Chapter FOURTY FOUR -Үхэл, хагацал-
Тэхёныг бууны гох дарахаас өмнө Жонгүк хурдхан ухас хийн түүний гарыг буулгах бол Тэхён гартаа буугаа барьсаар байв. Тэхён гаран буугаа түүн рүү чиглүүлэхийг оролдоно. Тэднийг ноцолдоход байх үед буу ийш тийш чиглэгдэнэ. Нөгөө талаас Жонгүк хамаг хүчээ ашиглан бууг салгах гэтэл........
"БАНГ!!"
"Үгүй ээ!!....үгүй! Ийм зүйл болох ёсгүй шдээ! Үгүй ээ!!"
Зохиогчийн талаас
"Үгүй ээ!!!"
"Тэхёнаа!!!" хэмээн Лиза болон өөр нэгэн танил хоолойтой хүн орилов.
Дуугарсан хүнийг хараад Лизагийн амнаас "Ж-Ж- Жэнни?" гэх үг арай ядан гарна. Түүнийг харвал хэдийнээ төрөх гэж байгаа гэлтэй маш том гэдэстэй байх ажээ. Бас энэ мөчид ус нь гарчхав.
"Тэ!! Тэхёнаа!!! Хүүхэд!" гэсээр Жэнни түүн дээр гүйн очих гэсэн ч гэдэснээсээ болоод чадахгүй байв. Тэхён өвдөг дээрээ сөхөрч унан арай хийн тэнцвэрээ олж ядсаар амьсгаа авахыг хичээнэ. Тэхёныг газар унахаас өмнө Жэнни барьж авав.
Энэ дүр зураглалыг хараад Жонгүк хөшиж орхилоо. Лиза тэр хоёр хоёул гүн шоконд орон хөдөлж ч чадахгүй байрандаа таг гацан зогсоцгооно.
Жэннигийн нүднээс нулимс зогсоо зайгүй урссаар "Чи....чи түүнийг алчихлаа!!"
Дараа нь Тэхёны гарт байсан бууг аван Жонгүк руу чиглүүллээ.
"Ж-Жэнни энэ чиний бодсон шиг биш. Би-би-"
"Чи муу мангас.....хайртай хүнийг минь алчихлаа!! Миний нөгөө талыг үгүй хийчихлээ!!"
Лиза цочирдон түргэн түргэн амьсгаа аваасаар тэдэн рүү дөхөж ирэн Жэннигийн хажууд өвдөглөж суугаад Тэхёныг амьсгаатай байгааг анзаарав.
"Тэр одоохондоо амьд байна......хурдан эмнэлэгт аваачих хэрэгтэй."
Жэнни доош харвал гэдсэн тус газраа бууны шарх авсан хайртай залуу нь арай хийн амьсгалж байхыг олж харлаа.
"Хайрт минь би энд байна. Чамд минь муу зүйл тохиолдохгүй битгий санаа зовоорой." хэмээн найдвар тээсээр доош суун түүнийг тэвэрлээ.
Жонгүк хурдхан бууг холдуулаад цагаан цамц нь тэр чигтээ цусанд будагсан түүнийг өргөөд Жэннигийн машины арын суудалд суулгахад Жэнни ч ард суун Тэхёны гараас атгана. Жонгүк, Лиза мөн машинд тэд яарсаар эмнэлэг рүү машинаа хөдөлгөлөө.
Цаг алдаж болохгүй тул маш хурдтай давхина.
----------------------
"Түргэн тусламж!"
"Сувилагчаа өрөө бэлд!" хэмээн эмч орилсоор бусад ажилчидын эхамт түрдэг ор авчирна.
Жэнни уйлсаар "Хайраа санаа битгий зовоорой ч-чи зүгээр болно."
Гэхэд хагалгааны өрөө орохоос өмнө Тэхёны арай хийн хэлсэн үг бол
"Би--би--ча-мд...хай-хайр-...тай." Ингээд үүдэнд Жонгүк, Лиза, Жэнни гурав үлдэж
Хагалгааны өрөөний хаалга хаагдав....
"Чи муу новш чамаас болж тэр минь ийм байдалд орсон!!" гээд Жэнни Жонгүкийг заамдаж авах нь тэр.
"Чамаас болж....чам шиг адгийн новшоос болж!!" гэж хашхирсаар Жонгүкийг алгадахад Лиза ухас хийнэ.
Лиза түүнийг болиулах гэсэн Жонгүк хэрэггүй хэмээн толгой сэгсрэв.
"Чи!!!-....аахх" Жэнни дахин түүнийг алгадах гэсэн ч ёолсоор гэдсээ барин доош уналаа.
"Ааахххх" гэдсээ барьсаар уйлна.
Лиза орилсоор "Жонгүк ус нь гарчихлаа."
Дахин тэд яарсаар Жонгүк түүнийг өргөн эмч рүү гүйх аж. Эмч Жэнниг хүлээн авах тасаг руу авч орон хий ёстой зүйлээ хийхээр ажилдаа оров.
-------------------------
Жэннигийн талаас
"Дүл хонгор минь чи дүлэх хэрэгтэй."
"Чадахгүй нь ээ би чадахгүй нь."
"Одоо бараг л боллоо ахиад жаахан дүлчих."
Би сувилагчийн гараас атга эцсийн хүчээ шавхан чангаар орилон дүллээ. Энэ мөчид Тэхён бидний хажууд эсэн мэнд зогсож байсан болоосой гэж дотроо бодно. Хүүхдээ хараад ямар царай гаргахыг нь харахыг хүсч байна.
"Ууааа"
Бурхан минь...миний хүүхэд..би эцэст нь чадлаа. Эмчийн гар дээр байх дөнгөж саяхан энэ хорвоод мэндэлсэн миний хүүхэд.....бидний хүүхэд.
"Баяр хүргэе хүүтэй боллоо." гээд эмч инээмсэглэв.
Бурхан минь.....энэ бяцхан ТэТэ-г хараад Тэхён тэр минь хичнээн их баярлах байсан бол доо.
Сувилагч нарт хүүг минь угааж цагаан даавуунд ороон надад өглөө. Үнэнийг хэлэхэд энэ өдөр амьдралын минь хамгийн жаргалтай өдөр учир нь би хүүгээ өлгийдөж авлаа. Түүнийг харахыг Тэхён догдлон хүлээж байсан байх даа. Бидний хүү аавтайгаа их төстэй юм.
Байзаарай.....аавтайгаа бүр яг адилхан юм гээч дөнгөж төрсөн байж. Өмнө Тэхёны гэрт түүний нэг сартай үеийнх нь зургийг харж байсан юм. Тэр ижилхэн царай, нүд, уруул хараад байгаарай. Бүр аавынхаа мэнгийг хүртэл дуурайсан байна шүү хүү минь.
Тэхён нүднийхээ дор, хамар дээрээ бас доод уруулдаа мэнгэтэй. Бидний бяцхан ТэТэ.
Гэхдээ э-энэ бидний хувь тавилан гэж үү? Үгүй ээ үгүй үгүй бид сайн эцэг эх байх учраас одоо би хүүдээ анхаарал тавих ёстой. Бид хамтдаа хүүгээ өсгөж дараа нь би түүндээ бяцхан охин гаргаж өгөх ёстой.
Хүүдээ ямар нэр өгөх үү? Тэхёноос асуух хэрэгтэй. Хагалгааны дараа асуунаа.
Энгэрт минь наалдан унтах хүүгээ тэвэрсээр босон өрөөнөөс гарлаа. Эмч биднийг 3 давхарын нэг өрөөнд байрлах хэрэгтэй гэсэн. Яадаг ч байсан би хагалгаа хийгдэх өрөө рүү алхана гэтэл тэнд Жонгүк, Лиза хоёр эмчтэй ярилцаж байхыг харлаа. Лиза бүр уйлж байна.
Юу болсон бэ? Тэр хоёр яагаад уйлаад байгаа юм?
Тэд Тэхёнтой салах ёс хийгээд байх шиг болоод цаана үлдэв. Харин сувилагчид тэднийг өнгөрөн түүнийг минь түрсээр эргэн өөр тийш явна. Би араас нь гүйцэж очлоо.
"Тэхёнаа?"
Үгүй ээ!! Үгүй!!! Үгүй ээ!! Байз боломгүй юм...ү-үгүй л дээ.
Тэр орон дээр Тэхён хэвтэх бөгөөд цагаан даавуугаар цээж хүртэл нь бүтээсэн байлаа.
Хүүгээ тэвэрсээр би гүйж очин "Б-байз.....т-тэ-тэрийг хаашаа ав-аваа-чих гэж байгаа юм бэ?"
"Цогцос хадгалах газар луу......тэр амьсгал хураасан."
ЮУ?????
"ҮГҮЙ ЭЭ!"
"Үгүй ээ ингэж болохгүй шдээ......үгүй эээээ"
Яаж ингэж болно гэж......тэр минь зүгээр л амраад унтаж байгаа. Хэдийн мөс шиг хүйтэн болсон гараас нь барин түүнийгээ сэрээхийг хичээнэ гэвч хариу алга.
"Тэхён сэрээч дээ босоод хүүгээ хар. Бидний хүү гуйж байна бос л доо." нулимс минь зогсоо зайгүй урсана.
"Тэхён? Тэхён босооч дээ!!!"
"Вууааа!"
"Уучлаарай хатагтай бид ажлаа хийх хэрэгтэй байна та замаас холдохгүй юу?"
"Үгүй! Үгүй гэж байна!" гэсээр тэднийг зогсоох гэсэн ч хэдийн цогцос хадгалах өрөө лүү яваад өглөө.
Ийм зүйл болох ёсгүй шдээ.....ҮГҮЙ ЭЭ!
Зохиогчийн талаас
Яахаа мэдэхгүй хэсэг байсны эцэст......Жэнни ухаан орон уйлагнах хүүгээ тэвэрсээр эмнэлгээс гүйж гарлаа. Тэр машиндаа суун нэг гараараа нялх хүүхдээ тэвэрч нөгөө гараараа жолоогоо барина. Гайхмаар зүйл нь тэр хатуужил гарган ухаан санаагаа алдалгүй эсэн мэнд аюулгүй гэртээ харьсан юм.
Лизагийн талаас
Удаан хүлээсний дараа эмч гарч ирэхэд "Эмчээ Тэхён яаж байна?"
"Уучлаарай тэр хагалгааг давж чадсангүй дээ."
Эмчийн энэ хэдэг үг Жонгүк бид хоёрыг хэлэх үггүй болголоо. Ийм эмгэнэлтэй явдалд ямар хариу үйлдэл гаргахаа ч мэдэхгүй юм. Нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаж байлаа.
"Түүнтэй салах ёс хий дээ." хэмээн эмч хэлээд явлаа.
Хагалгааны өрөөнөөс түүнийг цагаан даавуугаар бүтээсэн байдалтай гарч ирэх нь тэр. Жонгүк уйлж байна. Түүний ингэж их уйлж байхыг анх удаа харж байна. Миний мэдэрч байгаагаас илүү ихээр шаналж байгаа байх тэр Тэхёны найз байсан. Жонгүк даавууг сөхөн түүний цонхийсон царайг хараад улам ихээр уйлж хүйтэн болсон Тэхёны биеийг тэврэв. Харин би хажууд нь уйлсаар.
Үргэлж жаргалтайгаар инээж, надад сайхан ханддаг байсан Тэхён ингээд хэвтэж байгаад итгэж чадахгүй юм. Гэхдээ түүний амьдрал одоо үгүй болчихлоо.
Жонгүк сааралтсан хоолойгоор "Тэ...Тэ....би тэгэх гээгүй.....бууны гохыг дараагүй гуйя- Тэ босчих л доо ганцхан удаа ....."
"Жонгүкаа тэр үх-"
"Энэ миний буруу Лиза миний буруу."
"Үгүй ээ чи буруугүй Жонгүкаа.....чи тэр бууны гохыг дараагүй."
"Миний буруугийнх" хэмээн шивнэх төдий хэлэв.
Сувилагчид Тэхёныг авч явах гэхэд би түүнийг түшсээр холдууллаа.
Сүүлийн удаа салах ёс хийсний дараа тэд түүнийг аваад явчихлаа.
---------------------
Эмнэлгийн коридороор Жонгүк намайг даган явна.
"Оо....Жэнни?"
Сая л түүнийг хүлээлгийн өрөөнд аваачсаныг саналаа.
"Тэр одоо төрчихсөн байх. Хүүхдийнхээ төрсөн өдөр аавыг нь алдах тэрэнд үнэхээр хэцүү байгаа байх." гэж Жонгүк сул дуугаар хэлэв.
Бид Жэнниг байх хэсэг рүү яарсаар очтол тэр тэнд байсангүй. Эмчийг нь олж уулзах хэрэгтэй.
"Өө уучлаарай эмчээ түрүүн хүргэж ирсэн жирэмсэн эмэгтэйг........хаана байгааг нь мэдэх үү?"
"Аа тэр үү? Ммм....хүүхдээ аваад явчихсан шиг болсон. Аашш тэр эмэгтэйг дээ дөнгөж төрчхөөд хэд хоног эмнэлэгт байх ёстой байтал."
"Баярлалаа эмчээ."
Би "Тэр явчихсан гэж үү?"
"Ядаж түүнийг эсэн мэнд хүүхдээ төрүүлснийг мэдлээ. Ямар хүүхэдтэй болсон бол. Ххмм Жэннигийн өмнөөс үнэхээр харамсаж байна." Жонгүкийн царай цонхийсон харагдана.
Түүнийг тайвшруулахыг хичээн мөрөн дээр нь гараа тавин "Энэ чиний буруу бишээ Жонгүк."
Өөрийгөө буруутгаад байх юм. Яг үнэндээ тэр Тэхёныг болиулахыг хичээснээс өөр зүйл хийгээгүй. Тэхён түүнтэй тэмцэлдэж байгаад харамсалтай нь санамсаргүй байдлаар өөрийгөө буудчихсан.
Тэхёнаа одоо амар тайван нойрс доо. Хэрэв Жэнни зөвшөөрвөл хүүхдийг чинь би харж хандаж байх болноо.
----------------------
Жэннигийн талаас
Гэртээ ирээд хүүгээ хөхөөрөө хооллож байтал тэр маань унтаад өглөө. Орон дээр зөөлхөн хэвтүүлээд унагахгүй гэсэндээ эргэн тойронд нь дэрнүүд тавьлаа.
Болсон явдлыг эргэн бодсоор зочны өрөөнд орон хана налж дуугаад дахиад л уйлна.
"Тэхён......гуйя эргээд ирээч дээ....надад чи хэрэгтэй байна."
Түүнийгээ санан уйлсаар уйлсаар. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүдээ дурсан яг л хажууд минь байгаа мэтээр төсөөлөхийг хичээнэ.
Хэрэв Жонгүк, Лиза хоёр байгаагүй ыол ийм зүйл огтоос оо болохгүй байсан.
Тэхён намайг машиндаа хүлээж бай гэсэн ч би маш чанга буун дуу сонсоод тэсэлгүй гарсан юм. Гэтэл Тэхён буудуулчихсан байсан. Харин бууг Жонгүк барьж байсан??
Жонгүк түүнийг минь буудсан.
Тэр хоёроос болж би Тэ-гээ алдсан. Энэ бүхэнд Жонгүк, Лиза буруутай!! Хайртыг минь хөнөөсөн бас амьдралыг минь сүйрүүлсэн. Би тэднийг хэзээ ч уучлахгүй!
"Вууаа"
Хүүхэд уйлах дуунаар яаран очиж аваад бүүвэйлэн нуруун дээр нь зөөлөн товшино. Хүүгээ хараад нэг зүйлийг саналаа.....
"Нэр??"
Бяцхан руугаа харвал тэр минь том алаг нүдээрээ ээж рүүгээ харах нь хөөрхөн.
"Ээж нь хүүдээ ямар нэр өгөх үү мм?"
Энэ царай нь.....яг Тэхён. Хүүгээ харах төдий тэр минь бодогдоод байна.
Одоо хангалттай.
Дахиж тэвчихгүй нь сэтгэл минь өвдөж байна. Тэр хүмүүсийг үзэн ядаж байна. Тэднийг үзэн ядаж байна. Заавал хариуг нь тэднээр төлүүлэх болно.
"Ви"
"Бяцхан үр минь чамдаа Ви гэдэг нэр өглөө." гэхэд юм ойлгохгүй хэдий ч над руу ширтэх хүүдээ шивнэн хэллээ.
"Англиар бол Victoria (ялалт) ............Vicious (ширүүн) .............Vengeance (өш хонзон) энэ бүгдийн төлөө."
Үргэлжлүүлэн хүүдээ хандан "Бүх зүйл чинийх болоосой гэж хүсч байна. Ялагч, өршөөлгүй хатуу хүчирхэг байж аавд нь хийсэн зүйлийн өшөөг Жон гэр бүлээс аваасай гэж хүсч байна."
Гэхэд тэр инээнэ.
Одоохондоо юу ч ойлгохгүй байгаа хэдий ч том болсон хойно нь ээж нь бүгдийг ойлгуулж өгнө. Бидэнд тохиолдсон уй гашууг тэнд амсуулахад хүүхэд минь туслах болно. Тийм ээ би итгэлтэй байна.
Тэр цаг хараахан болоогүй.
Урт хэсэг учраас жаахан алдаатай болсон байх тийм байвал уучлаарай. Та хэдийг хүлээж тэсэхгүй байгаа байх гээд бас би өөрөө догдлоод шууд оруулчихлаа 💚🙆🏻♀️
