38 страница7 февраля 2019, 15:45

Chapter THIRTY SEVEN -Хийсэн? Хийгээгүй?-

Утсаараа оролдож байтал бэлхүүс тойруулан нэг гар орж ирэн гэнэт араас тэврээд авав. Хэн гэдэг нь тодорхой. Түүний гараас татан урд өөдөөсөө харуулан зогсоолоо.

"Энд юу хийж байгаа юм ммм?" хэмээн урд минь зогсох сахиусан тэнгэр лүү ширтэнгээ хэлэв.

"Жонгүк гуйя намайг *аагаач."

Зохиогчийн талаас

Лиза өөрийн дуртай улаан торгон материалтай богино загварын унтлагын даашинз өмссөн байлаа. Энэ түүнийг тун чиг гоо харагдуулах ба Жонгүкийг хөдөлгөөнгүй гацааж орхилоо.
Лиза түүн рүү ойртсоор шунаглан үнсэж эхлэх ч Жонгүк эргүүлж үнссэнгүй.

"Жон-"

"Боль. Маргааш чи харамсана шүү." гээд түүнийг зөөлөн түлхэв.

"Үгүй ээ тийм юм болохгүй." гэснээ Жонгүкийг ор луу түлхээд дээр нь гарч суулаа. Тэгснээ авралгүй гэсэн харцаар хараад нэг гараараа Жонгүкийн хоёр хацрыг шахан барилаа.

"Би чамд хайртай."

"Би чамд хайртай Жонгүк. Бүх зүйлд намайг уучлаарай. Чиний зөв харин........миний буруу байж." хэмээн зөөлнөөр хэлээд Лиза буцан нухацтай төрхөнд орлоо.

Хэсэг ширтэлцсэний дараа.....

Лиза түүнийг үнсэхээр доош тонгойх ч үнсэх гэхээс илүү унтаад өгөв. Тэрээр түүний дэргэд тайван унтах агаад Жонгүк ч түүнийг унтууллаа. Гэвч түрүүний хэлсэн үгс толгойг нь эргүүлнэ.

Жонгүкийн талаас

Би чамд хайртай Жонгүк. Бүх зүйлд намайг уучлаарай. Чиний зөв харин........миний буруу байж.

Энэ юу гэсэн үг юм бол?

Хажууд нь наалдан унтах түүний царайг ширтэнэ. Хацрыг нь даган урссан нулимсны хатсан мөр байх ажээ.

Яагаад тэр уйлсан юм бэ?

Тэр.....магадгүй ой санамжаа алдсан гэж жүжиглээгүй байх тийм үү?

Учрыг нь олж мэдэх хэрэгтэй хэдэн мянган асуулт толгойд эргэлдэнэ.

Олж мэдэх хэрэгтэй. Тэрнийг яагаад ингээд байгааг мэдэх хэрэгтэй байна.

"Чамд хэрэглэж байсан хуучин аргуудаасаа хэрэглэх хэрэгтэй бололтой хайраа."

--------------------------

Өглөөний 8:20

Зохиогчийн талаас

Нарны тод гэрэл цонхоор дамжин Лизагийн нүүрэн дээр тусахад ярвайсаар нүдээ аажмаар нээлээ.

"Ааахххххх........"

"Чөтгөр гэж!!"

"Жонгүк чи муу юу хийсэн?!"

Өрөөний энэ тэрүүгээр тарсан өөрийнх нь хувцас бас орон дээр Жонгүктай нүцгэн байгаагаа хараад нүдээ томруулан уулга алдана.

"ЖОНГҮК!!!!!" гэсээр нөмөрч байсан хөнжлийн ихэнх хэсгээр биеэ ороон Жонгүкийн нүцгэн нуруу руу нь алгадав.

"Ммм хайраа унтуул л даа. Чи намайг урд шөнөжингөө унтуулаагүй шдээ." хөнжил татан толгой дээгүүрээ нөмөрлөө.

"Яа Жонгүк! Үнэнээр нь надад хэлээдэх!!" хөнжил буцааж татан энэ удаа илүү чанга нуруу дээр нь алгадахад Жонгүк ёолсоор шуудхан босож ирлээ.

"Яа! Яалаа гэж намайг цохиод байгаан?"

"Юу болсныг надад хэлээдэх ээ."

"Юу болсныг хэлээдэх гэдэг чинь юу гэж байгаам? Бид секс хийсэн өөр яадаг юм?"

Лизагийн нүд томрон

"Ю-юуу?"

Жонгүк "Юутай ч чамайг уусныхаа дараа тийм зэрлэг байдаг гэж мэдээгүй шүү." гээд нүдээ ирмэв.

"Ү-үгүй ээ үгүй....ч-чи худлаа яриад байна. Би-би согтуу байлаа ч тийм зүйл хийхгүй." яг одоо Лиза уйлах гэж байгаа юм шиг харагдана.

"Яагаад энийг үгүйсгээд байгаа юм? Бид хэдийнээ хийсэн, зүгээр л хүлээн зөвшөөр."
Жонгүк мөрнөөс нь барих гэсэн ч тэр дургүйцэн биеэ ороосон хөнжлөө жирээд угаалыг өрөө рүү гүйж ороод цоожилчхов.

Жонгүкийн талаас

*уйлах*

Тэр уйлж байна. Сэтгэл тавгүйтнэ. Чанга уйлах дуу нь өрөөгөөр нэг сонсогдоно. Хэцүү санагдаж яах гэж тэгэв дээ гэж харамсана.

Үнэнийг хэлэхэд урд шөнө би юу ч хийгээгүй. Зөвхөн түүний өмссөн бүгдийг тайлж өөрөө цээж нүцгэн унтсан юмсан.

Ганц асуудал бол тэр жинхэнээсээ надтай унтсан гээд ойлгочихсон. Бүр тэр нүцгэн хажууд минь унтаж байсан болохоор баттай итгэсэн байх. Лизад хүрэхийг бас мэдрэхийг хүсэж байсан гэвч би хүлээх ёстойгоо мэдэж байсан юм. Тиймээс зүгээр хамт унтсан бид тэрийг хийгээгүй.

*уйлах*

Лизаг уйлах бүрт зүрхээр хатган өвдөж сэтгэл тавгүйтнэ.
Гэсэн ч би энийг хийх ёстой. Хоёр дахь аргаа түүнд хэрэглэнээ. Өөрсдийнхөө төлөө.
Хайрынхаа төлөө.

Лизагийн талаас

Хөнжлөөр биеэ ороон хана налан суугаад өөрийн эрхгүй уйлна.

Тэр яаж тэгж чадав аа? Яагаад?

Зохиогчийн талаас

Хаалга татсан ч цоожтой байв гэхдээ Жонгүкт түлхүүр бий.

Тэр хаалыг онгойлгон дотогш орон өөдөөс нь харан зогслоо.

"Гар!!" Лиза хурдхан босож биеэ ороон гартаа атгасан хөнжлөөсөө чанга базсаар ийн уурлалаа.

"Сэтгэл чинь ханаагүй юу?!! Гара-"

Гэж үгээ дуусгахаас өмнө тэр Лизаг хананд шахав.

"Яа Жонгүк!"

"Амаа тат эсвэл 2-р үедээ ормоор байна уу?" хэмээгээд жуумалзлаа.

Урсах нулимсаа нуухыг хичээнэ.

"Нэг зүйлийг хэлээдэх......чи ой санамжаа алдаагүй тийм биз дээ?"

Лизаг юу ч дуугарахгүй чимээгүй зогсох нь Жонгүкийг бухимдуулж байлаа. Тэгээд тэр хөнжлийг нь хуу татав.

"ЯА!!!" хэмээн орилж гараараа Жонгүкаас өөрийгөө нуухыг оролдоно.

Тэр Лизагийн гарыг чанга барин хананд улам шахав. Яг одоо Лиза нүцгэн байх бол Жонгүк түүнд биеэрээ наалдан зогссон байлаа.

"Үнэнээ хэл үгүй бол яг одоо би чамайг илүү хүчтэй *аана." гэж шүдээ зуун хэлэв.

Гэнэтхэн түүний дуу зөөлрөн тайвнаар "Чи ой санамжаа алдсан гэж жүжиглэж байгаа тийм үү?"

Удаан чимээгүй байсны эцэст....

"ТИЙМ ЭЭ тийм би тэгсэн." гэхэд түүний нүд гайхсандаа томрох ажээ.

Жонгүк түүнийг айлгахгүй гэсэндээ өмнөхөөсөө ч илүү зөөлнөөр "Яагаад?"

Лиза түүний нүд рүү ширтэнэ.

"Чамайг үзэн ядсан учраас. Бүх зүйлсэд чи намайг хүчилдэг байсан. Новшийноор намайг хүчиндэж бэлгийн дарамт үзүүлсэн. Бас араар минь тавьсан тэр өдрөөс хойш чамайг би муу хүн, хөгийн амьтан гэж бодох болсон."

Энэ үед Жонгүк ямар хариу үйлдэл үзүүлэхээ үл мэднэ. Тэрний хэлсэн эдгээр үгс Жонгүкийг хэлэх үггүй болгоно. Нөгөөтэйгөөр тэр өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч байлаа. Лиза дахин ярьж эхлэх бол Жонгүк чимээгүй сонссоор.

"Чи...чи намайг сайн найзтай минь араар тавьсан гэж бодож байсан." тэр дахин уйлсаар.

"Гэхдээ би мэдсэн. Чи хэзээ ч тэгж байгаагүй гэдгийг. Чамайг надад хөгийн нэгэн гэж ойлгуулах явуулга байсныг мэдсэн. Ямар ч аргаар байсан би хүртэх ёстойгоо хүртэнэ. Чамд тэгэх эрх нь бий. Намайг уучлаарай Жонгүк уучлаарай."

"Ч-чи яа-яаж мэдэж байгаа юм?" Жонгүк харцаа үл салган түүнийг ширтсээр гарыг нь тавин бага зэрэг холдон зогслоо.

"Тэхён. Тэр надад тусалсан. Нэг удаа түүнд би өөрийнхөө болон чамтай ямар байдалтай байгаа тухай хэлж байсан юм. Чиний гэрт бас өрөөнд чинь камер байдаг тухай тэр надад ярьсан."

"Өнгөрсөн удаа клубт болсон зүйлийг санаж байна уу? Тэхёны утсан дээрх бичлэгийг?"

Болсон явдал

"Лиза."

"Чи энд байсан хэрэг үү?"

"Тиймээ"

"Гайхалтай."

Тэхён гартаа барих утсаа дээш өргөн нэгэн бичлэг тоглуулж эхэллээ. Жэнни түүнийг орон дээр аваачин дээгүүрхийг нь тайлж өөрөө мөн хувцсаа тайлаад Жонгүкийн хажуугаар орон хэвтэж байлаа. Удалгүй өглөө болж өрөөний хаалга нээн би орж ирэн тэднийг хараад буцаад явсан байгаа дүрс харагдана. Гэвч удалгүй Жэнни намайг өөрсдийг нь харчхаад явсан эсэхийг шалгаад босон хувцаслаад гараад явах бол Жонгүк ухаангүй унтаад үлдсэн байх аж. Бурхан минь Жэннид хуурагдсандаа итгэж чадахгүй нь.

Тэр өдрөөс хойш өдийг хүртэл би буруу бодож, Жонгүкийг буруутгаж байж.

Марк, Жонгүк хоёрыг ирж байхыг хараад би буруугаар бодсондоо харамсан чимээгүй түүн рүү харан зогсоно. Харин Тэхён бичлэгээ нуухыг хичээж байв.

Болсон явдал төгсөв.

Лиза түүнд бүх учрыг тайлбарлалаа.

"Намайг уучлаарай Жонгүк үнэхээр уучлаарай." хэмээн өөрийнхөө тэнэг байсанд харамсан уйлна.

"Намайг ч гэсэн уучлаарай хайрт минь. Хөгийн новш байсанд уучлаарай. Чамайг хүчилж, хүсэхгүй байгаа зүйлийг чинь хийлгэж байсанд уучлаарай. Миний буруу."

Жонгүк түүнийг тэврэхэд тэд өнгөрсөн хугацаанд болсон муухай дурсамжуудыг алгасан яг анхны нандин сайхан байсан үерхлийнхээ мөчид эргэн очсон мэт байлаа.

Лизаг духан дээр нь үнссэн ч тэр түүнийг түлхчихлээ.

"Чамд урам хугарсан хэвээрээ байгаа."

"Би яасан гэж вэ?" гээд Жонгүк жуумалзана.

Лиза нухацтай царайлан "Согтуу байхад чи миний сул талыг ашигласан."

Жонгүк бага зэрэг инээн бэлхүүснээс нь татан өөртөө ойртуулаад

"Би чиний сул талыг ашигласан бол чи өдийд алхаж ч чадахгүй байх байсан." гээд нүдээ ирмэв.

"Ч-чи хийгээгүй юм уу?"

"Чиний зөвшөөрлийг хүлээж байсан юм. Гэхдээ одоо тэрийг хийхэд тохирсон гайхалтай үе гэж бодож байна. Тийм биш гэж үү?"

Өөрийг нь дээрээс доош харах Жонгүкийн харцыг хараад нүцгэн байгаагаа эргэн саналаа.

Лиза "Яа!! Наад нүдээ?!" гэснээ түүнийг түлхэн дахин хөнжлөө авч өөрийгөө ороолоо.

Жонгүк түүний энэ үйлдэлд хөхрөн инээнэ.

"Усанд орчих, нэг тийшээ явцгаая."

"Хаашаа?"

"Очоод мэднээ."

Лиза юу ч ойлгоогүй байртай үлдэх бол Жонгүк мишээсээр угаалгын өрөөнөөс гарав.

38 страница7 февраля 2019, 15:45

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!