10 страница16 июля 2022, 17:49

9. Холдуулж чадахгүй нь...


Чүэ Сүбин миний хувьд хэн бэ гэж үү?

Хэзээнээс ч юм бэ дээ энэ хүнийг харахгүй л бол байж чадахгүй болчихсон гэдгээ ойлгож эхэлсэн юм. Сайхан бас айдастай мэдрэмж, Сүбин л намайг өөрөөс нь зугтаад байна гэж ойлгодог байсан болохоос биш үнэндээ би үргэлж л Сүбинийг холоос ажаад сууж байдаг байсан. Охид сайн хөвгүүнээ нууцаар харахаар явдаг шүүдээ яг л түүн шиг... Би үргэлж л нууцаар дэргэд нь байдаг байж билээ. Харахаас хайрлаж зүрхнийхээ гүнээс гүнд нуучихсан байсан миний нандигнаж хайрладаг нэгэн... Гэтэл тэгтлээ их хайрлаж байсан залуугаасаа жирэмсэн болчихсон... Нэг бодлын зүүд шиг ч юм шиг эсвэл үлгэр шиг ч юм шиг... Гэхдээ бид бие биендээ хайртай байлаа гээд бүх зүйлс болох болов уу? Үерхэж ч үзээгүй байж би яаж Сүбинд шунаж чадах юм бэ? Яаж би энэ хүнд санаархаж болох юм бэ? Хүмүүс биднийг юу гэж ярих бол намайг хүмүүс түүний мөнгөнд нь болоод жирэмсэн болсон увиагүй эмэгтэй болгоод миний чин үнэн хайраас төрсөн бий болж байгаа бидний энэ бяцхан сахиусан тэнгэрийг муугаар буруугаар яривал яах вэ?

Тэглээ гээд хүүхэдээ аавгүй нь өсгөх гэж үү? Аав нь өөдөөс минь хараад цөхөрсөн байртай асууж байхад уу?

Одоо үнэхээр хатуурхаж чадахгүй нь бусад нь юу гэж байсан ч бусад хүмүүс муугаар хэлж байсан ч би хүүхэдээ хамгаалах хэрэгтэй биздээ? Миний хүүхдийн аав шүүдээ миний хайртай залуу...

Норчихсон байгаа гэдгийг нь анзаарсан болохоор надаас асуулт асууж байгааг нь ч үл анзааран шууд л гар минь Сүбиний хацарлуу ойртон хүрсээр

- Халуунтай байна шдээ алив хурдан эхлээд орье мммм гэхэд Сүбин дахиад л надаас өнөөх цөхөрсөн байртай харцаараа харсаар

- Одоо миний халуурч байгаа тийм чухал юм уу? Миний асуултаас илүү?

Ингэж л хэлэхэд гэнэт нүднээс минь нулимс урсаад эхлэх нь тэр...

- Чи халуураад байхад чи өвдөөд байхад надад өөр юу чухал байх юм бэ? Чамайг ийм байдалтайгаар харах надад ямар байна гэж бодож байна? Гэрт ирэхэд чи байхгүй өдөр хэлсэн үгэндээ галзуурах шахам харамсаад байж байхад чи ийм байдалтай ингээд өвдчихсөн хөл дээрээ ч тогтож чадахгүй амьтан орж ирж байхад бусад нь надад ямар хамаа байх юм? Чамайг ийм байдалд оруулж байгаа өөрийгөө хэчнээн их үзэг ядаж байгааг минь мэдэж байна уу?ийнхүү хэлэхэд Сүбин шууд л доошлоод нулимсыг минь арчсаар харц нь илт зөөлөрсөөр

- Би зүгээрээ ммм? Би зүгээр гэхэд нь би уйлсаар

-Яаж зүгээр байх юм хурдан яваад хувцасаа солиод орондоо орж бай би шөл хийгээдхье муу мангар алив би түшээд явья

Ийнхүү Сүбинийг өрөөнд нь оруулаад би гялс шөл хийхээр гал тогоонд орлоо. Шөл хийх зуураа Сүбиний өрөөрүү ороход Сүбин хэвтэж байх нь тэр... Би гялс халуун хэмжигчтэй хажууд нь очиод халууныг нь үзээд гараараа духанд нь хүртэл ёстой л бие нь халуу шатаж байлаа. Тэгсэн ч Сүбин сүүмийсээр инээмсэглэл тодруулаад духанд нь хүрсэн гарыг минь атгаад нэг үнэсээд

-Хайртай... маш их... Тийм болохоор надаас битгий холдоорой ммм хэмээн хэлэхэд би хацарыг нь зөөлхөн илсээр

-Мммм холдохгүй ээ яасан ч...

Сүбин ч эмэндээ дийлдээд тэр үү эсвэл өвчиндөө дийлдээд тэр үү мэдэхгүй хөөрхөн нүд нь анилдсаар унтаад өгөхөд нь би нэг санаа алдан авчихаад ойртон хацар дээр нь үнэсээд

- Би ч гэсэн маш их хайртай гээд өрөөнөөс гарлаа...

Шөнөжингөө Сүбин халуурсаар хүндхэн шөнийг арай хийн давлаа жирэмсэн болчихсон болоод тэр үү бүхий л зүйлс хэцүү санагдаад амархан ядардаг болчихсон байна билээ. Тэгсэн ч тэгтлээ их халуурч байсан залуугаа орхиод унтаж чадсангүй. Алхам ч хажуунаас нь холдохгүйгээр халууныг нь цаг тутамд шалгаад, алчуурыг нь солиод хоолыг нь эмтэй нь өгөөд амжив. Үүр цайхад Сүбиний бие арай дээрдэж байсан болохоор би ч санаа амраад унтахаар буйдан дээр хажууд нь хэвтээд нэг л мэдэхэд би ч бас өөрөө ядарсан бололтой нам унтаад өгсөн байлаа.

Нойроо харамласаар арай хийн нүдээ нээхэд Сүбин өөдөөс минь хараад хэвтэж байх нь тэр... Инээмсэглэл тодруулсаар

- Сайхан амарсан уу гэхэд нь би гайхсаар шууд л автоматаар гар минь Сүбиний хацарлуу яван халууныг нь шалгахад халуун нь буусад байгааг хараад сэтгэл минь амрах шиг л болов.

-Надад тэгтлээ их санаа зовсон юм уу? гэхэд би толгой дохиод

-Мхмм гэхэд Сүбин надруу улам ойртоод

-Яагаад?

-Хөөе тэрийг одоо дахиж асууж яах гээд байгаа юм бэ?

-Хайртай болохоор уу?хэмээн инээмсэглэл толруулсаар асуухад нь би толгой дохиод

-Хөөе хэн л хайргүй хүндээ шөнөжин өдөржин санаа тавьж байсан юм ойлгомжтой байхад битгий байн байн асуугаад бай

-Дахиад сонсмоор байна надад хайртай гэдгийг чинь үгүй ээ өдөр бүр бишээ бүх насаараа сонсмоор байна надад хайртай гэдгийг чинь...

Ийнхүү хэлэхэд нь

-Өдөр бүр үргэлж хэлж өгч байх болноо Хайртай шүү Чүэ Сүбин... гэсээр ойртоод түрүүлэн уруул дээр нь зөөлхөн үнэслээ... Ийнхүү Сүбин зөрүүлэн намайг тэвэрсээр үнэсэж эхлэх нь тэр...

Миний залуугийн уруул нь чихэрлэг бас зөөлхөн... Яг л амттай чихэр шиг байхыг нь яана...

Үүрд энэ залуугийн л энгэрт нь ингээд эрхлээд хэвтэх юмсан...

Сүбин бид хоёр хэдэн цаг ч юм мэдэхгүй оронд эрхлэлдэн хэвтэж байгаад гэнэт л Сүбин

-Нөгөө

-Ммм заа

-Үргэлж л хүрч үзэхийг хүсдэг байсан юм одоо дахиад асууя би хүүхэддээ хүрч үзэж болох уу? хэмээн энэ хорвоо дээр байж болох миний амьдралдаа харсан хамгийн цагаан нандин харцаар ширтэхэд нь би толгой дохин түүний гарыг бага зэрэг томорсон гэдсэн дээрээ тавихад Сүбиний нүд томорсоор

-Ваав бидний хүүхэд ийм хөөрхөн том болчихсон юм уу? Ингээд л ийм хөөрхөн бойжиж байгаа юм уу? Сайн уу аавын зулзагаа аав нь байна аав нь зөндөө их хүлээж байгаа болохоор сайн бойжоод удахгүй уулзья хайртай шүү аав нь гэхэд яагаад ч юм нулимс урсаад эхлэх нь тэр...

Өдий хүртэл яагаад энэ хүнийг тэгтлээ их түлхэж байсан юм болдоо? Алгуур алгуурхан бага зэрэг томроод томбойсон гэдсийг минь эрдэнийн чулуу илж байгаа мэт л нандигнан хайрлаж байгаа энэ төрх...

Дахиад чамаас нэг хором ч холдож чадахгүй нь үгүй ээ холдуулж чадахгүй нь Чүэ Сүбин...

9-р хэсэг төгсөв

Зиа админ нь ийнхүү мурьж мурьж арай хийж нэг хэсэг орууллаадаа... Тэгэхээр та нар минь сэтгэгдэлээ харамгүй хайрлаарай... Тэгвэл админ нь аль болох хурдан шинэ хэсэг өгнөө

10 страница16 июля 2022, 17:49

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!