2. Тэр шөнө...
-🧡-
-Гэхдээ чамд тэр шөнө таалагдсан тийм үү?гэсээр намайг сонжисон байдлаар асуухад би үнэндээ юу гэж хэлэхээ мэдээгүй юм... Нүүрэн дээрээ
-Галзуурчихаа юу? ингэж хэлсэн ч гэсэн
Тиймээ надад сайхан байсан би Сүбинийг анх хараад л дурлачихсан. Сүбин хүн бүртэй л хэтэрхий сайхан харьцдаг. Мэдээж би өөрийгөө үзэшгүй муухай царайтай гэж хэлэхгүй л дээ хэн ч харсан би нүдэнд дулаахан хөөрхөн гэхдээ ганц хөөрхөн байлаа гээд Сүбинтэй эн зэрэгцэнэ гэсэн үг биш шүүдээ. Түүний ар гэр нь ямар билээ манайх ямар билээ?
Үнэндээ хүмүүс хайранд мөнгө хэрэггүй эсвэл зэрэг зиндаа хэрэггүй гэдэг л байх гэхдээ үгүй ээ бодит амьдрал дээр миний амьдралд мөнгөнөөс илүү хэрэгтэй зүйл одоохондоо алга...
Сүбин шиг зэрэг зиндаатай удам угсаа сайтай айлын хүү зиндаагаа тохируулж л тийм айхтар айлын охинтой гэрлүүлэхээр болсон байгаа шүүдээ... Гэтэл бүхэл бүтэн тийм язгууртан айлын хүүгээс би жирэмсэн болчихсон байна. Галзуурах нь ээ... Энэ бүхэн тэр шөнөөс л нэг юм болсон юм...
Тэр шөнө яг юу болсон бэ гэхээр... Одоогоос яг зургаан долоо хоногийн өмнө...
Над шиг тэтгэлэгээр сурдаг оюутанд нийтийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг үнэндээ хүндхэн ажилуудын нэг байсан юм. Харин энэ удаад шинэ жилийн үйл ажиллагаа бас Сүбиний төрсөн өдөрийг тэмдэглэх юм гэхээр нь басхүү ангийхан үргэлж намайг олон нийтийн ажилаас зугтдаг гэсэн учираас аргагүйн эрхэнд очихоор боллоо.
Тэгээд л Сүбин гол дүр болохоор яагаад би тэр өдөр тэгтэлээ гоёож гоодсон гэдгээ ч мэдэх юм алга. Мөнгөгүй гээд өөрийгөө хайрладаггүй эсвэл гоёож гоодохоо мэддэгүй эмэгтэй гол дүр шиг бодож байвал үгүй шүү... Би өөрийгөө хэрхэн хөөрхөн харагдуулахаа бас өөрийгөө ямар үнэ цэнэтэйг сайн мэднэ. Ийнхүү ёстой хэн бүхэн харахад дур булаам төрхөн дээрээ тавиад цайны ганц нил ягаан өнгийн даашинзаа өмсөөд очисон юм.
Яагаад тэнд тийм олон хүмүүс байсан гэдгийг асуугаад ч хэрэггүй байх угаасаа Чүэ Сүбин шүүдээ хөөсөн чихэр шиг зөөлхөн ханхүү... Үнэхээр л Сүбин яг амьдрал дээрх ханхүү шүү...Мөнгөтэй,царайлаг,эелдэг,зөөлхөн гээд л цагаан морь уначихвал яг л ханхүү ханхүү яадаж байхад өнөөдөр яасан ч ханхүү шиг хувцаслачихсан юм. Ийнхүү бодон би дахиад л санаа алдлаа.
Үдэшлэг ид дундаа орчихсон байсан учираас хүмүүс ихэнх нь халчихсан би дундаас нь ирсэн учираас тэнд юу болоод байгаа нэг л ойлгож ядан сууж байхад хэн нэгэн хажууд минь ирэн
-Чамд энд байх таалагдахгүй байгаа хэрэг үү? ийнхүү хэлэхэд нь би гайхсаар харахад Сүбин инээмсэглэл тодруулан зогсож байх нь тэр...
-Аан харин жаахан шуугиантай л байна
-Тийм байгаа биз?
Тэр нэлээн согтчихож... Гэсэн ч энэ түүнийг жирийн үеийнхээсээ илүү ихээр тачаангүй харагдуулж байх нь тэр...
-Мхмм гэхэд Сүбин надад коктейль өгсөөр
-Миний төрсөн өдөрт ирсэнд баярлалаа гэх нь тэр би гайхсаар түүнрүү хартал
-Чамайг ирэхгүй байх гэж бодож байсан юм би бүүр ч гайхсаар
-Аан нөгөө
-Мэдэж байнаа чи надтай ярих дургүйг бас надад дургүйг би сайн мэднэ
Хачирхалтай гэгч нь тэр шөнө Сүбин их сонин сонин зүйлс ярьсаар байсан юм. Би инээсээр коктейлнээсээ нэг балгачихаад
-Чи согтчихсон бололтой гэхэд
-И Хабин чи инээхээрээ үнэхээр хөөрхөн гэдгээ мэдэх үү?
-Юу?
-Хоёулаа хамтдаа гарч салхилуух уу би халууцаад байна гэхэд нь би зүгээр л толгой дохилоо
Ийнхүү бид хоёр шөнийн клубээс гаран хаашаа ч юм алхаж эхэлсэн юм. Үнэндээ би ч бас нэг их зүйлс уугаагүй ч тэр шөнө гайхалтай гэгч нь хурдан согтож байлаа.
Сүбин надаас бараг л хоёр дахин өндөр гэмээр өндөр болохоор би алхаанд тааруулж явах гэж хэрэндээ л зүдэрч байлаа. Үүнийг минь ч анзаарсан Сүбин удаан алхаж эхлэнгээ
-Юу гээч намайг согтчихсон байна гэж битгий ойлгоорой би зүгээр өнөөдөрийг тэмдэлэлгүйгээр их удсан юм.
-Ммм тийм байх нь
-Өнөөдөр чи их хөөрхөн харагдаж байна
-Баярлалаа чи ч гэсэн сайхан харагдаж байна
-Юу гээч хоёулаа нэг тоглоом тоглоё хэрвээ би ялвал чи миний нэг хүслийг биелүүл харин чи ялвал би чиний нэг хүслийг биелүүлж өгье
-Зиа яахав тэгье
Ийнхүү бид хоёр доошоо буудаг шат уруу хуруудсаар ялсан нь бууж ялагдсан байсан байрандаа үлдэж байсан юм гэтэл яг нэг онооны зөрүүтэй байхад би Сүбинд хожигдчихсон юм.
Сүбин ч инээмсэглэл тодруулсаар
-Тэгэхээр ингээд миний төрсөн өдөр болж байгаа болохоор би хүсэлээ хэлье
-Зиа тэгээд төрсөн өдрийн эзэн гуай хүсэл чинь юу юм бэ дээ? Намайг ийнхүү асуухад Сүбин надруу гэнэт л их нухацтай харсаар
-Өнөөдрийн оройг надад зориулаач
Яагаад ч юм бэ би зүгээр л татгалзаж чадаагүй юм. Зүгээр л ганцхан удаа хөгжилтэй байя гэж бодсон...
Ийнхүү бид хоёр түүний Сөүл дэх тансаг зэрэглэлийн пентхауст нь ирээд үргэлжилүүлэн ууж эхэлсэн юм... Тэр шөнө бид хоёр хоёр жилийн турш огт ярилцаж байгаагүйгээр ихээр ярилцаж бие биенийхээ талаар маш олон зүйлсийг мэдэж авцгаасан.
-Нээрээ юу? Чи намайг их зантай гэж боддог байсан гэнээ? Гэхэд Сүбин толгой дохисоор
-Чи үргэлж л надаас зугтаж байдаг шүүдээ...
-Би юу хэмээн инээхэд Сүбин надруу ойртон
-Битгий ингэж хөөрхөн инээгээд бай хэмээн уруул дээр минь үнэсэх нь тэр...
Би түүний энэ үйлдэлд гайхширсаар сууж байхад Сүбиний гар нь аль хэдийн биеийг минь бүчин авсаар өөртөө улам л ойртуулж эхэлсэн юм...
Хэсэгтээ би балмагдан яахаа мэдэхгүй байсан бол зүгээр л түүний үнэсэлтэнд уусан бүхнийг умартан өөдөөс нь үнэсэж эхэлсэн... Ингээд л хоёр жилийн турш хайртай гэдгээ мэдэгдчихвий дээ гэсэндээ бараг л зүрхний цохилтоо сонсгочихно гэхээс эмээсэндээ зугтдаг байсан залуугаа зөрүүлэн үнэссэнээр миний тэр их хичээл зүтгэл талаар өнгөрсөн юм...
Хэчнээн нуух гэж хичээсэн ч би түүнд хайртай гэдэг нь үнэнээс хойш яах ч билээ... Гэхдээ энэ бүхнийг бид зүгээр л ганц шөнийн хөлчүүрхэлдээ хийчихсэн шүүдээ хайртайдаа биш Сүбин надтай хоёр жилийн турш хэдэн удаа тухтай ярьж үзсэн бол? Би түүнтэй хэдэн удаа ярьж үзлээдээ?
Энэ явдлаас хойш би улам л түүнээс зугтаж эхэлсэн юм. Харин нэг өдөр сургууль дээр ирэхэд Сүбин намайг чирсээр сургуулийн ард талын цэцэрлэгт хүрээлэнд ирэн
- Яагаад зугтаад байгаа юм?
- Хэн зугтсан гэж?
-Чи И Хабин
- Тэр шөнийн талаар ярих гэж байгаа бол больж үз болоогүйд тооцчих
-Чиний хувьд би анхны залуу чинь байсан байхад уу?
-Анхных байна уу сүүлийнх байна уу тэр тийм чухал юмуу? Эцэст нь чи хэн ч биш шүүдээ миний хувьд
-Юу гэнээ?
-Бид зүгээр л согтсондоо хэт их хөөрсөндөө тийм зүйлс хийчихсэн миний хувьд хэн нэгэнд хэлэхээс ч ичгэвтэр зүйл
-Тэгвэл би чиний хувьд алдаа гэж үү?
-Тэгвэл би чиний хувьд алдаа биш юм уу? Чүэ Сүбин надад хайртай байсан хүн шиг аашилахаа больж үз ганцхан удаа л болсон алдаа болохоор надад наалдахаа больчих тэгэх үү? Ядаргаатай байгаа болохоор ийнхүү хэлэхэд Сүбин гарнаас минь дахин нэг удаа татан
- Тэр шөнө хэлсэн үг чинь ч гэсэн худал байсан гэж үү?
-Мэдээж би өөрий ухаангүй байсан юм чинь тэгвэл би ингээд явлаа
Ингэж хэлэхэд л Сүбиний чангаар миний гарыг атгаж байсан гар нь суларсаар хүчгүйтэн миний гарыг тавих нь тэр...
Ерөнхийдөө flashback хийвэл иймэрхүү зүйл болж өнгөрсөн юмдаа... Одоо харин хүүхдийнхээ эцэгт ингэж хэлчихсэн хүн яаж хүүхэдтэй болсон гэж хэлэхэвдээ намайг харахаас ч дургүй хүрч байгаа байлгүй...
2-р хэсэг төгсөв
Зиа ингээд манай хөөрхөн Сүбинтэй өгүүллэгний маань хоёрдугаар хэсэг нь ийнхүү орох нь тэр... Тэгээд сэтгэгдэлээ үлдээх юм бол би нь урамшаад л бичээд өгнө шүүдээ... Зиа Сүбин ер нь ямар байсан гэж бодож байна? Одоо хэрвээ жирэмсэн гэвэл яаж хүлээж авах байх гэж бодно?
