42 страница14 февраля 2019, 11:16

Chapter FOURTY ONE -Жинхэнээсээ юү?-

Ийнхүү нойроо харамласаар харамласаар эцэст нь нойрноосоо сэрчихлээ. Бэлхүүсээр хүнд оргино энэ угаасаа Жонгүкийн гар биз.

Нүдээ нухалсаар нээвэл хэдийн цонхоор нарны гэрэл тусаж байлаа. Жонгүк руу эргэж харвал тэр унтсаар байх ажээ. Унтаж байхдаа ёстой эгдүүтэй гэдэг нь. Энэ уруул бас үсийг нь хараад байгаарай.

Түр хүлээгээрэй...

Хэрэв тэр энд байгаа юм бол? Хэн тоос сорогч дуугаргаад байгаа юм бэ?

Жонгүкийн талаас

Энэ ядаргаатай чимээний ачаар сэрчихлээ.

Тэгтэл Лиза "Жонгүкаа шалгаад ирээ." гэж дурамжхан хэлэв.

Тийчгэнэж, гонгиноод түүнийг нойроо харамлаад байгааг мэдлээ. Миний үзэсгэлэн гоо хөнжлөөр өөрийгөө ороон дэрээ толгой дээрээ тавиад намайг түлхэнэ.

Өчигдөр шөнө......амьдралын минь хамгийн сайхан үе байлаа. Түүний бие, гинших дуу, хийсэн үйлдлүүд нь үнэхээр ер бусын байж намайг бүхэлд нь галзууруулсан. Түүнээс минь миний төсөөлж ч байгаагүй тийм халуухан дүр төрх гарсан шүү. Энэ сахиусан тэнгэртэй би гэрлэсэн гэдгийг түүнийгээ хараад л ойлгох юм. Өчигдрийнх шиг гайхалтай мөчүүд цаашид бидэнд олон байна гэж бодохоор л... Тэр минийх харин би түүнийх. Ямар ч хүч хэрэглэх зүйл үгүй.

"Жонгүк-"

"Хмм? Зааа....явлаа даа."

Хэн нь өглөө эрт гэрт тэнэг тоос сорогч дуугаргаад байдаг байнаа? Өглөө сэрээд орондоо Лизатай бүтэн өдөржин тэврэлдэж хэвтэхийг хичнээн их хүслээ дээ. Даанч энэ тэнэг чимээнээс болоод чадахгүй нь.

Би босон дотуур өмдөө өмсчхөөд чимээ гарах доод давхрыг зүглэв. Ээжийг байх гэж бодсон учир зөвхөн дотуур өмдтэй байх нь сүртэй зүйл мэт санагдахгүй байна.
Доод давхар луу буун харвал хэн болохыг нь ойлголоо.

"Ах нараа?"

"Яа Жонгүкаа энд юу хийж байгаа юм?"

"Би энд юу хийж байгаа юм гэнээ? Энэ асуултыг та нараас л асуумаар байна."

Тэд гэрт байх бөгөөд цэвэрлэгээ хийцгээх ажээ. Намжүүн ах энэ тэрүүгээрхийг цэгцэлж, Хусог ах тоос арчиж, Юнги ах тоос соруулах бол Жин ах хоол хийж байлаа.

Тэд бүгд хийж байгаа зүйлээ орхин 'ямар новшоо хийж байгаа юм' гэсэн шиг над руу гайхан харцгаана. Тэр дунд ганцхан Жин ах дэлхий ертөнцөөс тасарцан хоолоо хийгээд завгүй байх нь тэр.

"Аашш энэ хүүхдийг дээ яагаад хувцас хунараа өмсөөгүй байгаа юм бэ айн? Хэн гэрт нь ирсэн хүмүүсээ дотуур өмдтэй угтаж авдаг юм?" гэж Юнги хён хэлэв. Би доош буун тэдэн дээр очлоо.

"Яа хён ээжийг байна гэж бодсон юм за."

"Ээж гэнээ? Тэгээд өдий том болчхоод ээжийнхээ урд бандааштайгаа яваад байдаг юм уу? Бас гэдэсний булчин нтрээ харуулаад уу? Ээжийг чинь гэнэт зүрхний шигдээс болохвий гэхээс санаа зовчихлоо." гэж Намжүүн хён тоглоом хийхэд нөгөө хэд бүгдээрээ инээлдэв.

"Яа хён.....нээрэнгээсээ энд юу хийцгээж байгаан?"

Намжүүн хён "Эдлэнгийн байшинг чинь цэвэрлэж жаахан ч гэсэн тус болъё гэж бодсон юм. Гэхдээ чамайг ч гэсэн энд байгаа гэж хэн мэдэх билээ?"

"Үнэхээр үү? Өглөөний 7 цагт уу? Би өөр хаана байдаг юм? Энэ миний гэр тэгэхээр энд л ирдэг юм байгаа биз дээ."

"За уучлаарай чамайг хотын гэртээ байгаа гэж бодоод бид нар энд ирэхээр шийдсэн юм. Тэглээч яасан сүртэй юм." Хусог ах жаахан гомдонгуй хэллээ.

Зохиогчийн талаас

"Заза тэндийг тайван орхицгооё. Явцгаая залуусаа." гээд Юнги тоос сорогч байранд нь тавиад Намжүүнтай хамт түрүүлээд гарлаа. Нөгөө талд Хусог нүүрэндээ гэмгүйхэн тэнэгдүү инээмсэглэл тодруулан хоол хийх Жинийг хурдан авч гарахаар чирэх ажээ.

Жин түүнд чирэгдсээр "Хоол бүгдээрээ бэлэн болчихсон, битгий хөргөчихөөрэй." ингээд ах нар нь явцгаалаа.

Харин Жонгүк нөгөө талд юу ч ойлгохгүй царайтай зогсоно.

"Ёстой нээрээ."

Лизагийн талаас

"Ммм.....Жон-"

Хэр хаана байнаа? Өө нээрэн доошоо буучихсан шд. Аахх хэсэг хором л түүнийг байхгүй болоход хэдийн санаад, ганцаардаад унах юм. Түүнгүйгээр ор хүртэл хоосон бас хүйтэн оргино.

Өчигдөр бидний хурим болсон бас тэр зүйлийг хийсэн. Тэрийг бодох төдийд ичиж хацар минь хичнээн их улайж халуу оргиж байна гээч.

Зохиогчийн талаас

Хэсэг эргэж тойрч, хөрвөөж хэвтсэний эцэст Лиза орноосоо босон хувцсаа өмсөөд өглөөний зуршил ёсоор усанд орж нүүр амаа угаав. Гарч ирээд богино шорт, сул цагаан подволк (нөхрийнх нь) өмсөөд өрөөнөөсөө гаран доош буулаа.

"OMG энэ юун баахан хоол вэ?" хэмээн урт буйдан дээр хэвтэх Жонгүкаас асуулаа.

Жонгүк утсаа харсаар "Аан Жин хён бэлдсэн юм."

"Тэр хэзээ ирсэн юм?"

"Түрүүхэн гэхдээ явчихсан."

"Мм юм хэрэгтэй болон юм уу? Энд яагаад ирсийн?" гэж асуусаар түүний хажууд очтол Жонгүк Лизаг татан цээжин дээрээ унагаав.

"Өөр юм ярихаа болиод одоо зөвхөн өөрсдөдөө анхаарал хандуулъя."

Лиза толгой дохив. Түүний тэврэлтээс салан босоод "Яа угаалгын өрөө яв тэгээд хоолоо идэцгээе." гэсээр гал тогоо руу явах бол Жонгүк хэсэг араас нь түүнийг ширтлээ.

--------------------------

Жонгүк уснаас гарч ирэн цагаан подволк, жинс өмсөөд доошоо буув. Ингээд тэд урт хоолны ширээнийхээ хоёр талд суун Жиний бэлтгэсэн хоолыг идлээ. Идэж дуусаад Лиза аяга тавгаа угаах зуур Жонгүк түүнд эрхлэн наалдсаар байлаа.

Лиза "Яа чи нэг тийшээ явах гэж байгаа юм уу?"

"Үгүй ээ Жимин хён, Рөүз хоёр ирж байгаа."

"Р-Рөүз гэнээ?" гээд Лиза ямар нэг зүйл бодож байгаа бололтой шал руу ширтэнэ.

"Яасан бэ?" гэсээр Жонгүк аягаа ширээн дээр тавив.

"Аан юу ч бишээ.....энэ нэр.....танил санагдаад."

"Хэн болохыг нь удахгүй харнаа. Түүний талаар ярих юм бол урт түүх-"

*Дин дон*

"Би тайлъя." гээд Жонгүк гал тогооноос гаран үүдний өндөр том хаалга дээр очин нээвэл Жимин болон Рөүз.

Тэд хоорондоо тэврэлдэн мэндэлнэ. Мэдээж яагаад болохгүй гэж? Тэд бол дотны найзууд.

Энэ хооронд Лиза гараа арчсаар гал тогооны өрөөнөөс гарч ирлээ.

Лизагийн талаас

Өчигдөр харсан тэр охин. Аанн....тэгвэл түүнийг Рөүз гэдэг юм байна. Хурим дээр цэцгийн баглаа барьж авсан. Түүнтэй уулзахыг хүлээж байлаа.

"Өө Лиза юу байна?" гээд Жимин над дээр ирэн тэвэрлээ. Би ч түүнийг эргүүлэн тэврэн мэндэллээ. Хамгийн түшигтэй бас итгэж болох найз минь.

"Жиминаа би дажгүй ээ харин чи?"

"Мэдээж сайн. Чамайг нэг хүнтэй танилцуулмаар байна." гээд эргэж харан Рөүзийг өөрийнхөө хажууд авч ирээд танилцууллаа.

"Лиза энэ бол Рөүз миний сүйт бүсгүй."

"Сүйт бүсгүй?" Жонгүк бид хоёр хоёулаа түүний энэ үгэнд гайхширлаа. Бурхан минь энэ залууг эцэст нь хайраа олсонд нэг л итгэж өгөхгүй юм. Түүний өмнөөс үнэхээр баяртай байна. Рөүз үнэхээр сайн хүн шиг санагдана. Бас тэд хамтдаа гайхалтай сайхан харагдаж байгааг хэлмээр байна. Би зүгээр л тэднийг хамт байгаад жаргалтай байна.

"Сайн уу! Намайг Рөүз гэдэг." гээд дулаахнаар инээмсэглээд энэ удаа өөрийгөө танилцуулан гараа сунгав.

Хариу инээмсэглэн "Намайг Лиза гэдэг." хэмээгээд түүнтэй гар барилаа.

Жонгүк "Та хоёр хэзээ гэрлэх гэж байгаан?"

Рөүз "Дараа долоо хоногт тэгээд та хоёрыг урихаар ирлээ." гээд Жимин рүү харин инээмсэглэв.

Энэ эмэгтэй надад таалагдаж байна. Нүднээс нь харахад л сайхан сэтгэлтэй, эелдэг нэгэн гэдэг нь илт. Илүү дотно болно гэж найдъя.

Жонгүк "Алив сууцгаая."

---------------------

Зохиогчийн талаас

Тэд бүгдээрээ өөрсдийнхөөрөө тухтай байцгаана. Ялангуяа Жонгүк, Жимин хоёр. Охид өөрсдийнхөө дуртай, дургүй зүйлсийн талаар энгийн яриа өрнүүлэх бол залуус бизнес болон өсвөр насандаа явж байсан зэрлэг үдэшлэгийнхээ тухай ярилцана.

Жонгүк "Тэрийг чи нэг хараад өгөх үү? Хайраа бид хоёр гарааж орлоо шүү." гэсээр залуус машин харахаар гарааж луу явах зуур охид зочны өрөөнд ярилцсаар үлдлээ.

"Хоёуланд нь ийм их адилхан зүйл байдагт итгэмээргүй юмаа. Эмнэлэгт төөрөлдсөн дүү маань биш байгаа? Тэгээд чамайг бизнес эрхлэдэг баян хүн олж аваад л...хэхэ"

Лиза инээнэ.

"Бурхан минь Рөүз нээрэн үү. Би тийм түүх мэдэхгүй л юм гэхдээ хоёулаа магадгүй эгч дүүс шиг болж болох юм."

"Тэгье Лиза өнөөдрөөс эхлээд......сайн найзууд бас хуурай эгч дүүс болцгооё."

Тэд инээлдэнэ.

"Аан тийн Рөүз нэг юм асуучих уу?"

"За тэг л дээ."

"Та хоёр яаж танилцсан бэ?"

"Мм...Жимин бид хоёр үдэшлэг дээр анх уулзсан. Минийхээр бол тэр үед их олон хүмүүс байсан шүү."

"Аавв гоё юмаа гэхдээ уг нь Жонгүк та хоёрыг асуусан юмаа." гээд Лиза инээв.

"Аан хэхэ.....бид хоёр багын найзууд. 5-н настайгаасаа хойш одоог хүртэл бие биенээ мэдэж байна даа. Яасан ямар нэг зүйл болоо юү?"

"Аа үгүй дээ зүгээр....өмнө нь хэд хэдэн удаа чиний нэрийг Жонгүкаас сонсож байсан гэхдээ яг хэн болохыг нь мэддэггүй байсан хэрэг."

"Өө хэхэ одоо мэддэг боллоо. Жонгүк намайг юу гэж ярьсан? Муулсан нь тодорхой л доо."

"Зөвхөн нэрийг чинь сонсож байсан бас Жиминаас-"

Рөүз үл ялиг гуниглав.

"Чи зүгээр үү, Яасан-яасан бэ?"

"Өө үгүй дээ юу ч биш." Рөүз инээлээ.

"Жимин та хоёр ямархуу байна? Заримдаа тэрнээс муухай авир гарж байна уу?"

"Тийм ээ тэр надад онцгүй зүйл хийсэн." хэмээн Рөүз амандаа зөөлөн хэлээд газар ширтэнэ гэвч харамсалтай нь үүнийг Лиза сонсчихлоо.

"Юу гэсэн үг вэ?"

"Айн? Аа хаха юу ч бишээ." Лизад азаартсанаа ойлгон түүнээс нуухыг хичээв.

"Тэр чамд муухай зан гаргасан уу? Эсвэл муу зүйл хийсэн юм уу?" Лизагийн нүдэнд санаа зовнил илрэн түүний асуудлыг олохыг хичээх ажээ.

Рөүз үг дуугаралгүй чимээгүй сууна.

"Аан гээч би чиний сайн найз болсон гэж өөрөө хэлсэн шүү дээ. Надад итгэ ммм?" Рөүз уйлах гээд байгааг мэдээд Лиза түүнд ойртон суун хариулахыг нь хүлээнэ.

"Л-Лиза.....Ж-Жимин намайг хүчиндсэн."

"Тэр яасан гэнээ?! Жинхэнээсээ юү?"

Рөүз нулимсаа арчсаар толгой дохино.

"Хэд хоногийн өмнө. Одоо би жирэмсэн."

"Бурхан минь...тэр тэнэг-"

Лиза уурласаар боссон ч Рөүз түүнийг буцааж суулган гуйя хэрэггүй гэсэн харцаар харав.

"Энийг ингээд өөрсдийнхөө дунд үлдээе тэх үү?"

"Гэхдээ тэр....за яахав."

Лиза "Чи түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үү?"

"Хичээж байгаа гэвч тэр тухай бодохоор сэтгэл өвдөөд байна. Хэдий түүнийг уучилсан ч.....одоог хэр нь дотроо шаналаад байна."

"Тэгээд чи одоо яах гэж байна?"

"Мэдэхгүй ээ Лиза. Ганц зүйл гэвэл би тэрэнд хайртай гэхдээ юу хэлэхээ зүгээр л мэдэхгүй нь. Бид гэрлэнэ гэвч дахиад түүнийг тийм авир гаргаасай гэж хүсэхгүй байна. Жирэмслэлтийн хувьд эерэг гарсан."

"Энэ тухайгаа тэрэнд хэлэхгүй хэрэг үү?"

"Хэлмээр л байна гэхдээ.....бурхан минь зүгээр чангаар түүнд би жирэмсэн гэдгээ хэлээд сэтгэлээ амраамаар байна!"

"Чи жирэмсэн юм уу?"
.
.
.
.
.
.
.
"Жимин?"

42 страница14 февраля 2019, 11:16

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!