12. Freshman ✨
Хүний анхны бүхэн дахин давтагдашгүй болохоороо их үнэ цэнэтэй юм шиг ээ... Анхны алхалт, хичээлийн эхний өдөр, анхны алтан медаль, анхны хайр, анхны үнэсэлт,анхны шөнө гээд л... Үнэхээр юу юунаас нандин байдагсан...
Энэ бүхнийг бүгдийг нь мэдэрч үзээд одоо би удахгүй анхныхаа хүүхэдийг өлгийдөн авах гэж байна... Хөөрхөн анхны үрээ тээгээд уулзах өдөрөө тэсэн ядахынхаа хажуугаар эмэгтэй хүн ямар гайхайлтай болох яаж энэ бүхэн ингэж бүтээгдэж байгааг бодсоор л бас мэдэрсээр байх бөгөөд биед минь гарч байгаа өөрчилөлтүүдэд нэг л дасаж өгөхгүй байгаа ч гэсэн гайхсаар л сууна.
Сүбин бид хоёр амралтын өдөр болохоор шинээр Netflix-д нэмэгдсэн цувралыг пицца захиалан идэж суулаа. Сүбин араас минь тэврэнгээ гэдсэн дээр минь гараа тавин илэх бол би уйлсаар
- Гэхдээ энэ үнэхээр шударга бус биш байна уу ээж нь захиаг нь аваад нуучихлаа шүүдээ
-Харин тиймээ гэсээр өөдөөс минь инээгээд
-Чи бид хоёр ийм байдалд орчихвол яах вэ?гэдэг хачин гэмээр асуулт асуухад нь би инээн
-Хэрвээ чи намайг марчихвал уу би тэгвэл шууд очиод хэлнэ яагаад намайг мартаж байгаа юм Чүэ Сүбин бид хоёр хүүхэдтэй болж байхад шүүдээ гэнэ тэгээд шууд чамайг үнэсээд авнадаа гэхэд Сүбин инээгээд
-Хөөе тийм шууд уу
-Мхмм тэгэхгүй гээд яах юм чи энэ киног харж байгаа биздээ жаахан л цаг алдахад шууд л хувь тавилан тэднийг салгаад эмэгтэй нь өөр залуутай суугаад бүүр хүүхэдтэй болоод явчихаж байна шүүдээ харин би бол бодит амьдрал дээр тэгэхгүй чамайг минь өөр эмэгтэй эргүүлээд аваад явчихвал яах болж байна? Тэгээд тэр эмэгтэйд надаас илүү их хайртай болоод намайг мартчихвал би яах болж байна?
-Нээрээ тийм зүйл болвол чи яах уу?гэсээр сонирхсон байдалтай надаас асуухад
-Хөөөе чамайг тэгвэл би шаналсандаа үхчих байх Чүэ Сүбин чи зөвхөн минийх мэдэв үү?
-Ойлголоодоо угаасаа би чинийх чи бас минийх гэхэд нь инээгээд
-Одоохондоо л чинийх байгаа юм гэхэд Сүбиний хөөрхөн алаг нүд нь томорсоор
-Юу вэ юун одоохондоо вэ?
-Удахгүй бидний маамуу гараад ирэхлээр би үргэлж чинийх байгаад байж чадахгүй шүүдээ миний эрх жалуу минь ээ ээж болохоор бүх зүйлс их хурдан өөрчилөгддөг гэсэн одоо чи бид хоёр ийм гоё байгаа ч гэсэн хүүхэд гарахаар жинэхэнэ юун хосуудын ертөнц гэр бүлийн амьдралд шууд утгаараа ордог гэсэн тэгээд дээрээс нь төрсний дараах сэтгэл гутрал гээд л би нөгөө нэг ээжүүдийн клубд орсон байхгүй юу тэгсэн юу вэ ингэж нөхөр маань гомдоогоод ингэж хуураад гээд л байх юм билээ тэгээд төрсөний дараа нөхөрөө харахаас ч дургүй болчихдог ч хүн байдаг юм билээ би бүр гайхсан гэхэд Сүбин инээгээд
- Өөрөө намайг харахаас дургүй болчихгүй юм байгаа биздээ?
-Тэрийг ч би хэлж мэдэхгүй л байна л даа би тэгвэл чи яах уу хайраа?
- Бяцхан хайр миньдээ тэр чинь нөхөрүүд нь халамжигүй хүүхэдээ хамт өсгөхгүй байхаар тэгээд жирэмсэн үед нь хайрлахгүй байхаар л тэгэх байлгүйдээ хэмээн хэлэхэд нь миний инээд хүрээд
-Үгүй ээ амьдрал ер нь яаж ч болно шдээ тэгвэл яах юм бэ?
-Тэгвэл үү ингээд л өөртөө татаад л үнэсэнэдээ...гэсээр намайг өөртөө татан үнэсэж би ч үнэсэлтэнд нь уусан сууж байтал утас гэнэт дуугаран би үнэсэлтээ зогсоон утасаа автал өнөөх хичээл дээр дугаар асуугаад байсан хөвгүүн гэхүү залуу байх нь тэр...
Би ч нүдээ эргэлдүүлсээр утасаа аваад ярьтал
- Даалгавараа удахгүй хийх ёстой гэдгээ мэдэж байгаа биздээ? Маргааш хичээлийн дараа уулзацгаая
-Тэрийг заавал одоо залгаж хэлэх ёстой байсан гэж үү?
-Чамайг харин санаад зүгээр л юу хийж байгаа юм болдоо гэж бодоод сонирхоод залгаж байна
Би ч түүний хариултанд нүдээ эргэлдүүлсээр
-Ммм тийм байх нь тэгвэл маргааш уулзья одоо завгүй байна гээд шууд л надад хариуд минь ямар нэгэн зүйл хэлэхээс нь өмнө тасалчихлаа Сүбин ч ардаас минь тэвэрсээр
-Хэн бэ гэсээр хүзүүнд минь шигдэн эрхлэж байхад нь би инээн
-Аан нөгөө хичээл хамт хийх багийн ажил хийх л залуу байна маргааш хичээл тараад хичээлээ ярих юм байх өө
-Ммм тэр залуу одоо юувдээ бидний сайхан амралтын өдөрийг бусинуулаад
-Одоо л гоё байхад болно шдээ алив нааш ир миний залуу гэхэд Сүбин хөөрхөн инээмсэглэл тодруулсаар надруу ойртон ирэх нь тэр...
Энэ хугацаанд олж мэдсэн зүйл Чүэ Сүбин миний эрх жаахан хүүхэд шиг л залуу гэдгийг нь удахгүй аав болох гэж байж л эрхлээд байж байх юмдаа...
Цагийн ажилаа хааяадаа л нэг хийэ Жэхён ахтай уулзах нь багассан болохоор хичээлдээ л анхаарч байгаа гэхүүдээ энэ семестер дуусчихвал би амралт авах хэрэг гарах байхдаа... Хүүхэдээ төрүүлэх хэрэгтэй болохоор... Тэр үед ямар байх бол? Сүбин үргэлжилүүлэн сурсаар байхад би гэртээ ганцаараа хүүхэдээ хараад л үлдэх байхдаа... Тэгээд л сургуульд өөр хөөрхөн охидууд орж ирээд... Сүбинийг надаас булаачихвал?
Жирэмсэн болсон биш нэг иймэрхүү зүйлсийг л боддог болчихдог юм байнадаа... Хэрэггүй зүйлс гэдгийг нь мэдэж байгаа ч гэсэн энэ гармоныг үнэхээр яалтай билээдээ?
Маргааш эхний хичээл маань тусдаа байсан болохоор би Сүбинийг бага зэрэг унтаг гэж бодоод түрүүлээд сургуульруу явчихав. Бараг л 10-аас нэг цаг хүртэл хоол идээгүй болохоор өлсөж байсан ч Сүбиний өчигдөр намайг өлсөх байхдаа гээд цүнхэнд минь хийчихсэн байсан кексийг сүүтэй идчихээд арай дээрдэж байхад ашгүй Сүбин гүйсээр ирэх нь тэр...
Өндөр болохоор тээр холоос ч миний залуу гэдэг нь илт харагдах юмдаа.Ингээд бид хоёр сургуулийн ойролцоо байдаг кимчижжигэний газар орон хоолоо хүлээн суух зуураа аль болох хосууд биш мэт л аашилсаар Сүбин ч өөрийг нь үнэсэж энхрийлэхгүй байгаад гомдолсоор байсанд би хүмүүсийн нүднээс далдуур гарнаас нь атгаж байтал гай газар доороос гэгчээр манай тэнхимийн салхи хочит Санхи ороод ирлээ шүү яагаад салхи вэ гэж үү тэр надтай нэг ахлах сургуульд сурдаг байсан юм лдаа тэгсэн миний өнгөрсөнд болж байсан бүх зүйлсийг их сургуулийн ангийханд ярьчихсан байсан зөвхөн минийхийг ч биш бусад найзууд байгаад больсон бүх хүүхдүүдийнхээ талаар цуу яриа тарааж явдаг жаахан ядаргаатай лхин байгаа юм. Ийнхүү би шууд л Сүбинээс гараад холдуулаад инээсэн болчихоод байж байтал яг л бидний хажууд ирж суугаад
-Хүүшээ хэн хоёр хамт хооллож байгааг хараачээ Сүбин Хабин хоёр хамтдаа суугаад хооллож байгаа хэрэг үү? Арай та хоёр болзоод байгаа юм биш биздээ?гэхэд би түүнрүү муухай харсаар
- Болзож байгаа бол юу гэж? Болзоогүй бол юу гэж?гэхэд Санхи надруу худлаа инээсээр
-Заа тоглож байхаддаа ууртай гэдэг нь
Ийнхүү бид хоёр нэг ёсондоо бид гурав хамтдаа хоол идэж байхад гэнэт л Сүбин огиод эхэлсэнд миний санаа зовон би шууд л салфетик өгөөд Сүбиний нуруун дээр дарсаар арай хийж хоол идсээр бид гурав гаран сургуульруу явж байтал Санхи уулга алдсаар
- Дэбак! Жэхён убба гэх нь тэр... Би гайхсаар эргэж харан Жэхён ахруугаа явтал Жэхён ах үсийг минь илсээр
-Убба? Та манай сургууль дээр юу хийж байгаа юм гэхэд Жэхён ах надруу өнөөх хөөрхөн инээмсэглэлээрээ инээгээд
- Сайн байна уу одооноос 4р курсийн чинь оюутан болсон гэхэд... Гэтэл Сүбин шууд л хажууд минь ирээд зогсчих нь тэр...
12-р хэсэг төгсөв
Зиа ингээд дараагийн хэсэг маань орлоо одоо ёстой бөөн юм болж эхлэх гэж байнадаа сэтгэгдэлээ хуваалцаарай манайхаан дараагийн хэсгээ аль болох хурдан оруулахыг бодноо
