31 страница7 февраля 2019, 15:42

Chapter THIRTY -Уучлалт-

Энэ нөхцөл байдлаас дүгнэвэл байдал таагүй болсон байв. Өшөө муудахаас өмнө Жонгүк тэр 2-г орхин гарлаа.

"Жимин би-"

*хаалга тогших*

Лизаг ярьж эхлэхээс өмнө хэн нэгэн зөөлөн хаалга тогшлоо.

"Би тайлъя." гэж Лиза зөөлөн хэлээд үүд рүү очин аяархан хаалга нээлээ.

"Сайн уу?....нөгөө би чамтай.....түр ярилцаж болох уу?"

"Жэнни?"

Зохиогчийн талаас

Арай тайвшран буйдан дээр суух Жимин цаанаас "Хэн бэ?"

"Аахх..."

*дуудлага ирэх*

"Утсаар ярьчхаад ирье." гээд Жимин босон утсаа барьсаар цааш явав.

"Гадаа ярилцацгаая."

Гадаах цэцэрлэгт

Лиза элгээ тэврэн зогсоод "Юун тухай ярих гэсэн юм?"

Жэнни нэг санаа алдаад "Намайг уучлаарай."

Түүний хэлсэн үгэнд гайхсан Лиза "Юу?"

"Бүх зүйлд намайг уучлаарай. Миний хийсэн бүгдээс болоод одоо намайг үзэн ядаж байгааг мэднээ." харамссан бололтой уучлалт Лизагаас гуйна.

"Юу хийсэн гэж?" Тэр Жэннигийн яриад байгаа зүйлийг тодорхой мэдэх хэрэгтэй юм шиг.

"Ахлах сургуульд байхад ЖэйБи гэдэг байсан залууг санаж байна уу? Би түүнд ухаангүй сайн байсан. Тиймээ.... түүнийг чамд сайн гэдгийг мэдэх хүртэл тэр яагаад надаас татгалздаг юм бэ гэж их гайхдаг байлаа."

Лиза "З...а...." гэхэд тэр цааш үргэлжлүүлэн ярив.

"Тэрнээс болж.....миний уур хилэн хүрсэн бас сэтгэл ч их шаналсан. Эргэлзээгүйгээр тэр мөчөөс эхлэн чамайг үзэн ядах болсон. Чамайг тэр чигтээ сүйрээсэй гэж хүсэх болсон. Бүх зүйлийг чинь сүйрүүлж, бүр Жонгүкийг чамаас булаах гэсэн боловч бүтээгүй. Чамайг зовоож, өвтгөж шархлуулахаар миний хийсэн зүйлсэд." Жэннигийн хоолой чичрэн тасалдаж байлаа. Тэр толгой гудайлгахад шуудхан нулимс хацрыг нь даган урсаж, хурдхан нулимсаа арчив.

"Хавайд чиний харсан зүйл........Ж-Жонгүк бид хоёрын....үнсэлдэж байсан......тэр явдалд зөвхөн би буруутай. Тэр юу ч хийгээгүй, түүний буруу биш харин миний төлөвлөгөө байсан юм. Бал сарыг чинь сүйтгэж, Жонгүкийг чамд шалиг нэгэн гэж итгүүлсэн. Гэхдээ нэг л зүйлийг хэлье.....Жонгүк надтай юу ч хийгээгүй, тэр чамд маш их хайртай. Намайг алаад үгүй хийж чадахаар тийм их......зөвхөн чиний төлөө."

Лиза хэлэх үггүй болсоор "Ю-юу?"

"Хийсэн бүгдэд минь уучлаарай...атаархаж, уурласандаа л.. Харин одоо..*уйлах* ө- өөрийгөө ямар хөгийн b*tch байснаа ойлгосон *уйлах* тиймээс чамаас......уучлал эрэхээр ирсэн..............намайг уучлаарай." тэр дахин уйлсаар. Тиймээ Жэннигийн хэлсэн болгон үнэн.

"И-и и-ингэж хэлсэн ч миний доторх тэр харуусал, гэмшил, шаналлыг маань илэрхийлэхэд хангалтгүй санагдаж байна. Жонгүк та хоёрыг буцааж эвлэрүүлэхэд ч хангалтгүй...гэхдээ би гэмшсэн хэвээрээ байх болно. *уйлах* намайг үнэхээр уучлаарай." Жэнни Лизагийн өмнө газар сөхрөн суулаа.

"Ж-Жэнни б-битгий...яаж байгаа юм." гээд Лиза түүнийг босгон тэврэв.

"Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээцгээе."

Жэнни түүнээс тэврэлтээ салгаад тэд хоёул инээмсэглэцгээв.

*Машин сигналдах..*

Гэнэт хаа нэгтэйгээс машин гарч ирэх ба дотор нь Марк байлаа.

"Лиза наад г*чийдээ битгий итгэ. Тэр худлаа ярьж байгаа." гэсээр хөмсгөө зангидсан Марк түргэн түргэн алхалсаар тэр хоёр дээр ирэв.

"Чамайг ийшээ ирэх хэрэггүй гэж хэлсэн байхаа!" гээд уурлан Жэннигээс Лизаг холдууллаа.

Жэнни "Марк гуйя би хийсэн бүгдээсээ уучлал гуйх хэрэгтэй."

"Лиза миний дүү тэрэнд битгий итгэ. Давтан хэлье түүнд бүү итгэ. Чамайг ой санамжаа алдсан болохоор энэ эмэгтэй сул талыг чинь өөртөө ашиглах гэж оролдож байна."

"Хүлээ тэр ой санамжаа алдсан юм уу?" Жэнни гайхаж байлаа.

"Битгий мэдэн будли. Чи хүмүүсийг мэхлэхдээ сайн ч намайг мэхэлж чадахгүй!"

Лиза зүгээр л чимээгүй зогсон, тэдний яриад байгаа зүйлийг ойлгохыг хичээнэ.

Ингэж байтал Жонгүк, Жимин хоёр тэдний чанга чимээнээр байшингаас гарч ирлээ.

Жимин "Энд юу болоод байгаа юм? Яагаад ингэж их шуугилдаад- тэр дахиад эргээд ирсэн юм уу? Хараал ид тэр яагаад энд байгаан?" гээд Жэнни рүү заалаа.

Хэн нэгэн үг хэлэхээс өмнө Жонгүк Жэнниг чиглэн алхаж эхлэв.

"Лизаг аваад ор. Би энэтэй учраа олно." гэснээ Жэнниг нэг тийш чирнэ.

Нөгөө талд Жимин чимээгүй дотогш орох Марк, Лиза хоёрыг даглаа.

----------------------

"Новш гэж одоо бас юугаа хүсээв айн? Миний гэрлэлт, амьдралыг сүйрүүлсэндээ баярлаж ханахгүй байна уу?!"

Жонгүк түүнийг байшингийн арын хэсэгт авчраад мод налан зогсож зогсоо зайгүй яах гээд байгааг нь асуун бухимдана.

"Жонгүк сонс л доо би энд уучлалт гуйхаар ир-"

Үгийг нь таслан "Хийсэн новшийн зүйлээсээ одоо болохоор өөрийгөө аврах гэж үү? Бусдыг хэрхэн зовоохоо үргэлж мэддэг. Чам шиг г*чийд итгэх хэрэг байхгүй." Жонгүк уурлана.

"За ярьж дуусав уу? Одоо би ярьж болох уу?"

Гэхэд Жонгүк түүн рүү залхсан байртай харан зогслоо.

"Би энд хийсэн бүгддээ уучлалт гуйхаар ирсэн. Өмнө нь Лизад хийсэн зүйлсдээ бас Хавайд.....албаар тэрэнд буруу ойлголт өгсөндөө."

"Юу чамайг ингэж уучлал эрэхэд хүргэсэн юм бэ дээ? Найз залуу эсвэл мөнгө үү? Үгүй ээ хэрэв чамд мөнгө хэрэгтэй байгаа бол зүгээр л надад хэл. Дахин жүжиг тоглох шаардлагагүй."

"Би юу ч хүсээгүй. Өөрийнхөө хийсэн алдааныхаа төлөөсийг л төлөхийг хүсч байна."

"Чам шиг хүн тийм зүйлийг хэзээ ч сурахгүй." хэмээн Жонгүкийн уурлан хэлсэнд Жэнни бухимдаж эхлэв.

"Зүгээр амаа татаад өг Жонгүк!"

Тэр Жонгүк рүү чичлэв. Үүний хариуд Жонгүк түүний гарыг барьж авахад Жэнни өвдөж байсан ч гараа тавиулахаар тэмцэлдэж байгаад газар хүчтэй унав.

Гэдсээ барин уйлсаар "Ааххх"
Маш ихээр гэдэс нь өвдөж байсан юм. Бүр босохын аргагүй ихээр.

Дахин түүний өршөөл эрсэн байдлыг харахыг хүсээгүй Жонгүк Жэнниг буцааж явуулахаар хүчээр татан босгоод машин руу нь чирч эхэллээ.
Харин өөр нэг газар түрүүний тэдний яриаг хэн нэг хүн сонсож байсныг тэд мэдсэнгүй, Жимин.

Жимин тэдний яриаг чагнан хана налаад зогсож байсан хэрэг.

---------------------

Удалгүй гадаа харанхуй болж Жэнни явж Жонгүк ч гэр лүүгээ орлоо.

Оройн хоолыг Лиза, Марк хоёр хийж дуусган тэд бүгд хооллохоор ширээний ард сууцгаав.

Лиза "Тэгээд гадаа юу болов?" цоглог дуугаар асуув. Тэр жаргалтай байгаа бололтой.

"Онц юм болоогүй." гэж Жонгүк кимчи идсээр хариулав.

"Аан Жэнни орж ирээгүй юм уу? Оройн хоол хамт идэхгүй байсан хэрэг үү?"

Лизагийн хэлсэн үгэнд бүгд гайхаж таг гацан 'ямар новшоо яриад байгаам' гэсэн харцаар харцгаана.

Жонгүк "Үгү-" үгээ хэлж дуусаагүй байтал түүний үгийг Жимин таслан "Тэр явчихсан."

"Юу? Яагаад?"

Бүгд "Тэр явах хэрэгтэй байсан юм."

"Зааз."

------------------------

Залуус хооллож дуусан аяга тавгаа нтрээ угааж цэвэрлээд зочны өрөөнд амран сууцгаана.

Жонгүк өөрийнхөө буйдан дээр суух бол Марк өөрийнх нь юм шиг нөгөө талд нь тэрийн хэвтэж байлаа.

Нөгөө талд урт буйдан дээр Жимин Лизагийн мөрөөр тэврэн сууж байлаа. Жонгүк үүнийг хараад юм хэлэлгүй зүгээр тэднийг өөрсдийнхөөр нь орхив. Тэр дотроо нилээн эргэлзсэний эцэст Лизаг түр ч болов хүссэнээр нь тайван орхисон нь дээр гэж боджээ.

Маркийн толгойд нэгэн санаа орж ирэх хүртэл тэд өөр өөрсдийн таблет, гар утсаа оролдоод завгүй сууцгааж байсан юм.

"Шөнийн клуб явцгаая." хэмээгээд Марк буйдангаас год хийн босоод ирэв.

Бүгд түүн рүү харан "Юуу?"

"Тиймээ одоо дөнгөж оройны 8 болох гэж байна. Шөнийн клуб явцгаая." гээд инээмсэглэн гайхалтай санаагаа дахин тэдэнд танилцууллаа.

Жимин "Давгүй л санагдаж байна."

"Заа алив ээ энд уйдаж сууснаас дээр шд ээ."

Хэсэг бодоцгоосны үр дүнд бүгд явахаар болцгоолоо.





Дараагийн хэсэгүүдэд юу болохыг таамаглаж чадаж байна уу? Мнайхаан 🤔😁 Сэтгэгдлээ бичицгээгээрэй 💕❣️

31 страница7 февраля 2019, 15:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!