5. Ингээд зогсчихоосой билээ...
Өмнөх орой нь
Сүбинийг гэртээ орж ирэхэд нөгөө хэд нь урьдын адил тоглоом тоглон бие биентэйгээ маргалдах бөгөөд үнэндээ гэртээ гэрийн эзэн нь орж ирж буйг ч анзаарсангүй. Гэхдээ түүнд энэ байдал тийм ч чухал байсангүй буйдан дээр Бомгю Ёнжүн хоёр маргалдан бие биентэйгээ playstation тоглох бол Кай тэнд Тэхёнтой нийлээд хөзөр тоглох аж...
Эргэн тойрон дүүрэн хог новшнууд хэзээ ч хамгийн сүүлд гэрээ цэвэрлэсэн гэдгээ мартаж орхиж... Ингэж бодох төдийд яаж цаашдаа ийм байдлаар хүүхдийн аав болох талаараа санаа зовинох аж...
Ийнхүү салхи татуулан алхсаар шатны хажууханд байдаг гал тогооноос нэг хүйтэн шар айраг авах далимдаа хөргөгчинд байгаа зүйлсээ хараад дахиад л санаа алдлаа үргэлжлүүлэн шар айрагаа задлан нэг том балгаад л шууд дотор нь муухай оргин ариун цэврийн өрөөрүү гүйхэд л нөгөө хэд нь Сүбинийг орж ирсэн гэдгийг анзаарав бололтой
Бомгю " Энэ хүн гуай ойрын үед нэг л хачин болчихсон байгаа мэт санагдахгүй байна уу?"
Ёнжүн " Харин тийн яг нэг жирэмсэн хүн шиг хоолны хордлого юм уу гэхээр үгүй гээд л хоол идэх гэхээр л нойлруу амаа дарж гүйгээд л..."
Кай " Яагаав нөгөө аавууд эхнэр нь жирэмсэн болохоор хамт хордлого өгөөд байдаг шиг л юм болоод багйаа биздээ"
Кай-г ийнхүү хэлэхэд бүгд гацан байрандаа гацаж орхив. Харин тэднийг ийнхүү сэжиг авсан хойгуур Сүбин дахиад л ярвайсаар үхэл царайлан гарч ирээд
-Ёооох ёстой л үхчихсэнгүй юм идүүлэхгүй тэгсэн хэрнээ алах гэж байгаа юм шиг бөөлжүүлээд байх юм гэдэс бүүр эргэчихлээ байна гэсээр ус авч уухад нь бүгд сэжиг бүхий харцаар харсаар
-Өөрөө юу болоод байгааг яг одоо тайлбарлана уу гэхэд Сүбин найзуудыгаа аль хэдийн ямар нэгэн зүйлийн сэжиг авчихсан гэдгийг ойлгон уснаасаа дахиад нэг балгаад
-Анхааралтай сайн сонсоорой би удахгүй аав болно гэхэд бүгд нир хийтэл инээх нь тэр...
Хэн ч итгэсэнгүй... Мэдээж шүүдээ Сүбин охидын дунд алдартайг бүгд мэдэх хэдий ч бүх охидуудтай эелдэг гоё харьцдаг ч хэнтэйн ч дотно болж байгаагүйг бүгд мэднэ.
Тийм хүнээс би удахгүй аав болно гэдэг үгийг сонсоод үнэндээ итгэсэнгүй түүнийг сүйт бүсгүйтэйг бүгд мэднэ гэхдээ тэр эмэгтэйдээ ч сайн биш гэдгийг мэднэ зүгээр л хоёр талын эцэг эх гэрлэ гэсэн болохоор хэд хэдэн удаа уулзаж байсан ч Сүбин тэр охиныг өөрийнхөө жаахан дүүгээс өөрөөр харж байсан удаагүй билээ. Тэглээ ч хэтэрхий эрх танхил, авахыг хүссэн бүх зүйлээ авдаг амьдралын талаар ямарваа нэгэн ойлголтгүй жаахан охинтой амьдралаа холбохоос ч дургүй нь хүрдэг гэдгээ ил далд илэрхийлсээр л байдаг.
Сүбин усаа уунгаа буйдан дээр суухад нөгөө хэд нь дагасаар хажууд нь ирээд хүрээлэн суусаар тэднээс шууд л Бомгю түрүүлж ам дуугарсаар
-Хөөе чи тэгээд жинэхэнээсээ яриад байгаа хэрэг үү?
-Мхммм одоо бараг л гурван сар хүрэх гэж байгаа гээд инээхэд үнэхээр үнэн яриад байгааг нь ойлгох нь тэр...
Ёнжүн " Гурван сар хүрэх гэж байгаа гэнээ? Тэгэхээр бараг 12 сард жирэмсэн болсон гэсэн үг байна зун төрөх юм байна шдээ" гэснээ амаа дарсаар
Тэхён " Өөрөө өлгийгөө бэлдэхгүй бол удахгүй ааваа гээд гараад ирэх нь байна шдээ"
Бомгю " Тэгэхээр юу гэсэн үг вэ Сүбин ах гуай Ёнжүн ахаас түрүүлээд аав болчихож байгаа хэрэг үү? Үгүй би тэгээд ийм залуугаараа нагац ах болчихож байгаа юм уу? Байз гэхдээ манай бэр хэн юм бэ?"
Кай " Хабин мөн үү?"
- Нөгөө хөөрхөн Хабин уу?гэхэд Сүбин малийсаар толгойгоо дохиход бүгд уулга алдах нь тэр...
- Гэхдээ асуудал нь хүүхэдээ төрүүлэхгүй гээд байнаа үгүй ээ төрүүлсэн ч надтай хамт баймааргүй байна гээд байна шдээ
- Айн?
- Тэгэхээр байна шдээ та нар санаж байна уу нэг би гэнэт л төрсөн өдрөөрөө үдэшлэг хийнэ гээд хачин юм хийснийг надаас гардаггүй зан гарсанг тэр өдөр үнэндээ угаасаа Хабинийг л авчирах зорилготой байсан юм яг миний бодосноор болсон л доо бид хоёр хоёр жилийн дараа анх удаа бараг тэгэж бие биенийхээ талаар ярилцсан байхаа гэхдээ байдал буруугаар эргээд бид хоёр тийм зүйл хийчихсэн тэгээд тэр явдалаас хойш надаас зугтаад байсан юмаа гэтэл жирэмсэн болчихоод л зугтаад байсан юм билээ. Одоо тэр чухал биш байна хүүхэдийг төрүүлмээргүй байгаа юм шиг байна би тэгээд яг яаж ятгах аргаа олохгүй юм үнэндээ өнөөдөр би зүрхнийх нь цохилтыг сонссон
- Эээе тэрэнд санаа зовох хэрэггүй Чүэ Сүбин эхлээд зүгээр л өөртөө дурлуулах хэрэгтэй ер нь тэглээч чамд хайргүй байсан бол үгүй ээ ямар нэгэн өөр харцаар хардаггүй байсан бол чамтай тэр шөнийг өнгөрөөж хүүхэдээ ингээд ийм том болтол нь тээгээд явахгүй байсан биз тэгэхээр одооноос л бодлоготой амьдрах хэрэгтэй мэдэв үү бид нар чамд туслах болно хүлээж бай...
-Миний талаас-
Сүбиний найзууд нь бүгд их хөөрхөн хүүхдүүд байдаг юм. Ёнжүн, Бомгю, Тэхён тэгээд биендээ баймааргүй эгдүүтэй Кай бүгд л ухаалаг, царайлаг бас дүрсгүй гарууд. Бараг л хамгийн томоотой гэж боддог байсан Тэхён хүртэл энэ хэдтэйгээ байхаараа мангартахыг нь яана...
Биднийг хоолны ширээнд суухад Тэхён ахлах тогооч болчихсон ёстой ширээ дүүрэн гоё гоё хоолнууд хийчихсэн сууж байлаа. Түүнийг хичээлдээ сайн толгой сайтайг нь угаасаа сайн мэддэг байсан ч ийм лаг нууц авьяастай ч гэж мэдээгүй юм байна шүү... Нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулахад
- Ёнжүн эд нар дундаасаа хамгийн ах нь гэхэд Бомгю
-Хамгийн хөгшин нь гээч
-Хөөе чи муу Сүбин
-Та хоёр нээрээ шинэ хүн ирчихсэн байхад хүртэл хэрэлдсээр л байх юмдаа гэхэд би инээн
-Зүгээрдээ миний хажууд биеэ барих хэрэггүй ээ
-Бомгю гэдэг энд байгаа хамгийн царалайг нь гэхэд бүгд нүдээ эргэлдүүлэх аж
- Тийм байнаа бас хамгийн хөгжилтэйн юмаа гэхэд Сүбин Бомгюруу шууд л муухай харсаар
-Чи цаашид манайд ирээд хэрэггүй шүү
-Хөөе одооноос танайд биш бэргэнтэйгээ уулзахаар ирж байх болно гэхэд Тэхён
- Намайг Тэхён гэдэг танилцсандаа таатай байна ямар хоолонд дуртайг чинь мэдэхгүй болохороо ингээд төрөл төрлөөр нь хийчихсэн цаашдаа амттай хоол идмээр байвал санаа зоволтгүй хэлж байгаарай жирэмсэн хүн амттай хоол сайн идэж байх хэрэгтэй
-Болох юм уу яанаа баярлалаа
Хамгийн сүүлд Кай өөрийгөө танилцуулан
-Энэ хэдээсээ хамгийн өхөөрдөм нь бас хамгийн бага нь Хюнин Кай гэхэд би инээн
- Тийм байна хамгийн эгдүүтэй нь байна би чадахаараа эрхлүүлж байнаа гэхэд Сүбин муухай харсаар хоолоо идэж чадахгүй сууна.
Бүгд хоолоо идэн инээлдэн сууж байхад Сүбин л дотор нь муухай оргиод муухай царайлсаар суусаар байлаа. Удалгүй бүгд бэлдсэн бэлэгнүүдээ өгөөд охин хүү гэж мөрий тавьсаар явахаар боллоо...
Тэднийг гараад явсны дараа би аяга тавгаа угааж байтал Сүбинийг хоол идээгүйг мэдэж байсан болохоор ариун цэврийн өрөө орон нурууг нь илж өгөнгөө амыг нь арчиж өгөөд буйдан дээр суулгаад харахад бүүр нүүрээр нь хөлс цувчихсан байхыг нь хараад ханцуйгаараа арчиж өгөөд
-Өлсөж байна уу? Би зутан хийгээд өгье яадаж жаахан зутан идчих тэгэхгүй чи бүүр унах нь
- Зүгээрээ одоо ингэж байгаад зүгээр болчих байхаа
- Чи эрүүл байж л хүүхэд бид хоёрыг асарна тиймээс зөрүүдлээд байлгүй жаахан зутан идчих гэхэд Сүбин миний мөрийг дэрэлсээр гарыг минь толгойн дээрээ тавиад
- Ингээд жаахан илээд өг гэх нь тэр...
Толгойг нь илэн сууж байхдаа хачирхалтай нь энэ мөчийг битгий дуусаасай гэж сэмээрхэн залбирч байлаа...
5-р хэсэг төгсөв
Одоо л гоё хэсгүүд эхэлж байнадаа тэгээдсэтэгэгдэлээ битгий мартаарай энэ хэсгийг яг Сүбинийг live хийж байхад оруулж байна 😝❤️
