46 страница2 марта 2019, 12:36

Төгсгөл

"Бүх зүйл чинийх болоосой гэж хүсч байна. Ялагч, өршөөлгүй хатуу хүчирхэг байж аавд нь хийсэн зүйлийн өшөөг Жон гэр бүлээс аваасай гэж хүсч байна."

Гэхэд тэр инээнэ.

Одоохондоо юу ч ойлгохгүй байгаа хэдий ч том болсон хойно нь ээж нь бүгдийг ойлгуулж өгнө. Бидэнд тохиолдсон уй гашууг тэнд амсуулахад хүүхэд минь туслах болно. Тийм ээ би итгэлтэй байна.

Тэр цаг хараахан болоогүй.

6 жилийн дараа

Зохиогчийн талаас

"Уммааа...."

"Маам...."

"Ээжээ-"

"За Югём яасан бэ?"

"Умма....Жисү миний Xbox тоглоомыг дахиад авчихаж."

"Тэгээд очоод тоглоомоо буцааж авъя гэж хэл л дээ."

"Б-би хэлсэн гэхдээ тэр харамч надад буцааж өгөөгүй."

"Чи Жисүгээс эелдгээр хэлсэн үү?"

"Ммм...т-тийм ээ."

"Югём би чиний ээж бас чамайг мэднэ. Чи түүнд эелдэг хэлээгүй учраас тоглоомоо авч чадаагүй."

"Гэхдээ ээж-"

"Югём дүүдээ сайн ах байгаарай."

"Умма" гэсээр бяцхан Жисү ээж рүүгээ гүйнэ.

"Югги м-май тоглоомоо ав." гээд жижигхэн гартаа барих тоглоомыг Югёмд өглөө.

"Харав уу? Югём.....дүү чинь чамд санаа тавьж байна одоо баярлалаа гээрэй."

"Баярлалаа Жичү~" ах нь жаахан дүүгээ тэвэрнэ. Тэгээд хамтдаа зочны өрөө рүү явна.

Лизагийн талаас

Угаалгын өрөөнд юм хийж байтал хүүхдүүд минь гүйлдэн ирэв. Заримдаа энэ хоёр бяцханаа нарынхаа өхөөрдөм гэгч сайн ярьж чадахгүй хэлээ хазлан маргалдах дүр зургийг харна.

Хэдийн 6 жил өнгөрчээ. Өнгөрсөн бүхэн дөнгөж өчигдөрхөн мэт санагдана. Тэр явдал........болсны дараа.
Бид жил бүр Тэхёны шарил дээр очдог. Гэхдээ тэнд Жэнниг ирсэн нэг ч зүйл байгаагүй. Эмнэлэгт болсон тэр харамсалтай явдлаас хойш Жэнниг дахиж хараагүй юм. Гэрээ хүртэл сольсон байсан. Тийм ээ тэр хаа нэг тийшээ яваад өгчихсөн. Хүүхэд нь хүү эсвэл охин аль нь болохыг мэдэхгүй ядаж манай хүүгээс хэдэн сараар ах гэдгийг мэдэх юм даа.

Манай хүүхдүүд ч том болцгоож байна. Бидний анхны хүүхэд маань Югём одоо 6 настай харин бага охин Жисү минь 4 настай.
Югём үеийнхэнтэйгээ харьцуулахад үнэхээр эрх, Жисү харин 2 насаар дүү ч гэлээ илүү биеэ даасан гэмээр байдаг шүү. Өөр өөрсдийнхөөрөө өсөж байгаа ч хөөрхөн драма шиг зүйл болно шүү юм хумаа булаацалддаг ч гэсэн бие биедээ их хайртай ялангуяа Югём дүүдээ хайртай. Бяцхан дүүгээ их хамгаалдаг. Намайг Жисү умма гэдэг бол Югём маам гэж дууддаг. Бас нөгөөтэйгөөр ижил зүйлүүд зөндөө бий. Гоё хоол, амьтдад дуртай, над шиг урлагийн мэдрэмжтэй бол Жонгүк шиг их ухаалаг.

Жонгүк гэснээс тэр одоо ажлаасаа ирж байгаа байх. Биднийг нэг тийшээ аваачина гэж байсан шүү дээ.

Угаалгын машинд гялс угаах хувцаснуудаа хийчхээд угаалгын өрөөнөөс гарлаа. Надад яагаад угаалга хийх зав гарсан бэ гэвэл тийм ээ ээж манайд ирсэн байгаа. Аав уулзалттай учраас гэртээ ганцаараа байж тэсэлгүй зээ нар дээрээ хүрээд ирсэн хэрэг. Ээж хүүхдүүдийг хараад тун завгүй. Одоо харин тэд гал тогоонд байгаа бололтой. Байзаарай зүгээр ч хараагүй тэдэнд гүзээлзгэнэ өгч байгаа юм шиг байна.

"Эмээ энэ гүзээлзгэнэ амттай байна."

"Тийм ээ амттай байгаа биз Югёмаа~"

Зохиогчийн талаас

*Сигналдах*

Гадаа үүдэнд Жонгүкийн шинэ загварын хар машин ирж зогсон синвгналлаж байгаа нь энэ юмсанж.

Маш үнэтэй хослол өмссөн тэр "Бэлэн үү? Хайраа" гэсээр машинаасаа бууж ирэв.

Лиза "Тийм ээ."

Хүүхдүүд эмээ дээ баяртай хэмээн даллах бол Лиза ч мөн ээждээ баяртай гэлээ. Дараа нь тэд машиндаа суун хөдөлцгөөлөө.

Жисү "Хаашаа явж байгаан ааваа?"

"Удахгүй харнаа миний охион."

Лиза зүгээр л инээмсэглэнэ.

-------------------------

Удаан явсны эцэст тэд ирэх газраа хүрч иржээ. Энэ газар нь хоосон нэгэн цэцэрлэгт хүрээлэн байлаа. Хүүхдүүд баярлан инээлдсээр машинаасаа буун гүйлдлээ.
Тийм ээ энэ цэцэрлэгт хүрээлэн анх тэлний учирч байсантай ижил, Жонгүк Лизаг дахин гуйж байсантай яг ижилхэн байх нь тэр.

Жонгүк "Чамайг бараг мартсан байх гэж бодоод." гээд инээмсэглэн түүний бэлхүүсээр гараа орууллаа.
Хүүхдүүд нь хоорондоо инээлдэн хөөцөлдөж тоглох бол хүүхдээ харан басхүү жаргалтай мөчүүдээ эргэн санасаар сандал дээр сууна. Нарны дулаан элч тэднийг ээх ажээ.

Хүүхдээ харсаар Лиза Жонгүкаас ийн асуув.

"Биднийг энд авчирсан жинхэнэ шалтгаан юу вэ?"

"За тэгэхээр миний хонгороо яагаад энд ирсэн бэ гэвэл сайхан дурсамжуудаа эргэн санах гэж. Энэ газар бидэнтэй их гүн холбоотой учраас бас хүүхдүүддээ авчирсан юм."

"Ухаалаг бизнесмэн залуу шүү." гээд Лиза хацраас нь зөөлөн чимхэв.

"
Жонгүк "Яа би чинь хэний нөхөр билээ дээ?" жуумалзана.

"Минийх, бүхэлдээ минийх."

Лизагийн энэ эгдүүтэй байдалд инээнэ.

"Үүрд ингээд энэ чигээрээ үлдэх юмсан. Моддын дор, нуурын хажууд, энэ сандал дээр чамтайгаа хамт."

Жонгүк "Хөөе.............би нэг юм хэлэх үү?"

"Тэгье ээ юу юм?" Лизагийн царай нухацтай болов.

"Санаа зоволтгүй ээ над руу битгий ингэж хараад бай. Би чамайг хуураагүй шүү." гээд хөхрөн инээлээ.

"Тийм зүйл хийгээгүйг чинь мэдэж байнаа... тэгээд надад юу хэлэх гэсэн юм бэ?"

"Би өнөөдөр ажилтай гээ хэлснийг санаж байна уу?"

"Заа?"

"Үнэндээ үгүй."

Лиза хөмсгөө зангидан "Тэгвэл хаана байсныг чинь мэдэж болох уу?"

"Ххмм чамд нэг зүйл худалдаж аваад завгүй байсан юмаа."

"Юу тэрэв?"

"Энэ газрыг."

"Байзаарай юу гэнээ? Чи надад энэ газрыг авсан хэрэг үү?"

"Тийм ээ, нийтэд зориулагдсан хэвээрээ байгаа ч бидний нэр дээр байгаа газар. Одоо энэ биднийх."

"Бурхан минь Гүүки нээрээ юү? Бурхан минь би чамдаа хайртай." хэмээн Лиза баярласаар нөхрөө чанга тэвэрч авав.

Лизагийн талаас

Бид нөгөө газартаа суусаар байх бөгөөд хүүхдүүд минь бараг цаг орчим ээж, аавынхаа өвөр дээр унтаж байна. Би охиноо тэврэх бол Жонгүк хүүгээ тэврэн сууна.
Гадаа хэдийн харанхуй болж бидний дээр одод түгсэн байлаа.

Жонгүк бид хоёр бие бие рүүгээ харан мишээнэ.

Миний амьдрал эмгэнэлт явдал, урвалтаар эхэлсэн харин одоо.......ийм жаргалтайгаар үргэлжилж байна. Ийм л төгс баяр хөөр жаргалтай гэр бүлийг бас түүн шиг хайр татам гайхалтай нөрхийг хүсэж мөрөөдөж байсан. Цаашид бид хамтдаа олон жилийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээсэй гэж найдна. Бурхан миний гэр бүл нөхөр, үр хүүхдийг минь харж хамгаалж байгаасай. Тэдэндээ юунаас ч илүү хайртай. Тэд бол миний бүх зүйл, миний амьдрал.

"Жонгүкаа..."

"Мм?"

"Би чамд хайртай."

"Би ч гэсэн чамдаа хязгааргүй их хайртай."

ТӨГСӨВ.

Вууаахх ингээд урт удаан өгүүллэг маань дууссанд итгэж чадахгүй нь ээ. Энэ хүртэл хамт байсанд та нартаа номү номү номү кумаво, саранхэ 🙏♥️♥️😁🙆🏻‍♀️

46 страница2 марта 2019, 12:36

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!