32 страница7 февраля 2019, 15:42

Chapter THIRTY ONE -Энэ бүгд манайх-

"Тиймээ  одоо дөнгөж оройны 8 болох гэж байна. Шөнийн клуб явцгаая." гээд  инээмсэглэн гайхалтай санаагаа дахин тэдэнд танилцууллаа.

Жимин "Давгүй л санагдаж байна."

"Заа алив ээ энд уйдаж сууснаас дээр шд ээ."

Хэсэг бодоцгоосны үр дүнд бүгд явахаар болцгоолоо.

Зохиогчийн талаас

Гарахдаа бэлдэхээр өрөөнүүд рүү зүглэж байтал Марк "Байзаарай!" гэхэд бүгд эргэж түүн рүү харав.

"Лиза энэ удаа......хөхний даруулга зүүгээрэй гуйя." гэж хэлсэн түүний үгэнд Лиза залуусаас санаа зовж ичин нүүр нь улайв.

Лиза "Амаа тат Марк!!" гэж хэлээд чадлаараа хурдласаар өрөө рүүгээ гүйлээ. Харин залуус гайхсан хэвээр үлдлээ.

"Хараал идсэн юмаа яриад байгаа юм Марк?" Жимин асуулаа.

"Аан тэр үү? Өмнө нь манайд....ммм....болсон нэг юм бий. Тэр хөхний дарууллагүй гарсан эцэст нь хэн нэгэнд хулгайлагдсан байдаг юм." гэж Марк Жонгүк руу харсаар хэлэв.

Жонгүк "Тэрийг өмсөөгүй байлаа гээд Лиза хулгайлагдана гэсэн үг биш."

Марк уурласаар "Хэн юу гэж байгааг хараач ээ."

"Ааишш та хоёр больцгоо. Одоо байтлаа хөхний даруулганаас болж хэрэлдээд юм аа." гэж Жиминийг хэлэхэд сөргөлдөөнөө больцгоов.

Лиза, Жонгүк, Жимин хувцсаа солих болцгоож харин Марк ирсэн хувцастайгаа явахаас өөр аргагүй.

Жиминий хувцас

c48c4c2afbb088c7d995651a1d1e5ba1.jpg

Жонгүкын хувцас

b269bc748f165a6ae1fa7e8967520f05.jpg

Маркийн хувцас

dac2fee67da16d2d1341d786895f0bf5.jpg

Залуус бэлэн болцгоож доод давхарт Лиза хүлээн байцгаана.
Тэд хоорондоо дуугарахгүй чимээгүй зогсоно. Дэндүү чимээгүй байдал уур амьсгалыг эвгүйтүүлж байлаа. Тэгтэл тэдний энэ байдлыг тасалдуулан өндөр өсгийтийн чимээ сонстов.

Лизагын хувцас (зүгээр төсөөлчих)

8422ca14f19df786969c5d8cdf06ccc6.jpg

Тэр хатан хаан шиг л дээд давхараас бууж ирэх ба түүнийг тасралтгүй ширтэх нүднүүдээс болж бага зэргийн ичсэн шинжтэй явсаар залуусын өмнө ирж зогслоо.

Марк инээмсэглэн "Энэ чинь л миний гайхалтай дүү шүү дээ."

Жимин болон Жонгүк мэл гайхсаар түүнийг ширтэх нь Лизаг тухгүй болгоно.

Жимин "Чи үзэсгэлэнтэй харагдаж байна." гэхэд Лиза хариуд нь инээмсэглэв.

Лиза Жонгүк рүү харвал тэр юм хэлсэнгүй гэхдээ харж байгаагаас нь харвал түүнд таалагдаж буй нь илт. Бас инээмсэглэж байна.

"За явцгаая." гээд Марк, Жимин түрүүлээд гарах бол Лиза Жонгүктой араас нь даган гарав.

"Аа Лиза чи Жонгүктой явчих уу?" Жимин бид хоёр миний машинаар явлаа."

"Юу?" Лиза сонссон зүйлдээ итгэж ядсаар асуув. Жимин ч гэсэн юугаа яриад байгаам гэсэн харцаар Марк руу харна.

"Юу вэ? Яагаад над руу ингэж хараад байгаа юм? Яа Жиминаа мартчихаа юу? Бид чиний бичиг баримтыг очиж авах ёстой, хэдийн ирчихсэн байгаа." гэсээр Марк Жиминд юу яриад байгааг ойлгуулав.

"Өө тийм шд ээ...Лиза энэ удаа Жонгүктой явчих дэхүү, тэгээд клуб дээр уулзъя."

Лиза "Ж-Жиминаа...ямар бичиг баримт?"

"Аан цагаачлалын албанаас ирсэн."

"Байз, чи хаашаа явах гэж байгаа юм? Яагаад надад хэлээгүй юм бэ? 2-уулаа Солонгосоос явах гэж байгаа юм уу?"

Жимин инээснээ "Үгүй ээ үгүй, би эндээ үлдэнэ бас 2-уулаа хаашаа ч явахгүй. Зүгээр л авах хэрэгтэй бичиг баримт байгаа юм."

Түүний үгэнд Лиза тайвширав бололтой.

"За удахгүй уулзъя." гээд тэд түүнийг Жонгүктой үлдээгээд яваад өгөв.

Жонгүк "Алив явцгаая." хэмээн чангадуу хэлээд машин руугаа алхлаа.

Лиза айж мэгдэж байсан ч тэгэхээ болив. Марк, Жимин хоёрыг явсаны дараа Жонгүкыг өөрт нь хүч хэрэглэнэ гэж бодсон гэтэл тэр тэгсэнгүй. Жонгүк энгийнээрээ л үг хэлээд машиндаа суучихсан. Ингээд Лиза мөн сууж тэд хөдөлцгөөв.

Жонгүкын талаас

Лизаг сандарч байгаа гэж хэлэхээр байна. Тэр суудлын бүснээсээ тас зууран сууна. Энэ даашинзтай гайхалтай харагдаж байгааг нь хүлээн зөвшөөрч байна гэхдээ үнэндээ халуухан гэвэл тохирно. Түүний бэлэн болоод доош бууж ирэхэд надад бол сахиусан тэнгэр буугаад ирж буй мэт санагдсан. Тэр агшин дур булаам, бүх зүйл удааширан Лизагаас өөр юу ч үл харагдаж бүр хажууд зогсож байсан Марк, Жимин нүдэнд харагдахгүй....зөвхөн түүнийг л харж байсан. Сая л ойлгож байна, тэр дэндүү гэм зэмгүй бас эмзэгхэн гэдгийг. Сайн нөхөр байх болно. Үргэлж түүнийг зовоож байсандаа гэмшдэг байсан ч одоо би ойлгосон. Лиза хэн нэгнийг хайрласан бол...... түүнийгээ үүрд хайрладаг. Үнэхээр түүнийг өөрөөсөө явуулж чадахгүй нь...түүнд би хайртай. Чин зүрхнээсээ хайрладаг, тэр эргээд над дээр ирвэл түүнийгээ би үүрд энхрийлэн хайрлах болно. Гэвч миний нөгөө хэсэг...түүнийг зүгээр гэж хэлнэ. Хэрэв тэр ой санамжаа алдаагүй бол яах вэ. Түүний зарим үйлдэл, үг түүнийг ой санамжаа алдсан, алдаагүй гэх бодлыг ээлжлэн төрүүлэх юм.

Ааишш Жонгүк түүнийг ингэж их зовоохоо одоо боль. Энэ сайн зүйл биш.

Зохиогчийн талаас

Замдаа хэсэг чимээгүй байдлын дараа Жонгүк ам нээв.

"Намайг уучлаарай."    

Лиза түүн рүү харахтай зэрэгцэн анхаарал нь түүнд төвлөрлөө.

"Чин сэтгэлээсээ уучлаарай....өнгөрсөн шөнийн явдалд. Би тэгье гэж санаагүй....согтуугаасаа болоод л.."

Лиза хэсэг чимээгүй бодсоны эцэст "Зүгээр дээ. Чи уучлалт гуйж, хийсэн зүйлдээ гэмшиж байгаагаас хойш. Зүгээр ээ."

"Чи у-уурлахгүй байна гэж үү?"

"Уур минь хүрсэн гэхдээ...одоо үгүй. Хүмүүс хайраас болж юуг ч хийдэг. Чи тэр охиндоо үнэхээр их хайртай юм шиг байна. Согтсон байсан....тэгээд намайг түүнтэйгээ андуурсан."

Жонгүк түүний үгэнд хэсэг чимээгүй болов. Лизагийн яриад байгаа охин нтр гээд элдэв залруулга хэлсэнгүй.

"Хмм...намайг үзэн ядаагүйд баяртай байна. Одооноос эхлээд энгийн харьцацгааж болох уу?" гэж гуйсан харцаар харан Жонгүк хэлэв.

"...тэгье." хэмээн эцэст нь Лиза зөвшөөрөн түүн рүү инээмсэглэв.

Клуб хүртэлх үлдсэн замдаа тэд элдэвийг ярин инээлдэцгээнэ. Ашгүй тэдний хоородох хөндий байдал, айдас, хүч хэрэглэлт, догшин авир үгүй болсон бололтой. Удалгүй тэд Солонгостоо алдартай Пак Инн гэдэг зочид буудлын нэгт ирэв.

Лиза "Мм яагаад бид энд хүрээд ирэв?"

"Клуб энд байгаа." Жонгүк машинаа зогсоолд тавин тэр үүд рүү очвол Марк, Жимин хоёр тэднийг хүлээж байлаа.

Марк "Ёоо ашгүй дээ ямар уддаг юм?" гэх бол Жимин Лизаг зүгээр эсэхийг шалгана.

"Юу ч бишээ дотогшоо орцгооё."

--------------------------

Энэхүү зочид буудал бол Солонгосын хамгийн том бөгөөд тансаг зэрэглэлийн зочид буудлуудын нэг юм. Зөвхөн тохижилтоос нь харахад л хэр үнэтэй тансаг болохыг илтгэнэ.

Марк түрүүлж орон явсаар нэгэн хаалга нээвэл шөнийн клуб байлаа. Хаалга нээмэгц чанга хөгжим, хүмүүсийн зугаацаж буй шууд харагдах ажээ.

Лиза "Вууаа" уулга алдана.

"Тийм шүү гайхах чинь зөв. Энэ клуб 3 давхар, 1 давхарт бүжгийн талбай, түүнийгээ дагаад 2 давхарт тусгай өрөө болон тусгай хэсгүүд, дээд талд нь поле бүжигчид байдаг." хэмээн Жиминийг хэлэхэд нөгөө 3 гайхна.

"Ингээд ч болоогүй. Энэ зочид буудал 2571 өрөө, казино, 3 том усан сан, спа мөн хамгийн дээд давхартаа хувийн пэнтхаустай." гэж Жимин нэмж хэлэв.

Ерөнхийд нь мэддэг байсан ийм их зүйл байдгийг мэдээгүй гайхсан Марк "Чи энэ бүгдийг яаж мэдэж байгаам?"
Зөвхөн тэр гэлтгүй Жонгүк ч гайхширна.

"Манай аавынх болохоор мэдэлгүй дээ."

Саяны үгэнд бүр ч ихээр гайхсан залуус "Юу?"

"Нэрнээсээ авахуулаад ойлгомжтой биш байна уу? Пак Инн гээд?"

Бүгд хэлэх үггүй болов.

Лиза "Энэ тухай өөрийнхөө эхнэрт хэлэхгүй байсан гэнээ?"

Жимин урагш алхаад түүний хацраас зөөлөн чимхсэнээ "Хонгор минь чи хэзээ ч асууж байгаагүй."
Жонгүк тэдний үйлдэл бүрийг ажиглана.

"Нэмж хэлэхэд энэ манай аавынх, дараа жил надад өвлөгдөж ирнэ."

"Яаж намайг хуурч чадав аа Пак Жимин. Бидэнд энийгээ огт хэлээгүй." Марк охины хоолойг дуурайн Жиминаар тоглоом хийхэд тэд бүгд инээлдэцгээв.

"За за ямартай ч энд Жонгүк ганцаараа тэрбумтан биш би ч бас байгаа. Дараа жил солонгос дохь энэ зочид буудлын бүх салбар минийх болно."

Жонгүк "Танай энэ зочид буудал хэдэн салбартай юм?"

"Солонгостоо бол 8 байгаа."

"Чөтгөр гэж хүү минь чи миний бодож байснаас ч баян юм байна. Одоо Жонгүк та хоёр адилхан төвшнийх боллоо. Ноён тэрбумтнуудаа." гэх Маркийн үгэнд дахиад бүгд инээлдэв.

Тэгээд тэд барны хэсэг рүү явцгаалаа.



За тэгээд Жимин ч гсн баяка гар байжээ. Хамгийн гол нь ЛИЗА, ЖОНГҮК 2 маань ойлголцож эхэлж байна шүү дээ урраа😻👏
+60 vote, +10 comm 🙏😁❣️

32 страница7 февраля 2019, 15:42

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!