12 страница13 декабря 2022, 17:28

11. Шинэ семестер


Өнөөдөр Сүбин хоёрын хамтдаа сургуульдаа явах өдөр... Үнэндээ өглөө бараг л хоол хийх дургүй над шиг хүн хүртэл өнөөдөр эрт сэрээд өглөөний цай бэлддэг болчих гэж... Урьд нь би сургуулиас бараг л цаг гучин минутын зайтай байранд амьдардаг байсан бол Сүбиний гэрлүү нүүж ирснээс хойш цаг гучин минут нь дөчин минут л болж өөрчилөгдсөн гэхүүдээ...

Сүбин надруу инээмсэглэчхээд нүдээ нухалсаар босож ирэхэд нь эгдүү минь хүрсээр түүнрүү харахад Сүбин намайг харсан даруйдаа л инээмсэглэл тодруулсаар том том алхсаар хошуугаа цорвойлгоод ирэх бол би түүнд бүлээн ус хийж өгөхөд Сүбин усаа год год хийн уучихаад намайг тэврээд

-Яагаад түрүүлээд босоод явчихсан юм бэ? Чамгүй сэрэх шиг муухай зүйл алга үгүй та хоёргүй юм байна гэхэд нь би инээн

-Унтаахай минь дээ өнөөдөр сургуулийн эхний өдөр шүүдээ одоо илүү хариуцлагатай байх хэрэгтэй тиймээс л эрт боссон юм чамайг өглөө хоосон явуулж болохгүй шүүдээ

Ийнхүү бид хоёр нялуурсаар товчхондоо уруул амаа нийлүүлсээр гэрээс гарахын өмнө гараа гэдсэн дээр минь тавиад

- Үр минь өнөөдөр ээжийгээ бага ядраана шүү за юу гэхэд би инээн

- Надад ядраад байх зүйл юу байхавдээ хордлого ч өгөх биш хамаг хордлого л чамд өгөөд би гэдэг хүн идэхээс өөр ид шид үнэхээр алга гэхэд Сүбин намайг энгэртээ наан тэврээд үсийг минь зөөлхөн илээд духан дээр минь үнэсээд гарах нь тэр...

Сүбинийг хэн ч харсан өндөр, нүдэнд дулаахан, хөөрхөн инээмсэглэлтэй залуу охид бүрийн мөрөөдлийн залуу гэж хэлж чадахгүй ч Сүбинтэй харц тулгарч, Сүбинтэй ярилцаад үзэх юм бол түүнд дурлахгүй байхын аргагүй тийм л залуу... Сүбинд нэг тийм охидыг өөртөө татдаг зөөлхөн зан чанар байдаг дээрээс нь миний залуу инээхээрээ хэчнээн өхөөрдөм хайр булаам гэж санана... Удахгүй энэ хөөрхөн залууг дуурайсан хөөрхөн хүүхэд гарч ирэх байхдаа? Үр минь чи минь аавтайгаа адилхан байх болов уу эсвэл надтай адилхан байх болов уу? Чи минь бид хоёр шиг хацар нь хонхойдог болох болов уу эсвэл бүүр хэнийг нь ч дуурайгаагүй гарах юм болов уу ? Үнэндээ аав бид хоёрт чинь ижил төстэй талууд их ч юм шиг мөртлөө бас ч гэж үгүй...

Би шаргал бордуу долгионтой үстэй байхад аав чинь тас хар шулуун үстэй... Намайг л хүмүүс цагааныг минь гайхдаг байхад би үнэндээ аавыг чинь хараад л өөрийгөө цагаан биш юм байна гэж бодоход хүрч билээ... Үр минь чи сонсож байдаг бол аавыг чинь хэчнээн сайхан залуу болохыг ээж нь өдөр бүр ярьж өгөх юмсандаа...

Намайг ийнхүү өөрийнхөө бодолд автаад хаашаа ч юм бэ гөлийчихөөд сууж байхад Сүбин гараа урдуур минь явуулсаар

-Хабинаа юу бодоод байгаа юм бэ?гэхэд нь би инээгээд

-Аан зүгээрдээ юу ч биш

Удалгүй метроны ч хаалга онгойн бид хоёр удалгүй буух болоход Сүбин намайг олон хүмүүсээс цээжиндээ хамгаалсаар арай хийн метроноос гарах нь тэр...

Би сургуулийн метроны буудал дээр ирсэн цагаасаа хойш л ийш тийш харсаар басхүү надаас хөтөлсөн Сүбин бидний гарлуу хараад

- Сүбинаа нөгөө би одоохондоо сургууль руу чамтай орохдоо бэлэн биш байнаа яг үнэндээ жаахан эмээгээд байна хүмүүс яах болоо гэж бодоод айгаад байнаа жаахан надад цаг өгч болохгүй гэж үү?гэхэд Сүбин эхлээд гайхаж байсан ч царайнаас нь илт барайсан өнгө аяс харагдаж байсан ч дахин надруу урьдынхаараа инээмсэглэл тодруулан инээгээд

-Чи тэгэж хүсч байвал тэгьедээ харин надаас битгий холдоорой гэхэд нь би толгой дохиод

-Намайг ойлгож өгсөнд баярлалаа чи буруугаар ойлгоогүй биздээ? Тийм биздээ? Гэхэд ч тэрээр өөдөөс минь инээмсэглэл тодруулсаар байсан юм.

Ийнхүү би түүний гарнаас атгалгүйгээр хичээл орох танхимруу нэг нэгээрээ салан орцгоолоо. Үнэндээ их сургуульд зүгээр л хамт явж байх юм бол энэ хоёр нэг учиртай болчихож гэж ярицгаана шүүдээ их сургууль бол тийм л хов цуу яриа эргэлддэг газар гэхүүдээ...

Хичээлийн шинэ улирал эхэлсэн болохоор ч тэр үү олон танихгүй хүүхдүүд манай тэнхимд элсэн орсон байлаа. Урьд нь харж байгаагүй хүүхдүүд олон байна шүү...

Өнөөдрийн хичээл 12оос орж байгаа болохоор дээрээс нь алдарт Кан профессорын лекц болохоор ширээнүүд бараг дүүрчихсэн байсан учираас намайг ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд л Сүбин бид хоёр яахын аргагүй бие биенээсээ хол суухаас өөр аргагүй болон би нэгэн буланд очин суухад удалгүй профессор ч кофегоо барин орж ирээд хүүхдүүдтэй мэндэлж байхад удалгүй лекцийн тэнхимийн анхаарал өөр зүгрүү чиглэх нь тэр...

Өндөр цав цагаан, бие нь яг л модел шиг нэг залуу орж ирэхэд тэнхим даяар охидуудын шуугилдах сонсогдож байлаа. Тэрээр багшаас уучилалт гуйчихаад шууд л дээшээ алхсаар явсаар байгаад манай эгнээрүү ирж байгаад хажууд минь ирээд суучихлаа шүү би ч нэг их зүйл бодолгүйгээр суусаар багшийн хичээлээ танилцуулах лекцийг сонсож байтал уламжилалт ёсоор миний хамгийн дургүй үгүй ээ ихэнх оюутнуудын хамгийн дургүй зүйл болох багийн ажилыг хувиарлаж өгч байв. Кан багш ер нь их шулуунхан гэдгээрээ алдартай болохоор ч тэр үү нэг л удалгүйгээр сургуулийн сайт дээр бидний баг болж байгаа хүүхдүүдийн нэрсийг зарлахад би ч нэг их яарсангүйгээр хараагүй суусаар хичээл тарах дөхөв. Сүбинийг харах гэсэн ч бид хоёр өөр талуудад суучихсан учираас ямар байгааг нь харж чадсангүй зүгээр л мсж өгч бичилцэж байлаа...

Харин хажууд минь суух залуу тасралтгүй надруу ширтсээр байсанд жаахан эвгүй байсан ч гэлээ би анхаарлаа хандуулахгүйг хичээсээр бараг л эвгүй байдалд орсоор ашгүй нэг юм Кан профессор хичээлээ дуусгаж би босохоор завдахад өнөөх залуу надруу утасаа сарвайгаад

- И Хабин байхаа?гэхэд нь би гайхсаар толгой дохиход өнөөх залуу надруу инээмсэглэл тодруулсаар

-Надад дугаараа өгчих гэхэд нь би бүр ч гайхаж орхиход тэнхимд тарж явсан хүүхдүүд бүгд л бидэнрүү анхааралаа хандуулах нь тэр... Мэдээж шүүдээ тэр харваас одоо манай сургуулийн охидыг хуулируулагч болсон байхаар царай байна. Намайг түүнрүү гайхсаар харж байтал өнөөх залуу дахин надруу инээмсэглэл тодруулаад

- Гайхах хэрэггүйдээ найз залуутай үгүй юу гэж асуух гээгүй байна өөртэй чинь энэ семестер хамтдаа бие даалт хийх юм байна гэхэд нь би тэрхэн зуур бодож байсан бодолдоо ичсээр түүнд дугаараа өгөхөд өнөөх залуу дахин нэг хонхорхойгоо гаргасаар инээмсэглээд

- Залганаа утасаа заавал аваарай гэсээр учир битүүлгээр инээмсэглэл тодруулан тэнхимээс гараад явчихлаа.

Юу вэ энэ чинь одоо?

Хүүхдүүд энэ бүхний дараагаас бүгд над дээр ирэн шавсаар

-Воов манай мөсөн ханхүү юу гэж байна? Чамаас дугаарыг чинь асуусан юм уу? Гайхалтай!

-Үгүй ээ тэр тийм утгаар биш зүгээр л бид хоёр энэ семестер хамтдаа багийн ажил хийхээр болчихжээ тэгээд л тэр...

-Хөөе Пак Сонхүн хэзээ ч ингэж охидын дугаарыг өөрөө түрүүлээд асуугаад байдаггүй юм тэр тусамаа багийн ажил дээр бол бүр ч үгүй шүү...

-Энэ удаагаас хариуцлагатай хандахаар шийдсэн юм байлгүйдээ гэсээр тэнхимээс гаран алхаж явахдаа Сүбинийг хаана байгааг нүдээрээ хайсаар явж байтал

- Үгүй ээ хүн тэгэж хурдан өөрчилөгдөөд байдаггүй юм яг чи таалагдсан болоод тэр байхаа яанаа бүүр нэрийг чинь мэдэж байсан гэхээр oh my god! Ингэж байгаад үнэхээр Пак Сонхүнтай үерхчих юм биш үү гэхэд нь

-Үгүй ээ тийм зүйл яасан ч болохгүй гэхэд намайг хэдэн талаас минь бүччихсэн охидуудын нэг нь

- Хөөе Хабинаа чи их сургуульд ороод нэг ч удаа үерхээгүй шүүдээ одоо хэн нэгэнтэй үерхэх цаг чинь болсон тиймээс болзоод үзээч

Тэднийг ийнхүү хэлж байхад гэнэт л хаанаас ч юм бэ дээ Сүбин замд минь гарч ирээд

- И Хабин хоолоо идэхээр явах гэж байгаа бол намайг дагаад яв хамтдаа хоол идэцгээе гэсээр гарнаас минь татаад шууд л аваад явчих нь тэр... Би ч юу гэхээ мэдэхгүй түүнийг дагасаар явж байтал

-Сүбинаа жаахан аяархан л даа гар өвдөөд байна гэхэд л Сүбин сая намайг анзаарсан бололтой надруу харсаар

-Яанаа чанга атгачихсан уу? Өвдөж байна уу?гэхэд нь би хүн байхгүй байсан болохоор нь шууд л түүний энгэрт наалдан тэврээд

-Саяны явдалд уурлачихсан уу?гэхэд Сүбин юу ч дуугарахгүй байсан болохоор нь би түүнийг улам чанга бэлхүүсээр нь ороогоод тэврэхэд Сүбин нэг гүнзгий санаа алдаад цээжээр нь л татах миний толгойг илсээр

- Үнэндээ чи минийх байхад хүмүүсийн ингэж байгаа нь таалагдахгүй байна гэхдээ чамдаа уурласан юм биш шүү

- Мэдэж байнаа битгий уурла за юу? Би үүрд чинийх шүүдээ гэсээр өлмйигөө өргөөд түүнийг үнэсэхээр завдахад Сүбин шууд л намайг өөртөө татан үнэсэж эхэллээ...

11-р хэсэг төгсөв

Зиа ингээд админ нь эргээд ирлээ! Одоо хичээл амарчихсан хүн чинь тэгээд өгүүллэгээ улам л идэвхтэй оруулаад байна шүүдээ хүлээж байсан хэр олон хүмүүс байна одоо л дөнгөж хайрын гурвалжин дөрвөлжин эхлэх гэж байна шүүдээ сэтгэгдэлээ харамгүй хайрлана биздээ?

12 страница13 декабря 2022, 17:28

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!