39 страница7 февраля 2019, 15:45

Chapter THIRTY EIGHT -Надтай гэрлэх үү?-

Жонгүк түүний энэ үйлдэлд хөхрөн инээнэ.

"Усанд орчих, нэг тийшээ явцгаая."

"Хаашаа?"

"Очоод мэднээ."

Лиза юу ч ойлгоогүй байртай үлдэх бол Жонгүк мишээсээр угаалгын өрөөнөөс гарав.

Зохиогчийн талаас

Удалгүй Лиза уснаас гарч ирэн гарахдаа бэлдэнэ. Улаан бариу подволк, скинни жинс дээр улаан өндөр өсгийтийг хослуулан өмсөх ажээ. Үсээ самнан задгай тавьж нүүрээ хөнгөхөн будав.

Лизаг доод давхар луу бууж ирэхэд өглөөний цай бэлдэн зогсох Жонгүкийн анхаарал түүнд хандаж хийж байсан юмаа орхин Лиза руу тэнэг юм шиг харан зогсоно.

"Яасан бэ?"

Жонгүк "Үзэсгэлэнтэй юмаа."

Гэсэнд Лизагийн хацар улаа бутрав.

"Худлаа сээтгэнэж гэнэ."

"Нээрэнгээсээ үнэхээр хөөрхөн. Нүүрээ будсан ч будаагүй ч чи үргэлж үзэсгэлэнтэй байдаг."

"Аавв баярлалаа Жонгүк. Чи ч гэсэн дур булаам залуу шдээ."

Жонгүк ёжлонгуй инээн "Ааа ха ха ха....... маш инээдтэй байна."

Тэр гал тогоо руу орон түүний хажууд ирж зогсоход Жонгүк түүн рүү харж зогсоод тасралтгүй ширтэж байснаа уруул дээр нь үнсэв.

"Миний Күүки эгдүүтэй шүү."

Гэсэнд тэр малийтлаа инээн "Күүки?" гээд хөмсгөө дээш доош хөдөлгөнө.

Харин Лиза түүний эгдүүтэй байдалд хөхрөн инээнэ.

"Тийм ээ Күүки. Одооноос чамайг ингэж дуудаж байнаа." гээд гэрэлтсэн инээмсэглэл тодруулах нь тэр.

Жонгүк адилхан инээн "Заа хайраа."

Тэд инээлдэн Жонгүк ч өглөөний цайгаа бэлэн болгож таваглаад ширээндээ сууцгаалаа.

"Pancake-уудаа? Чи санаж байгаа хэрэг үү?"

"Чамайг дуртайг чинь мэднэ шд. Заа идэцгээе." гээд pancake-нээсээ зүсээд Лизад өгөхөд тэр мөн адил Жонгүкийн аманд хийв.

Хоёул жаргалтай нь аргагүй инээлдэн өглөөний цайгаа амтархан ууна. Гэтэл Лиза идэхээ болин түүн рүү ширтлээ.

Жонгүк сүүлийнхийгээ идсээр "Яасан бэ?"

"Намайг уучлаарай." хэмээн шивнэх төдий дуугарав.

"Хайраа энэ чиний буруу биш. Миний буруу. Би л хөгийн новш байсан. Чамайг зовоосон нь би. Чи бол цорын ганц, хамгийн үзэсгэлэнтэй, тачаангуй, сайхан сэтгэлтэй бүсгүй. Би чамайгаа үүрд хайрлана." гээд сэрээгээ доош тавин гараас нь атгалаа.

Лизагийн сэтгэл санаа энэ үгэнд нь бага зэрэг дээрдэх шиг болно.

"Одооноос энэ тухай дахиж ярихгүй байцгаая мм? Үлдсэн амьдралаа чамтай өнгөрүүлмээр байна зөвхөн чамтай. Өнгөрснөө мартаад урагш алхацгаая." гээд инээмсэглэлээ.

Лиза ч мөн инээмсэглэлээ.

"Тэгвэл бид хаашаа явах гэж байгаа юм?"

"Ххмм.....гэнэтийн бэлэг."

Цайгаа ууж дуусан тэр хавиархаа цэвэрлээд гэрээсээ гаран машин руугаа явна.

Замдаа Жонгүк Лизаг минут тутамд л инээдтэй юм ярин хөгжөөнө. Гэтэл гэнэтхэн замын хажууд машинаа зогсоов.

"Юу болсон бэ?"

"Энийг зүүчих." гээд хар нүдний хаалт Лиза руу сарвайлаа.

"Мм?"

Түүнийг ямар зүйл хийх гээд байгааг гайхна. Лизад магадгүй Жонгүкийг дахин сэжиг бүхий зүйл хийх вий гэх бодол төрсөн биз.

"Яасан бэ?"

"Аа нөгөө....заавал зүүх ёстой юм уу?"

"Яасан? Надад итгэхгүй байгаа хэрэг үү?"

"Үгүй ээ үгүй тийм биш гэхдээ.."

"Байз даа ч-чи арай намайг дахиад нөгөө ажлыг хийнэ гэж бодоод байгаа юм биш биз?" хэмээн Жонгүк инээн хэлэхэд Лиза улайна.

"Тэгж бодсон тийм үү?.........зүгээр тайвшраа. Өнөөдөр тиймэрхүү юм хийхгүй ээ."

Лиза хурдхан хажуу тийш цонх руу харав. Улайсан нүүрээ нуухыг ийн оролдох ч Жонгүк хэдийн харчихсан ажээ.

"Заа ав л даа."

Энэ удаа тэр гараас нь нүдний хаалтыг аван зүүлээ.

----------------------

Хэсэг явсны дараа Жонгүк машинаа зогсоож

"Бид ирчихлээ."гэж хэлээд машинаасаа түргэн буун Лизагийн талд гараад хаалгыг нээн түүнийг болгоомжтой буулгав.

"Одоо авч болноо." хэмээн зөөлөн чихэнд нь шивнэв. Жонгүкийг яах гээд байгаад нь жаахан эргэлзэж байлаа.

Аажмаар гараа дээшлүүлэн нүдний хаалтаа автал харсан зүйлдээ гайхширч орхилоо. Нэгэн нуурын урд тэд зогсох бөгөөд энэхүү нуурийн усанд хүрээлэгдэн буй ногоон модод, өвс ногоо болон цэнхэр тэнгэр мөн гэрэлтэх нарны тусгал гайхалтай харагдана.

c002996342501de26cfea650b557cef4.jpg

Лизагийн талаас

Бурхан минь энэ газар.

Жонгүк "Санаж байна уу?"

"Тиймээ хоёулаа анх уузлаж байсан газар байна шдээ."

Жонгүк инээмсэглэн зогсоно. Эгдүүтэй инээмсэглэл.

"Энд ирнэ гэж бодоогүй биз дээ?" гээд над руу харлаа.

"Тийм ээ санасангүй."

Энэ газарт анх Жонгүктай учирч байсан юм.

Энэ цэцэрлэгт хүрээлэн одоо ч хүн багатай хэвээрээ байна яг тэр өдрийнх шиг. Манай гэрээс нилээд зайтай ч гэсэн би өглөө бүр сэтгэл санаагаа сэргээж энэ цэцэрлэгт хүрээлэнгээр гүйдэг байсан юм.

Тэр өдөр би чихэвчээ зүүн гүйж байлаа. Гэтэл нэг зүйл араас шүргэхэд би газар унав. Чихэвчээ аваад харвал тэр ч гэсэн газар унан үл ялиг ёолж байв. Тэгснээ босон дугуйгаа босгов.

Бяцхан осол хийсэндээ тэр надаас уучлал хүсэн зайрмаг авч өгөв. Бид хоорондоо багахан яриа өрнүүлсэн бөгөөд үнэнийг хэлэхэд түүнтэй байх их зугаатай хөгжилтэй байсан юм. Дахиад хэзээ, яаж уулзалдахаа мэдэхгүй ч дараа уузалдах юм шиг л нэгнээ баяртай гээд салцгаав. Маргааш нь шинэ сургууль дээрээ ирээд ангийнхантайгаа танилцахад тэр дундаас өчигдөр уулзсан түүнийг олж харсан юм.

Ингэж л бид анх танилцсан.

--------

Өнгөрсөн үеэ эргэн санан зогсож байгаад түүнийг газар өвдөглөн суусан байхыг анзаарлаа.

Зохиогчийн талаас

Лиза хажууд газар өвдөглөн суух Жонгүкийн өөдөөс харан зогслоо.

Тэгтэл Жонгүк халааснаасаа жижиг улаан хамбан хайрцаг гаргаж ирэн нээвэл дотор нь алмазан шигтгээтэй бөгж байх нь тэр. Анх Жонгүк Лизаг гуйж байхдаа өгч байсан тэр бөгж. Лиза энэ бөгжиндөө хайртай. Жонгүкаас салахдаа энэхүү бөгжөө үлдээгээд явсан билээ.

"Лиза Манобан......энэ муу залууд хоёр дахь боломжийг олгох уу? Хүчээр гэрлэсэн энэ гэрлэлтийг дуусгаж бүгдийг дахин шинээр эхлэх үү? Надтай гэрлэж......хоёр дах удаагаа эхнэр минь болох уу?"

Лиза хэлэх үггүй болов.

Түүн рүү ширтсээр нулимс дуслуулна.

"Тэ-тэгнээ."

Хоёул инээх бөгөөд Жонгүк бөгжөө зүүлгэн босож ирээд хоёр гарнаас нь атгав.

"Би чамдаа хайртай."

"Би ч гэсэн чамд хайртай Жонгүк."

"Өнгөрсөн бүх зүйлд намайг уучлаарай.........
Одоо дахиад шинээр эхэлцгээе."

Хоёр уруул нийлэн тэд нэгэндээ хайраа илэрхийлэн үнсэлцэнэ. Лиза гараараа үснээс зөөлөн атгах бол Жонгүк хэлээ гулган оруулан халуухан үнсэлтийг хийцгээнэ.

Удаан нэгнийхээ уруулын амтыг мэдэрсний эцэст үнсэлтээ салган духаа нийлүүлэн зогсоно.

"Шинэ гэрлэлтдээ бэлэн үү хайраа?"

"Тийм гэж бодож байна."

39 страница7 февраля 2019, 15:45

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!