1. Бид зохицох хүмүүс биш
Хэзээ ч төсөөлөөгүй хүнтэйгээ би анхны шөнөө үдсэн юм... Миний зүрхлэж ч хайрлаж чадахгүй байсан залуутайгаа...
Охид бүрийн хүсдэг тэр л нэг залуугийн энгэрт би анх удаа эмэгтэй хүн болж, анхны удаа түүний энгэрт эрхлэж,тэврүүлж, үнэсүүлсэн... Миний хувьд эхний бөгөөд сүүлийн удаа гэж шийдээд хийсэн зүйл байсан боловч тэр бүхэн одоо миний мэдлээс хэтэрсэн зүйлс болоод хувирчихлаа...
Надаас бусад нь сайхан амьдарч байгаа мэт би л болохгүй байгаа мэт санагддаг үе байдаг уу?
Гуйя нэг зураас байгаасай гэж хүссэн ч гэсэн хэдэн ч удаа тестээр үзсэн байсан тодоос тод ХОЁР зураас гарч ирэх нь тэр...
Эхлээд интернэтээс байж болох бүх мэдээллийг нь цуглуулан харж хайж үзсэн ч би жирэмсэн болсон байх магадлал бараг л 99.9 хувь болчихлоо... Сөүлд хөлслөж амьдардаг нэг өрөө жижигхэн байрнаасаа гаран арай хийн ганцаараа эмэгтэйчүүдийн эмнэлэг орлоо. Ийм газар зөвхөн нөхөртэйгээ л орох байх гэж боддог байсан ч амьдрал дээр ингээд ганцаараа ордог юм байна.
Ээлжээ хүлээсээр миний нэрийг дуудахад эмчийн үзлэгрүүгээ ороод эход харуулахад ойлгомжтой болох нь тэр...
- Энэ хар цэгийг харж байна уу? Энэ бол хүүхэд чинь одоогоор зургаагаас долоон долоо хоногтой байна. Баяр хүргэе та жирэмсэн болсон байна. Хэдий одоо ийм жижигхэн байгаа ч гэсэн удахгүй томроод хөөрхөн харагддаг болноо. Жирэмсэн гэдгээ мэдээгүй их удсан байна эм болон ямар нэгэн хортой бодис хэрэглээгүй биздээ?хэмээн үзлэгийнхээ орноос буухад минь асуухад би зүгээр л яахаа мэдэхгүй уйлж эхэллээ...
Би одоо яг яах ёстой вэ?
- Хүүшээ үйлчилүүлэгчээ зүгээр үү?
-Эмчээ энэ хүүхэдийг авахуулж болохгүй юу? Би энэ хүүхэдийг төрүүлж чадахгүй ээ би би үнэхээр чадахгүй би одоо дөнгөж 23тай бас би их сургуулиа төгсөөгүй байгаа үгүй ээ нөгөө
-Аавгүй байх нь тийм үү?
-Үгүй ээ аав нь ч байгаа л даа зүгээр л тэр бид хоёр алдаа хийчихсэн юм зүгээр л тэр хүн энэ хүүхэдийг хүлээн зөвшөөрөхгүй ээ гэхэд эмч нэг гүнзгий санаа алдаад
- Миний дүү хүүхэд эрүүл саруул байна чи ийм удаан мэдээгүй гэхэд шүүдээ эхлээд хүүхдийн аавтай очоод ярилцаад үз тэгээд үнэхээр болохгүй гэвэл үр хөндүүлэх талаар би чамд зөвөлгөө өгье харин одоо жаахан тайвшираад сайн бодоод үз чи үнэндээ хэлээгүй байхад хүүхэдээ авахуулж болохгүй шүүдээ. Дээрээс нь чиний анхны хүүхэд болохоор энэ хүүхэдийг өр хөндүүлэх юм бол цаашдаа дахиад жирэмсэлэх боломж чинь л буурна гэсэн үг тиймээс хүүхэдийнхээ аавд очоод хэлээд үз
Дахиад хүүхэдтэй болж чадахгүй бол яах вэ? Ирээдүйд яах болж байна?
Эмнэлэгээс гараад яахаа мэдэхгүй гудамжинд ганцаараа өвдөгөө тэврээд хэсэг суун уйллаа...
Ингээд хамгийн сайн найздаа хэлээд түүнийг гэртээ дуудахад Ёну хаалгаар орж ирмэгцээ
-Гэнэт юу болоов айн ёстой гэрт битгий ирээд бай ганцаараа баймаар байна гээд байсан яасан тэгээд бүүр иддэгүй хоолоо хүртэл идмээр байна гэж ирээд л чи чинь жирэмсэн болчихоо юу? гэхэд би дахиад л уйлмаар санагдаад эхлэх нь тэр
Ёстой жирэмсэн болно гэдэг чинь ийм ёорын зүйл байдаг хэрэг үү? Юу ч болоогүй байхад л усан нүдлээд л...
-Яасан бэ яагаад уйлаад байгаа юм бэ?
-Тиймээ би жирэмсэн болчихож тэгээд бүр 6 долоо хоногтой жирэмсэн гэж байна
-Юу? Сая юу гэсэн бэ? Үгүй ээ чи хэзээ хэнтэйгээ?
-Тэр шөнө тэр л шөнөөс хамаг зүйлс боллоо
Ийнхүү бид түүнд болсон бүх зүйлсийг ярьж өгтөл Ёну шар айрагаа балгасаар
-Дэбак үнэхээр Чүэ Сүбинийх гэж үү?гэхэд нь би хошуугаа унжуулсаар толгой дохиход
- Вааа хөөе тэгвэл яг одоо очиж хэл би жирэмсэн одооноос чи аав болох бэлтгэлээ хий алив явж тэр өлгий даавуугаа бэлд гээд л
-Хөөе бүх зүйлс тийм амархан байсан бол би одоо ингээд уйлаад сууж байх уу?
-Юунд нь эргэлздэг юм тэгээд бүр энэ бүхнийг чи биш Сүбин тэр эхэлсэн байхад тэгээд бүр чиний анхны залуу байхад шүүдээ 100 хувь аз байна яг одоо хүүхэдээ төрүүл
- Битгий тэнэгтээд бай Сүбинд би юу гэх юм би жирэмсэн хүүхэдээ төрүүлмээр байна гэх хэрэг үү? Энэ бүхэн тэр хараал идсэн шөнөөс л нэг боллоо хэмээн шар айрагнаасаа балгах гэж байтал Ёну намайг зогсоон
-Хөөе жирэмсэн хүн алкоголь хэрэглэж болохгүй урагт муу нөлөөтэй гэж мэдэхгүй юу?
-Тийм л дээ гэхдээ Сүбин удахгүй гэрлэх байх
-Юу?
- Сүбин найз охинтой бишээ сүйт бүсгүйтэй шүүдээ түүнийг нь би жирэмсэн гэдгээ мэдэхээс өмнө сонссон
Тэгэхээр Чүэ Сүбин гэж хэн бэ гэж үү? Манай сургуулийн ганц сор амьтан бөгөөд манай ангийн залуу байгаа юм. Олон улсын харилцааны тэхимийн ганц сор...
Сүбин Солонгосын хэдхэн үлдсэн язгууртан айлын отгон хүү бөгөөд тэднийхийг Ансаны язгууртан айлын өв залгамжилагчидын нэг гэдэг. Тэднийх өв соёлоо дээдэлдэг айл бөгөөд Сөүлийн вааран дээвэртэй хэдхэн уламжилалт хануг байранд амьдардаг ч гэж ярьдаг. Харин Сүбиний найз охин
Сун Наби бол бас угсаа сайтай айлын ганц охин түүний өвөөг өмнөх ерөнхийлөгчийн дүү байсан гэдэг. Багаасаа Францад өссөн учираас хүмүүжил болон хэл яриа нь Франц гэхэд л болно. Мэдээж Сүбин шиг хүний сүйт бүсгүй гэвэл ямар байх нь тодорхой байгаа биз? Хүмүүсийн яриагаар зүгээр л охин тэнгэр гэсэн. Одоогоор Францад Парист баллетчинаар сурдаг.
Харин би ийм л залуугаас бөмбөг залгичихаад байгаа юмдаа...
Би ямар вэ гэж үү? И Хабин 23тай Сүбинээс эгч бөгөөд тэтгэлэг авахын тулд сургуулиа төгчихөөд хэдэн жил сууж бэлдэж энэ сургуульд орсон. Амьдралаа өөрөө авч явах гэж хичээж буй ядуу оюутан...
Бурхан минь ингээд бодоход л би түүнд яаж жирэмсэн гэдгээ хэлэх вэ дээ хажуугаар өнгөрч буй нохой хүртэл инээх байлгүй...
Галзуурмаар юмаа энэ тэр хараал идсэн үдэшлэгээс л нэг болсон...
1-р хэсэг төгсөв
Зиа ингээд шинэ өгүүллэг маань эхэлж байнадаа. Та бүхэн сэтгэгдэлээ үлдээгээрэй бас энэ өгүүллэгийг маань хайрлаж өгөөрэй
