Chapter FOURTY TWO -Шинэ гишүүд-
"Хэлмээр л байна гэхдээ.....бурхан минь зүгээр чангаар түүнд би жирэмсэн гэдгээ хэлээд сэтгэлээ амраамаар байна!"
"Чи жирэмсэн юм уу?"
.
.
.
.
.
.
.
"Жимин?"
Зохиогчийн талаас
Охид Жонгүк, Жимин хоёрыг орж ирснийг ийнхүү мэдээд босоцгоов.
"Рөүз чи бүр жирэмсэн болчихсон юм уу? Тэр өдөр та хоёрыг тэгээд больсон гэж болсон шдээ."
Лиза түүний юу яриад байгааг ойлгохгүй "Юу больсон гэж Жонгүкаа?"
"Та хоёрыг учраа ололцчихоод тэгээд больсон гэж бодож байлаа. Хён та яаж чадав аа?"
"Жонгүкаа ганц би биш. Чи бас эхнэрээ хүчиндсэн."
Гэхэд Рөүз гайхсаар "Лиза чи бас Жонгүкт хүчиндүүлсэн юм уу?"
*санаа алдах* "Тийм ээ Рөүз чамтай адилхан зүйл надад бас болсон."
Жонгүк "Жимин.......Рөүзтэй ярилцахгүй юм уу?" гэхэд тэр толгой дохив.
Ингээд тэр хоёрыг зочны өрөөнд үлдээн Жонгүк, Лиза хоёр гадаах цэцэрлэг рүү гарлаа.
Тэд гадаа зогссоор том цонхны ярилцах хосуудыг харна. Жимин жаргалтай байгаа харагдах бөгөөд нүүрэндээ томоо гэгч инээмсэглэл тодруулсаар Рөүзийн гэдсийг илж байлаа. Рөүз мөн инээх ч өөрийн мэдрэмждээ бага зэрэг итгэл муутай харагдана. Тэр Жиминийг хайрладаг маш ихээр гэхдээ түүний зэрлэг авир Рөүзийг айлгадаг.
Удалгүй Жимин хайртынхаа духан дээр үнэсэн тэврэлдэн зогсох тэднийг Жонгүк, Лиза хоёр харсаар. Одоо тэд бүр мөсөн учраа олж илүү сайнаар хичээж жаргалтай амьдрах байх.
Жонгүк "За орцгооё доо." хэмээн сэтгэл нь уужирсан бололтой нэг уужуу амьсгаа аваад Лизатай хуруугаараа хөтлөлцөөд орох гэж байтал гадаа нь нэг хар машин ирж зогсов.
"Марк?"
Машинаасаа буун "Hey дүү минь." гээд яарсаар ирэн Лизаг тэврэв.
Жонгүк "Энэ дэгдээхий чинь хэн бэ?"
Гэхэд Маркийн арагшаа харвал нэг охин зогсож байхыг Лиза ойлгон ирээдүйн бэр лүүгээ харна.
"Лиза чамд нэг юм хэлж болох уу?"
"Заа..."
"Намайг битгий цохиорой."
"Бодож байж больё........юу юм?"
Марк цохилт амсах вий гэж айсаар "Лиза...э-энэ бол Сана (Twice)."
Сана гэх тэр охин тэдэнтэй мэндлэхэд тэд ч мөн хариу түүнтэй мэндлэв.
Жонгүк "Бас???"
"Бас.........бас..........тэр жирэмсэн миний хүүхдийг тээж байгаа. Сүүлд бид нар нөгөө клуб явахад тэнд бид танилцаад тийм зүйл болсон." хэмээн Марк бүгдийг дуржигнууллаа.
"ЮУ??!!"
"Марк ямар чөтгөр нь вэ?"
"Яа Жонгүк эр хүн бол гэж чи хэлээ биз дээ."
"Тэгээд яагаав ганц ямар эмэгтэй хүнтэй унтахаар л эрх хүн болдог юм уу?"
"Марк чамайг зугаацсаныг чинь ойлгож байна. Гэхдээ бүр хэн нэгнийг жирэмсэн болготлоо тэгнэ гэж бодсонгүй." гээд Лиза түүн рүү хөмсгөө зангидан харлаа.
"Лиза чи намайг мэднэ шдээ. Би эмэгтэйчүүдээр тоглодоггүй дээрээс нь би Санад хайртай."
"Энэ тухайгаа аав, ээжид хэлсэн юм уу?"
"Гэрлэх тухайд бол.....тийм харин гэрлэлтээс өмнө хүүхэдтэй болсон тухайд бол......үгүй."
"Яаж зүгээр нэг хэлж чадаж байнаа? Энэ чинь том асуудал за юу? Тэгээд та хоёр хэзээ гэрлэх гэж байгаа юм?"
"Сарын дараа." хэмээн Сана хариулсан ч Лизагийн харцнаас айн доошоо харав.
"Сана......битгий санаа зовоо би чамайг бариад идчихгүй гэхдээ чи ч бас нээрэнгээсээ яриад байна уу? Гэрлэлт бас хүүхэдийн тухайд?" Лиза тэдний асуудалд нухацтай хандаж байлаа.
"Т-тийм ээ Лиза-ши." бага зэрэг түгдчих ба толгойгоо гудайлгасан хэвээр.
"Энд юу болоод байгаа билээ?" гэсээр Жимин, Рөүз гарч ирсээр асуув. Бас түүний гар Рөүзийн бэлхүүсээр ороосон байх ажээ.
Жонгүк "Аан тийм их зүйл бишээ хён......өнөөдөр чинь харин бүсгүйчүүдийн жирэмснээ зарладаг өдөр бололтой. Хөөрхий нэг залуу шинэхэн аавуудыг хараад л зогсох юм. Би ч гэсэн тэдэнтэй адилхан аав болмоор байна. Удахгүй......болноо." гээд ичсээр зогсох Лиза руу нүдээ ирмэлээ.
--------------------------
Тэд бүгд хамтдаа өдрийг өнгөрүүлж байлаа. Инээлдэж хөгжилдөн удахгүй ирэх шинэ гэр бүлийн гишүүдийнхээ баярыг тэмдэглэнэ.
Жонгүкийн хувьд Маркийн шийдвэрийг таатай хүлээж авах бол Лиза харин бага зэрэг санаа зовнилтой байх ажээ.
Жимин, Рөүз нар учраа ололцсон билээ. Жимин түүнийг цаашид жаргалтай байлгахаа амалсан бөгөөд одоо тэр Рөүзийн хажууд суун гэдсийг илнэ. Энэ залуугийн царайнаас хайр мэдрэгдсэн тийм л нэг инээмсэглэл үл арилах ажээ. Марк, Сана хоёр буйдан дээр тэврэлдэн сууна. Харин эдгээр хосуудын өөдөөс харан суух хос бол гэрийн эзэд юм. Жонгүк эхнэрээ өвөр дээрээ суулгах ба үе үе хацар болон уруул дээр нь үнэсэж басхүү нууцаар подволк дотуур нь гараа гүйлгэн түүнийг өднө.
Ийнхүү тэд элдэв сайхныг ярилцсаар орой ч болж Жимин Рөүз, Марк Сана нарын явах цаг ирж Жонгүк Лиза хоёртой салах ёсоор хийн өөрсдийн гэрийх зүг хөдөлцгөөлөө.
Лизагийн талаас
Өнөөдөр үнэхээр хөгжилтэй сайхан өдөр болж өнгөрлөө. Тэр тусмаа Рөүз болон Сана нар яг миний сонирхлын хөөрхөн бүсгүйчүүд байгаад итгэж чадахгүй нь ээ. Зарим талаараа надтай их адилхан юмаа сайхан сэтгэлтэй, амьтанд хайртай хамгийн гол нь ааш зан үнэхээр сайтай. Энэ хоёр тэнэг залууд ийм бүсгүйчүүд заяасанд бурхандаа талархъя.
Надад Сана таалагдсан яахав эхэндээ зам зуурын явдалтай эмэгтэй шиг санагдсан ч ярилцах тусам түүнийг сайн хүн болохыг ойлгосон. Хэдий Марк түүнтэй анх уулзсан өдрөө унтчихсан ч заяаны хосуудын учрах хугацаа удаан эсвэл хурдан байх нь асуудал биш гэдгийг батлах шиг санагдана. Тэр зөв зүйл хийсэн учраас зөв хүнээ олсон байх.
Рөүз-н өнгөрсөн амьдралыг сонсоод сэтгэл их өвдсөн. Жимин Жонгүкийг үзэн ядах болсон өөр нэг шалтгааныг ч мэдсэн. Рөүз-д тэр бүхэн хүнд хэцүү байсан байх даа. Хэрэв би байсан бол хэдийн буугаад өгчих байсан биз харин Рөүз бол зоригтой бүсгүй. Одоо дүү нь Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй хувийн сургуульд явж байгаад бас ээж нь хагалгаагаа амжилттай давсанд баяртай байна. Энэ бүгд мэдээж Жиминий ач. Жимин түүнд үнэхээр их хайртай.....бас түүнийг харж хандахын тулд бүхнийг хийж чадна гэдгийг би мэдэж байна.
Заза ямартай ч одоо сайхан ваннанд хэвтэж алжаалаа тайлахыг хүсч байна.
Зохиогчийн талаас
Лиза унтлагын өрөөнөөсөө гаран угаалгын өрөөг зүглэлээ. Хувцасаа нэг нэгээр нь тайлсаар халуун хүйтэн нь таарсан усан онгоцонд орон суулаа.
*Хаалга онгойх*
"Яасан бэ? Жонгүк"
"Гараач ээ энд юугаа хийх гээд байгаа юм?"
"Эхнэртэйгээ цуг амаръя." гэснээ жуумалзав.
Жонгүк зөвхөн дотуур өмдтэйгээ байх бөгөөд зуршил болсноороо дээгүүрхээ тайлсан байв. Мэдээж гайхалтай гэдэсний булчингийн хамтаар. Ингээд тэр ч мөн ваннанд ороод ирэх нь тэр. Харин Лиза түүнээс зугтаахыг оролдсон ч Жонгүк түүнийг барьж аван буцаагаад суулгачхав.
Одоо харин тэд хоёул нүцгэн тэврэлдэн сууна. Лиза түүний цээжинд наалдан байх бол Жонгүк эхнэрийнхээ царайг цоо ширтэнэ.
Жонгүк эрүүнээс нь зөөлөн өргөн өөр лүүгээ эгц харууллаа.
"Надаас юугаа ч нуух хэрэггүй дээ......би чиний нөхөр шд."
Гэх үгсийг сонсоод Лиза ичингүйрнэ. Түүнд нүцгэн биеэ харуулахаас санаа нь зовсон байж. Жонгүк хэдийн нүцгэн байхыг нь хэд хэдэн удаа харсан шүү дээ.
Эцэст нь Лиза биеэ сул тавьсан юм. Жонгүк түүнийг хэсэг ширтсээр аажмаар дөхөн түүний уруулд өөрийнхийгөө аваачин зөөлөн бөгөөд сайхнаар үнэсэж эхэллээ.
--------------------------
Тэд хамтдаа хэсэг ваннанд хэвтсэний дараа уснаас гаран биеэ арчин унтлагын хувцсаа өмсөцгөөлөө.
Лиза түрүүлж гаран өрөө рүүгээ орон утсаа нэг шалгачхаад орондоо орохоор зэхнэ.
Түүнийг утсаа оролдож байтал бэлхүүсээр нь хоёр гар орж ирэн тэврээд орон дээр татан хэвтүүлэх нь тэр.
Хошуугаа унжуулан "Жонгүк....би ядраад байна. Зүгээр унтацгаая."
"Би хиймээр байна.......тэгвэл яах гэж ийм халуухан бол гэсэн юм. Алив хайрт минь." гээд нүдээ ирмэв.
"Юу вэ арай орой болгон секс хийх гээд байгаа юм уу?"
Жонгүк улам ойртон хэвтээд "Тийм ээ........хэрэв чамайг хүсвэл."
"Жонгүк-"
"За за тоглож байна.....дараа л болохоос." гээд өндийн хөнжлөө аваад өөрсдөдөө нөмрүүлэв.
Тэднийг гэрлээ унтраахад цонхоор тусах сарны бүдэг гэрэл өрөөг багахан гэрэлтүүлнэ. Жонгүк нэг гараа өргөн түүнийг энгэртээ оруулан тэврэхэд энэ гар энэ цээж зөвхөн Лизад зориулагдсан мэт тухтай байлаа.
"Лиза?"
"Ммм?"
"Би нэрүүд бодчихсон."
"Юунд?"
"Хүүхдүүдээ"
Унтахаар нүдээ аньж байсан Лиза үүнийг сонсоод нүдээ нээв.
"Тэгээд юу юм?"
"Хэрвээ охин байвал.....Жисү"
"Яагаад Жисү гэж?"
"Яагаад болдоггүйн? Гоё нэр байгаа биз дээ."
"За...за. Хүү байвал яах юм?"
"Ххмм.....тэгвэл...."
"Аа Югём ямар байна?" гээд Лиза баярлан год хийн босож суув.
Жонгүк дагаж өндийн "Югём гэнээ?"
"Тийм ээ өвөөгийн маань нэр болохоор. Би түүнд хайртай байсан. Өвөө их сайн бас гайхалтай нэгэн байсан юм. Хэзээ нэг цагт хүүтэй болвол адилхан нэр өгнө дөө гэж боддог байсан юм байна." гээд Лиза инээмсэглэлээ.
"Мм болж байна."
"За тэгвэл тохирлоо шүү. Охин байвал Жисү харин хүү байвал Югём."
"Заа" хэмээн Лиза инээмсэглэв. Хэдий харанхуйд харахгүй ч эхнэрийгээ инээмсэглэж байгааг зөнгөөрөө мэдэрч байлаа.
Өөрөө болон Жонгүкийг буцааж хэвтүүлэн "За одоо унтацгаая." Жонгүк Лизаг нуруугаар нь тэврэн "Хүү охин хоёртой болноо." гэж чихэнд нь шивнэлээ.
Лиза "Нэг хангалттай."
Жонгүк эрхлэн "Үгүй ээ би хүүхдээ ганцаардуулмааргүй байна."
"Чи ямар төрөх юм уу?"
"Тэгсэн ч гэсэн........бидхоёрхүүхэдтэйболно өөряриабайхгүй." хэмээн Жонгүк дуржигнатал хэлээд гялс хацар дээр нь үнэсээд худлаа нүдээ анин хэвтээд өгөв.
Нөгөө талд Лиза түүний хурдан хэлсэн үгийг бодсоор Жонгүкийн хэлсэн 2 хүүхэдтэй болно гэсэн үгэнд үнэмшин жаргалтайгаар мишээсээр дуг нойрондоо дугжирлаа.
