6 страница18 июня 2016, 14:19

-I F Y O U D O-

-FIRST SNOW-..I'll just go to sleep..니가 하면If you do, i become nothingIf you do, i can never win

Хурц гэрэл хөшиггүй цонхны цаанаас түүнийг сэрээх гэсэн мэт нүдийг нь гялбан тусахад л өөрийн ухаан орон өглөө болсоныг мэдэх нь тэр. Одоо ч гэсэн баруун нүднийх нь ухархайд хүйтэн нулимс хурсан хэвээр харагдана. Толгой нь яг л номны сүүлийн хуудас шиг хоосон ч гуниг дагуулсан мэдрэмжүүдээр дүүрсэн байлаа. Биеээ ч хөдөлгөх тэнхэл түүнд байсангүй, даваад гарах хүчтэй гэж өөртөө итгэсэн ч урам хугарахаас өөр хариу түүнд мөн ирсэнгүй...

– Итгэлцэл гэж юу вэ?

-Нар гарсаны дараа сарыг гарна гэж хүлээдэг шиг, өглөө босохдоо шөнө болохоор унтанадаа гэж боддог шиг, сар байхад одод байгаа гэж мэддэг шиг, хүнийг хайрлахад буцаагаад хайрлуул нь гэж итгэдэг шиг..итгэлцэл бол битүү манан дундаас гэрэлний жижигхэн тусгалыг олон түүнийгээ нандигнахтай адил хүний дотор нуугдах оч юм.

Оч асвал дөл болж, жаахан үлээгээд өгвөл гал болж, аажмаар дэвэргээж өгөхгүй байсан ч өөрөө авалцан түймэр болдог шиг итгэл нэг л хөлөө олох юм бол хязгаарлуу хөөрдөг галт шувуу билээ. Гэхдээ..итгэл нурахад юу болох вэ..?..

– Өнгөрсөн, одоо, ирээдүй гэж юу вэ?

-Өнгөрсөн бол дурсамж. Дурсамж бол ирээдүйн тулгуур. Өмнөх инээд чинь ирээдүйг чинь гэрэлтүүлж болох ч асгасан нулимс чинь ирээдүйд өвдөлт эсвэл харамсах шалтгаан болдог. Өнгөрсөндөө хорогдох хэрэггүй гэж хүмүүс хэлдэг ч энэ үнэн гэжүү? Өнгөрсөнөөс чинь тулгуурлан ирээдүй чинь босож байхад хамаагүй зүйл гэжүү?

Ирээдүй бол таавар. Тааврын хариуг өнгөрснөөсөө хайж олно. Ингээд бодоход 'одоо' хэнд хэрэгтэй юм? өнгөрсөн ирээдүйн дунд хавчуулагдаж, цаг хугацаа өнгөрхөд 'өнгөрсөн' болдог. Өнөөдрийг баярлаж, яг л хэзээ ч дахин өвдөхгүй мэт санагдан өнгөрөөсөн ч маргааш болоход тэр баяр хөөр мөн адил өнгөрсөн болон дурсамжын чинь гүнрүү замхардаг. Гэхдээ..өнөөдөр чи өвдвөл яах вэ..?.. дахин мартаад жаргалтайгаар шинэ 'ирээдүйг' эхлүүлж чадах уу?

– Хайр гэж юу вэ?

-Шунал, харуусал, итгэл, баяр хөөр, гуниг, хувиа хичээлт..Амьд амьтанд мэдрэгддэг бүх зүйлс. Эр эмийн хайрыг хайр гэдэггүй юм, итгэл гэдэг юм. Эд зүйлсийн хайрыг хайр гэдэггүй юм, тэр чинь шунал. Гэр бүлийн хайрыг хайр гэдэггүй юм, харин баяр баясал гэдэг юм. Гэхдээ юу ч гэж тодорхойлж, юу ч гэж нэрлэсэн бай бүгд нийлээд ХАЙР гэсэн 4хөн үсгэн дор нэгдэх ажээ. Гэхдээ энэ олон нэрт хайр гэгч чинь яг юу юм бэ? Хүн болгон мэдэрэрснээрээ, харснаараа, сонсосноороо өөр зүйл хэлэх байх. Гэхдээ юу юунаас илүү хайр гэдэг нь хувиа хичээх зан яалтачгүй мөн билээ. Тэр зүйл хажууд байвал жаргалтай болж, тэр холдвол гуниг хурж, тэр зүйл өвдхөд би ч гэсэн өвдөж, тэр зүйл жаргалтай байхад би ч гэсэн баярлдаг. Дахиад өвдөхгүйн тулд түүнийг аль чадхаараа баярлуулж, дахиад инээхийн тулд түүнд бүхнээ зориулан жаргалтай байгааг нь харна. Тэр л болж байвал би жаргалтай байх учраас, тэр л шархадах юм бол би өвдөх учраас гаднаа түүнийг гэн бүхнээ өгөн түүнийг инээлгэх ч дотроо түүий инээдээр өөрийгөө зугаацуулан, энэ зугаа цэнгэлд бүхнээ зориулах тэр шунал бол хайр юм. Гэхдээ..өөрийнхөө жаргалд шунан түүнээс өөр нэгнийг харж чадахгүй болтлоо сохорсон байх үед баяр баясал чинь чамайг орхивол яах вэ..?..

Бүх зүйл цав цагаан..Хана ч тэр, тааз ч тэр, түүний өмссөн хувцас ч тэр..гадаа мандах нар, ажил сургуульдаа яарах хүмүүс ч тэр бүгд гэгээлэг цагаан харагдана. Гагцхүү түүнийг тойрон байрлах зурагнууд дээрхи залуу бүсгүйн нүд харандааны хар бэхтэй хоршин юу юунаас илүү гүн хар харагдах ба түүний дотор хуралдах нулимс, зүрхэнд нь үүсэх нүхний өнгө хар өнгөөр будагдах ажээ.

Тэрний хөдөлгөөнгүй бие, юуг ч үл илэрхийлэх царай, хааяа хааяа уртаар санаа алдан ихэр татах нь хэн ч харсан өрөвдөхийн аргагүй байлаа. Эр хүн уйлж болохгүй гэж өөртөө хэдэн мянган удаа хэлсэн ч бяцхан хүүхдийнхээс дор болсон зүрх нь яаж тэсэх билээ? Арай хийн толгойгоо өргөн, шалтай наалдсан мэт байсан нүдээ хөдөлгөсөөр хаашаа ч хамаагүй харахад цонхоор гадаах орчинг бүрхэх цас харагдах нь тэр.

..Цас. анхны цас.

-Хайраа, чи хэзээ гэрлэвэл гоё гэж бодож байна?

-мм, зун л байвал гоё байлгүйдээ. Чи минь уртаа даашинз өмсөөд л, хоёулаа ямар нэгэн арал дээр очиж бал сараа өнгөрүүлэнгээ биеэ шараад л усанд сэлээд л..

-надаа лав өвөл гоёоо. ялангуяа анхны цаснаар гэрлэвэл бүр гоё.

-яагаад? өвөл хүйтэншдээ чи ч дуртай даашинзаа өмсөж чадахгүй хоёулаа заавал зузаан хувцас өмсөх хэрэгтэй болно.

-хүйтэн байхлдаа, гэхдээ би цасанд дуртай. Бүх зүйл цагаан болчихоор яг л шинээр төрчихсөн мэт, өмнөх муу үйлүүдийг минь цагаан өнгөөрөө дарчихаж байгаа юм шиг санагддаг юм. Харин тэр үед гэрлэвэл хоёулаа өмнөх бүх зүйлсээ мартаад зөвхөн чи бид хоёр гэсэн шинэ амдьрал эхлүүлж болошдээ

-хөөх энэ охиныг хараачээ, их том ярьдаг болчихсон байх чинь, гэхдээ сая юу гэсэн бэ? чи надаас өмнө тийм олон залуутай байсан болоод тэд нарыгаа нууж намайг цасаар аргалах гээд байгаа юм биш биздээ? айн? *гижигдэх* арай тийм юм биш биз дээ

-*инээх* ю-юу-у гэждээ хахаха за больёоо, надтай бүхэл бүтэн 6 жил наалдаж, эр хүйстэй хүн харуулахчгүй байсан юм байж нээрээ*хошуугаа унжуулах*

-өө, чи муу тэгвэл эрэгтэй хүн харах гэж оролдож байсан байхнээ яана гэнээ*дахин гижигдэж эхлэх*

..Цас..анхны цас..

-уучлаарай эрхмээ, та энэ утасны эзнийг танихуу?

-тиймээ би найз залуу–бишээ сүйт залуу нь байна, өөрөө хэн бэ?

-би Ханганг эмнэлгээс ярьж байна аа, энэ утасны эзэн сая машины осолд орон одоо энэ эмнэлэгт хүргэгдэж ирчихээд байна. Маш ноцтой гэмтсэн учраас ойр дотных нь хүмүүсийг цуглуулаад яаралтай—

утас гарнаас мултран унахтай зэрэгцэн зүүн гаранд минь байсан бөгж мөн алдрах нь тэр. Цүнх хувцасаа ч тоолгүй сэхээгүй амьтан хар хурдаараа түүнийгээ хүлээж байсан рестронаасаа гаран эмнэлгийн зүг гүйлээ.

Гадаа гаран машиныхаа зүг гүйж байхад тэнгэрээс цагаан зүйлс нэг нэгээр унасаар удалгүй гудамжыг тэр чигээр нь бүрхэв. Гудамжинд байх хүмүүс анхны цасыг харан баярлацгаах нь харагдана.

Анхны цас..түүний минь хоног тоолон хүлээж байсан тэр зүйл..тэр минь харж чадалгүй унтчихлаа гэжүү?

Анхы цас..

Бүх зүйл цагаан болчихоор яг л шинээр төрчихсөн мэт, өмнөх муу үйлүүдийг минь цагаан өнгөөрөө дарчихаж байгаа юм шиг санагддаг юм..

-ОЙ САНАМЖАА АЛДСАН ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ???? БҮХЭЛ БҮТЭН ЖИЛ ЭМЧИЛЧИХЭЭД ЯАЖ ИЙМ ЗҮЙЛ БАЙДАГ ЮМ??!!! ҮГҮЙ!!! ИЙМ БАЙХ ЁСГҮЙ!!!!!! ЖИЛИЙН ДАРАА СЭРЖ БАЙНА ШДЭЭ!! БҮХЭЛ БҮТЭН ХАРААЛ ИДСЭН ЖИЛИЙН ДАРАА НАМАЙГ ХАРАХ ГЭЖ БАЙЖ ТАНИХГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БЭ???!!! гуйя би бүх зүйлээ өгье сайн эмчлээд буцаагаад намайг сануулаад өгөөч дээ тэгхүү? гуйя эмчээ дахиад хэдэн жил ч байсан яахав гуйя эмчээ!!!

-би танд хэлээд байна шүү дээ, өөр арга байхгүй! харин ч ухаан орсонд нь баярлах байтал! бид ямар илбэчид үү? бидэнд бас чадахгүй зүйл гэж байдаг юм!!

нулимс хацар зүсэж, эмчийн хэлсэн үгнүүд зүрхрүү хатгах ч бууж өгөхйг хүссэнгүй. Эмчийн гарнаас нь зууран дахин дахин гуйх ч олон хэлэх тусам үг минь надад хүртэл сонсогдхооргүй болж байлаа. Тэр минь аль хэдийн ухаан орсон ч намайг санахгүй..зөвхөн түүнд зориулдаг байсан инээмсэглэлийг минь, зөвхөн түүнийг хардаг байсан нүдийг минь, зөвхөн түүнд хүрдэг байсан гарыг минь, зөвхөн түүндээ зориулдаг байсан мэдрэмжүүдийг минь..зөвхөн түүнийг л гэсэн 7 жилийг минь...

Арга тасран газар өвдөглөн унахад хамаг бие янгинана. Сэтгэлийн өвдөлт биеийн өвдөлтөөс давхад өөрийн эрхгүй нулимс урсан, дуссан нулимс болгоноос гомдолын гашуун амт ам түлнэ. Тэр минь сэрсэн ч орох зориг байсангүй. Сэрсэн гэдгийг нь сонсоод нисэх нь холгүй ирэхэд, энэ дэлхий дээр юунаас ч илүү хайртай нэгэн минь намайг хараад танихгүй байх үед, надаас айх үед би үхээд сэрэх шиг л болсон. Дотор ямар нэгэн зүйл пал хийн бие минь тэр дороо өвдөж эхлэхэд би тэр өрөөнөөс яаж зугтаж гарсанаа одоо ч сайн санахгүй байна. Дахиад өвдмөөргүй байна, түүнээс дахиад 'чи хэн бэ?' гэдэг үг сонсмооргүй байна. Буцаад 7 жилийн өмнөхрүүгээ очмоор байна, түүнгүй амьдарлыг төсөөлмөөргүй байна..

Эмнэлгийн коридорт эхэр татан суухад коридорын үзүүрт байх жижигхэн цонхноос гэрэл тусан эмнэлгийн бүдэгхэн хонгилыг гэрэлтүүлэх нь тэр. Аажуухан дээш харвал..түүнийг минь надаас явсныг дахин гэрчлэх мэт анхны цас орж байв...

Залуугын толгойнд 2 жилийн өмнөх бүх болсон явдал яг л хуучин киноны хальс шиг ээлж дараалан үзэгдэхэд уур нь хүрэн өрөөгөөр дүүрэн байсан залуу бүсгүйн зургыг араатан олзоо олоод тасдаж буй мэт урж шидэлж эхлэх нь тэр. Түүний нэг зургыг урахад зүрхэн дэх шарх нь дахин нэгээр нэмэгдэх шиг болон уур гомдол нь дээд цэгтээ хүрч өрөөг тэр чигээр нь буулгаж хаяв. Түүийгээ зурахдаа ашигладаг байсан өнгө өнгийн будагнууд, гүн хар нүдийг л сийлэг байсан хар харандаанууд цагаан өрөөг тэр чигээр нь будан цаасны уранхай тасарсан хэсгүүд шалаар нэг хөглөрөв.

Галзуу хүн шиг ийш тийш савчин, орилж уйлсан ч, түүний зурагнуудыг урсан ч бүх зүйлээ эвдэлсэн ч түүнд сэтгэлийн шархыг нь нэмэхээс өөр ямар ч олигтой үр дүн өгсөнгүй.

Тэр ч ядран хөглөрөлдсөн олон уранхай цаасан дунд хэвтэхэд сүүлийн дусал нулимс нь урсан, нүдээ аажуухнаар анив.

Цагаан өрөө. Анхны цас. Ханан дээр өнгө өнгийн будаг холилдон, газраар урж, базсан, цааснууд хөглөрнө. Тэр олон цаасан дунд нэгэн залуу тайван гэгчин унтах бөгөөд харвал гарт нь цорын ганц үрчинхий ч урагдаагүй цаас байв. Цаасан дээр нэгэн залуу эмэгтэй байх бөгөөд өөр нэгэн залуутай хөтлөлцсөн байх нь тэр. Зургыг хар харандаагаар нямбай гэгчин зурсан байх бөгөөд эмэгтэйг нь хархад л баяр баясал хайр мэдрэгдэж байв. Цаасны баруун доод буланд мөн хэдэн он сар өдрийг нямбайлан бичжээ.

2007 оны анхны цаснаар чи минь над дээр ирсэн.
2014 оны анхны цаснаар чи минь надаас явсан.
2015 оны анхны цаснаар чи минь намайг мартсан.
2016 оны анхны цаснаар чи минь хайраа олсон.
2016 оны анхны цаснаар би чамгүй ертөнцөд очсон.

6 страница18 июня 2016, 14:19

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!