6. Хүү эсвэл охин?
Өөрийнхөө байрлах өрөөнд ортол ороор дүүрэн хүүхдийн хувцас өлгий тэгээд бас тоглоомнууд байх нь тэр... Нагац ах нарынх нь бэлэг гэсэн шүү... Хүүхдийн хувцаснууд яагаад ийм өхөөрдөм ийм хөөрхөн байдаг байнаа? Жижигхээн гар жижигхээн хөлтэй хөөрхөн сахиусан тэнгэр миний гэдсэн дотор бүрэлдэж байгаа гэхээр л хайр хүрэх юм. Нүүрээ угаачихаад орондоо орохдоо гэдсэн дээрээ гараа тавиад
-Ээжийгээ өнгөрсөн хугацаанд муухай зүйлс бодож байсан бол үнэхээр их уучлаарай үр минь! Цаашдаа ээж нь чамайгаа хорвоогийн муу муухай бүх зүйлсээс хайрлаж хамгаалах болохоор миний бяцхан сахиусан тэнгэр эрүүл бойжоод хурдан ээж дээрээ ирээрэй тэр хүртэл ээж нь хичээх болноо за юу? Бас чи ийм хөөрхөн аавтай...
Аав чинь үнэхээр сайн хүн... Чи минь лав аавыгаа өнөөдөр хараад их баярласан байхдаа тийм үү? Яаж хичээж байгааг нь бас хэрхэн миний өмнөөс зовж байгааг нь хараад хэчнээн хайр хүрсэн гээч... Үр минь чи ээждээ хордлого огт өгөхгүй байж аавдаа хордлого өгөөд инээдтэй юмаа цаашдаа аавыгаа бага зовоогоорой за юу? Өнөөдөр харсан биздээ? Хоол ч идэж чадахгүй аав чинь их хэцүү харагдсан... Тэгэхээр ингээд унтьядаа үр минь аавтайгаа цуг...
Нөгөө өрөөнд ч бас Сүбин догдолсоор арай хийн унтах нь тэр...
Бидний хүүхэдтэйгээ унтаж буй анхны шөнө...
Өглөө гал тогоонд ямар нэгэн зүйлс түчигнэх дуунаар сэрээд гал тогоонд ортол Сүбин маск зүүчихсэн үхэх гэж байгаа аятай амьтан өндөг шараад сууж байх нь тэр...
Миний ч инээд эгдүү хүрсээр очиход Сүбин инээвхийлэн надруу малийгаад
- Яанаа сэрээчихсэн үү? Сэрэхээс чинь өмнө гялс өглөөний хоол бэлдэх гэсэн энэ өндөг нэг л болж өгдөггүй ээ дээрээс нь дотор муухай оргиод гэхэд нь би түүнийг холдуулан
-Өндөг чинь түлэгдчихсэн байна шдээ алив зүгээр сууж бай би өглөөний цай бэлдээд өгье тэглээч дотор чинь муу байхад
Ийнхүү зүв зүгээр байгаагаараа би гялс өндөгөө шараад бэйкон шаран бяслагтай талх өгөн сүү өмнө тавихад Сүбин амаа ангайсаар
-Ваав ёстой амттай харагдаж байна миний хийж байснаас хавьгүй гоё юмаа гэхэд нь би инээн
-Цаашдаа би хийж өгч байя санаа зоволтгүй яаж гэрийн эзнээр гэхэд Сүбин надруу хачин харсаар
-Гэрийн эзэн гэнэ шүү одооноос чиний ч гэр бас бидний сахиусан тэнгэрийн гэр тиймээс айлынд байна гэж битгий бодоорой тухгүй зүйл байвал шууд хэлж бай
Юу гэж хэлэхээ мэдсэнгүй шинээр гэрлэсэн хосууд ч биш аталаа хүүхэдтэй болчихсон тэгсэн мөртлөө гэрлэх харилцаагүй хүмүүс байдаг...
Биднийг цайгаа идэж дуусахад Сүбин
-Нөгөө хүүхдийн эд зүйлс бэлдэхээс гадна жирэмсний сургалт хийгээд бас бус хийх ёстой зүйлс ёстой их байдаг юм билээ тэгээд нөгөө хамт эхнээс нь дэлгүүр явах уу гэх гээд л ердөөсөө чиний амьдралд оролцох гэж байгаа ч хэрэг биш шүү зүгээр л хүүхэдээ сайн бодож байгаагийн маань илрэл шүү
-Заа тэгье би угаасаа өнөөдөр завтай
Ийнхүү бид хоёр их дэлгүүр орон хүүхэдийн тасагруу орлоо. Жижигхэн хөөрхөн хувцаснууд бас тоглоомнууд Сүбинийг харахад их л баяртайгаар надад тоглоом харуулаад
-Энийг хардаа чамд таалагдаж байна уу?
-Айн?
- Яахавдээ манай хүүхэд хэвлий дотороосоо дохио илгээж байж магадгүй шдээ тиймээ миний үрээ аавыгаа сонсож байна уу?
-Хөөе одоохондоо надад дохио илгээх болоогүй байхаа гэхэд Сүбин эргэлзсэн царай гаргаад
-Гэхдээ л зүрхнийх нь цохилт чамтай хамт цохилж байгаа юм чинь чамд аль илүү талаагдаж байгаагаа л хэлчих
-Надад энэ нил ягаан өнгө нь таалагдаж байна
-Тийм үү яанаа манай хүүхэд охин юм байхдаа энэ өнгөд дуртай байхыг бодоход
-Нээрээ тийм юм болов уу? Сүбинаа чи ямар ухаантай юм бэ гэхэд Сүбин хөөрхөн гэгч нь нүдээрээ инээсээр
-Тийм байна уу тэгвэл манай хүүхэд ч бас над шиг ухаантай төрөх байхаа тэрэнд бол итгэлтэй байж болно шүү
-Тэр ч тийм байх шүү ингэхэд бид хоёрын хэнийг нь илүү дуурайсан царайтай гарах бол?
-Надад бол чамайг дуурайсан хөөрхөн охин байгаасай гэж хүсч байна мэдээж хүү байсан ч зүгээр ч гэсэн яг чам шиг хөөрхөн охин байгаасай
-Надад харин чам шиг царайлаг хүү байвал гоё байна
-Сая юу гэсэн бэ?
-Айн? Би сая юу гэсэн гэж?
-Намайг царайлаг гэсэн биздээ?
-Хэзээ би?
-Үгүй ээ чи сая яг тэгсэн бидний хүүхдийг над шиг царайлаг хүү байгаасай гэж хэлсэн
-Чи буруу сонссон байхаа
Ингэж хэлэхэд хэн нэгэн цаанаас
-Хабинаа гэхэд би эргэж харахад миний төсөөлж ч байгаагүй хүн зогсож байх нь тэр...
Миний анхны хайр...
Жэхён убба?
Би шууд л Жэхён ах руу очиход Жэхён ах намайг тэвэрч аван эргүүлэх нь тэр... Гайхаж байгаа биз гэхдээ Жэхён ах миний анхны хайр байсан юм галзуурталаа дурлаж үзсэн анхны минь залуу... Тэгээд бас амьдралаасаа авч хаяад үүрд мартахыг хүссэн залуу минь... Бидний салсан шалтгаан ч мөн мөнгөнөөс болсон бид өөр хүмүүс болсон учираас...
Гэхдээ энэ олон жилийн дараа ингээд дахиад харсан ийм жаргалтайгаар гүйгээд очин гэж ёстой төсөөлж ч байсангүй...
- Убба та энд юу хийж байгаа юм бэ?
- Би Солонгост эргээд ирсээн
- Юу тийм үү сургуулиа яасан юм?
- Төгсөөгүй байгаа харин нэг зүйл болоод Солонгост ирэх шаардлага гараад
- Тийм үү хэдэн жилийн дараа уулзаж байгаа нь энэ вэ? Та сайн сууж байсан биздээ?
- Нэг тиймэрхүү л
Намайг Жэхён ахтай яриа өрнүүлж байх хооронд Сүбин хажууд минь ирж зогсоод
-Сайн байна уу?гэхэд Жэхён ах надруу гайхсан харцаар харсаар
-Аан танилц надтай хамт сурдаг найз маань байгаа юмаа та мэднэдээ би одоо хүртэл сурч байгаа захиандаа энэ талаараа бичээгүй билүү гэхэд
-Нээрээ хүссэн их сургуульдаа орсон гэсэн тэ урьдын адил мундаг хэвээрээ байна шүү миний Хабин гэсээр үсийг минь илэхэд Сүбин муухай харсаар
-Явах болоогүй юмуу? Дотор муухай оргиод байна
-Аан яанаа зүгээр үү ахаа би явахгүй бол болохгүй нь тэгвэл надруу залгаарай тэгэж байгаад хамтдаа хоол идэцгээе
-Тэгье би заавал залганаа
Сүбин машинд орж ирсэн даруйдаа муухай харсаар суух бол би түүнд санаа зовсоор
-Яасан бэ дотор чинь муухай оргиод л байна уу?
Намайг ийнхүү асуухад Сүбин дахиад л юу ч дуугарсангүй тэгээд л бид хоёр явсаар гэртээ ирэхэд Сүбин шууд л өрөөрүүгээ яваад орчих нь тэр... Яагаад уурлаад байгааг нь ойлгох юм алга...
Түүнийг хачин аашилаад байгаад гайхсаар хоол хийчихээд нар шингэж байхад өрөөнд нь ороход Сүбин унтаж байгаа бололтой тайван амьсгалж байсанд би явах гэж байхад Сүбин намайг хажуудаа чанга гэгч нь тэврээд хэвлий дээр гараа тавьсаар
- Бид удахгүй хүүхэдтэй болно шүүдээ... Бидний хүүхэд сахиусан тэнгэр минь гэдсэнд чинь бойжиж байхад яагаад чиний сэтгэл минийх биш юм бэ... Намайг жаахан ч гэсэн хайрлаж болохгүй гэж үү?
6-р хэсэг төгсөв
Ингээд дараагийн хэсэг маань орлоо та нар маань сэтгэгдэлээ сайн бичихгүй байвал би нь өгүүллэгээ яаж оруулахаа мэдэхгүй байна тиймээс та нарынхаа сэтгэгдэлээс л урам авдаг гэдгийг битгий мартаарай! Аан бас юм л болохоор Жэхён уббаг оруулдаг боллоо яанаа ингээд хоёр дахь гол дүр маань ороод ирж байгаа юмдаа цаашдаа та нар юу болно гэж бодож байнадаа тэгээд?
