7. Бидний бяцхан бүжин🐰
Хичээл орох дөхөж байгаа болохоор над шиг тэтгэлэгийн оюутан цагийн ажил хийх хэрэгтэй болохоор Сүбинийг унтаж байхад нь өглөөний хоол хийчихээд шууд ажилын ярилцлаганд орохоор явлаа. Угаасаа гэдэс томроогүй байгаа болохоор ажил хийж болох байх... Сүбиний гэрт нь байна тэгээд бүүр Сүбинээс мөнгө аваад байж болохгүй биздээ? Би ямар аваад суучихсан эхнэр нь ч байгаа бишдээ? Хэдий бид удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа ч гэсэн түүнд миний зардалыг хүртэл гаргах нь байж боломгүй асуудал шүүдээ...
Ингээд метронд суугаад эхний газараа ороод ярилцлага өгсөн ч өглөөгүүр их хүнтэй байдаг шинжтэй хоолны газар байсан болохоор хүүхэдэд маань муу байх гэж бодоод зүгээр л больчихлоо ийнхүү бараг өдөржингөө аятайхан ажилын байр хайсаар явсан ч олдсонгүй гудамжны сандал дээр суун хэсэг гэдсээ илэн амарч байтал нэг жижигхэн кафе бололтой шинээр нээгдэж байлаа. Цагийн ажилтан авна гэсэн байсан болохоор нь шууд ортол үнэхээр танил царай намайг угтан авах нь тэр...
Жэхён убба?
Хоримогч өмсчихсөн кофе найруулаад сууж байлаа. Жэхён ах намайг харсан даруйдаа хөөрхөн инээмсэглэл тодруулсаар
- Хабинаа чи энд?
- Убба?
- Энд юу хийж яваа юм үгүй ээ яаж энд мэдэж ирсэн юм?
- Нөгөө цагийн ажилтан авна гэсэн байсан болохоор харин та?
- Би эндхийн захирал нь яг цагийн ажилтан хэрэгтэй байсан юм чамайг гэвэл шууд авна шүү
-Нээрээ юу ахаа би ёстой ажилаа шаргуу хийнээ гэхэд Жэхён ах инээсээр
- Чамайг ямар гэдгийг би хэн хүнээс илүү сайн мэднэ шүүдээ итгэж байна
- Гэхдээ та сургуулиа яасан болоод энд ингээд сууж байгаа билээ? Яанаа хэтэрхий хувийн чанартай асуулт асуучихсан уу?
- Зүгээрдээ харин дахиж сурч чадахааргүй болоод л
Ийнхүү бидний яриа өндөрлөж дахиж түүнээс ямар нэгэн зүйл асууж шаардахыг хүссэнгүй...
Жэхён ах үнэхээр баян айлын хүү байсан сургуулийн хамгийн царайлаг хөвгүүн байсан. Бүх л охид түүнтэй үерхэхийг хүсдэгийн адилаар би ч бас нууцхан зүрхэндээ түүнийг надад хайртай байгаасай гэж хүсдэг байж билээ. Жэхён ах бид хоёр их багаасаа хамтдаа тоглож өссөн л дөө. Жэхён ах эмээ дээрээ байдаг байсан болохоор надтай их ойр байсан юм. Тэдний эмээ надад их сайн аав ээж маань ажилтай үед бид хоёрыг тоглуулангаа хамтад нь хараад л үргэлж амттай хоол хийж өгнө. Тэгээд л хамтдаа тоглож өссөн бид бие биендээ дасан би Жэхён ахын анхны хайр болж Жэхён ах ч миний анхны хайр болсон.
Надад Жэхён ахаас өөр хүн хэзээ ч амьдралд минь гарч ирэхгүй юм шиг санагдаж энэ хүн л байхгүй бол би бүрэн бүтэн байж чадахгүй юм шиг санагддаг байсансан. Гэтэл Жэхён ах бид хоёр үерхээд удаагүй байтал Жэхён ахыг ээж нь гадаадруу сургуульд явуулахаар болж бид хоёрын хамтдаа төсөөлж байсан ирээдүй бүгд сүйрэн алга болсон юм.
Мөнгөгүйгээсээ болоод Жэхён ахтай хамтдаа гадаадын сургууль руу хамтдаа явж чадахааргүй болж хэсэгтээ захиагаар харицаж байсан ч удалгүй би бүх харилцаагаа таслан алга болсон юм. Жэхён ахад нэг ч удаа буруу байгаагүй ч гэсэн би дахиад Жэхён ахын нүүрийг харж чадахгүй гэж бодсон болохоороо больсон. Ахыг тийм хэцүү байдалд орхичихоод амиа хичээгээд явсанд өөрийгөө үзэн ядаж байсан ч Жэхён ахыг тэнд ямар хүрээлэл тойрч ямар хүмүүс хүрээлж байсныг сайн мэдэж байсан. Бие холдохоор сэтгэл холддог гэж бодож байгаагүй ч бидний хайр хөрөхөөс өмнө зүгээр л Жэхён ахыг надаас холдохоос өмнө би өөрийнхөө амийг бодож,шархлахаасаа өмнө өөрөө Жэхён ахыг шархлуулж салсан юм.
Бидний харилцаанд хамгийн адгийн зан гаргаад амиа бодсон нь би байсан ч харилцаагаа муухайгаар дуусгахгүйг минь хичээсэндээ түүнээс зайгаа барьсан гэдгийг Жэхён юу юунаас илүү ихээр сайн мэдэж байсан учираас ч тэрүү намайг буруутгахгүйгээр бид эв найрамдалтайгаар дууссан. Үүний дараагаар би галзуурсан юм шиг л хичээлээ хийж одоогийнхоо их сургуульд арай хийн тэнцэж дахиад өөр хэнд ч дурлахгүй гэж хичээсэн ч Чүэ Сүбинд галзуурталаа дурлачихсан. Тэгээд л одоо ингээд сууж байгаа хэрэг...
Нэг талаараа Сүбин надад Жэхён ахыг маш ихээр санагдуулдаг байсан байж болох юм...
Гэртээ иртэл Сүбин намайг хүлээгээд гадаа орцны гадна хүмүүс ирж буй зүгт харсаар зогсож байх нь тэр... Үргэлж л гэрлүүгээ ганцаараа орж гэрэлээ асаагаад хааяа уйлдаг байсан надад ингээд намайг хамгаалах хүн гараад ирэхлээр намайг хүлээх хүн гараад ирэхлээр сайхан байна үнэндээ... Гэхдээ энэ бүхэн би Сүбинээс жирэмсэн болчихсон болохоор л тэгэж байгаа шүүдээ... Сүбин намайг харсан даруйдаа тэвэрч аваад
- Хаашаа явчихдаг юм бэ ийм орой болсон хойно
- Би цагийн ажил хайж байгаад ирсэн гэхэд Сүбин намайг тэвэрхээ болиод
-Юу?
- Би зүгээр л чамайг ашиглаад мөнгө аваад суугаад байж болохгүй биздээ? Жаахан ч болтугай мөнгө цуглуулаад аав ээждээ ч явуулах хэрэгтэй тиймээс намайг битгий болиулах гэж оролдоорой
- Заа мэдээж чи өөрийнхөө хүссэн ажилыг хийж болноо гэхдээ гуйя битгий их ядраарай бас намайг очиж авч байхыг зөвшөөрөх үү?
-Яахав чи хүсч байвал болно л доо... Нээрээ дотор чинь гайгүй юу? Шөнө бас нойлруу гүйгээд байхыг чинь харсан
-Үгүй ээ яахавээ гээд толгойгоо маажин үргэлжлүүлэн
- Би чамайг ямар зайрмагт дуртайг чинь мэдэхгүй болохоор бүх төрлөөс нь авчихсан гээд тортой зайрмагаа дээшээ өргөн харуулаад шууд л миний гарнаас хөтлөөд
-Гэртээ орцгооё гээд дулаахан инээмсэглэх нь тэр...
Сүбин намайг гэрт ороход ширээ дүүрэн хоол хийчихсэн хүлээж байсан юм. Дотор нь муухай оргиод хоол ч идэж чадахгүй байгаа байж надад ийм их хоол хийчихсэн хүлээгээд сууж байх ч гэждээ...
Яагаад ч юм ширээнд суусан цаагаас минь Сүбин хийсэн хоолоо танилцуулан нүд нь гэрэлтэх бөгөөд өөрийг нь магтаасай гэсэндээ надаас хариу хүлээх нь хэтэрхий их хайрыг минь хүргэж байлаа.
-Баярлалаа Сүбинаа би ийм их хайр чамаас хүртэж болох үгүйг ч мэдэхгүй байна эцэст нь бид хамтдаа байж чадахгүй байгаа ч бүх зүйлд чинь баярлалаа гэхэд Сүбин шууд л урд минь ирээд өвдөглөн суугаад гарнаас минь атгаад
- Надад шууд дурлаарай гэж хэлэхгүй ч битгий надаас холдооч... Би хичээх болноо сайн аав болохын тулд... Чамайг айж байгааг мэдэж байнаа гэхдээ би хажууд чинь үргэлж байх болно ммм?
- Би холдохгүй ээ Сүбинаа... Хамтдаа хүүхдийнхээ төлөө хичээцгээе...
-Зохиогчийн талаас-
Сүбин хүүхдийнхээ эхоных нь зургийг харан инээмсэглэл тодруулсаар үнэсээд нямбайлан дэвтэр дээр наагаад
"Бидний бяцхан бүжингийн анхны зураг... Бидэнд ирсэнд баярлалаа"
7-р хэсэг төгсөв
Зиа ингээд дараагийн хэсэг маань орлоо тэгээд юу билээ мэдээж сэтгэгдэл! Сэтгэгдэл их байх тусам админ нь дараагийн хэсгээ хурдан оруулна шүү
