5 страница17 июня 2022, 14:10

4. Аавынхаа ертөнцөд тавтай морил...


Мэдэгдэхийг хүсч байсан гэвэл худлаа хүсээгүй гэвэл бүр ч худалаа болох байлгүй... Зүгээр л би яахаа үнэхээр мэдэхгүй байсан. Хамгийн аймшигтай зүйл гэвэл бид тэр бүгдийг албан ёсны харилцаагүй байхдаа хийчихсэн тэгээд бүр нэг шөнийн алдаанаас болоод одоо хүүхэд бий болчихоод байна гэдэгт л байна!

Би амьдралаа хэзээ ч ийм байгаасай гэж төсөөлж байсан удаа байхгүй. Мэдээж би Сүбинд нууцаар өөрөөсөө бараг л нуух шахам хайртай байсан уу гэвэл тийм гэхдээ тэглээ гээд хүүхэд хүсээгүй шүүдээ бурхан минь гэж...

Ганцаараа бүх зүйлсээ хэлэхгүй их удаан явсан болоод ч тэр үү эсвэл зүгээр л би түүний энгэрт нь нялхараад байна уу гэдгээ мэдэхгүй юм гэхдээ л түүний энгэрт тэврүүлэхэд л миний хэцүү байсан тэр бүхэн зүгээр л ор мөргүй алга болчихлоо... Яг л цөлд бороо орж буй адилаар түүний тэврэлт намайг тэтгэж тайвшируулж байсан юм.

Биднийг тэнэг л юм шиг тэврэлдээд сууж байтал сувилагч намайг дагуйлан ерөнхийдөө биднийг дагуйлан хүүхэдийг минь харуулахаар эхо руу дагуйлан явсан юм.

Эмч инээмсэглэсээр

- Хүүхэд нь эв эрүүл байнаа санаа зоволтгүй зүрх нь цохилоод эхэлчихэж сонсох уу?

Түг түг түг...

Миний дотор шинэ амь бий болж байна тэгээд бүүр зүрхнийх нь цохилт надад ингэж сонсогдож байна шүүдээ... Нүднээс минь нулимс урссаар байх нь тэр... Хэдхэн хормын өмнө энэ гайхамшигийг алдахыг хүсээгүй гэдгээ ойлгосон. Миний хүүхэд шүүдээ эцсийн эцэст юу ч болохгүй байсан ч Сүбинтэй гэрлэхгүй байсан ч бидний хүүхэдийг үгүй хийх эрх байхгүй...

Бид эмчийн үзлэгээс гартал Сүбин шууд л тасагтаа орж ирсэн даруйдаа намайг тэврээд

-Би буруу зүйл хийсэн байж болох юм юу гэдгийг нь мэдэхгүй байна эсвэл зүгээр л чи надад хайргүй байж болноо, эсвэл чи өөр хүнд сэтгэлтэй ч байсан байж болно тэр бүхэн чиний хувьд алдаа байсан ч байж болох юм гэхдээ Хабинаа зүгээр л хүүхэдийг төрүүлж болохгүй гэж үү? Бидний хүүхэд шүүдээ гуйя би үнэхээр хүссэн бүхнийг чинь хийе

Бидний хүүхэд эцсийн эцэст миний хайртай залуун хүүхэд шүүдээ... Түүнд за ч гэж хэлсэнгүй эсвэл үгүй ч гэж хэлсэнгүй... Зүгээр л яг л тэр шөнө шиг энгэрт нь тэврүүлээд хэсэгхэн зогслоо... Ганцхан удаа л ингэж энгэрт нь тэврүүлсэн хэрнээ л хэдийнээ би л энэ энгэрт ингээд тэврүүлээд зогсох ёстой юм шиг мэдрэмж төрнө...

Шөнөжингөө бодол болсоор хөрвөөсөөр унтаж чадсангүй. Жирэмсэн болчихсон байж л ердөөсөө хордлого өгөхгүй тэгсэн хэрнээ сэтгэл санаа гэж ёстой нэг өөр хүн миний дотор ороод амьдарч байгаа аятай л байх юмаа... Үнэндээ л яах учираа олохшгүй байсан ч гэдсэн дээрээ гараа тавьсаар бодсоор байсан юм... Намайг өрөөнөөсөө гаран агаар амьсгалахаар сууж байтал Сүбин надад саад болохгүй гэсэндээ үүдэнд коридорт өвдөгөө тэвэрчихсэн сууж байх нь тэр... Яагаад ч хараад өр өвдөх шиг болов. Сүбин багаасаа ээжгүй өссөн болоод ч тэр үү их сэтгэл зөөлөнтэй санагдаад байдаг юм. Үнэндээ ээжгүйг нь мэддэг болохоор өвлийн амралт болохоос өмнө шургуулганд шөл хийгээд тавьдаг байсансан... Одоо хүртэл мэдээгүйг бодоход хэн өгдөгийг нь мэддэгүй болохоор иддэгүй ч байж мэднэ... Би зүгээр л түүний гадаад төрхөнд нь дурласан юм уу гэхээр үгүй... Сүбин хэн хэнээс илүү хүнийг бодож чаддаг хүн үргэлж л хэн нэгэнд туслахдаа бэлэн явж байхыг нь яана... Тэгэж байгаад хэн нэгнээс шарх авчихвийдээ гэхээс айхыг яана...

Би инээдтэй байгаа биз хайртайгаа хэлж чадахгүй тэгээд нэг удаа зориг гаргаад хийсэн үйлдэл минь ганц талын хайраар хайрладаг залуугаасаа жирэмсэн болгочихсон байдаг... Ойртож чадахгүй хэрнээ холоос жаргалтай байгааг нь харахаар л баярлаад явчихна... Одоо ч гэсэн мөрөө дэрлүүлээд сууж байхдаа хүртэл Сүбинийг тухтай унтуулж чадахгүй байгаа өөртөө л хамаг бурууг тохно.

Үнэндээ би ийм их хайртай байлаа гээд яах вэ? Сүбин айлын ганц хүү өв залгамжилсан ганц хүү... Бид хоёрыг хэн хүлээж авах юм? Үгүй ээ хүлээж авсан байлаа гэхэд би хэзээд түүнийхээ хажууд дутуу дулимаг мэтээр өөрийгөө мэдэрсээр байх болно. Бидний зинда нийлэхгүйгээс гадна Сүбин сүйт бүсгүйтэй хүн шүүдээ...

Сүбин гэнэт сэрэв бололтой надруу нойрмог нүдээр харсаар суухад нь би түүнрүү их л тайвнаар харсаар

-Чүэ Сүбин одооноос чи хүүхдийн аав болж байгаа болохоор сайн сонс хоёулаа хүүхэдээ төрүүлэх болно...Ингэж хэлэхэд минь Сүбиний нойр нь шууд л сэргэсээр намайг тэврээд

-Баярлалаа би сайн аав байх болноо гэсээр хэлж дуусаагүй байхдаа амаа дарсаар гүйгээд явчих нь тэр...

Ингээд эмнэлэгээс гараад гэртээ ирэхэд Сүбин дагаж ирсэн болохоор ёстой дуртай дургүй оруулахаас өөр аргагүй болчих нь тэр... Үнэндээ манай гэр бол бараг л би өөрөө багтахад л хэцүүдэлтэй шүүдээ орны хажууд ширээ тэгээд хажууд нь залгаа хөргөгч тэгээд шууд гал тогоо гэтэл яаж би Сүбинийг оруулах вэ дээ? Хэдий гэрлэхгүй тэгээд бүр үерхэхгүй гэж шийдсэн ч гэсэн надад нэг өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж байнадаа. Сүбин орж ирээд л шууд

-Хөөе Хабинаа өмнө нь ийм байранд амьдраад болоод байдаг байсан байх гэхдээ одооноос ийм байранд амьдраад байж болохгүй ээ... Яаж ийм жижигхэн байранд амьдрах гээд байгаа юм одоо ямар ганцаараа ч байгаа бишдээ агаар ч дутагдаад манайхаас ч хол юм зүгээр л яг одоо ачаагаа багла манайхруу явья

-Хөөе чи битгий дураараа шийдээд бай би эндээ тайван бас амгалан байгаад болоод л байдаг юм гэхэд Сүбин

-Тэр чинь чи жирэмсэн болоогүй байсан үе харин одоо бидний бяцхан сахиусан тэнгэр гэдсэн дотор чинь бүрэлдээд байж байгаа яахав чамд хорлого өгөхгүй зүгээр л багйаа юм шиг боловч надад хэцүү байна за юу гэсээр манай жижигхэн нойлруу шууд л үсрэн орох нь тэр...

Тэгэхээр энэ бүх хугацаанд бага багаар Сүбин гайхалтай гэгч нь жирэмсний хордлого өгч эхлээд байсан байдаг юм. Гэтэл надад үнэндээ мэдэгдэх зүйл нэг ч байхгүйгээр үл барам би зүгээр л жирийн хүн шиг явснаас болж өөрийгөө ийм орой жирэмсэн болсон гэдгээ мэдсэн.

Ёстой дуртай дургүй Сүбиний гэрт ирэхэд Сүбин нөгөө хэдэн найзуудаа цуглуулчихсан гэрээ цэвэрлүүлж байх нь тэр

Бомгю, Ёнжүн, Кай, Тэхён хүртэл ирчихсэн бүгд хормогч өмсчихсөн Тэхён хоол хийж харагдах бол Бомгю Ёнжүн хоёр дуртай дургүй хэрэлдсээр шалаа угаангаа тоос арчиж байгаа харагдана харин Кай бараг л хийх юмгүй дунд суусаар ус дөхүүлж өгөнгөө хүүхдийн хувцаснууд янзалж байлаа. Намайг харсан даруйдаа

-Гэртээ тавтай морил!гэх нь тэр...

Ийнхүү бид хоёр гэрээ хийж албан ёсоор хүүхэдээ хамдаа өсгөхөөр болсон юм... Одоо л бүх зүйлс эхэлж байнадаа...

Тэгэхээр бид хоёрын гэрээнд зааснаар

1. Хэн хэнийхээ хувийн амьдралд оролцохгүй ч хүүхэдийнхээ өмнөх үүрэг хариуцлагыг яс чанд баримтлах болно

2. Хүүхэдийг төрөх хүртэл намайг амаржих хүртэл би Сүбиний гэрт амьдарч хүүхэдийг эсэн мэнд төрүүлэхэд хамаг анхааралаа төвлөрүүлнэ

3. Хүүхэдээс бусад зардалыг өөрөө хариуцах болно

4. Хүүхэдээс өөр ямар нэгэн харилцаагаар бие биеэ хардаж сэрдэхгүй болно

5. Хүүхэдийг төрөхөд овгийг нь шууд Чүэ овогоор овоглох болно

6. Хүүхэдийг том болтол ээж болох миний бие өсгөх боловч бусад зүйлсийг аав нь хариуцна

Ийнхүү хатуу гэрээ хийсээр би санаа амран түүний гэрлүү нүүхээр болсон юм... Ямар нэгэн хувийн сэтгэл хөдлөлөөр цаашид хандахгүй гэсэн үг шүүдээ... Тэгэхээр үр минь энэ аавын чинь найзууд болон аавын чинь гэр байнадаа тэгээд ямар байнадаа? Ааваас чинь тэс өөр хүмүүс байгаа биз? Чи нагац ах нар болно гэсэн үгдээ... Чи минь л ухаантай төрдөг юм шүү... Хэцүүдээ ах нар чинь аав чинь нийлээд л бүгд жаахан хөвгүүд юмдаа...

4-р хэсэг төгсөв

Зиа сайнууцгаа зөндөө удаан хүлээсэн үү? Уучлаарай ёстой нэг амьсаглах ч зав бараг гарахгүй явсаар байлаа шүүдээ... Ингээд зуны амралт албан ёсоор эхэлсэн болохоор өгүүллэгээ ёстой сайн оруулнаа хүлээж байгаарай

5 страница17 июня 2022, 14:10

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!