37 страница7 февраля 2019, 15:44

Chapter THIRTY SIX -ЯА! Жонгүкаа-

"Хоёулаа хуримынхаа төлөвлөгөөг гаргасан нь дээр байхаа удахгүй шинэ хүнтэй болно гэж бодохгүй байна уу?" хэмээгээд Жимин инээмсэглэсээр түүний гэдсийг илнэ.

"Би чамд хайртай Рөүз."

"Яг одоо чамайг үзэн ядаж байгаа ч би чамайг хайрласан хэвээр."

Нэгнээ тэврэн хэвтэх тэд удалгүй гүн нойрондоо автлаа.

Жонгүкийн талаас

Жиминийг дээш 3 давхар луу гарч байхыг хараад яарсаар араас нь явлаа. Юу ч болсон бай тэр Рөүзтэй уулзаж болохгүй. Жиминийг энд байгааг Рөүзэд анхааруулах хэрэгтэй. Өөрийнх нь ажилдаг газар бас энэ буудлын эзэнг Жимин гэдгийг төсөөлөөч үгүй. Хараал ид гэж!! Би ч саяхныг хүртэл мэдээгүй.

3 давхарт яарсаар гарч ирэн хайсан ч тэр хоёрын аль нь ч харагдахгүй байна.

"Аа Миа чи Рөүз хаана байгааг мэдэх үү?" хэмээн би түүнтэй дотно байдаг нэгэн поле бүжигчнээс асуулаа.

"Ааа? Тэр захирлын хүүтэй цахилгаан шат руу явж байсан. Бурхан минь тэр ёстой халуухан залуу шүү."

"За баярлалаа Миа." гээд түүнийг олон юм ярихаас өмнө орхин цахилгаан шат руу явлаа.

Жимин түүнийг хаашаа авч явсныг би бараг мэднэ.

*хамгийн дээд талын давхарын товчийг дарах*

------------------------

Цахилгаан шатны хаалга нээгдэхэд энэ давхарт байх ганц том хаалга харагдав.
Хаалгыг зөөлөн нээтэл дотроос чимээ гарна.

"Рөүз?"

Энэ тэнэг тэрнийг бүр......новш гэж!

Түргэхэн очин Жиминийг түлхэн Рөүзэд биеэ хучих юм өгөхөд Жимин уурлан ирээд намайг цохин унагаалаа.

Хараал ид!! Үнэхээр үү? Би түүнийг буцааж цохихгүй. Тэр галзууртлаа ууртай байна. Яг л тэр өдрийнх шиг. Хайртай охиныг нь өөрөөс нь булаасан гэж тэр бодож бас намайг үзэн ядан харааж байгаа гэхдээ би хэзээ ч Рөүзийг тйим нүдээр харж байгаагүй. Жиминаас холдохын тулд өөртэй нь хамт очиж жүжиглээд өгөөч гэж Рөүз надаас гуйсан юм. Гунигтай, жаргалтай үед минь хамт байдаг миний дүү шиг хүн. Би түүнтэй бага байхаас л хамт байсан.

Тэднийг орилолдон ярилцах хооронд би гүн бодолд автан зогсож байлаа Жиминийг уучлалт гуйх хүртэл.
Би ч түүнтэй адил уучлалт гуйсан. Энэ бүхэнд тэр ганцаараа буруутай гэвэл худлаа миний буруу ч нилээн бий. Жиминийг хэзээ ч хараан зүхтлээ үзэн ядаж байгаагүй гэвч тэр Лизад ойртох болсон тэр үед дургүй минь хүрч эхэлсэн.
Гэсэн хэдий ч эрт орой хэзээ нэг цагт түүнийг Рөүз дээр эргээд ирнэ гэдгийг үргэлж мэддэг байсан.

Зохиогчийн талаас

Жонгүк нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар доош бууж ирэв.

Түүнийг ирэхэд Марк шууд л "Хаашаа тэгж их яараад явчхав?" гэж асуух нь тэр.

"Эрхэм найзынхаа төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй биз дээ." гээд инээмсэглэхэд Марк юу ч ойлгоогүй царай гарган зогсов.

"Байз Лиза хаана байна?"

Марк тек рүү заахад тэр тэнд мал болтлоо ууж байлаа. Бас ч үгүй ширээ дэрлэн гартаа хоосон хундагатай суугаа харагдана.

"Хөөе ааммм......би байж байгаад явна шүү. Тэнд эгдүүтэй охин намайг хүлээгээд байна. Тэрэнд би таалагдаж байгаа бололтой." гэж Марк ичингүйрсээр хэлэн шилэн хүзүүгээ барина.

"Заза амжилт. Би Лизаг аваад харилаа." гээд тэд эрчүүдийн ёсоор гар барилцаад салцгаалаа.

Жонгүк тек рүү очин тэрнийг босгохыг хичээнэ.

"Юу вэ? Юу? Юу?!!" Лиза бага зэрэг нойрмоглосоор хэлэв.

"Алив явцгаая."

Лиза гоншгонон "Үгүй, би бүжиглэмээр байна."

"Чи бүжиглэж болноо гэхдээ гэртээ хариад бол." гээд эвтэйхэн гарыг нь барьсан ч Лиза ёолов.

"Үгүй ээ!"

Жонгүк нүдээ эргэлдүүлээд "Бид гэртээ харина өөр яриа байхгүй."

Тэр хоёр гар дээрээ түүнийг өргөсөн ч Лиза тийчгэнэж гарлаа.

"Зүгээр байхгүй юу?"

"Үгүй намайг тавь. Би бүжиглэмээр байна." гэж амандаа бувтнасаар тийчгэнэнэ.

Жонгүк түүнийг буулгаж байгаад мөрөн дээрээ тохож өргөөд тэр газраас гарлаа.

"Намайг буулга л даа! Яа Жонгүк!" гээд нуруу руу нь жижигхэн гар цүнхээрээ цохиж эхэллээ.

"Яа!! Жонгүк!"

Жонгүк түүнийг хүүхэд шиг аашилж байгаад нь зүгээр л инээж байлаа.

Машин дээрээ хүрч ирээд хаалга нээн түүнийг зөөлөн жолоочийн хажуу талын суудалд суулгалаа.

"Үүүгүй ээээээ б-би бүжиглэмээээр байна."

Жонгүк суудлын бүсийг нь зүүлгэж өгөөд хурдхан өөрөө жолооныхоо ард суугаад гэрийг зүг хөдөллөө. Нөгөө талаас Лиза хэтэрхий ядарсан тул эсэргүүцэхгүй томоотой сууна.

Хэсэг чимээгүй байсны дараа....

"Яа Жонгүкаа би чамд өмнө нь...чамайг дэндүү эгдүүтэй гэж хэлж бай луу?" гээд хацраас нь чимхэн хөхөрнө. Харин Жонгүк жолоо барьж байгаа тул анхаарлаа сарниулахгүй гэсэндээ гарыг нь нүүрнээсээ холдуулахыг хичээнэ.

"Яа Жонгүкаа чиний энэ дур дулаам уруулыг ээ. Би энийг үнсэж болох уу?" гэснээ дахиад хөхрөн инээв.

Лиза түүн рүү ойртож бараг хэдхэн см-н зайтай хажуунаас нь нүүр тулахад Жонгүк осол гаргахгүй гэсэндээ огцом машинаа эргүүлэн зогсов. Энэ үйлдэл Лизаг буцан суудал руу нь хойш болголоо.

"Гэр хүрсэн нь яамай." Жонгүк машинаасаа буун нөгөө талд гараад түүний талын хаалгыг нээлээ. Тэр суудлын бүсийг нь тайлж байх зуур Лиза зүгээр суудалдаа сууна.

"Яа Жонгүкаа би-"

"Тийм ээ тийм мэдэж байна. Би эгдүүтэй бас чи миний урууланд дуртай. Одоо орцгооё алив."

Гэвч Лиза зүгээр суухаа болин түүний энгэрээс барьж аваад өөртөө ойртуулах ажээ.

"Миний юу хэлэх гэж байгааг чи мэдэхгүй байна."

"Хаа хамаагүй хачин юм хэлэх биз." гэж хэлээд шоолоход Лиза түүнийг өөр лүүгээ улам татаж ойртуулав. Жонгүк Лизаг хойшлуулах гэсэн ч Лиза түүнийг тавихгүй байлаа.

Лиза түүний чих рүү ойртож ирээд

"Чи намайг *ааж болох уу?"

Шөнө дунд чимээгүй байдал.

Жонгүк тэрнийг ийн хэлсэнд хэлэх ч үггүй болов. Тэр эхлээд гайхсан ч гэмгүйхэн инээмсэглэв.

"Алив л дээ чи согтсон байна."

Гэж хэлээд дахин түүнийг хоёр гар дээрээ өргөн машинаа түгжэн явсаар үүдэндээ ирээд хаалгаа нээн дотогш орлоо.

"Чи үнэхээр хийх гэж байна уу?" Лиза нүдээ томруулан баярлаж гэрэлтсэн харцаар харав.

Жонгүк гар дээрээ өргөсөн хэвээр дээш шатаар өгссөөр "Үгүй."

"Ягаад үгүй гэж? Би хөөрхөн биш байна уу?"

Лизагийн өрөөний хаалгыг нээн ороод түүнийг орон дээр нь тавьлаа.

Харин Лиза орон дээрээ суусаар түүний хариултыг хүлээнэ.

"Чи бол миний амьдралдаа уулзаж байсан бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь." Жонгүк хацрыг нь илэх ажээ.

"Тэгвэл-"

"Чи согтсон байна. Одоо унтаж амар за."

Лиза гоншгонон "Яагаад вэ?" гэснээ дахиад л тийчгэнэнэ.

Энэ үйлдэлд нь Жонгүк инээн түүнийг оронд нь хэвтүүлээд "Сайхан амраарай хөөрхөн бүсгүй минь." гээд духан дээр нь үнсэв.

"Сайхан амраарай."

Ингээд Жонгүк өрөөнөөс нь гарлаа.

Жонгүкийн талаас

"Чи намайг *ааж болох уу?"

Вуаахх яаж хүний ухаан санааг дахин дахин самгардуулж байнаа.

Өрөөнөөс нь гарсан ч түүний дулаан элчийг санаад байна. Намайг өдсөн байдал бас ширүүн үйлдэл нь инээдтэй гэдэг нь.

Мэдээж түүнийг шуудхан минийх болж бид бие биедээ гайхамшигтай зүйлийг мэдрүүлээсэй гэж хүсэж байна гэхдээ би хүлээх ёстой. Тэр сайхан мөчийг хүсэж байвал хүлээх л болно.

Коридороор алхангаа утсаа шалгаж байлаа. Шөнийн 12 цаг 45 минут болж.
Утсаа оролдох хэдий ч өнөөдөр оройны болсон үйл явдлуудыг бодон инээмсэглэнэ.

Өрөөндөө орон хувцсаа тайлаад угаалгын өрөө явлаа.

-------------------

Хэсэг шүршүүрт орсны дараа хар сул даавуун өмд өмслөө. Тиймээ харин цээж нүцгэн байна. Унтахад тухгүй учраас би дээгүүрээ юм өмсдөггүй.

Үргэлжлүүлэн утсаа оролдоно. Новшийн b*tch нар бас тэдний завхай мессежээр утас дүүрчхэж. Тэднийг бүгдийг нь блоклож зөвхөн надад сээтэн хаяж болох ганц эмэгтэйг үлдээлээ. Энэ бол миний Лиза.

Утсаараа оролдож байтал бэлхүүс тойруулан нэг гар орж ирэн гэнэт араас тэврээд авав. Хэн гэдэг нь тодорхой. Түүний гараас татан урд өөдөөсөө харуулан зогсоолоо.

"Энд юу хийж байгаа юм ммм?" хэмээн урд минь зогсох сахиусан тэнгэр лүү ширтэнгээ хэлэв.

"Жонгүк гуйя намайг *аагаач."

37 страница7 февраля 2019, 15:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!