Chapter TWENTY NINE -Тэр дахиад эргээд ирлээ-
"Л-Лиза...намайг уучлаарай."
Түүн рүү бага зэрэг дөхөх гэтэл.
Лиза "Битгий ойрт." гэж бувтнав. Гэтэл түүнийг унахаас өмнө Жонгүк гүйж очин барьж авлаа.
"Тэр ухаан алдчихлаа гэж үү?"
Духыг нь шалгаж үзвэл.
"Бурхан минь, тэр халуурч байна."
Зохиогчийн талаас
Эргэлзээгүйгээр Жонгүк түүнийг гар дээрээ өргөн өрөөнд аваачин хэвтүүлээд хөнжлөөр хучаад доош буулаа.
Саванд ус хийж, хувцас аваад буцаж ирэв. Биеийг нь арчиж хувцсыг нь солилоо. Хувцсыг нь солих үнэндээ асуудал биш. Тэр түүний жинхэнэ нөхөр тэгээд ч Лизагын биеийг хэд хэдэн удаа харсан. Өөр нэг дотуур өмдийг нь өмсүүлж мөн дулаахан даавуун гэрийн өмд, цамц ч өмсүүлэв.
2 цаг орчмын дараа тэр ухаан оров. Нүдээ аажмаар нээн харвал хажууд нь санаа зовсон байртай суух Жонгүкыг олж харлаа. Дахиад нэг удаа Жонгүк түүнийг анзаарсангүй.
Учир нь тэр гүн бодолд автсан байсан юм.
"Лиза намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай. Галзуу солиотой, хөгийн новш шиг аашилснаа мэдэж байна...гэхдээ энэ бүгдийн учир нь........би чамд хайртай. Чамайг өөр хэн нэгэнтэй байхыг харах надад хэцүү байдаг. Жиминтэй тэврэлдэхэд, тэр чамд хүрэхэд.....надад муухай байдаг үүнээс болоод л би чамайг дахиад өвтгөчихлөө. Намайг үнэхээр уучлаарай...уучлаарай намайг. Би зүгээр л чамд дэндүү их хайртай Лиза. Би чамд хайртай. Нэг л өдөр чамайг үүнийг ойлгоно гэж найдъя." хэмээн Жонгүк түүнийг сэргэсэнг ч анзааралгүй өөр зүг рүү ширтэн амандаа бувтнана. Хэлсэн бүгдийг нь Лиза сонсож байлаа. Жинхэнэ харуусал бас чин сэтгэлийн үгс ажээ.
Жонгүкыг харцаа дээшлүүлэхэд Лиза хурдхан нүдээ анин унтаж буй дүр эсгэлээ. Тэр духан дээр нь зөөлөн үнсэлт үлдээгээд өрөөнөөс гарлаа. Түүнийг гарсаны дараа Лиза нүдээ нээн өндийж суугаад түрүүний хэлсэн үгсийг бодон сууна.
Нөгөө талд гадаа машин ирэх чимээнээр Жонгүк доош буулаа. Машинаа тавиад гэрт орж ирэв. Жимин тэр бухимдуу байгаа харагдана. Жонгүк Лизад өглөөний хоолонд шөл бэлдэхээр гал тогоо руу явж байтал Жимин ирээд түүнийг заамдаад авах нь тэр.
"Чи муу тэнэг, манай менежер лүү ярьсан тийм биз дээ?"
"Тэгээд мэдсэн юм бол яагаад надаас асууж цагаа дэмий үрээд байгаа юм?" гэснээ Жиминийг түлхээд цааш ахлав.
"Иймэрхүү өнгө аястай ярьсаар байх уу? Хөгийн новшоо намайг явуулахыг хүссэн юм бол зүгээр л хараал идсэн тэрийгээ надад хэлчихгүй яасан юм!"
"Явмаар байвал тэгээд зайлаач."
"Чи муу- байз Лиза хаана байна?" Жимин эцэст нь түүнийг харагдахгүй байгаад санаа зовнив.
"Өрөөндөө байгаа."
Жиминд ямар нэг таагүй зүйл болсон мэт санагдаж өрөө рүү нь очихоор дээшээ гүйв. Тэр Жонгүкыг ямар ч шалтгаангүйгээр тийм зүйл хийхгүй гэдгийг мэднэ. Гэртээ байлгаж байгаа нь ч ямар нэг зүйл төлөвлөсөн болохоор тэр биз гэж бодно.
Хаалга нээн дотогш орвол Лиза орон дээрээ суугаа харагдав.
"Лиза, чи зүгээр үү? Юу болсон бэ?"
Гэхэд нулимс нь цийлгэнэн шуудхан Жиминийг тэврээд авлаа. Жимин ч түүнийг тэврэхэд бие халуу шатаж байгааг мэдрээд халуунтай байгааг нь ойлгов.
"Чи халуунтай байна." гээд Жимин эм өгөхөөр тэврэлтээ салгах гэсэн ч Лиза тэрнээс холдсонгүй. Тэврэлтээ улам чангална.
Лиза юм хэлсэнгүй Жимин ч мөн дахиж дуугарсангүй. Гэтэл хүзүүн дээрх шимсэн ормыг олж харлаа.
Уур нь хүрч Лизаг зөөлөн холдуулаад орхин Жонгүк рүү очихоор доош буулаа.
"Чи муу новш яаж чадав аа?" гээд Жимин энгэрээс нь заамдаж аваад хана руу түлхэв. Жонгүк өндийтөл Жимин дахин заамдаж аваад цохин Жонгүк шалан дээр унав.
"Хараал ид гэж чи ям-" Жимин үгийг нь таслалаа.
"Дахиад тэрнийг хүчиндэнэ гэгээ?! Яаж тэгж чадав!"
Жонгүк түүнд хариуг нь өгөв.
"Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч тэр миний эхнэр! Чи хөндлөнгөөс оролцдог хэн юм?"
Тэд зодолдож эхлэв.
"Би юу? Чам шиг хүчирхийлэгчээс дээр нэгэн байна."
*Жонгүкыг цохих*
"Бас чи! Үнэнийг мэдэхгүй байж намайг шүүхээ больж үз."
*Жиминийг цохих*
"Чи муу-"
"Жимин! Боль!" гэж Лиза орилсоор Жиминийг болиулахаар гүйж ирлээ.
Дахин нэг цохихоос өмнө "Тэр намайг хүчиндээгүй."
"Яагаад тэрнийг өмөөрөөд байгаа юм? Айсандаа ингэж хэлж байвал битгий. Би өнөөдөр тэрэнд ухааруулаад өгье!"
"Үгүй ээ, тэр үнэхээр тэгээгүй."
Жимин цохих гэснээ болин Лиза руу эргэж харлаа. Энэ үед зүгээр л байрандаа гараа халаасандаа хийн зогсоно.
"Тэр тэгээгүй юм бол хүзүүн дээр чинь юу юм?"
Лиза доошоо харан зогсоно.
Хэсэг хугацааны дараа......
"Тэр ердөө надад......бэлгийн дарамт үзүүлсэн."
Жимин дуугаа өндөрсгөн "Ердөө? Тэр ердөө?!"
Жонгүк уучлал эрэн "Намайг уучлаарай Лиза....би дахиж хэзээ ч тийм зүйл хийхгүй гэж амлая."
Жимин уурласаар "Яагаад одоо уучлалт гуйгаад байгаа юм? Өмнө хийсэн зүйлдээ ч уучлалт гуйх ёстой байсан юм!"
"Энэ тэрний буруу биш........ М-миний буруу. Тэр согтуу байсан харин би буруу цагтаа өрөөнөөсөө гарсан." гэж Лизаг хэлэхэд Жонгүк хэлэх үггүй боллоо.
"Чөтгөр гэж чи яагаад түүнийг хамгаалаад байгаа юм? Би зүгээр-.....бурхан минь сэтгэл гонсойж байна." гээд Жимин үсээ илээд хажуудах буйдан дээр суулаа.
Энэ нөхцөл байдлаас дүгнэвэл байдал таагүй болсон байв. Өшөө муудахаас өмнө Жонгүк тэр 2-г орхин гарлаа.
"Жимин би-"
*хаалга тогших*
Лизаг ярьж эхлэхээс өмнө хэн нэгэн зөөлөн хаалга тогшлоо.
"Би тайлъя." гэж Лиза бувтнаад үүд рүү очин аяархан хаалга нээлээ.
"Сайн уу?....аа би чамтай.....түр ярилцаж болох уу?"
"Жэнни?"
