадуур гаралгүй гэртээ даруухан тэмдэглэхээр шийдсэн юм. Ер нь бол миний санаа л даа, өнөөдөр бид хайрын баталгаагаа хийнээ :>>

-хайраа дарсаа авсан юмуу?

-..............

-хайраа

-................

-хөөе Крис!

-а-айн яасан?

-юугаа тэгтлээ бодоод гөлрөөд байгаа юм бэ? хүн юм асуугаад байхад

-а-аан юу ч бишдээ

Бид ширээгээ засан холоо идэцгээж эхэллээ. Гэхдээ Крис ямар нэгэн зүйлд санаа зовсон байдалтай дуугаа хураан суух нь нэг л сонин байлаа.

-Крис, ажил дээр чинь ямар нэгэн юм болоо юу?

-Үгүйдээ, Нари.. би юу ч хийсэн бай чи намайг уучилаж надаас холдохгүй байхуу?

-мэдээж, юу болоов?

– Нари, үнэндээ би..чамд үнэнийг хэлэх ёстой байх.. Би....би Крис бишээ

-юу яриад байгаа юм бэ? яагаад биш гэж?

-Үнэндээ бол би Крисийн ихэр ах. миний жинхэнэ нэрийг Кэвин Ву гэдэг.

-Битгий тоглоод бай

Крис миний гарт нэг цаас атгуулаад: энийг Крис чамд өгөөрэй гэсэн юм. Гэхдээ Нари би хэн ч байлаа гэсэн чамд хайртай гэдгийг санаарай

тэр ингэж хэлээд буцаж суудалдаа суув.Би гайхан цаасыг дэлгэж үзтэл захиа байлаа. гэхдээ энэ чинь—

Хайрт Наридаа,

  Сайн уу? Чи минь сайн биздээ? Магадгүй чи энэ захиаг уншиж байхад би тэнгэрийн орноос чамайгаа харж байх байх. Гайхаж байна уу? Битгий цочирдоорой учир нь би удмын тархины наалданги өвчтэй байсан юм. Чамтайгаа учирсанаас жилийн дараа би өвчнөө мэдсэн гэхдээ чамдаа төвөг удахыг хүсээгүй бас чамайг сэтгэлийн шархтай ч үлдээхийг хүсээгүй..Би одоо эмнэлэгт байна. Нээрээ би чамд ихэр ахтай байсан гэдгээ хэллүү? Үнэндээ би өөрөө ч мэдээгүй байсан. Аз болж би долоон хоногийн өмнө өөртэйгөө усны дусал шиг адилхан ахтайгаа уулзсан юм. Ээж аав 2 салахдаа биднийг тусад нь авсан юм байналээ. Кэвин чамд сайн хандаж байгаа биздээ? Чамайгаа уйлуулахгүйн тулд би ихэр ахыгаа өөрийнхөө дүрд тоглуулахаас өөр арга байгаагүй.. Тэр чамайг миний өмнөөс хайрлаж харин чи намайг хайрлах болно гэхдээ энэ захиаг уншаад чи тэрнийг хайрлаж эхлэх байх. Намайг хайрлах хайр чинь ч унтрахгүй гэдэгт итгэлтэй байна. Хайртай шүү  

Чиний Крис.

Үнэхээр итгэж чадахгүйнэ..Бүхэл бүтэн 3 жилийн турш хайрлаж итгэж, тэр битгий хэл хамгийн нандин зүйлээ өгсөн хүн минь одоо миний өөдөөс харж суугаад намайг ямар мулгуу арчаагүй хүн болохыг надад тайлбарлан хэлнэ..Ийм тэнэг өөрийгөө зүхээд ч барахгүйнэ. Энэ бүхэн худлаа гээд хэлээд өгөөчдээ Крис.

Нулимс гол шиг урсаж юу хийхээ ч мэдэхгүй хөшиж орхилоо..би хайртай хүнээ ч танихгүй үнэхээр мулгуу юм. Толгойгоо цохин газар суун уйлж эхлэхэд Крис..бишээ Кэвин ирж намайг аргадаж эхэллээ. Ийм л учиртай байж сараар алга болсон нь, бидний дурсамжыг мэдэхгүй байсан нь..би үнэхээр арчаагүй хүн юм! Уйлж суухад Кэвингийн намайг аргадах үгс нь бүдэг бадаг л сонсогдоно..

-Нари, би чамд хайртай. Хэдий би Крис биш ч гэсэн чамд хайртай. Хамт байх хугацаандаа чамд дурлаж, энэ гэрлэлтийг ч гэсэн чин сэтгэлээсээ хийсэн юм шүү. Намайг битгий орхиорой гуйя..

1 страница18 июня 2016, 13:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!