40 страница7 февраля 2019, 15:46

Chapter THIRTY NINE -Эхнэр, нөхөр-

"Өнгөрсөн бүх зүйлд намайг уучлаарай.........
Одоо дахиад шинээр эхэлцгээе."

Хоёр уруул нийлэн тэд нэгэндээ хайраа илэрхийлэн үнсэлцэнэ. Лиза гараараа үснээс зөөлөн атгах бол Жонгүк хэлээ гулган оруулан халуухан үнсэлтийг хийцгээнэ.

Удаан нэгнийхээ уруулын амтыг мэдэрсний эцэст үнсэлтээ салган духаа нийлүүлэн зогсоно.

"Шинэ гэрлэлтдээ бэлэн үү хайраа?"

"Тийм гэж бодож байна."

Лизагийн талаас

Толинд өөрийгөө харан зогсоно. Гайхалтай даашинз, хөнгөхөн нүүр будаг, шууж янзалсан үс, өндөр өсгийт хоорондоо төгс зохицож байна.

Итгэж чадахгүй юм. Тийм их зүйл болсны дараа ч бид хамтдаа байна. Одоо тэр бүгдийг мартаад шинээр эхлэн жаргалтай амьдрахыг хүснэ.
Энэ бол миний хоёр дах гэрлэлт тиймээс гэр бүл болон дотны найзуудаа л урьсан. Тэд маань дахин гэрлэх болсонг сонсоод хүлээн зөвшөөрөхөд амаргүй байсан ч эцэст нь хүлээн зөвшөөрч аз жаргал хүсч байгаад би маш их баяртай байгаа. Гэсэн ч өнгөрсөнд болсон явдлыг мартах аргагүй байгаа бололтой.

Толинд харсаар ийн бодож байтал хаалга дуугаран аав орж ирлээ. Зарим зүйлсийг захиж хэлэх гэж байгаа бололтой.

"Хараач ээ энэ хөөрхөн охиныг....би нөгөө-
Чи ямар ч шийдвэр гаргасан би ойлгож хүлээн зөвшөөрнө. Ээж бид хоёр чинь чамайгаа үргэлж дэмжих болно."

"Ойлгож байнаа ааваа. Та минь үргэлж миний төлөө байдаг. Өмнө нь тийм байсан, ирээдүйд ч ийм л байна гэдгийг." гэж хэлээд аавынхаа гараас атган инээхэд тэр ч өөдөөс инээв.

"Ммхн хэрэв тэр.....нөгөө....юу гэхийг минь мэдэж байгаа биз дээ тэгэх юм бол зүгээр л аавдаа хэл. Би тэрний ясыг нь үйрүүлээд өгөх болно."

Би зүгээр инээнэ.
Аавыг ойлгож байнаа. Жонгүк одоо надад ямар ч муу юм хийхгүй гэдгийг баталъя.

"Санаа зоволтгүй ээ аав. Тэр өөрчлөгдсөн."

"Сайн мэдэхгүй юм даа гэсэн ч чи түүнийг хүлээн зөвшөөрсөн бол би.....би ч бас хүлээн зөвшөөрөхийг хичээе."

"Ааваа яагаад ингэж их санаа зовно вэ?"

"Чамайг дахиад өвдөж, зовоосой гэж хүсэхгүй байгаа учраас. Тэрний хийсэн бүгдийг Жимин надад хэлсэн. Хүчиндэх үүнийг сонсоод хамгийн ихээр сэтгэл шархалсан шүү дээ. Эмэгтэй хүн өөрөө хүсээгүй байхад эрэгтэй хүн хүч хэрэглэх ёсгүй." Аав санаа зовсон харагдана. Жонгүктай гэрлэх болсноо хэлэхэд энэ аавад таалагдаагүй. Гэсэн ч бид аль хэдийн гэрлэсэн одоо ч гэсэн эхнэр, нөхөр хэвээрээ шүү дээ.

Зүгээр л аавыг тэвэрч авахад тэр ч мөн намайг тэвэрлээ.

"Бүх зүйлд баярлалаа ааваа. Тандаа хайртай шүү."

"Би ч бас хайртай хонгор минь. Үргэлж чинийхээ төлөө байна."

------------------

Зохиогчийн талаас

Лиза аавыгаа сугадсаар төв хаалганы үүдээр орж ирэх ба төгөлдөр хуурын уянгалаг ая эгшиглэж уригдсан гэр бүл, найзууд нь босон бүсгүйг угтан авна. 

Хурим нэгэн сүмд болж байгаа билээ.

Инээмсэглэн өөрийг нь ширтэн зогсох Жонгүк дээр хүрч ирлээ. Хоёр бие дахин нэг бүхэл болсон өдөр. Одооноос тэд үргэлж хамтдаа байх болно.

Тэднийг байраа эзэлж зогссоны дараа номлогч ажилдаа оров.

------------

"Жон Жонгүк та энэ бүсгүйг өөрийн хууль ёсны эхнэрээ болохыг зөвшөөрч байна уу?"

"Тийм ээ гэх зөвшөөрч байна."

Номлогч инээмсэглэн толгой дохиод Лиза руу харлаа.

"Лиза Манобан та энэ залууг өөрийн хууль ёсны нөхрөө болохыг зөвшөөрч байна уу?"

Хариуг нь хүлээн зогсох Жонгүк руу харан инээмсэглээд "Тийм ээ."

"Ийнхүү та хоёрыг эхнэр, нөхөр болсныг зарлаж байна. Та сүйт бүсгүйгээ үнсэж болно."

Хосууд өөд өөдөөсөө харан зогсож Жонгүк Лизагийн бэлхүүсээр тэвэрч харин Лиза түүний хүзүүгээр гараа оруулан тэвэрлээ.

Жонгүк "Би чамд хайртай." хэмээн шивнэв.

Лиза "Би ч гэсэн чамд хайртай."

Тэднийг үнсэлдэж эхлэхэд зочид баяр хүргэн алга ташицгаана.

Орой болж хуримын дараах үдэшлэг эхэллээ.

Лизагийн талаас

Бүгд баяраа тэмдэглэн хөгжилдөцгөөнө. Аав ч ээжтэй хамт сууж байна. Тэр өнгөрснийг мартаж, Жонгүкийг хүлээн зөвшөөрөхийг хичээж байгааг би харж байна. Энэ түүнд амаргүй байгаа ч жаахан цаг хугацаа хэрэгтэй. Ядаж л миний сонголтыг хүлээн зөвшөөрөхийг хичээж байгаад баярлаж байна. Үүрд аавдаа талархаж явах болно.

Марк гартаа микрофон барьсаар ширээн дээрээсээ өндийн "За за хүмүүс ээ наашаа анхаарлаа хандуулна уу."

"Явахаас нь өмнө хосууддаа дахин баяр хүргэцгээе."

Бүгд ахин баяр хүргэн орилолдох зуур Жонгүк найзуудаасаа салан над руу ирж байлаа. Түүний найзууд Намжүүн, Согжин, Хусог, Юнги болон Жимин нар, бид хамтдаа нэг сургуульд байсан юм шүү дээ. Найзууд гэснээс Жимин урд өмнө нь харж байгаагүй нэг охинтой ирсэн байсан.
Харин ганц ирээнүй хүн бол Тэхён.

Ээж "Заа одоо бүсгүйчүүдийн цаг."

Охид босож ирэн миний шидэх баглаа цэцгийг барьж авахаар байраа эзэлцгээнэ.

"1 2 3" гээд би цэцгээ шидчхээд эргэж харвал цэцэг барьсан бүсгүй Жиминий найз охин уу даа?

"Өө Рөүз чи барьчихлаа шдээ." зарим охид сэтгэл гонсойх бол зарим охид түүнд баяр хүргэнэ. Дараагийн хуримын эзэд тодорхой боллоо.

Энэ нэрийг өмнө нь сонсож байсан мэт санагдах ч хаана билээ? Рөүз тэр үнэхээр сайн охин шиг санагдаж байна. Даруухан, хөгжилтэй энэ охин нүдэнд түрүүнээс хойш өртөж байсан юм. Түүн дээр очин юм ярих гэсээр байтал Жонгүк юм хэлэв.

"Явахад бэлэн үү хайраа?"

"Аа...тийм ээ."

Дараа Рөүз гэдэг охинтой уулзах цаг гарах байхаа.

Марк бид хоёр дээр ирээд бид гадагшаа гарлаа. Гадаа үүдэнд машин хэдийн бэлэн болж.

Би хурдхан аав, ээжийгээ тэвэрч авлаа. Аав маань намайг явуулахыг хүсэхгүй байгаа мэт удаан тэврэв.

Жонгүкийн аав, ээж өөрсдийн гэр бүлдээ дахин тавтай морилохыг уриад бас надад дахиад ямар ч муу зүйл учрахгүй гэж амласан. Хэрэв дахин надад ямар нэг зүйл хийхийг оролдвол Жонгүкийг шийтгэж болно гэсэн зөвшөөрөл ч өгсөн хэхэ. Үнэнийг хэлэхэд тэд намайг бэр гэхээс илүү өөрсдийн охин шигээ санадагт би маш их баяртай байдаг.

Жонгүк ээжтэй тэврэлдчихээд аавтай тэврэлдэх эсэхдээ эргэлзэн зогсоно. Харин аав хариу үзүүлэлгүй зүгээр зогсох нь хэсэг чимээгүй байдал авчрав.

Гэсэн ч аав эцэст нь инээсэн юм. Тэр Жонгүкт итгэлгүй хэвээр байх шиг байсан. Хэдий тийм ч миний төлөө Жонгүкийг хүлээн зөвшөөрснөө илтгэн түүнийг минь тэврэхэд Жонгүк гайхна.

Зохиогчийн талаас

Хосууд гэрийнхэндээ баяртай гэсээр машиндаа сууцгаана.

Лиза өөрийнхөө талын цонхыг нээн дахин тэдэн рүү баяртай хэмээн даллав.

Жонгүк машинаа асаан хөдөлж эхэллээ.

"Би чамд хайртай Жонгүк."

"Би ч гэсэн чамдаа хайртай хонгор минь." хоёул инээмсэглэсээр. Жонгүк нэг гараараа жолоогоо барин нөгөө гараараа эхнэрийнхээ гараас атган байн байн үнсэнэ.

Жонгүк инээн "Ингээд хоёулаа эхнэр, нөхөр болчихлоо."

"Яагаад ингэж инээгээд байгаан?" Лиза сэжиг бүхий харна.

"Яаж инээсэн гэж?"

"Чөтгөр шиг инээгээд байж. Тээр хар л даа яг чөтгөр. За та яагаад ингэж инээгээд байгаагаа хэл дээ?"

"Одоо надад тэрийг хийх эрх байгаа болохоор." гээд нүдээ ирмэв.

"Юу хийх гээд эрх мэрх гээд унав аа?" Лиза эхлээд ойлгохгүй байлаа.

Удалгүй юу гээд байгааг нь ойлгон улайсаар "Аауувв бурхан минь."

Жонгүк түүнийг өхөөрдөн инээнэ.

"Одоо манай эдлэнгийн байшин руу буцаад явцгаая хайраа."

"Мм? Тэр байшин руу дахиад биш ээ."

"Яагаад вэ?"

"Нөгөө....намайг тавгүй туулах учраас."

"Гэхдээ бидний хайр байхад тэр таагүй зүйл багасах болноо."

"Аахх чи ёстой нялуун юмаа."

Жонгүк инээсээр "Санаа зоволтгүй ээ хайраа......өнөө шөнө......би чамдаа хайр хийж өгнөө."

40 страница7 февраля 2019, 15:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!