3. Ээжийгээ уучлаарай...
-🧡-
Би жирэмсэн болсон гэдгээ мэдээд бараг л 3 долоо хоног өнгөрч байлаа. Үнэндээ хүүхэдээ төрүүлэхдээ итгэлтэй биш байгаа ч гэсэн миний хайртай хүний хүүхэд гэхэд л сэтгэл минь дүүрч байна. Гэсэн ч над шиг цагийн ажил хийж мөнгө олдог ядуу оюутанд хүүхэдээ ганцаараа өсгөнө гэдэг ёстой л байж боломгүй зүйл...
Хүүхэд маань бараг л 2 сартай болчихсон. Тиймээс би зүрхнийх нь цохилтыг нь сонсож болно... Гэхдээ төрүүлэхгүй шүүдээ... Надад тийм итгэл алга... Яах ёстой юм болдоо? Сургууль дээр очихдоо аль болох л Сүбинээс зугтах шахам явдаг хэвээрээ байгаа... Өөр яана гэж би ямар очоод би чамаас жирэмсэн болохоор өлгийгөө бэлд гэлтэй нь бишдээ? Тэглээ ч энэ бүхний дараа яаж тэр хүүхдэд маань итгэх юм...
Сургууль дээр ирчихээд эхний хичээл дээрээ ирээд багшаа хүлээж байтал Сүбин ороод ирэх нь тэр... Аль болох түүнрүү харахгүйг хичээсэн ч Сүбин бараг л хажууд минь ирээд суучихлаа. Тэгээд л бүхэл бүтэн нэг цаг гучин минутын турш надруу тасралтгүй ширтсээр багшийг гарч явахад би шууд л босон түргэн түргэн алхахад Сүбин дахиад л араас минь ирэн
-Надад үнэхээр хэлэх зүйл байхгүй хэрэг үү?
-Хөөе Чүэ Сүбин битгий намайг дагаад намайг тухгүй байдалд оруулаад бай ингээд байх юм бол цаашдаа би оюутан байх ч арга байхгүй болох нь эсвэл үнэхээр надаар чөлөө авахуулахыг хүсээ юу?
-Хабинаа
-Сонсмооргүй байна юу ч чамтай унтсан азгүй охидын тоонд орсон гэдгээ бодохоор өөрийгөө алчихмаар байгаа болохоор цаашдаа танихгүй хүмүүс шиг л байцгаая гуйя
Ийнхүү хэлэн эргэн доошоо шатаар бууж байхдаа яагаад ч юм дотор минь муухай оргин нүд минь харанхуйлаад эхэллээ...
-Сүбиний талаас-
И Хабин... Миний хувьд яг л гэрэл гэгээ шиг хүн байсан. Анх сургуулийн танилцах үдэшлэг дээр л би хараад шууд л дурлачихсан. Зүгээр л нэг үгээр газарт буугаад ирчихсэн сахиусан тэнгэр л гэсэн үг...
Хөөрхөн давхараатай урт нүд, хацарын хонхорхой, урт шаргал туяатай долгионтой үс, цэвэрхэн цагаан арьс гээд л түүнд дурлахад надад нэг л хором хангалттай байсан. Хүмүүстэй ярилцаж байхдаа ганцхан удаа надруу хараад инээмсэглэх мөчид нь би түүнийг минийх л байгаасай гэж хүсч хорвоо ертөнц зогсчих шиг л болж билээ...
Мэдээж тийм хөөрхөн эмэгтэйд бүх л залуус сайн байх нь ойлгомжтой байсан. Сургуулийн од гэсэн дээд ангийн ах нар хүртэл араас нь гүйж байхад нэг ч удаа зөвшөөрөөгүй зүгээр л эелдэгээр татгалздаг байсан учираас би ч бас түүнд тоогдохгүй байвийдээ гэхээс эмээсэн...
Хулчигар байгаа биз? Тэгээд л хоёр жил хүлээсэн зүгээр л холоос ажидаг байсан юм зориг гаргаад яриа өдөхөөр очих бүрт минь надруу сонин гэгч нь харчихаад эсвэл богинохон хариулт өгчихөөд л надаас бултчихдаг болчихсон байсан. Ингээд л яахаа мэдээгүй... Харин хачин гэмээр ээжийг нас бардаг өдрийн өмнөх өдөр нь төрсөн өдрөөрөө зүгээр л зориглоод үзэхийг хүссэн одоо л биш бол хэзээ ч үгүй гэж бодсон учираас...
Уруул дээр үнэсчихээд өөрийнхөө хийсэн үйлдэлд өөрөө ч гайхширч байсан ч холдож эсвэл болиулж чадаагүй...
Тэр мөчийг бараг л хоёр жилийн турш төсөөлж бодож нууцхан хүссэн учираас л тэр... Миний хувьд хэтэрхий гэмээр сайхан бас гайхалтай шөнө байсан. Амьдралдаа хэзээ тийм их аз жаргалтай байсанаа ч мартах шахсан байсан.
Бид хоёр хайрыг бүтээж, бие биенийгээ энхрийлж хамгийн гайхалтай нь би түүнийхээ анхны эр хүн нь болсон...
"Хайртай"гэж энгэрт минь тэврүүлж байхдаа хэлсэн ганцхан үгийг нь би хэзээ ч мартаж чадахгүйгээр тодоос тод санаж басхүү хөөрч байсан юм... Түүнийг ч бас надтай ижил зүйл мэдэрсэн гэж итгэсэн.
Гэтэл бүх зүйлс дахиад л орвонгоороо эргэчихсэн дахиад л Хабин надаас зугтаад эхэлчихсэн. Тэр явдалаас хойш бүх зүйлс өөрчилөгдөнө гэж бодож байсан юмсан...
Галзуурталаа архи ууж бараг ухаанаа алдах шахаж байхдаа дахиад л Хабинийг хармаар санагдаад байсан юм.Ингээд сургууль дээр ирдэг өдөрөө дахиад асуухыг хүссэн ч Хабин дахиад л надаас зугтаад эхэлсэн ийнхүү араас нь гаран асуухад уурласаар эргэж харан явж байхдаа ухаан алдаад уначихсан.
Би айсаар түргэн тусламж ирэх хүртэл хамтдаа явсаар эмнэлэгт ирлээ... Эмчийг гарч ирэхийг хүлээн яахаа мэдэхгүй сууж байтал эмч гарч ирээд
- Аан чи найз залуу нь уу? Санаа зоволтгүй ээ ашгүй хүүхэдэд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй байна ураг хэвийн байгаа аав болж байгаад чинь баяр хүргэе гэх нь тэр...
-Айн та сая юу гэсэн бэ? Хабин жирэмсэн хэрэг үү?
-Мэдээгүй хэрэг үү? Бараг л хоёр сар гарч байгаа хүүхэд байна лээ шүүдээ яанаа хэлэхээс нь өмнө гэнэтийн бэлэг барьчих шиг боллоо заа тэгвэл албан ёсоор баяр хүргэе!
Баярлах сандрах хийгээд айдас гээд ёстой байж болох бүхий л мэдрэмж холилдон яахаа мэдэхгүй хэсэг суув...
Би аав болж байгаа юм байна! Бурхан минь гэж бид хүүхэдтэй болох гэж байгаа юм байна!
Хабин бидний хүүхэд...
-Миний талаас-
Эмнэлэгийн эхүүн үнэр үнэртэхэд л би эмнэлэгт байгаагаа ядах юмгүй ойлгов. Сүүлд Сүбинтэй маргалдаж байгаад ухаангүй уначихсан гэдгээ л санаж байна.
Намайг сэрэхэд Сүбин их л нухацтай гэгч нь надруу харж байх бөгөөд
-Сэрчихсэн үү?
-Мммм чи энд юу хийж?
-Чи ухаан алдчихсан болохоор л санаа зовоод хүрээд ирсэн юм
-Тэгвэл одоо сэрсэн гэдгийг харсан бол явж үз би өөрөө өөрийгөө аргалчихаж чадна
-Хүүхэдээ зүгээр эсэхийг асуухгүй хэрэг үү?
Тэр сая юу гэсэн бэ?
-Юу гэнээ?
-Яагаад хэлээгүй юм бидний хүүхэд биздээ?
-Хүүхэд зүгээр үү?
Түүнийг доошоо харсаар надад юу ч хэлэхгүй байсанд би гэдсэн дээрээ гараа тавьсаар уйлж эхэллээ... Юу ч хийж өгч чадаагүй шүүдээ хүүхэддээ... Гэдсэн дотор байхад нь үргэлж аавтай нь хэрэлдэж, муухай бодол бодож байсан болохоор ингээд надад гомдоод явчихсан бололтой... Ээжийгээ уучлаарай үр минь намайг уучилаарай...
Сүбин орон дээр суун намайг тэвэрхэд би түүний энгэрт наалдан
-Бүгд миний буруу Сүбинаа би дандаа муухай бодол бодож хүүхэдээ төрүүлэхгүй гэж бодож байсан болохоор бидний хүүхэд ингээд яваад өгчихлөө одоо байхгүй болчихлоо бидний хүүхэд яах вэ Сүбинаа намайг уучлаарай
-Зүгээрдээ битгий уйл бид хүүхэдээ төрүүлэх болно
-Юу?
-Бидний хүүхэд эрүүл байгаа болохоор битгий санаа зов бид хүүхэдээ хамтдаа эрүүл саруул төрүүлэх болно гэх нь тэр...
3-р хэсэг төгсөв
Зиа ингээд дараагийн хэсэг орлоо сэтгэгдэлээ харамгүй үлдээгээрэй тэгвэл админ нь дараагийн хэсгээ хурдан гэгч нь оруулнааа мэдээж уртаас урт сэтгэгдэл хүлээж байгаа шүү😘
