8. Би чиний хувьд хэн юм бэ?
Ямар ч улиралд чамтай л хамт байвал зун шиг байх болно...
Сүбинд өглөөний цай бэлдчихээд усанд орохоор хувцасаа тайлаад толинд хартал гэдэс минь хөөрхөн төмбийгөөд томорчихсон нь мэдэгдэж байлаа. Удахгүй хүүхэд маань 11 долоо хоногтой болж байгаа болохоор ийм хэмжээнд харагдах нь аргагүй л юм.
Усанд орчихоод гарч иртэл Сүбин хаалга тогшсоор орж ирээд
-Өглөөний мэнд! Сайхан амарсан уу?
-Мхмм чи бас сайхан амарсан уу?гэхэд Сүбин инээмсэглэсээр хажууд минь ирээд сэнс гарнаас минь аваад үсийг минь хатааж эхлэх нь тэр...
Анх удаа л эрэгтэй хүнээс ийм төрлийн халамж авч үзэж байгааг ч хэлэх үү үнэндээ сайхан байна...
Сүбин инээнгээ үсийг минь сэнсдээд л
-Бидний хүүхэд яг чам шиг ийм буржгар долгионтой үстэй хүүхэд байх болов уу эсвэл над шиг таг шулуун үстэй хүүхэд төрөх болов уу? гэхэд би ярвайсаар
-Ёстой над шиг л буржигар үстэй хүүхэд биш байгаасай билээ тэр чинь тийм ч амархан зүйл ердөөсөө ч биш арчилгаа нь ядаргаатай чи намайг үснээсээ болж ямар их стрессддэг гэж бодно. Аа ёстой хүүхэд маань тэгэж битгий стрессдээсэй л гэж хүсч байна харин чамайг дуурайсан хөөрхөн шулуун үстэй байвал бидний хүүхэдэд л амар байх биз гэж хэлэхэд Сүбин хөөрхөн гэгч нь ичингүйрэн инээсээр
-Үнэхээр надтай адилхан байгаасай гэж хүсч байна уу? гэхэд нь би шууд л толгой дохьсоор
-Мхммм
-Өөр юуг нь адилхан байгаасай гэж хүсч байна?
-Мммм хацарын хонхорхой бол угаасаа чи бид хоёрыг дуурайх байхаа аан бас Сүбинаа чи мэдэх үү чи ёстой хөөрхөн нүдээрээ инээдэг манай хүүхэд чиний тэр талыг дуурайсан байгаасай гэж үнэхээр их хүсч байна аан бас байна шдээ манай хүүхэд том болоод чам шиг өндөр болоосой бас чи уруулаа ямар их хөөрхөн хэлбэртэйг мэдэх үү харах тусам эгдүүтэй шд гэхэд Сүбин сонсож сонсож байснаа
-Өөр хүн сонсвол надад хайртай эсвэл дурлачихсан хүн шиг л ярьж байх чинь ээ гэхэд би шууд л босоод
-Хөөе хэн хэн тэгэж бодно гэж би зүгээр сургуулийн охидын ярьдаг яриаг л чамд дуулгасан төдий тэгээд тэр талуудыг нь л хүүхэдээ дуурайгаасай гэсэн юм чи битгий буруугаар ойлгоод намайг чамд хайртай гэж хэтрүүлж бодоод бай би ердөөсөө чамд тийм сэтгэлээр сайн биш гээд байхад
Хараал ид гэж ууг нь ингэж хэлэхгээгүй шдээ...
Сүбин надруу их л гунигтай харцаар ширтсээр
- Би мэднээ чамайг надад хайргүй гэдгийг сайн мэднэ хүүхэдээс болоод чамайг энд уяад байгаагаа ч мэднэ гэхдээ ингэж шууд шулуухан хэлнэ гэж бодоогүй юм за за би гарьядаа
Өрөөнөөс минь тийм байдалтай гараад явж байгааг нь хараад дэмий л хэлсэн үгэндээ харамсаад сууна... Цагийн ажилдаа явах замдаа хэлсэн үгэндээ харамссаар сууна. Яагаад тэгээд хэлчихсэн гэдгээ ч мэдэх юм алга миний сэтгэлийг мэдчихвийдээ гэхээс айсандаа л тийм үг хэлчихсэн. Үр минь яах уу? Аав чинь гомдчихсон юм шиг байна...
Гадаа цаг агаар ч бас юу вэ? Ёстой асгарч өгч байх шив... Тэнгэр хүртэл надад буруу зүйл хийсэнг минь сануулаад байгаа юм байхдаа...
Ажил дээр ирээд ажилдаа ч төвлөрч чадахгүй тэнэг юм шиг л Сүбиний өглөөний тэр харц санаанаас минь огт гарсангүй. Сүбин надад тийм сайн хандаж миний төлөө хүүхдийн төлөө өдөр шөнөгүй хичээж байхад би яагаад нэг ч удаа сайн хандаад дулаахан үг хэлчихдэггүй юм байж үргэлж ингээд сэтгэлд нь ямар нэгэн юм хийчихдэг байнаа?
Жирэмсэн болоод гэрт нь байгаа ч гэсэн Сүбинд би сэтгэлтэй бас өөрөөсөө ч илүү их хайртай шүүдээ... Жэхён ах дээр өөрөө алдаа хийгээд хогийн зан гаргаад явсан бол би Сүбинд тэгэж хандаж болохгүй гэдгийг л мэдэж байна
Жэхён ах ч намайг урвагар байгааг анзаарсан бололтой кофе хийж өгөөд хажууд минь суугаад
- Хабинаа ямар нэгэн юм болоо юу? Өнөөдөр чи их муу харагдаж байна бие чинь өвдөөд байвал явж байх юм уу? Угаасаа хаахад тийм ч их цаг үлдээгүй байна
-Үгүй ээ миний бие зүв зүгээр байна зүгээр л хэн нэгнийг жаахан гомдоочихсон юм шиг санагдаад болдоггүй ээ...
Ийнхүү хэлэхэд Жэхён ах шанаагаа налан суусаар нухацтай царай гаргасаар
- Тэгвэл очиод уучлалт гуй буруу зүйл хийсэн бол харамсах зүйл хийлгүйгээр уучлалт л гуйх хамгийн зөв арга гэж бодож байна уучлалт гуйж болохгүй байгаа бол үйлдэлээрээ харуулсан дээр байхаа битгий ингээд урвайгаад суугаад байлдаа би амттай зүйл авч өгье гарцгаая
Ингээд бид хоёр ойролцоох махны газар орон хоолоо захиалаад сууж байтал гэнэт л дотор минь айхтар муухай оргиод эхлэх нь тэр хоолны үнэр авахаас ч дургүй хүрч байхад яаж хоол идэхэвдээ... Жэхён ах намайг гайхсаар
-Хоолны хордлого болчихоогүй байгаа? Зүгээр үү? Өдөр ч гэсэн нэг их юм идээгүй биздээ?
-Зүгээрдээ ахаа зүгээр би ингээд явсан нь дээр юм шиг байнаа гэхэд Жэхён ах намайг түшсээр
- Гэрлүү чинь хүргээд өгье яадаж таксинд суулгаад өгье
Ингээд гэрийн гадаа иртэл Сүбин гадаа байсангүй... Гадаа бороо орж байхад намайг тоссонгүйд бас жаахан гомдсоор гэрлүү ортол гэр тэр чигээрээ харанхуй байх бөгөөд үүгээр Сүбинийг гэртээ ирээгүй байгаа юм болов уу гэж бодон гэрэлээ асаан хоосонд гэрт ирлээ.
Надад гомдоод өглөөний цай ч уугаагүй бололтой...Хммм...
Сүбин ердөөсөө утасаа авахгүй юм... Гадаа ийм аадар бороо орж байхад хаашаа явчихдаг байнаа?
Хэдэн цагийн дараа хаалга онгойход Сүбин шалба норчихсон хөл дээрээ тогтож ядсан амьтан зогсож байх нь тэр... Шууд л очин түшиж аваад
-Ууж чаддагүй байж яагаад ингэтлээ уучихсан юм бэ? Хамаг хувцас чинь норчихсон байна шдээ алив явья
-Үгүй ээ би орохгүй И Хабин надад дахиад хэлдээ үнэхээр надад ямар ч сэтгэлгүй гэж үү? Бүр өчүүхэн ч сэтгэл байхгүй гэж үү?
-Сүбинаа чи яг одоо согтчихсон байна
-Би ердөөсөө ч согтоогүй байна өдөржин шөнөжин чи л бодогдоод байна гэтэл үнэндээ чамайг юу бодож байгааг ч мэдэх юм алга тийм болохоор би яг галзуурах нь чамайг өөр хүнд хайртай болов уу гэж бодох төдийд зүрх минь сэмэрч урагдах шахаад байна. Чамайг өөр залуутай аз жаргалтай байгааг хараад би өнөөдөр яг галзуурах шахсан чи надруу тийм харцаар хардаггүй аталаа тэр залууд тэврүүлээд ялдам гэгч нь инээмсэглэж байсан. Би чиний хувьд хэн юм бэ И Хабин? Хэмээн нулимстай нүдээр ширтэх түүнд би юу гэж хариулахаа мэдсэнгүй...
8-р хэсэг төгсөв
Зиа ингээд дараагийн хэсэг нь орлоо мэдээж админ нь уртаас урт хөөрхөн сэтгэгдэлд дуртайг минь мэднэ биздээ?
