44 страница28 февраля 2019, 11:45

Chapter FOURTY THREE -Боль!-

"Тэгсэн ч гэсэн........бидхоёрхүүхэдтэйболно өөряриабайхгүй." хэмээн Жонгүк дуржигнатал хэлээд гялс хацар дээр нь үнэсээд худлаа нүдээ анин хэвтээд өгөв.

Нөгөө талд Лиза түүний хурдан хэлсэн үгийг бодсоор Жонгүкийн хэлсэн 2 хүүхэдтэй болно гэсэн үгэнд үнэмшин жаргалтайгаар мишээсээр дуг нойрондоо дугжирлаа.

Зохиогчийн талаас

(2 сарын дараа)

Өдрийн 1:20
.
.
.
.
.
.
"Жонгүк!"

"Яа Жонгүкаа!!"

"Жон-"

"Юу вэ? Юу? Юу болсон?"

"Жонгүк.......эерэг байна."

"Айн?"

"Эерэг байна."

"Ч-чи нээрээнгээсээ яриад байна уу?"

Лиза толгой дохин баярласандаа урсгах нулимсаа арчина.

"Жонгүк.....би жирэмсэн болчихсон байна."

"Хайраа бурхан минь би чамд хайртай. Би чамд хайртай. Зөндөө их хайртай шүү." гэсээр шатаар гүйсээр Лиза дээр гүйж ирэн өвдөг дээрээ сууж тэнэг юм шиг инээсээр гуяыг нь тэврэв. Тэгснээ хүүхдээ сонсох гэж оролдон чихээ гэдсэнд нь наалаа.

"Сайн ууууу.....сайн уу миний бяцхан Жисү." гэж хүүхэд шиг дуугарах ажээ. Энэ л дүр зураг хамгийн нандин.

*хөхрөн инээх* "Бас бяцхан Югём байгаасай."

"Хайраа би чамд хайртай."

"Би ч бас хайртай Гүүки."

Жонгүкийн талаас

Миний сахиусан тэнгэр надад амьдралын минь бас нэгэн гайхалтай мөчийг бэлэглэлээ. Тэр минь жирэмсэн гэнэ. Вууахх энэ өдрийг мөн ч их хүлээсэн.... аав болохыг дэндүү их хүссэн харин одоо энэ хүсэл маань биелчихлээ. Миний авсан хамгийн шилдэг бэлэг. Хичнээн их баярлаж байгаагаа үгээр хэлж чадахгүй юм. Би Лизадаа хайртай. Зүгээр л тэр миний бүх зүйл.

"Өө бурхан- Жонгүкаа би уналаа шдээ."

Үүпс дэндүү их баярласандаа түүнийхээ хөлнөөс тэврээд унагаах шахаж. Өөрийн эрхгүй баяр хөөр дотроос ундраад байгаа юм чинь. Би босоод түүнийгээ тэврэн бүжиглэн эхнэр лүүгээ инээмсэглэхэд тэр минь ч баярласаар өөдөөс инээнэ. Бидний амьдралын бас нэгэн жаргалтай өдөр.

Лизагийн талаас

Жонгүк өөрийнхөө аав, ээжил болон ах нартаа хэлчихсэн. Тэд бүгд мөн баяртай байгаа. Жиминий хурим хэдийн бас болсон бөгөөд Рөүз тэр хоёр бал сараа тэмдэглэж байгаа. Дээрээс нь Рөүз бие давхар тул Жимин түүнд илүү их халамж тавьж байгаа гэсэн. Бидний энэ мэдээд дуулаад Жимин ихэд баярлаж байсан юм. Намайг буйдан дээр сууж байх зуур Жонгүк Жиминтэй утсаар зарим зүйлсийн талаар ярилцана.

Аав болгох буйгаа мэдсэн нөхөр минт намайг жаахан хүүхэд шиг л халамжилна. Тэр намайг буйдан дээт хөдлөлгүй сууж бай гээд дулаан хөнжлөөр хучсан учраас би ингээд сууж л байна.

Харин би жирэмсэн болсон тухайгаа өөрийнхөө аав, ээжид хараахан хэлээгүй байгаа. Хадам аав, ээж болон Жонгүкийн ах нар бид нар бүгдээрээ манай аав, ээж дээр зочлохоор болсон тэр үед би гэрийнхэндээ гэнэтийн бэлэг баримаар байна.

"За явах уу?"

Би түүнийг өхөөрдөн хацраас нь зөөлөн чимхэн "Тэгье ээ миний баяцхан Гүүки туулай."

Тэр минь хөөрхөн гэгч харснаа "Гүүки туулай?"

Эгдүүтэй байдал нь зүгээр л инээнэ.

-----------------------

Бид хоёр бусад зочдоос түрүүлээд ирчхэв.

*хонх дарах*

Ээж хаалга нээж өглөө.

"Өө та хоёр уу за ор ор." гээд ээж намайг тэврэх бол Жонгүк түүн рүү харан инээмсэглэнэ. Ээж биднийг хараад баярлаж байгаа бололтой.

"Аав хаана байгаа юм?"

"Дээд давхарт юм хийж байгаа."

"Тэгээд та хоёр хэр байна даа?"

Жонгүк "Аан дажгүй ээ сайн байгаа." хариулав.

Биднийг зочны өрөөнд суутал байтал ээж хурдхан жимс болон цай бэлдэж өглөө.
Нөгөө талаас аав дээд даврахаас буухдаа биднийг хараад гайхах аж.

"Өө та хоёр алив тэвэрье."

Би босон аавыгаа тэврэх бол Жонгүк яахаа мэдэхгүй эргэлзэнэ. Аав дахиад л түүн рүү ширтэнэ.

Хажуунаас нь "Аав..."

Гэхэд аав "За за" гээд тэд эцэст нь тэврэлдлээ. Ингээд 4 үүлээ зочны өрөөнд сууцгаана.

"Аав, ээж.......надад хэлэх зүйл байна." гэх хэлээд би тэдэнтэй адил нухацтай болов.

Аав, ээж хоёр "За юу юм?"

"Би.......жирэмсэн." гээд тэдэн лүү харан инээмсэглэлээ.

"Юу?......тэгэхээр-тэгэхээр бид одоо өвөө, эмээ болж байгаа хэрэг үү? Вүүхүү." тэд маань баярласаар намайг дахин тэвэрлээ.

Төсөөлснөөр тэд шинэхэн гишүүнээ баяртайгаар хүлээж авлаа.

Зохиогчийн талаас

Хоёр талын аав ээж, найз нөхөд гээд бүгд Жонгүк, Лиза хоёрт хүүхэдтэй болсонд нь баяр хүргэн хамтдаа энэхүү баяраа тэмдэглэнэ. Баяр үргэлжилж байх хооронд Лиза хэсэг завсарлага аван нар жаргахыг харахаар гадаа гарах болов.

Түүнийг босон гарах гэж байтал хэн нэгэн гараас нь барилаа.

"Хаачих гэж байгаан?"

"Айн? Аан гадаах цэцэрлэг рүү."

"Байжы хамт гаръя."

Жонгүк түүнд хань болох гэсэн нь энэ байв. Ингээд тэд хамт гарцгаалаа.

"Жонгүкаа би зүгээр ээ. Одоохондоо гэдэс томорчхоогүй байна шдээ." хэмээн Лиза суухад нь туслах Жонгүкт хэлэв. 

"Хамаагүй ээ. Чамд анхаарал тавих үүрэгтэй юм чинь." гэсээр Жонгүк хажууд нь суун Лизаг мөрөөр нь тэвэрлээ.

Гадаах цэцэрлэг нам гүм тайван байх бөгөөд нар жаргаж байгаа дүр зураг гайхалтай сайхан харагдана. Тэд чимээгүй суун зүгээр л амар тайвныг мэдэрч байлаа.

Жонгүк түүнийг тэврэх гараараа толгойг нь зөөлөн мөрөн дээрээ тавьж нөгөө гараараа Лизагийн гарыг атгав.

"Баярлалаа" гээд гар дээр нь үнсэн эрхий хуруугаараа зөөлөн илэх ажээ.

"Юунд?"

"Эхнэр минь болсонд....... Надад боломж олгосонд........ Бас амьдралын минь том бэлгийг өгсөнд." гээд духан дээр нь үнэслээ.

"Чамд хайртай учраас."

Жонгүк "Тийм ээ мэдэж байгаа.....би ч гэсэн чамдаа хайртай."

"Би-"

"ЖОН ЖОНГҮК!!!!"

Гэх дуунаар тэд хоёул гайхсаар эргэж харав.

Лиза босон "Тэхён?"

"Жонгүк чи муу новш!!!!!" гэж орилсоор тэр Жонгүкийг заамдаж авах нь тэр.

Харин Жонгүк хөмсгөө зангидан "Тэ яагаад байгаа юм бэ? Тавь"

"Чи яаж чадаж байнаа айн? Яаж!!!" Тэхён маш уурсаж байлаа. Ганц асуудал нь.......тэр яагаад ингэх болов?

Лизагийн талаас

Юу болоод байгаа юм бэ? Тэхён тэр хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэн Жонгүк руу уурлаж хашхичин дайрна.

"Тэхён юу хийгээд байгаа юм бэ? Тэрнийг тавь." би тэдэн дээр очин салгах гэтэл......миний үнэхээр төсөөлж байгаагүй зүйл болов.

"Тэ боль.....э-энэ чинь аюултай."

Тэхён буу гаргаж ирэн Жонгүк руу тулгалаа. Үгүй ээ ийм зүйл болох ёсгүй. Хэн ч үхэх ёсгүй.

"Т-Тэхён буугаа буулга."

"Амаа тат Лиза! Юу хийхийг минь битгий заагаад бай."

Энэ Тэхён мөн гэж үү? Миний мэдэх жаргалтай бөгөөд эелдэг залууд юу тохиолдоо вэ? Тэр ийм хүн биш. Яагаад ингээд байгаа юм бэ? Юу болсон гэж?

"Тэ ю-юу болоод байгаа юм?" Жонгүк бага зэрэг хойшлон надад юу ч хийх хэрэггүй гэж анхааруулах бол би шоконд орсоор байрандаа зогсоно.

"Ча яаж чадав аа? Чи муу хараал идсэн новш Жэннид юу хийсэн?!"

Жэнни? Тэрэнд юу тохиолдсон гэж? Тэхён юу яриад байгаа юм бэ?

"Юу гэсэн үг юм?" Тэхёныг яг юу яриад байгааг ойлгохгүй гайхах Жонгүк.

"Битгий мэдэн будилаад бай!! Яагаад тэгсэн юм айн? Чи тэрэнд юу хийчихсэн юм бэ?!!"

"Тэ чиний юу яриад байгааг мэдэхгү-"

"Тэр өдөр хараал идэг гэж яагаад түүнийг түлхсэн юм гэж байна?!?!"

Жэнниг түлхсэн гэнээ? Жонгүк түүнийг түлхсэн?? Хэзээ?

"Тэ яагаад тэрний төлөө хараал идсэн ингэж аашилж байгаа юм?"

"Тэр миний хүүхдийг тээж байсан болохоор. Одоо харин би хүүхдээ алдах гээд болохоор гэж байна!!!!!"

"ЮУ??!!"

Жонгүкийн талаас

Ямар хараал идсэн зүйл нь вэ?!

Тэр өлөгчин Тэхёний хүүхдийг тээж байгаа гэж үү? Хажуу тийш харвал Лиза түүний энэ үгэнд шайхаж цочирдсон бололтой харагдана.

Байзаарай.....түүнийг түлхсэн гэнээ? Яагаад Тэхён Жэнниг түлхсэн гэдэгт намайг буруутгаад байгаа юм бэ?

Тэхён буугаа над руу чиглүүлсэн байх ч би учрыг нь олох гэж ядан элдэв бодолд автана.

Түүнийг түлхсэн? Түүнийг түлхсэн? Хэзээ....?? Хүлээгээрэй! Жэнни газар унасан тэр өдрийг хэлээд байна уу?
Лизагаас уучлал гуйхаар ирсэн тэр өдөр үү?

Өнгөрсөнд
(Хэрэв санахгүй байвал энэ тухай 30 хэсэгт гарсан)

Новш гэж одоо бас юугаа хүсээв айн? Миний гэрлэлт, амьдралыг сүйрүүлсэндээ баярлаж ханахгүй байна уу?!"

Би түүнийг байшингийн арын хэсэгт авчраад мод налан зогсож зогсоо зайгүй яах гээд байгааг нь асуун бухимдана.

"Жонгүк сонс л доо би энд уучлалт гуйхаар ир-"

Үгийг нь таслан "Хийсэн новшийн зүйлээсээ одоо болохоор өөрийгөө аврах гэж үү? Бусдыг хэрхэн зовоохоо үргэлж мэддэг. Чам шиг г*чийд итгэх хэрэг байхгүй." гэсээр би уурлана.

"За ярьж дуусав уу? Одоо би ярьж болох уу?"

Гэхэд нь би түүн рүү залхсан байртай харан зогслоо.

"Би энд хийсэн бүгддээ уучлалт гуйхаар ирсэн. Өмнө нь Лизад хийсэн зүйлсдээ бас Хавайд.....албаар тэрэнд буруу ойлголт өгсөндөө."

"Юу чамайг ингэж уучлал эрэхэд хүргэсэн юм бэ дээ? Найз залуу эсвэл мөнгө үү? Үгүй ээ хэрэв чамд мөнгө хэрэгтэй байгаа бол зүгээр л надад хэл. Дахин жүжиг тоглох шаардлагагүй."

"Би юу ч хүсээгүй. Өөрийнхөө хийсэн алдааныхаа төлөөсийг л төлөхийг хүсч байна."

"Чам шиг хүн тийм зүйлийг хэзээ ч сурахгүй." хэмээн би уурлан хэлсэхэд Жэнни бухимдаж эхлэв.

"Зүгээр амаа татаад өг Жонгүк!"

Гэсээр тэр над руу чичлэв. Хариуд нь би түүний гарыг барьж авахад Жэнни өвдөж байсан ч гараа тавиулахаар тэмцэлдэж байгаад газар хүчтэй унав.

Гэдсээ барин уйлсаар "Ааххх"
Маш ихээр гэдэс нь өвдөж байгаа бололтой. Бүр босохын аргагүй ихээр.

Төгсөв.

Бурхан минь, тэр үед жирэмсэн байсан гэж л битгий хэлээч. Уг нь Жэнниг багахан л түлхсэн гэхдээ тийм зүйл санамсаргүй болсон шүү дээ.....түүнийг унана гэж бодоогүй. Тэр өөрөө тэмцэлдэхдээ унасан. Яг миний буруу биш ч одоо тэд хүүхдээ алдах дээрээ тулсанд сэтгэл өвдөж байна.

"2"

"Жонгүк ямар нэг юм хий л дээ!!"

Айн?
Сая л ухаан орон бодит байдалдаа эргэн ирлээ. Тэхён над руу буу тулгасаар тоолж, Лиза уйлан хашхирна.

"Хараал ид гэж Тэ боль!!"

Лизагийн талаас

Би уйлан яахаа мэдэхгүй байрандаа зогсож байтал Тэхён тоолж эхлэв. Харин Жонгүк ямар нэг зүйл бодож байгаа аятай зүгээр л зогсоно.

Новш гэж Жонгүк!! Энэ байдлаас гараач дээ!

"Жонгүк ямар нэг юм хий л дээ." гэж хашхирахад тэр сая нэг бодит байдалдаа оров.

Тэхёныг бууны гох дарахаас өмнө Жонгүк хурдхан ухас хийн түүний гарыг буулгах бол Тэхён гартаа буугаа барьсаар байв. Тэхён гаран буугаа түүн рүү чиглүүлэхийг оролдоно. Тэднийг ноцолдоход байх үед буу ийш тийш чиглэгдэнэ. Нөгөө талаас Жонгүк хамаг хүчээ ашиглан бууг салгах гэтэл........

"БАНГ!!"

"Үгүй ээ!!....үгүй! Ийм зүйл болох ёсгүй шдээ! Үгүй ээ!!"

44 страница28 февраля 2019, 11:45

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!