11 страница8 августа 2022, 18:50

10. Хэрвээ чи хүсч байвал


Хавар эхэлснийг илтгэх шиг энд тэнд нялх ногоо цухуйн хотын өнгө төрхийг ногооноор будаж, миний дуртай сакураны мод хүртэл удахгүй дэлбээлэх дөхнө...

Маргааш хичээл орох болохоор өнөөдөр бид хоёр сар бүрийн хяналтандаа үзүүлэхээр эмнэлэг хамт явах өдөр... Сүбин сэрсэн цагаасаа хойш л ардаас минь гараа гэдсэн дээр тавиад намайг үнэрлэнэ. Тэгэхээр тэр өдөрөөс хойш яг одоогийн байдлаар хоёр долоо хоног л өнгөрсөн гэхүүдээ. Бид хоёр яг л шинэхэн болзож эхэлж байгаа хосууд шиг байгаа мөртлөө бас нөгөө талаараа үерхээд удчихсан хосууд шиг нэг орон дээр хамтдаа унтаж бие биенийхээ биенд хамаагүй хүрч байгааг бодоход үерхээд удчихсан хосууд шиг л байхыг нь яана...

-Өнөөдөр хоёулаа бяцхан сахиусан тэнгэрээ явж үзүүлнэ хэмээн Сүбин хэлэхэд нь би толгой дохиод

-Мхмм

-Догдлоод байна өдөрөөс өдөрт л ийм том болж байхад өнөөдөр ямар их том болсон гэдгийг нь мэдэх нь байна шдээ

Ингээд бид хоёр гар гарнаасаа хөтлөлцөөд анх удаа эмнэлэгрүү явж байгаа нь энэ... Сүбинд машин байхгүй ерөнхийдөө машиг барьж сураагүй гэхүүдээ би ч яахав угаасаа нийтийн тээвэрт явсаар байгаад сурчихсан. Автобусны хамгийн арын суудал дээр суугаад салхийг мэдрэнгээ хайртай залуугийнхаа мөрийг дэрлээд явж үзэх юмсан гэж үргэлж боддог байж билээ тэгсэн ингээд Сүбиний гарнаас атгаад хүүхэдээ үзүүлэхээр явж байх гэждээ амьдрал сонин байгаа юм шүү...

Анх удаа эмнэлэг рүү орж байхдаа би айдсаар дүүрэн хүүхэдээ төрүүлэх үү яах уу гээд л асуултуудаар дүүрэн ирж байсан бол энэ удаад харин өөртэй итгэлтэйгээр орж ирж байна. Сүбиний гараас атгаад...

Эмч ч бид хоёрыг хамтдаа орж ирэхэд гайхсан ч удалгүй дулаахан инээмсэглэл тодруулсаар гэдсэн дээр минь гелээ түрхээд

-Хөөх ураг ёстой хөөрхөн томорчихсон байна чамайг өмнө ирэхэд жаахан хэвийн хэмжээнээсээ бага нуугдаад байсан одоо бүр ил гараад ирдэг болчихсон байна гэхэд Сүбин анхааралтай гэгч нь эмчийн яриаг сонсоод гарнаас минь атгасан хэвээрээ л байх нь улам миний хайрыг хүргэсээр байлаа.

Удалгүй үзлэгийн цаг дуусан бид хоёр зөвөлгөө өгч байхдаа надаас

-Хордлого хэр байна?гэхэд би тоосон ч шинжгүй

-Зүгээр байгаа харин манай найз залуу л гэхэд эмч инээд алдсаар

- Аягүү их хайртай болохоор л ингэдэг юмдаа хэдэн эм бичээд өгье сайн ууж байгаарай бас найз охин нь сайн халамжилж өгөөрэй ойр байх тусамаа сайн шүү гээд инээмсэглэл тодруулсаар үргэлжлүүлэн

- Урагийн байрлал хөгжил гээд бүгд хэвийн байгаа болохоор хэдэн нэмэлт витамин бичээд өгчихье бас хамтдаа хамрагдах сургалтууд ч бас байгаа болохоор хамрагдана биздээ гэхэд Сүбин бид хоёр шууд л толгой дохиход эмч маань инээмсэглэл тодруулсаар

-Тэгэхээр одоо төрөх хүртэл зай байгаа юм чинь гээд хайхрахгүй байж ердөөсөө болохгүй хүүхэдтэй болно гэдэг зөвхөн нэг хүний эхийн ч юм уу цэвэр хариуцлага ердөөсөө ч биш болохоор хүүхдийн аав хүртэл гар бие сайн оролцох хэрэгтэй шүү гэхэд Сүбин сонин гэгч нь харсаар

-Эмчээ би бол бүх зүйлд бэлэн байгаа шдээ гэхэд эмч инээмсэглэсээр

-Ойлголоо зүгээр сануулга болгож хэлдэг юм ихэнх аав нар иймэрхүү зүйлсийг зөвхөн эмэгтэй хүн ээж нь хийх ёстой мэтээр аашилж байдаг болохоор л тэр... Ерөнхийдөө сайн байна бас бэлдэмэлээ сайн уугаарай оюутан гэсэн байхаа хичээл ихтэй гээд битгий их ядаргаанд ороорой урагт муугаар нөлөөлнө шүү аан бас мэдээж бэлгийн харилцаанд орж болно шүү гэхэд бид хоёр бие биерүүгээ хараад

-ЭМЧЭЭ

- Залуу хүмүүс байнадаа тэгээд шинэхэн ээж аав тиймээс дахиад тийм харилцаанд тогтмол орохыг хэн бай гэхэв тиймээс урагт ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй учираас та хоёр санаа зоволтгүйгээр бэлгийн харилцаанд орж болно шүү за тэгвэл дараа сард уулзацгаая гэж хэлэхэд үнэхээр бид хоёр юу гэж хэлэхгүй мэдэхгүй шоконд ороод л өнгөрөх нь тэр...

Бурхан минь гэж ичиж үхэх нь ээ бид хоёр тэр шөнөөс хойш ганц ч удаа тийм зүйл хийгээгүй шүүдээ. Миний удаа анхных байсан гээд байхад анхны удаагаараа би шууд л хэн нэгний хүүхдийн ээж болохоор болчихоод байна Сүбин ч хажууд минь час хийтлээ улайсан амьтан дуугай л явах бөгөөд

-Нөгөө юу хүүхдийн маань гэдэсний чимээ

-Айн

-Нөгөө бишээ чиний гэдсэнд байгаа хүүхдийн чимээ

-Юу?

-Үгүй ээ бидний хүүхдийн зүрхний цохилт үнэхээр хөөрхөн байсан тиймээ?

-Мхммм

Ингэхэд миний хувьд анхных байхад Сүбиний хувьд би хэддэх эмэгтэйн байсан бол? Бас нөгөө эрэгтэй хүмүүс чинь тэр зүйлийг хийхгүй л бол байж чаддагүй гэсэн шдээ гэтэл манай хүүхдийн аав надтай бараг л сар шахуу бараг л хоёр сар шахуу хамтдаа амьдарч байж надаас тийм зүйл хүсэх нь байтугай тийм маягийн харцаар ч ширтэж байсан удаа байхгүй... Хэрвээ хүсэж байгаа бол би яг яах ёстой бол?

Сүбин бид хоёр гэрлүүгээ алхангаа замаараа ойролцоох жирэмсний иогт бүртгэдэг газар ирэн бүртгүүлээд маргаашнаас хийж эхэлхээр боллоо.

Маргаашнаас хичээл эхэлнэ тиймээс өнөөдөр гэртээ ороод юмнуудаа баглах хэрэгтэй энэ улирал Сүбин бид хоёр бүх хичээлээ хамт авсан Сүбин намайг жирэмсэн ганцааранг минь байлгахаас айгаад байна гэсэн болохоор ингээд 24 цаг хамт байхаар л болчихоод байнадаа... Гэртээ орж ирээд гадуурх хувцасаа тайлан хоол хийж эхэлтэл Сүбин өглөө босоод надад хоол бэлдэх гээд ядарсан бололтой буйдан дээр эвхрээд унтчхсан байлаа. Ивий минь ийм том биетэй хүн чинь энэ жижигхэн буйдан дээр яаж л багтах вэ дээ? Бие нь л том болохоос нялхаараа шүүдээ миний жалуу чинь... Өдөр ирэх тусам л хайртай болж улам л аз жаргалдаа умбаад байх юм хааяа энэ их жаргалыг минь булаагаад авчихвийдээ гэхээс айхыг нь яана...

Хоол хийж дуусчихаад сэрэхийг нь хүлээж байтал Сүбин өөрөө араас минь ирээд аварга том биерээ намайг бүрхээд авах нь тэр... Толгойгоо миний толгой дээр тавин нэг үнэрлэчихээд

-Хайртай гэж хэлэхэд нь догдолдог хэвээрээ л байна магадгүй үргэлж л догдлох байх... Би ч гал тогооны тек налсаар эргэр харан хоёр хөөрхөн хацарнаас нь бариад

-Сэрчихсэн юмуудаа алив үнэсье гэхэд Сүбин намайг зөрүүлэн үнэсээд салахдаа энгэртээ наан тэврээд

-Жаахан ингээд зогсчихье жаргалтай байна яг л зүүд шиг...

-Сүбинаа зүүд бишээ би үргэлж л хажууд чинь байх болно за юу?

Ийнхүү бид хоёр эрхлэлдэн эрхлэлдсээр хоолоо идчихээд зурагт үзэж байгаад орондоо орохоор боллоо маргааш өглөө хичээлтэй болохоор...

Нүдээ аниад хэвтэж байтал Сүбиний гар орж ирэн намайг өөртөө татан тэвэрсээр

- Маргааш надтай үерхэж байгаа мэт яг үнэнээрээ байх уу гэхэд нь би толгой сэгсрээд

-Одоохондоо хэсэгтээ нууцалцгаая тэгэхүү? Бүгд л гайхах байх гэхэд Сүбин миний хариултанд гонсойсон бололтой эргэж харах гэхэд нь би гарыг нь аван энгэр дээрээ тавиад ойртон уруул дээр нь үнэсэж эхэллээ...

Удалгүй бидний үнэсэлт ширүүсч Сүбиний ч гар өнөөх шөнө шиг биеэр минь хэсүүлчилэхэд гэнэт ухаан орсон бололтой Сүбин надруу харахад хэдий харанхуй байсан ч би түүний надаас асууж зөвшөөрөл хүсч байгааг нь ойлгож байсан юм. Тиймээс би зүгээр л гарыг нь атгасан чигээрээ

-Хэрвээ чи хүсч байвал...

10-р хэсэг төгсөв

Зиа сайнууцгаа манайхаан намайг удаан хүлээсэн үү? Дахиад ингэж удаан алга болохгүй гэж амлалт өгч чадахгүй ч гэсэн чадлараа оруулсаар байх болноо тиймээс сэтгэгдлээ харамгүй бичээрэй тэгвэл мэдээж би нь урамшаад ёстой хурдан оруулахыг хичээнээ зиа тэгээд манай хоёрын харилцаа ч ёстой цэцэглэж, гялалзаж гялтагнаж өгч байнадаа

11 страница8 августа 2022, 18:50

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!